"Уран гулгалт"Кан: Харин одоо бүгдээрээ, түүний хүүхэд насных нь тухай ярилцъя.
Кан: Түүнийг 7 настайгаасаа гулгаж эхэлсэн гэдгийг бид бүхэн мэддэг билээ. Ингээд та яаж анх гулгаж эхэлсэн тухайгаа хүүрнээч
Ким: Намайг 7 настай байхад, гэр бүлийнхэн маань манай дүүрэгт шинээр нээгдсэн мөсөн талбайд очсон юм.
Анх эгчтэйгээ хамт гулгахад их хөгжилтэй санагдсан.
Тухайн үед би уран гулгалтын спорт гэж чухам юу байдгийг огт мэддэгүй байсан л даа. Кан: Анхнаасаа л гулгахад хөгжилтэй байсан гэж үү?
Ким: Тиймээ, нэг өдөр, миний анхны дасгалжуулагч маань манай ээжид "Танай охин чинь маш их авъяастай юм. Түүнийг мэргэжлийн гулгагч болгох хэрэгтэй" гэж зөвлөснөөр бүх зүйл эхэлсэн дээ.Кан: Хэрвээ гэрийнх нь ойролцоо мөсөн талбай байгаагүй бол, Ким Ёон-А энд ингээд бидэнтэй ярилцаад сууж байхгүй байх байж дээ, тийм үү?
Ким: Магадгүй л юм...?Гунду: Хэрвээ түүний гэр бүлийнх нь мөсөн талбай руу биш, морин уралдааны зам ч юм уу өөр газар луу очсон бол яах байсан бол?
Ким :
Гунду: Тийм болохоор бид бүхэн түүнийг өөр гөзөр луу дагуулж яваагүй д нь баярлах хэрэгтэй.
Ким:
Кан: Хэзээнээс сайжирч эхэлсэн вэ?
Ким: Би бусад гулгагчдаас хамаагүй хурдан суралцаж байсан... 5,6 ангидаа бүх 5 төрлийн гурвалсан үсрэлтүүдийг амжилттай гүйцэтгэж сурсан байсан. Энэ нь тухайн үедээ байж боломгүй зүйл байсан.Кан: Хүн яаж агаар дээр 3 эргэдэг байнаа тээ?
Ким: үүнийг би ч гэсэн ойлгодоггүй юм... маш сонин шүү..
би чаддаг болохоороо л хийдэг, харин яаж? гэдгээ үнэхээр үйлгодоггүй юм. хэхэ(бүгд инээв)
Кан: Сонин юмаа, та агаар дээр 3 эргэдэг биздээ, яаж хийдэг юм бэ?
Ким: Мэдэхгүй ээ... Кан: Уран гулгагч хүний хувьд энийг тайлбарлаад өгөөч дээ?!
Ким: Миний бие чаддаг болохоор л би 3 эргэдэг байхгүй юу даа... (бүгд
)
Кан: Ер нь таны хувьд гүйцэтгэхэд хамгийн хэцүү зүйл юу вэ? миний бодлоор бол, тэр хөлөө нуруундаа авдаг хэсэг л их хэцүү юм шиг харагддаг.
Ким: Тиймээ, тэрнээс болж нуруугаа маш их гэмтээж байсан...Кан: Тэгвэл таны гар бас гэмтдэг байх тиймүү? би таасан уу?
Ким: Тиймээ, Миний гарын хуруунуудад эвэр ургадаг. Кан: Яахлаараа уран гулгагчдын гар эвэршдэг байнаа?
Ким: Би тэшүүрнийхээ ирийг гараараа байнга барьдаг болохоор эвэршчихдэг. Бас гутал их үдснээс болж чигчий хуруу их эвэршдэг. (хуруугаа харуулав)
Аллбан: Тэшүүрний ирэнд ийм болсон юмуу?
Гунду: Пөөх, энэ чинь...!!
Ким: Миний гар яг л ганцаараа 100 жил болсон юм шиг харагдаж байгаа биз... (Кан гарыг нь үзэх гэж бөөн юм болов...)
Кан: За уучлаарай... Үнэхээр таны гар эвэршчихсэн юм байна тээ.
Ким: Тиймээ Кан: Эвэр нь их болоод ирвэл авдаг биз дээ?
Ким: Тиймээ... Энэ хуруу маань эвэршээд бусад хуруунаасаа арай том болчихсон байгаа бизКан: Пөөх, ямар сонин юм бэ? таны баруун гарын чинь долоовор хуруу зүүн гарынхаас чинь зузаан юм байна ш дээ тээ...
Кан: Тэр энэ хуруугаараа тэшүүрний ирийг хэдэн мянган удаа барьсан байх, харин зүүн гарынх нь зүгээр харагдаж байна.
Кан: За тэгэхээр, уран гулгагчдын гар нь иимэрхүү байдаг юм байна, харин хөл нь ямар байх бол?
(бүгд нам жим болов...)
Кан: Бид нар түүнийг яг одоо хөлөө харуул гэж хэлж чадахгүй нь? гэхдээ...
Ким: хмм... Би яг одоогоор их тайлахад их хэцүү гутал өмссөн байна л даа.Кан: За хө, яаж гутлыг нь тайлж хөлийг нь үздэг юм билээ байз!!!
Ким:
.......
.
.
.
(түүний хөл нь...)
.
.
.
"Эргээд харахад бүх зүйл сайхан байгаагүй ээ, хэдэн мянган удаа үсэрч, хэдэн зуун удаа эргэж , бэртэж, гэмтэж, зовж шаналаж байсан үе миний амьдралд их байсан ч... Хэрвээ би 7 настай үедээ эргээд очих юм бол эргэлзэлгүй дахиад уран гулгагч болно. Уран гулгалт миний амьдралын бүх утга учир минь." Ким Ёон-А