by carlsberg_mgl » Sat Jun 12, 2010 4:15 pm
Дашт-д "Альбиселестес" "Супер бүргэдүүд" нар 2 удаа таарч тоглосон...2-ууланд нь Аргентинчүүд таагүй зүйлтэй тулгарч байж.
1994 онд Канижжиагийн 2 гоолоор тэргүүлсэн тоглолтын дараа допинг контролоор Марадонагаас 5 төрлийн хориотой бэлдмэл илэрч 15 сараар эрхээ хасуулсан болохоор лав сайн дурсамж байхгүй л байгаа байх...
Лидерээ алдсан Аргентинчүүд Болгарт 0:2, Румынд 2:3-аар хожигдож буцсан бөгөөд Бостонд болсон дээрхи тоглолт Марагийн шигшээдээ хийсэн сүүлчийнх нь болжээ.
2002 онд бас хэсгийн тоглолтонд таарч Батистутагийн ганц гоолоор хожсон боловч
цаашаа Англид хожигдож, Шведтэй тэнцсэнээр хэсэгтээ дөнгөж 3т орсон.
1995 онд Фахдын цом / одоогийн Конфедерэйшнз Кап / -д таарч хуурай тэнцэж байж.
Хамгийн сүүлд 2008 оны олимпийн финалд таарч Ди Мариагийн гоолоор аваргалсан бөгөөд тэр бүрэлдэхүүнээс Ромеро, Машерано, Месси, Агуеро зэрэг хүмүүс байна.
Probably the best team in the world