37-р тойрог……….. Тайтлын хувь заяаг шийдвэрлэсэн тойрог........
5 сарын 8-нд……….
Estadio Riazor - 9000
Deportivo La Coruña 1 - 0 Mallorca 68' Riki 1 - 0
Аваргуудын лигийн эрхийн төлөө үзэж байгаа Маллоркаг сүүлийн 11 тоглолтонд хожил аваагүй байсан Дэпортивод хожчихлоо…………
Тоглолт эхлээл арлынхан ширүүн довтолгоог өрнүүлж байсан ч байгаа онохдоо тун тааруу байлаа….Вэбо, Адуриз нарын удаа дараагийн оролдлого дандаа хаалганы гадуур……………. Гэтэл 1-р үеийн төгсгөлд Дэпортиво-н довтлогч Рики золтой л гоолдчихсонгүй…….. Жука-н цохисон булангийн цохилтыг хаалганы урдаас мөргөсөн нь хаалганы дээд хөндөл онолоо…….
2-р үеийн 67 минутанд Рики зорьсондоо хүрч тоглолтын цорын ганц гоолыг хийлээ….. Валэрон-н урагш өгсөн дамжуулалтыг авч 16-с хүчтэй цохиж гоолдлоо…….. 1-0……. Рики-н лигийн 8 дахь гоол………. Маллорка-нхан хиймэл отон хийх гээл алдлаа…….
өөр гоол оролгүй байсаар цаг дуусч……. Арлынхны аваргуудын лигид тоглох хүсэл бүрхэг боллоо доо…… тэд 2 тоглолт дараалан хожигдоод байна…… өнгөрсөн тойрогт талбайдаа РЕАЛ-д 4-1-дүүлсэн………….
РИКИ……
Cornellà - El Prat - 20000
Espanyol 2 - 1 Osasuna 6' 0 - 1 Krisztian Vadocz
50' Juan Forlin 1 - 1
52' Pablo Daniel Osvaldo 2 - 1
Shots (on Goal) 13(8) 11(2)
Fouls 4 14
Corner Kicks 5 5
Offsides 5 1
Time of Possession 53% 47%
Yellow Cards 3 1
Red Cards 0 0
Saves 1 6
Каталоны эсрэг дүр болох Эспаниол улирлын сүүлийн home тоглолтондоо ялалт байгуулж чадлаа....... тоглолт эхлээл 6 дах минутанд гоол алдсан........ ч......... 2-р үед 2 минутын зайтай гоол /Форлин, Освалдо нар/ хийн хожлоо....... Эспаниолын домогт тоглогч 32 настай Раул Тамудо энэ улирал тоглоод зодог тайлах юм....... тэрээр 1996 оноос хойш 14 жил энэ багт хүчин зүтгэн багийн бүх цаг үеийн мэргэн бууч /129 гоолтой/, мөн Эспаниолын төлөө хамгийн олон тоглосон тоглогч билээ....... тэрээр Cornellà - El Prat стадионд сүүлийн тоглолтоо хийлээ......... Тамудо каталоны багийн Sarria, Montjuic, Cornella зэрэг 3 стадионд бүгдэд нь тоглож байсан ганц тоглогч……
РАУЛ ТАМУДО......
FAREWELL TAMUDO IN CORNELLA
Coliseum Alfonso Perez - 15000
Getafe 2 - 1 Málaga 26' Roberto Soldado 1 - 0
56' Pedro León 2 - 0
90' 2 - 1 Fernando
ГЭТАФЭ талбайдаа Малагаг 2-1-р буулган авлаа…….
26 минутанд эзэн багийн Гавиланы дамжуулалтаар Солдадо гоолдон 1-0.......... лигийн 14 дэх гоол..........
2-р үед......... 56 минутанд ГЭТАФЭ-н Пэдро Лэон тун гоё гоол хийн 2-0........ баруун талаас 16-н гаднаас хүчтэй цохиж гоолдсон........ лигид 8 гоолтой боллоо...............
Цаг дуусах мөчид МАЛАГА-н Фэрнандо мөргөж гоолдсноор........ 2-1..........
