сорри инглэнд фанатс эмзэг сэдэв хөндсөнд
Английн хаалгачдын гаргасан 5 том алдаа Хөлбөмбөгийг бид зохион хэмээн цээжээ дэлдэх дуртай Англичууд ДАШТ-ий түүхэнд ердөө ганц удаа л түрүүлж үзсэн. Тэр цагаас хойш бүтэн 40 жил өнгөрсөн ч Будант Албиончууд янз бүрийн шалтгаанаар үргэлж азгүйтсээр ирсэн билээ.
Дэлхийн хамгийн шилдэг лигтэй, шилдэг тоглогчидтой тэдэнд ямар асуудал байна аа. Хаалгач .. тийм ээ магадгүй ихэнхи хүмүүс ингэж хэлэх байх. Үеийн үед Английн шигшээ багийн хаалгыг манаж байсан хаалгачид ямар нэгэн байдлаар багаа ”алж” байсан түүхтэй. Ингээд та бүхэнд Английн шигшээ багийн хаалгачдын гаргасан хамгийн том, бас шуугиан дагуулсан 5 алдааг танилцуулья.
5.
Дэвид Жэймс - Австри : Англи
2004.9.4 – ДАШТ-ий сонгон шалгаруулалт
Герман 2006 ДАШТ-ий урьдчилсан шатны 2 дахь тоглолтоо Англичууд Австрийн талбайд хийж байв. Лампард, Жеррардын оруулсан 2 гоолоор Англичууд тэргүүлж байсан ч Жэймс багийнхаа ялалтыг ердөө 2 минутын дотор үгүй хийчихсэн. Роланд Коллман 71 дэх минутад чөлөөт цохилтоос гоол оруулаад дөнгөж нэг минут өнгөрч байхад А́ндреас Ива́ншиц алсын цохилт гүйцэтгэлээ. Тийм ч хүчтэй биш, тэгээд ч яг Жэймсийг чиглэж байсан болохоор Англичууд тийм ч санаа зовсонгүй. Гэтэл мань эр бөмбөгийг барьж чадалгүй алдаж тооны харьцааг тэнцүүлэх боломжыг олгожээ. Тоглолтын дараа Английн хэвлэлүүдээр Жэймсийг шүүмжилсэн нийтлэлээр дүүрсэн ч Свен Горан Эрикссон хаалгачаа өмөөрч гарааны эрхийг нь хэвээр үлдээж байлаа.
4.
Пол Робинсон - Хорват : Англи
2006.10.11 Евро 2008 -ийн урьдчилсан шат
Хорватын дасгалжуулагч Славын Билич 2006 оны ДАШТ-ий дараа ”Англичууд үнэхээр хөгийн тоглож байсан” гэж яриад бөөн шүүмжлэл дагуулж байсан. Хэдийгээр Билич үүнийгээ хэлний бэрхшээлээс болоод буруу зөрүү ярьжээ гэж уучлалт гуйсан ч Евро 2008-ийн урьдчилсан шатанд Англичууд үнэхээр л хөгийн тоглож байсан гэдгийг хүн бүхэн зөвшөөрөх байх. Ялангуяа Хорваттай хийсэн эхний тоглолтонд Гурван Арслангууд нэг инээдтэй гоол алдсан. Эдуардо 61 дэх минутад эхний гоолыг Робинсоны хаалганд оруулсны дараа Англичууд тоог тэнцүүлэхээр хичээж байв. Гэтэл 68 дахь минутад Гэри Невилийн арагшаа өгсөн дамжуулалтыг Пол Робинсон өшиглөх гэж байгаад зөрж хаалгандаа алдчихсан. Робинсон харин энэ талаараа юу гэж ярьсан гээч ”Эхний үед Хорватын багийн хаалгач бөмбөгөө өшиглөж тоглолтонд оруулахдаа их олон нүхийг хаалганы хажууд үүсгэсэн байсан. Тэгээд Хорватчууд 2-р үед байраа сольсны дараа манайд ямар ч сөхөө өгөлгүй довтолж Невильд арагшаа дамжуулахаас өөр аргагүй болгосон. Бөмбөг тэр нүхэнд ойж хаалганд орсонд Невиль ч, би ч, ер нь хэн ч буруугүй” гэсэн гэнэ.
3.
