by Бамбууш » Mon Jun 21, 2010 3:09 am
За яг ч тийм биш.. Салбадайгын хэлж байгаа үнэн л дээ.. Итали, Өмнөд Америкын тоглогчдод ирдэг дарамты бол аймшигтай.. Тэд шууд л физикал талаар дарамтыг үзүүлэх гэдэг.. Харин Англид бол өөр л дөө... Ламбааг одоо болтол Уэст Хам дээр бүүлдэг.. Яагаад Жо Коулыг бүүлдэггүй кэрнээ Ламбааг бүүлдэгийг би нээх сайн ойлгодоггүй. Гол нь мань күний 06 онд Пэналт алдсан, дээр нь төрж өссөн Уэст Хамынхаа эсрэг Хэнцэрт орчихоод гоолдоод сэлэбрэшн шаасан нь одоо болтолмартагддаггүй байх.. Ер нь Англичууд 4 дэх засаглал гэгдсэн хэвлэл мэдээлэлээрээ асар хүчтэй.. Хүнийг алч чадна, аварч ч чадна.. Гол нь Энд Хөлбөмбөгийн тоглогчид нэг ёсны icon-ууд байдаг.. Тийм ч учраас тэд байнгын хүмүүсийн хараанд байх нь жам юм. Нэг л хазгай гишгээ бол тэгээд хэвлэлээр ёстой зүүдэнд нь ортол бичнэ ярина муулна дуулна.. Бүүр тв-н хошин шогийн нэвтрүүлгээр хүрел дууриаж цацна.. Сэтгэлзүйн дарамт л юм даа.. Тэгээд ДАШТ- дөхөөд ирэхээр урдах бүх бүтэлгүй явдалыг нь сөхөөд хормой хотыг нь ухаад л.. Сайн тоглохгүй бол бүүлэх бол аль ч улсын фэнүүдэд байдга л зүйл. Харин Англичууд бүүлэхээр сүйд болж хүлээж аваад байгаа.. Яагаад гэвэл тэд чинь Англичууд шүү дээ.. Энэ ДАШТ-р оролцож байгаа бүрэлдэхүүнийг Golden Generation гээд байгаа.. Яах аргагүй цөм тоглогчид нь хөгширч байгаа.. Тэд Клубын төвшинд маш амжилттай тоглодог хэрнээ Улсынхаа төлөө тун тааруу тоглодог нь л тэдний бүүлүүлэх гол шалтгаан шүү дээ.. Гэхэд Аргентин, Бразил, Герман, Итали энэ тэрийг хар.. Шигшээн хувцасаа өмсөнгүүт төрөл арилжаад шаачихна... Ер нь олон улсын төвшинд гаргасан амжилтаар нь дүгнэвэл Англичууд Overrated... Алдаг талдаг Рүүний, Жий , Ламбаа.... Цаасан дээр л майр лаг баг харагдаад байдаг.. Талбай дээр Алжирыг ч барахгүй байна шүү дээ.. Энэ яах аргагүй England Burden.. ДАШТ-н өмнө л ална тална хядна хүйслэнэ гээд л сонин хэвлэлээр магтаж өгнө.. Ганц хоёр тоглолт тэнцээд ирэнгүүт нөгөө даравч далдайж булавч бултайж байсан бүх асуудалуудыг эргээд гаргаад ирнэ сөхнө ярина бичнэ хэлэлцэнэ шүүмжилнэ.. Сая BBC Match of the Day-р Жеррардын өнгөрсөн улиралын ливерпүүл дэх тоглолтуудыг гаргаж байгаад шигшээтэй харьцуулж байна билээ.. Нөгөө 2-т ордог улирал.. Жий үнэхээр Багийн төвшинд маш сайн байсан нь харагдаж байгаа ч улсынхаа шигшээд бүүр багтаа тоглодогоосоо шаал өөр тоглоод байгаа нь үнэхээр ил байсан.. Өнөөдөр Рүүнийгийнхийг гаргана гэж байсан.. Би Дон Капеллог Аймар ОД гэсэн зангуудыг нь няц дараад зүгээр л шигшээн тоглогч гэсэн нэр зүүсэн тоглогчид болгосон байх гэж горьдсон. Буцаад л өнөө бахь байдаг Англи.. Словенд хожигдвол одоо тэгээд кохь нь л гэе даа..
SIX is da number...k Is da Code
G is da Mode