by orangeman » Wed Sep 13, 2006 12:06 am
ос Альберто Тевес 1984 оны хоёрдугаар сарын 5-нд Аргентиний Буэнос-Айрест тєржээ. Єндєр 169 см, жин 71 кг.
“Ньюэллз Олд Бойз”, “Бока Хуниорс” багуудад тоглож байгаад “Коринтианс” (Бразил)-т очжээ. Аргентиний аварга шалгаруулах нэгдvгээр дивизионд 93 тоглолтод оролцсоноос 31, Бразилийн лигийн 32 тоглолтод єрсєлдсєнєєс 21 бємбєг оруулжээ. Аргентиний шигшээ багт 25 тоглолтод (4 гоол оруулсан) оролцсон.
Амжилт
Бразилийн аварга (2005), олимпийн алтан медальтай (2004), Тив хоорондын цомын аварга (2003), Аргентиний аварга (2003), Либрертадоресийн цомын ялагч (2003), Бразилийн АШТ-ий шилдэг тоглогч (2005), Ємнєд Америкийн шилдэг хєлбємбєгч (2003, 2004, 2005), Аргентиний шилдэг тамирчин (2004)
Хvнд хэцvv амьдрал
Алдарт Д.Марадонагийн тєрсєн нутаг Аргентин хєлбємбєгєєр хэзээний алдартай. Арга ч vгvй биз, хєлд орж эхэлж байгаа жаалууд хєлбємбєг єшиглєн газарт тэнцэж, мєн цуутай хєлбємбєгч болохыг мєрєєддєг. Гэхдээ хэн их хєдєлмєрлєнє тэр амжилтад хvрдэг нь жам. Хєдєлмєр, тэсвэр хатуужлын дvнд амжилтад хvрсэн хєлбємбєгч бол Карлос Тевес юм.
22 настай энэ залуу єдгєє Аргентин бvv хэл, дэлхий дахинд танил болжээ. Гэвч алдар хvндийн замд дєтлєхєд тvvнд маш их бэрхшээл тохиолдсон. Ядуу зvдvvгийн хэцvvг Тевес сайн мэднэ. Буэнос-Айресийн буяцхан муж Фуэртос Аначест Тевес маш ядуу гэр бvлд мэндэлжээ. Тvvний эцэг Сегундо Раймондод єєрийн гэсэн ажил, нийгэмд эзлэх байр суурь байсангvй. Ээж Адриана нь мєн л ажилгvй учраас туйлын єлєн зэлмvvн аж тєрдєг байв. Тэд дєрвєн хvvхэдтэй.
Тевесийг Карлито хэмээн дууддаг бєгєєд зургаан сартай байхад золгvй явдал тохиолджээ. Юу гэвэл, хvv єєр рvvгээ аягатай буцалгасан ус татаж унагаснаар хvзvvнээс цээж хvртлээ тvлэгдэж, арилшгvй сорвитой болсон юм. Улмаар єсєж том болоод гудамжны атамануудын нэг болсон бєгєєд зодоонд оролцож, хутганд єртєн гvн сорвитой болсон нь мєн л тvvнийг “чимэх”. Тvvний нvvр, биен дэх сорвийг чухам л газрын зурагтай зvйрлэж болох юм.
Єнгєрсєн жил Карлост гоо сайхны мэс засал хийх санал иржээ. Энэ тухай тэрбээр “Эхлээд би зєвшєєрсєн. Сорвинуудаа арилгах таатай боломж гэж бодож байв. Гэтэл мэс засал хийлгэснээр хагас жил хєлбємбєг тоглох хориотой гэнэ. Би vvнийг сонсоод ухаан алдах шахсан. Магадгvй сорвинууд минь намайг чимдэг байх гэж бодоод татгалзсан” хэмээн єгvvлжээ. Ер нь ч хєгжєєн дэмжигчдэд нь Тевесийн шарх сорви таалагддаг тухай захидал ирдэг гэнэ. Сорвины тvvх гэвэл товчхондоо ийм. Харин зэрлэг балмад залуусаар дvvрэн Фуэртос Аначест яагаад ийм эрдэнэ бойжсон нь сонин.
“Тийм ээ, би хєлбємбєгч болоогvй бол хар тамхи хэрэглэж, гэмт хэрэг vйлдэх байсан болов уу? Цагдаа нарын эрлэг болох байсан байж ч магад. Эсвэл єдийд шоронд байгаа ч юм бил vv? Энэ бvх аймшигт ертєнцєєс намайг хєлбємбєг л аварсан. Би хєлбємбєгтєє баярлаж байна” хэмээн єгvvлжээ.
Гудамжны хулигаанаас хєлбємбєгчин
Энэ их зовлон дунд Карлитог хєлбємбєгч болох хvсэл мєрєєдєл нь тэжээж байсан юм. Тэрбээр “Бока Хуниорс” багт тоглохыг мєрєєддєг байв. Энэ vедээ л аз жаргал эдэлдэг байж. Єнєєдєр гэдсээ яаж цатгах вэ? хэмээн бодож єлсгєлєн ходоодоо хоржигнон дуугарахыг зовнин чагнах шаналлыг зєвхєн энэ тэмvvлэл мартагнуулна. Харин 13-тайдаа Карлито “Бока”-гийн спортын сургуульд элссэн байна.