ГЭТАФЭ сүүлийн 4 тойрогт хожигдолгүй явна....... Сүүлийн тойрогт тэд Атлетико тоглож...... хожвол Европт дараа жил тоглох юм.......... 5 дараалан тэнцээ аваад бсан МАЛАГА энэ удаа хожигдлоо........ рэлэгшн-н дээхн бөмбөгийн зөрүүгээр орлоо доо........... дараагийн тойрогт РЕАЛ-тай......... хожигдуул унах аюулд орно оо.........
БУРГЕР-Н ХААН.........
Estadio Santiago Bernabéu
Real Madrid 5 - 1 Athletic Bilbao 20' УЛААН КАРТ - Fernando Amorebieta БИЛБАО22' Cristiano Ronaldo (pen) 1 - 0
41' 1 - 1 Francisco Javier Yeste
73' Gonzalo Higuaín 2 - 1
80' Sergio Ramos 3 - 1
81' Karim Benzema 4 - 1
89' Marcelo 5 - 1
Shots (on Goal) 34(15) 6(4)
Fouls 13 14
Corner Kicks 9 1
Offsides 0 2
Time of Possession 76% 24%
Yellow Cards 3 2
Red Cards 0 1
Saves 3 10
РЕАЛ талбайдаа хүн дутуу Баскуудыг 5-1-р бут ниргэлээ……….. талбайдаа тэд энэ улирал 19 тоглож 18 хожлоо…… БАРСА-д л хожигдсон…………
Тоглолтын 20 дахь минутанд Хугайны цохилтыг Баскийн багийн хамгаалагч Аморэбиэта 16 дотор гараараа хааж....... шүүгч César Muñiz Fernández түүнд улаан өгөн пэналти заалаа...... пэналтиг Кристиан Роналдо цохиж 1-0........... сүүлийн 3 тоглолтонд 6 гоол....... энэ улирлын 26 дахь гоол..........
41 минутанд Баскийн багийн Иэстэ гайхалтай оролт хийн 16 руу дөнгөж ороол зүүн хөлөөр хүчтэй цохиж тэнцүүллээ……. РЕАЛ-н хамгаалалтаар жинхэнэ наадаж бгаал гоолдлоо……….. 1-1………
73 минутанд эзэн багийн Гранэро-н цохисон булангийн цохилтыг Бэнзэма 16-с мөргөснийг Баскийн хаалгач Ирайзоз хаасан ч ойсон бөмбөгийг Хугайн нэмж мөргөөл 2-1……… Аргэнтин эрийн 27 дахь гоол……. 7 минутын дараагаар РЕАЛ-н хамгаалагч Рамос гайхалтай гоол хийлээ…… талбайн төвөөс бөмбөг авч орон гүйсээр….. хаалгач Ирайзозтай тулан цохиол гоол… 3-1…….
Дараахан нь Кака-н дамжуулалтыг сэлгээгээр орж ирсэн Бэнзэма хаалганы урдаас цохиж 4-1……. Лигийн 8 дахь гоол нь байлаа……….. 1 сараас хойших анхны гоол………..
Цаг дуусахын өмнөхөн Баскийн хамгаалагч Ираола-н алдааг ашиглан Марсэло зүүнээс цохиж гоолдсноор 5-1.........
Кристиан Роналдо, Хугайн нарын хослол 53 гоол хийгээд байна…….. РЕАЛ энэ улирал 101 гоол хийсэн....... талыг нь энэ 2 хийжээ.........
РЕАЛ Баскуудтай сүүлд 11 удаа тоглохдоо 10 дахь ялалтаа авснаар........... БИЛБАО-н дараа жил Европ тоглох боломжийг үгүй хийлээ............
Estadio Ramon Sanchez Pizjuan - 40000
Sevilla FC 2 - 3 Barcelona 5' 0 - 1 Lionel Messi
28' 0 - 2 Bojan Krkic
56' УЛААН КАРТ - Abdoulay Konko СЭВИЛЛ 62' 0 - 3 Pedro
69' Frederic Kanouté 1 - 3
71' Luis Fabiano 2 - 3
Shots (on Goal) 7(5) 18(7)
Fouls 23 15
Corner Kicks 2 4
Offsides 2 5
Time of Possession 31% 69%
Yellow Cards 4 6
Red Cards 1 0
Saves 4 3
БАРСА хүнд тоглолтоос 3 оноогоо авч чадснаар тайтлд 1 алхам ойртлоо…….. Андалузын баг 4-р байраа ч хадгалж үлдлээ………
Гараанд – Валдэз, Пикью, Пуёол, Максвэлл, Алвэс, Бускуэтс, Кэйта, Шави, Пэдро, Бояан, Мэсси нар гарч....... Абидал, Яаяа, Жэффрэн нар тогложээ........ Алвэс Кэйта нар маань хуучин багийнхаа эсрэг....... Пэп энэ удаа довтолгоонд Ла Масия-н гурвалыг сонгож Ибраг тоглуулсангүй..........