Скотт Карсон – Англи : Хорват
2007.11.21 Евро 2008-ийн урьдчилсан шат
Дахиад л Хорватчууд. Стив Макларен энэ тоглолтын өмнө сонирхолтой шийдвэр гаргаж үндсэн хаалгач Робинсоны оронд Скотт Карсонг гараанд гаргахаар болсон. Магадгүй өмнөх Робинсоныг өмнөх алдаагаа давтах вий гэж айсан байх. Гэтэл өнөөх итгэж гаргасан Карсон нь Робинсоноос дутахгүй ”хайнга” алдаа гаргаж багаа нэгмөсөн хөөддөг байгаа. Ядаж байхад энэ тоглолтоос Англичууд Еврод орох эсэх шийдэгдэх байсныг ч хэлэх үү.
Тоглолт эхлээд дөнгөж 8 дахь минутад Ни́ко Кра́ньчарын нэг их аюултай биш алсын цохилтыг Карсон барьж чадалгүй алдсанаар Англичууд байж болох хамгийн муу эхлэлээ хийсэн. Эцэст нь Будант Албиончууд 2 : 3-аар ялагдаж Европын аваргыг өнжихөөр болсон юм. Дахиад л Англичууд хаалгачаасаа болж азгүйтлээ. Стив Макларен ажлаа алдаж, Скотт Карсон дахиж шигшээд дуудагдахгүй нүүргүй болсон.
2.
Роберт Грин – Англи – АНУ
2010.6.12 2010 оны ДАШТ
Хэрвээ хасагдах шатанд Грин ийм алдаа гаргасан бол лав эх орондоо очих нүүргүй болох байсан биз. Аз болж хэсгийн эхний тоглолт учраас Англичуудын найдвар бас ч гэж бөхөх болоогүй байна. Фабио Капелло хэсгийн 2 дахь тоглолтоос Гринийг гараанд гаргах эсэх нь олны сонирхлыг хамгийн их татаж байна. Жэймс хэдий туршлагатай хаалгач хэдий ч ”эртний сайхан түүх” бий. Тиймээс Жое Хартд итгэл хүлээлгээд үзэхийг олон Английн фанатууд хүсэж байгаа байх.
Хэсгийн эхний тоглолтын дараа Их Британий хэвлэлүүдээр ямар гарчигтай мэдээ гарсныг сонирхоцгооё.
BBC Sport : England held by US after Green howler (Англичууд Гриний **н** алдаанаас болж Америктэй тэнцлээ)
Skysports : Green gift spares States (Гриний бэлэг Америкийг аварлаа)
The Mirror : Goalie Robert Green’s howler gifts USA draw in first round (Хаалгач Роберт Гриний бэлэг Америкчуудад эхний тойрогт тэнцээ бэлэглэлээ)
Guardian : Green’s clanger leaves Capello with much to ponder (Гриний бүдээлэг алдаа Капеллог их зүйлийг тунгаахад хүргэлээ)
The Dailymail : Calamity! Robert Green faces England axe after his howler hands Americans a draw (Анхаар ! Роберт Грин **н** алдаа хийж Америктэй тэнцсэнээр Англичууд хасагдах аюулд ороод байна)
Daily Star : CLOWN ROBERT GREEN DROPS US IN IT (Алиалагч Роберт Грин биднийг ийм байдалд орууллаа)
Iindependent : Gerrard’s flying start ruined by Americans’ rub of Green (Жеррардын тавьсан гайхалтай эхлэл Роберт Гринээс болж сүйрлээ)
1.
Дэвид Симэн - Англи : Бразил
2002.6.21 ДАШТ – 2002
Магадгүй Симэний алдаа гэхээсээ илүү Роналдиньогийн ур чадвар гэж ярих нь зүйтэй байх. Ямар ч хаалгач түүнийг дамжуулалт өгнө гэж бодох нь ойлгомжтой. Гэхдээ л Симэн хаалганаасаа урагшаа гарч алдаа гаргасан. Энэ бол яалт ч үгүй үнэн. Энэ цохилт Англичуудыг ДАШТ-аас мулталсан бөгөөд Симон гэхдээ үндсэн хаалгач хэвээр үлдсэн юм. 2002 оны 10 сард Европын аваргын урьдчилсан шатанд Македонтой тоглоход Симэн булангийн цохилтоос шууд гоол алдсанаар үлдсэн багахан хэр хүндээ нэгмөсөн алдаж дахиж шигшээ багтаа дуудагдаагүй билээ. Түүнээс хойш Дэвид Жэймс үндсэн хаалгач болсон. Магадлгүй ”залгамжлагч” гэх нь зүйтүй байх.