kayo wrote:За тэгээд уур амьсгалых нь талаар нь бичээрэй, одоо ямар тоглолт үзэхийн
уур амьсгалын хувьд гайхалтай байлгүй яахав...
миний байгаа газраас / Кемптон Парк / стадион орох шууд унаа бхгүй нэг бол Тамбо айрпорт орж бус-д сууна тэр нь жаахан үнэтэй / 240 ранд = 25ам.дол орчим / нэг бол ойрхон 20иод км явж Родесфилд гэдэг газраас электричек маягийн вагонд / фрий / сууна гэсэн сонголт байсан болохоор мэдээж фрийг нь сонголгүй яахав.
16.30 гэж гэрээсээ гараад Найдаа хүргэж өгсөн, 17.09-д вагон ирэх ёстой...хоцрох шахуу л очсон. Буцаад шөнө 12.20-д ирэх болохоор тосуулахгүй бол будаа болно л доо...энд ганц нэгээрээ за олуулаа ч байсан харанхуйд мэдэхгүй газар явбал маш ауюлтай юм гэсэн. Ашгүй тэнд 10-аад бразилчууд вагон хүлээж байсан тэд нартай нийлээл орой буцахдаа ханьсахаар болоол санаа амарсан. Тэр вагон спешл зөвхөн стадион руу явах билеттэй хүмүүсийг суулгаж байсан болохоор золбин харууд нтр хамаагүй орж ирэх аюулгүй юм бн лээ...тэгээд ч буутай цагдаа секюрити хаа сайгүй байсан.
18.30 гэж Соккер сити хажууд буудал дээр буугаал битүү фанууд дунд орчиж байгаан...1км орчим алхаал орох хаалган дээр ирээл сайн нэгжүүлсэн дээ...тэгээд цаашаа яваад стадионы гадуур жоохон юм харж байгаал ороход тоглолт эхлэхэд яг 1 цаг дутуу 19.30 болж байсан, аль хэдийнэ тал нь дүүрчихсэн...
тэгээл удалгүй шүүгчид гарч ирээл тойрч гүйгээл бие халаалт хийгээл байж байсан бразилийн хаалгачид гараад ирсэн...Сезар Гомес Дони 3 дасгалжуулагчтайгаа...сунгалт хийгээл нааш цааш гүйгээл...удалгүй бразилийн баг гарч ирээл фанууд руугаа мэндчилээл...19.50 орчим Кот`дивуар гарч ирж бие халаалт хийжийнэ лээ.
20.10 хүртэл хийгээл буцаад орцгоосон...10 минутын дараа гарч ирээл 2 улсын антем яваал яг цагтаа 20.30д тоглолт эхэлсэн дээ...
стадионы уур амьсгал бол мэдээж гайхалтай...хаа сайгүй бүрээдэж байсан ч надад лав нээх төвөгтэй чихэнд чийртэй санагдаагүй ээ...