Тоглолт эхлээл........
5 дахь минутанд л гоол орлоо………. Максвэлл у төвөөр орон рагш хөөргөж дамжуулсныг Мэсси гүйж гаран цээжин дээрээ ойлгоол 16-с зүүн хөлөөр цохин.......... 0-1....... Сэвилл-нхэн хиймэл отон хийх гээл бүтэлгүйтлээ.......... Дэлхийн шилдгийн энэ улирлын 32 дахь гоол.......... сүүлийн 3 тоглолтонд 5 гоол............
23 минутанд Алвэс-н баруунаас өгсөн кроссыг Пэдро 16-с мөргөсөн нь хаалганы дээгүүр.......... Сэвилл-н хамгаалагч Скуйлаччи эвгүй гишгээд гэмтээд суучихлаа........ оронд Фазио орж ирэв......
5 минутын дараагаар.......... Шави-н урагш хөөргөн гайхалтай дамжуулсныг Бояан гүйж гаран хаалганы урдаас шууд цохиж гоол.......... 0-2......... үнэхээр үзүүштэй гоол........... лигийн 8 дахь гоол........ сүүлийн 3 тоглолт дараалан гоолдлоо.............
38 минутанд Алвэс-н баруунаас өгсөн кроссыг Мэсси хаалганы урдаас шууд цохисон нь хаалга оносонгүй ээ....... сайхан боломж байлаа.....
3 минутын дараагаар СЭВИЛЛ-н Фабиано ойроос цохисныг Валдэз хааж..... мань эр хамгаалалтын хэдэд эмоцлоол......... цохиуллаа гээл уурлаал.......
56 минутанд СЭВИЛЛ-н Конко Бояан дээр алдаа гарган 2 дахь шар картаа авснаар талбайн эзэд 10-уулаа үлдлээ....... хэхэ...... Конко чи шүү.........
Дараахан нь Мэсси 16-н шугам дээрээс цохисон нь хаалга оносонгүй.......
дахин Мэсси Бояаны зүүнээс өгсөн кроссыг хаалганы урдаас шууд хүчтэй цохисныг андалузын багийн хаалгач Палоп тун санамсаргүй...... бараг азаар хаачихлаа.......
60 минутанд Мэсси-н урагш өгснийг Бояан авч.... хаалгач Палопийн эсрэг ганцаар гараад хаалгачихлаа...... тоог ахиулах сайхан боломж блаа.......
2 минутын дараагаар 16-н гаднаас Мэсси цохисон нь хамгаалагчид блокдон ойсныг Пэдро баруун хөлөөр шууд цохисон нь хаалганд орсноор 0-3....... Ла Масия-н гурвал 3-уулаа гоолдлоо........ лигийн 11 дэх гоол.........
64 минутанд Пэдрог 16 дотор эзэн багийн Адриано унагасан ч....... шүүгч Маллэнко пэналти заасангүй ээ....... яалт ч гүй пэналти......... хэрэв тэнцсэн бол ч..... Маллэнког хараах блаа.........
2 минутын дараагаар Бояан арай л дэндүү юм алдлаа....... Мэсси-н баруунаас өгсөн дамжуулалтыг хоосон хаалга руу чихэж чадсангүй ээ..... юу бодож бсийм бол доо.... хэхэ........ тэнцсэн бол ч........
Дараахан нь ахлагчийн алдаа гоол болчихлоо.... Фабиано-н урагш өгснийг ахлагч маань тасалж чадалгүй алдснаар эзэн багийн довтлогч Каноутэ Валдэз-н эсрэг ганцаар гараал гоолдчихлоо......... 1-3......... Мали эрийн 11 дэх гоол..........
