by Mish » Mon Jun 21, 2010 1:06 am
миний бодлоор Англи амжилт гаргадаггүй нь ерөөсөө ганцхан сэтгэл зүйтэй холбоотой, яахав азгүй байдаг, гэхдээ хэвлэл мэдээлэл болон фенүүдээс ирэх дарамт үнэхээр их, шигшээгээсээ маш ихийг хүсч бүтэлгүйтэхэд нь сэхэхгүй болтол нь муулдаг, тэрийг л дийлж гарах сэтгэл зүй муутай улс юмуудаа?, алдаа гаргахаас үхтлээ айдаг, тэгж их айгаад байхаар чинь мэдээж алдаа гаргаж л таараашдээ, үүнээс болж хэтэрхий биеэ барьж тоглоод л клубтээ тоглодог шигээ хэн нь ч тоглодоггүй, клубтээ бол тийм дарамт байдаггүй
энэ байдлыг Фабио ирээд зассан, тэр айдсыг алга болгосон гэж найдаж байсан ч сая Алжир дээр бүр дордуулцан юм шиг л байсан, Свений үед үүнээс хамаагүй дээр тоглодог байлаа
за тэхээр хэрвээ Словенийг хожсон ч цаашид олигтой тоглохгүй бол Фабио халагдах биз, дараа нь харин энэ айдсыг алга болгож чадах мундаг сэтгэл зүйч дасгалжуулагч авчирдымуу яадын?, кк, тэрнээс нээх алдартай, тактикч, аз дагуулдаг энэ тэр байгаад нэмэргүй л гэж бодном, тэр фенүүд болон медиа-с ирэх дарамт алга болохгүйгээс хойш
харин яаж ийгээд дахиад ганц түрүүлчүүл энэ байдал өөрчлөгдөж болох юм
гэхдээ Фабиод одоо болтол итгэсээр л байна, итгэл найдвар эцсийн мөчид л унтрах юм даа
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...