Сахилга бат, бэлтгэл сургуулилт гэж юу болохыг тэрбээр мэдэхгvй. Гагцхvv хэн хvчтэй нь дийлнэ гэсэн бодол л толгойд нь эргэлдэх. Гэвч сайн хєлбємбєгч болох авьяас нуугдан буйг дасгалжуулагч нь мэдэрчээ. Энэ л vеэс Аргентиний талбайд хоёр дахь Марадона хэмээн цоллуулах болсон юм. Туршлагатай дасгалжуулагч Карлос Бьянки тvvнийг довтлогч болголоо.
Бразилийн багт хvчин зvтгэв
“Бока Хуниорс”-ын єсвєрийн багт Тевесийн ур чадвар богино хугацаанд єссєн юм. Мэргэжилтнvvд ч аргентин залууд Европын клубvvд удахгvй санаархана хэмээн vзэж байв. Энэ нь ч биеллээ олсон. Тевес “МЮ”-ийн ерєнхий дасгалжуулагч сэр Алекс Фергюсоны хараанд нэн тvрvvнд єртлєє. Ирээдvйн одоо “Бока” худалдахыг тєдий л яарсангvй.
“Би ар гэрийнхэндээ маш их санаа зовж байсан. Амьдралаа єєд татах нь миний vvрэг учраас єєр клубт очихыг яараагvй” хэмээн єгvvлсэн нь бий. Тєдийлэн баян бус “Бока”-гийн хувьд Тевес vнэт эрдэнэ байлаа. “МЮ”, “Милан”, “Бавари”-гаас эхлээд “Спартак”, ЦСКА, “Шахтер” клубvvд тvvнийг сонирхох болов.
Армен гаралтай, иран бизнесмен Киа Журабъян Сан Паулд хєлбємбєгийг єндєр тvвшинд хєгжvvлэх vvднээс Тевест 20 сая, “Ривер Плейтийн хагас хамгаалагч Х.Маскераног 7,5 сая фунт санал болгон авсан билээ. Ийнхvv Тевес Бразилийн “Коринтианс”-т очжээ. Эхний улиралдаа л тэрбээр шилдэг хєлбємбєгч гэдгээ харуулсан.
Гэвч Бразил, Аргентиний хооронд хєлбємбєгийн ширvvн тулаан эртнээс єрнєж эхэлсэн тvvхтэй. Тэрхvv хурц єрсєлдєєн Тевест ч нєлєєлж, тэрхvv дургvйцлийн бай болсон. Сан Паул хотын ихэнх оршин суугч “Коринтианс”-аар євчилсєн билээ. Харин испани, португал хэл эзэмшээгvй Тевесийн хувьд давхар бэрхшээл гарсаар. Нэгэн удаа “Бока Хуниорс”-оос “Коринтиас”-т ирсэн нь миний хувьд алдаа болж. Европын олон нэр хvндтэй клуб надад санал тавихад Сан Паулуг л сонгосон шvv дээ. Одоо би клубээ солихыг хvсч байна. Хєгжєєн дэмжигчид, vзэгчид, шvvгчид надад дургvй. Яг аргентинчууд бразил хvнд дургvй шиг” хэмээн єгvvлжээ.
Сэтгэл сэвтэх vv?
Барагцаалбал хоёр жилийн ємнє Карлос Тевес, фото модель Наталья Фасси нарын дурлалын роман эхэлжээ. Шєнийн клубт тухалж байхад нь сэтгvvлчид тэднийг дуран авайдаа буулгасан аж. Хос залуу ток шоунд зураг авахуулах vеэрээ танилцжээ. Эхний vед Карлосын алдарт сорвинууд гоо бvсгvйг шоконд оруулдаг байсан гэнэ. Гэвч бvсгvй амархан дасчээ. “Карлос бол миний хvндэлдэг хєлбємбєгчдийн нэг. Тvvнийг сайхан залуу хэмээн гадаад байдлаар дvгнэж болохгvй байж магад.
Гэхдээ л тэр сайн хvн” хэмээн нэгэн ярилцлагадаа єгvvлжээ. Карлос Сан Паулуд, Наталья Буэнос-Айрес, Майами, Чилид ихэнхдээ амьдардаг. Энэ хугацаанд Аргентиний нэр хvндтэй телевизvvдтэй гэрээ байгуулжээ.
Єнгєрсєн намар Наталья нєхєртєє хvvхэдтэй болсон тухай баярт мэдээ дуулгасан бєгєєд хєл хvнд бvсгvйчvvд оролцдог реалити шоутай гэрээ байгуулжээ. Yнэн сэтгэлээсэ баярласан ирээдvйн нєхєр нь гэрлэх санал тавьсан ч бvсгvй хойшлуулжээ.
Харин хэвлэлийнхэн хэвлий дэх хvvхдийнх нь эцэг Карилто биш хэмээн ээлжит сенсаац дэгдээсэн. Yvнд Тевес итгэсэн эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч “World Cup 2006”-гийн ємнє тvvний тєлєєлєгч хувийн амьдралынх нь талаар асуулт тавихгvй байхыг сэтгvvлчдээс хvсчээ. Харин Наталья хvvхдийнхээ эцгийг аргентин эр мєн хэмээн мэтгэж буй. Хос залууг хагацуулахын тулд ийм яриа гарсан хэмээн хэвлэлд тэмдэглэжээ.