74 минутанд бүүр марзан гоол алдаад байдал тун хүндхэн боллоо........ алдаа гарч.... алдаа гарсан газраас Зокора гялс дамжуулалт өгч.... тэрийг нь Фабиано авч ороол 16-с цохиол гоол........ 2-3...... лигийн 15 дахь гоол нь........ манайхан бүгд фрий кик цохино гэж бодсийм уу..... Каноутэ тэргүүтэй СЭВИЛЛ-н мөргөдөг хэдийг дагаал....... Бразил эрийг сул орхисны гор....... ВИП суудалд ноён ерөнхийлөгчийн царай бага зэрэг барайчихсан......... бхийм......
Пэп ч ялгаагүй.....
Тоглолт дуусах хүртэл...... бүгдийн царай барайлттай........ Валдэз тоглолтонд бөмбөг оруулалгүй удлаа гэж шар хусаал.........
харин хүн дутуу СЭВИЛЛ-нхэн онцын аюул тарилгүй байсаар тоглолт дууслаа.... барайлттай царайнууд хийсэн одлоо гэж........
бараг л ЦОМ манайх боллоо гэчихэд нээх...... буруудахгүй бх..... гэхдээ сүүлийн тойрогт Валладолидтой тоглоно...... гэртээ........
Estadio Municipal El Molinon - 21000
Sporting Gijon 1 - 1 Atlético Madrid 57' Miguel de las Cuevas 1 - 0
71' 1 - 1 Ibrahima Balde
Гижон талбайдаа АТЛЕТИКО-той 1-1-р тэнцлээ……… ингэснээр Гижон 3 тоглолт дараалан 1-1-р тэнцээд бна.......
2 ч Цомын / Europa League, Copa del Ray/ финалд үлдээд байгаа Атлетико энэ тоглолтонд гол тоглогчдоо нөөлөө....... тэд Эл Молинонд Diego Forlan, Sergio Aguero, Raul Garcia, Simao Sabrosa, Paulo Assuncao нарыгаа үлдээгээд иржээ….
Энэ тоглолтонд Атлетико-н хаалгач Сэржио Асэнжо гэмтэж 6 сар аут...... болсон........
АСЭНЖО ГЭМТЧИХЛЭЭ.......
Est Heliodoro Rodriguez Lopez - 20000
Tenerife 2 - 2 Almeria 15' Marc Bertrán 1 - 0
18' 1 - 1 Pablo Piatti
80' 1 - 2 Albert Crusat
90' Juan Francisco Martínez 2 - 2
Тэнэрифэ АЛМЭРИЯ-тай талбайдаа 2-2-р тэнцснээр дээд лигидд үлдэх найдвараа хадгалж чадлаа…….. цаг дуусах мөчид эзэн багийн довтлогч Жуан Мартинэз лигийн 14 дэх гоолоо хийн багтаа тэнцээ авчирч чадлаа………..
Estadio Nuevo José Zorrilla - 17522
Valladolid 2 - 1 Racing Santander 28' 0 - 1 Christian Fernández
57' Baraja 1 - 1
77' Nauzet Alemán (pen) 2 - 1
82' УЛААН КАРТ - Borja ВАЛЛАДОЛИД
88' УЛААН КАРТ - Moratón РЭСИНГВалладолид талбайдаа РЭСИНГ-г буулган авснаар Рэсингтэй ижил оноотой болж....... дээд лигид үлдэх найдвараа хадгалсаар л....... дараагийн тойрогт БАРСА-тай гэхээр л хүндхэн дээ........ БАРСА зөвхөн хожиж байж аварга болох тул тэдэнд найдвар тун багахан байна даа...........
Одоогоор 4 баг 36 оноотой байгаа...... эднээс 2 нь доод лиги руу унана........
ВАЛЛАДОЛИД-Д НАЙДВАР БАЙСААР.....
ДАРААГИЙН ТОЙРОГТ БАРСАТАЙ ГЭХЭЭР Л......... УЙЛМААР БНА........
