Адал явдал #1
за бээжинд эхний адал явдал тохиолдож эхэлж бн даа...
Хосоо бид 2 материалаа 10-аад хоногийн өмнө өгсөн ч тоглолтын билет конфёрм шаардлага хангахгүй байгаа тул виз хураамж 560 юань төлөх шаардлагатай гээд буцсым бн...тэгээд 14нд мөнгөө төлсөн болохоор тэр өдрөөр нь материал хүлээж авсанд тооцож...
өглөө яваад очсон чинь материалаа өгөөд ажлийн дөнгөж 3 дахь хоног дээрээ бн...өчигдөр энд ургацын баяр нь болоод бүх нийтээр амарсан болохоор ажиллаагүй гэнэ...тэгээд ажлын 5-10 хоногт л гарна, утсаар мэдэгдэхийг л хүлээ гээд халгаадгүй шүү хужаа нар / материал хүлээж авдаг хүмүүс нь дан хужаа нар байна лээ /
за тэгээд яадын билээ, баларлаа шүү гэсэн юм бодоод зогсож байсан чинь нэг цагаан соната орж ирээд нэг хар буулаа шүү...
шууд явж очоод би Монголоос явж бгаан, маргааш онгоцны билеттэй...тэгсэн чинь гээл тайлбарлалаа...
нэр асуугаад материал хүлээж авдаг дээр очоод байж бай гээд орчлоо...
тэгсэн чинь Мнеси / нэрийг нь ресэпшнээс нь асууж мэдлээ шд...уулзахдаа сандраад олигтой ч мэнд асууж чадаагүй.../ орж ирээд хужаа нарт юм хэлсэн нөгөөдүүл чинь жаахан хүлээж байна уу гээл явчдын, за бурхан тэнгэр ч харж л бган бн гээл залбираад зогсож байлаа
Фантастик...30хан минутын дараа виз дарсан пасс гаргаж ирээд май гэдэг бн шд...баярлалаа бурхан тэнгэр минь Танд.
нэлээн хэдэн хужаанууд 10 хоносон утасддаггүй гээд ирж асуугаад буцаж байгаам чинь...
Мнеси харин гарж ирдэггүй,дуудуулах гэсэн чинь дуудаж өгөх боломжгүй гэж бн / би дуудаал тэр гарж ирээл айн ...томорч бган шүү.../
ресэпшинээс ажлын утсийг нь арай хийж авлаа, холбогдвол орой хоолонд уринаа, холбогдохгүй байвал маргааш очиж бэлэг өгнөө.
за ингээд сэтгэл гаргасан, дэмжсэн бүх хүмүүст маш их баярлаж байгаа шүү...та нарын ажил үйлс үргэлж өөдрөг байг.
Монголчууд бидэнд заавал хугацааг нь тулгадаг энэ зан цуснаас салахгүй юм шиг бн ...тэхдээ л босоо заяатай гэдэг үнэн шүү.
өнөөдөр визээ тэмдэглэж зад шоуднаа, тэгэхгүй бол бурхан гомдоно...