Цогоо wrote:
Барсагийн төлөөлөгч:
Арсеналтай хийж байсан албан бус яриа маань 6 сарын 1-нд хүсэлт тавьсны дагуу албан ёсных боллоо. Английн дүрэм ёсоор бид 6 сарын 1-нээс өмнө Фабрегасыг авах талаар Арсеналд хандах боломжгүй байсан билээ. Үнэ гэх мэт асуудлаар шийдэлд хүрсэн гэж бодохгүй байгаа боловч хэлэлцээр эхэлсэн.
Барсагийн ерөнхий захирал Хоан Оливэр:
Бүгд л Сэскийг Барсад тоглохыг хүсч байгааг мэдэж байгаа. Бид ч түүнийг ирээсэй гэж хүсдэг, тэгтэл бас гуравдагч этгээд байна. Тэр нь Арсенал. Аливаа хэлэлцээрийг тэдэнтэй хийх ёстой. Бид албан ёсны хүсэлтээ өчигдөр Мягмар гаригт бичгээр хүргүүлсэн байгаа.
Барсагийн дэд ерөнхийлөгч Рафаэль Юстэ:
Түүнийг аль болох хурдан Барсатай үзэглээсэй гэж хүсч байна. Бид халуун дотно хүлээн авах нь мэдээж. Түүнийг ирүүлэхийн тулд хэт их шахалтанд оруулахгүй, хэт яарахгүй гэхдээ бас таг болчихгүй.
Барсагийн клубын захирал Рауль Санллехи болон техникийн нарийн бичгийн дарга Чики Бегистриан нар энэ хэлэлцээрийг хийж явуулна гэж Барсагийн вэбсайт дээр мэдээлсэн байна.
Арсенал клуб албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Арсеналын ахлагч Сэск Фабрегас клубтэй 2015 он хүртэл гэрээтэй байгаа. Тэрээр багийн хамгийн чухал тоглогч бөгөөд манай ирээдүйн төлөвлөгөөний хэсэг билээ.
Сүүлийн үед гарсан Сэскийн тухай цуу яриануудыг анхааралтай ажиглаж байсан бөгөөд түүнтэй холбоотойгоо хоёр удаагийн албан бус асуулгаас өөр албан ёсны санал ирээгүй бөгөөд дээрх хоёр асуулгад бид Сэскийг шилжүүлэх сонирхол байхгүй байгаагаа ойлгомжтой хэлсэн ба энэ талаар олон нийтэд мэдэгдээгүй. Харин өчигдөр үдэш бидэнд Барселонаас Сэскийг авах тухай санал ирсэн. Бид өөрсдийн ахлагчийг зарах сонирхолгүй байгаагаа тэр дор нь шийдвэртэйгээр мэдэгдсэн.
Асуудлыг тодруулах үүднээс бид элдэв хариу санал хийх буюу хэлэлцээрт оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Барселона клубынхэн манай байдлыг хүндэтгэн үзэх тухайгаа олон нийтэд мэдэгдсэн ба бид тэднийг хэлсэн амандаа хүрээсэй гэж найдаж байна.
Энэ ёстой хоорондоо тэнгэр газар шиг хол эд мэдэгдэлүүд хийжээ! Би энэ барсагийн удирлагын учрыг ойлгоход нас ухаан ч хүрэхгүй болтой... Гэхдээ шударга ёс спортын шударга тэмцэл гэх мэт зүйлсийг бодоод хийж буй мөн хийсэн үйлдлүүдийг харахын бол бүүр өрөвдмөөр хариугүй юм шаацан с**...