Estadio El Madrigal - 16023
Villarreal 2 - 0 Valencia 10' Giuseppe Rossi 1 - 0
18' Joseba Llorente 2 - 0
71' УЛААН КАРТ - Joseba Llorente ВИЛЛЕРРЕАЛ
72' УЛААН КАРТ - Joan Capdevila ВИЛЛЕРРЕАЛ Шумбагчид талбайдаа хийсэн сүүлийн тоглолтондоо ВАЛЭНСИЯ-г 2-0-дсноор……….. Евро лигид дараа улирал тоглох найдвартайгаа үлдлээ…….. дараагийн тойрогт тэд Зарагоза…….. ижил оноотой яваа Гэтафэ АТЛЕТИКО-той……… энэ тоглолтоос Шумбагчдын Европт тоглох шалтгаалах юм………
Тоглолтын эхний 20 минутанд л тоглолтын хувь заяа шийдэгдчихсэн……. 10 минутанд Росси гоолдон, 8 минутын дараагаар Ллорэнтэ мөргөж гоолдсноор талбайн эзэд 2-0-р тэргүүлж эхэлсэн..........
2-р үеийн 71 минутанд Шумбагчдын 2 ч тоглогчид улаан карт авч хөөгдсөн ч энэ нь тоглолтын дүнд нөлөөлсөнгүй..........
ҮЗЭХ ҮҮ БАНЬД АА……
УЛААН КАРТ….
МАДРИГАЛДАА СҮҮЛИЙН ТОГЛОЛТОНД ХОЖЛОО Ш ДЭЭ……
Estadio Chapin - 12000
Xerez 3 - 2 Real Zaragoza 22' Francis 1 - 0
67' 1 - 1 Ander Herrera
69' Miguel Angel Carrilero González 2 - 1
73' Carlos Calvo 3 - 1
76' 3 - 2 Gabi
Shots (on Goal) 9(6) 14(7)
Fouls 16 15
Corner Kicks 2 4
Offsides 0 0
Time of Possession 43% 57%
Yellow Cards 3 4
Red Cards 0 1
Saves 5 3
90' УЛААН КАРТ - Matteo Contini ЗАРАГОЗАЛигийн хомоол хамж байгаа Хэрэз талбайдаа ЗАРАГОЗА-г 3-2-р буулган авлаа......... энэ тоглолтоо улирлын эхэнд үзүүлж байхгүй дээ..... өнгөрсөн борооны хойноос цув гэдэг шиг л байна даа....... өмнөх тойрогт унах нь бараг тодорхой болсон тэд энэ хожлыг авсан ч унах аюулаас мултрах боломжгүй боллоо.......
Тоглолт эхлээл 22 дахь минутанд эзэн багийн Франсис талбайн баруун жигүүрээс шууд хаалга руу цохин гоолдож эзэд тэргүүлж эхэлсэн ч........
2-р үед.... 67 минутанд ЗАРАГОЗА-н Хэррэра 16-н гаднаас хүчтэй цохиж гоолдсноор тоо 1-1.......
Үүнээс 2-хан минутын дараагаар Эзэд тэргүүллээ буцаан авч чадлаа........ Виктор Санчэз-н кроссыг 16-с Мигуэл Ангэл Гонзалэз мөргөж гоолдсноор 2-1.........
73 минутанд тэргүүллээ бүр баталгаажууллаа..... Бэргантинос-н мөргөж дамжуулсныг Карлос Калво ойроос хаалганд хийснээр 3-1..........
3 минутын дараагаар зочин багийн Габи 16-н гаднаас цохиж гоолдсон ч тэнцэхэд хангалтгүй байлаа....... улмаар цаг дуусах мөчид Зарагоза-н Контини 2 дахь шар картаа авснаар зочид 10-уулаа тоглолтыг дуусгалаа..........
Хэрэз сүүлийн 14 тоглолтоос 22 оноо аваад байгаа.......... хэрэв эхний 23 тоглолтыг иймэрхүү амжилттай тоглосон бол ч..... үлдэхээр л байлаа....... даан ч эхний 23 тоглолтоос ердөө л 11-хэн оноо авсан нь тэднийг унахад хүргэж байна даа........
1 сард хамгийн их наймааг хийж чадсан ЗАРАГОЗА тэр үед рэлэгшн хавьцаа явж байсан ч одоо бол унах аюулаас хамаагүй хол явна аа..........