В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Хэсгийг тэргүүлэх баг аль нь вэ?

Аргентин
56
80%
Нигери
3
4%
Өмнөд Солонгос
8
11%
Грек
3
4%
 
Total votes : 70

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Батгэрэл » Thu Jun 03, 2010 3:52 pm

Солонгос гарахгүй ээ. Нигери, Грек 2 н нэг нь л гарах биз. Бараг оноо тэнцээд бөмбөгний зөрүү тоолох байлгүй.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Amgaa » Thu Jun 03, 2010 3:57 pm

Batgerel02 wrote:Солонгос гарахгүй ээ.

Гарнаа хоёулаа барих уу чи 2 р юу гэж байгаа
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Батгэрэл » Thu Jun 03, 2010 4:17 pm

Бария. Солонгос лав гарахгүй.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Чуугий » Thu Jun 03, 2010 4:19 pm

Нигери,Солонгос 2н аль нэг нь л хэсгээсээ гарах байх.
Солонгосчууд гарчаасай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Amgaa » Thu Jun 03, 2010 4:24 pm

Batgerel02 wrote:Бария. Солонгос лав гарахгүй.

Чи тэгээд аль улсыг гэж байгаа Нигери, Грек ийн.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Батгэрэл » Thu Jun 03, 2010 4:35 pm

Би бол Солонгосыг гарахгүй гэж л бария гээд байгаа шд.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Sorro1121 » Thu Jun 03, 2010 6:34 pm

Зиак хөл бөмбөгийн хорхойтнууддаа энэ өдрийн мэнд хүргэе!!! Удахгүй 2010 эхэллээ дээ. Бид бүгдийн хүсэн хүлээдэг мөч тун удахгүй тохиох гэж байна шүү дээ. За тэгээд http://www.fifa.com дээр бүртгүүлээд 2010 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрсдийн дэмжиж буй багуудаа дэмжээд оролцоорой. fantasy league id : 97812-23103... Тавтай морил монголчуудаа... Мэдээж хэрэг Аргентин шүү дээ.
Sorro1121
 
Posts: 1
Joined: Thu Jun 03, 2010 6:24 pm

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby ABC » Thu Jun 03, 2010 6:41 pm

нигер со 2-н нэг л гарах байх
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Rooney » Sun Jun 06, 2010 11:58 am

Аргентин 1-р, Солонгос 2-р гарна гэж бодож байна. Хангүг залуусаа дэмжинээ.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Miro Klose » Sun Jun 06, 2010 12:46 pm

Ер нь Азийн багуудаа тултал нь дэмжнээ Солонгос, Японууд том хамартангуудыг алаад өгөөрэй.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Chinbaa » Sun Jun 06, 2010 5:39 pm

Энэ зон таахад хамгийн хэцүү ни юм шиг санагдсийшд.
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby o_baatar316 » Sun Jun 06, 2010 8:35 pm

Erde wrote:Харууд
Хангуг

Аргентин мулт уу?
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Nomer 10 » Wed Jun 09, 2010 12:17 pm

1. Аргентин

Хүн ам : 38,7 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 331,8 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 14
Хамгийн том амжилт : 1978, 1986 оны дэлхийн аварга
Багийн ханш : 347,3 сая евро
Хамгийн үнэтэй тоглогч : Месси, 80 сая

Багийн од : Лионел Месси. Дэлхийн хамгийн шилдэг тоглогч тэрээр энэ улиралд ч гарамгай байж чадсан. Ялангуяа Аваргуудын лигт Арсеналын эсрэг 4 гоол хийснийг дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Хамгаалалт өндөр хөгжсөн орчин үед Гулливеруудын хажуугаар сүнгэнэсээр лигтээ 34 гоол хийсэн байгаа юм даа. Түүний талаар ингээд зогсооё. Дэлхийн аваргаар л харж нүдээ баясгацгаая даа.

Дасгалжуулагч : Диего Марадона. 2008 онд түүнийг Албисэлестед ирэхэд Аргентины ард түмэн халуун дулаанаар алга ташин хүлээж авав. Тэр цэнхэр судалтнуудын амьд бурхан билээ. Марадона хэмээх тусгай сүм ч бий болж, тэнд нь хүмүүс Бурхан гэдэг үгийн оронд Марадона гэдэг үг хэрэглэж сүсэглэх болоод удаж байгаа. Хаа байсан Мексик энэ тэрээс хүртэл хосууд ирж гэрлэлтээ батлуулах нь бий. Гэхдээ Аргентины хөлбөмбөгийн экспертүүд дийлэнх нь түүнийг ирэхэд эргэлзсэн харцаар ширтэж байлаа. Болив дахь бүтэлгүйтэл, залгуулаад Бразилд нандин шүтээн болсон газраа хожигдсон зэрэг нь түүнийг шүүмжлэгчдийн амны зугаа болж, түүний эсрэг олон хүн эргэлээ. Хэвлэл мэдээллийнхэн бараг зуун хувь түүний эсрэг болов. Тэр харин дараа нь Перуд сүүлийн мөчид хожил авсныхаа дараа бороон дунд элгээрээ гулгаж, дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэсэн билээ. Энэ нь угтаа шүүмжлэгчдийнхээ эсрэг барьсан бэлэг байсан юм. Эрхээ авсныхаа дараа нулимсаа барьж чадаагүй түүнд энэ нь юу ч биш байжээ. Саяхан тэр баг нь дэлхийн аваргад түрүүлбэл тэдний эсрэг нүцгэн биеэ харуулан гүйх болно гэж мэдэгдсэн юм.

Ахлагч : Хавиер Машерано. Ливерпүүлийн зуудаг нохой бол Марагийн талбай дахь хөзрийн тамга билээ. Ямар сайндаа ирэнгүүтээ түүнийг шууд ахлагчаар залж, Маше+10 гэсэн томьёо гаргаж байх вэ дээ. Мара түүнд асар их итгэсэн учраас Камбиассог гэрт нь үлдээсэн. Машерано хэдий насаар залуу ч туршлагаар арвин нэгэн. Ахлагчийн шинж байдаг хүн шүү.

Онцлох тоглогч : Хуан Верон. 35 настай хэдий ч одоо багийн тархи нь гэж хэлж болно. Марадона түүнд мөн л маш их итгэж, Рикелмегээс түүнийг илүүд үзсэн. Бараг довтолгоо бүхэн түүгээр дамждаг. Европын том багуудаар тоглож явсан тэр энэ дэлхийн аваргаар залуу насаа санагалзаж чадах болов уу?

Шилмэл гараа : 4-4-2.

--------------------------- Romero -------------------------
-- Heinze --- Demichelis --- Samuel --- Otamendi ---
---- di Maria -- Mastering -- Veron -- Gutierrez ----
----------------- Messi ------- Higuain ------------------

Тэмцээний таамаг : Харьцангуй сул хэсэгт орсон. Нэгээр яаж ийгээд л гарчихна. Гол нь Месси Барса дахь тоглолтоо гаргаж чадах уу гэдэг л байна. Тэр 86 оны Мара шиг гялалзаж чадвал финалд амархан очно. Баг болгон л асуудалтай байна шүү дээ.

2. Нигер

Хүн ам : 133,9 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 58,7 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 3
Хамгийн том амжилт : 1994, 1998 онд хэсгээсээ гарч байсан
Багийн ханш : 95 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Якубу, 16,5 сая

Багийн од : Жон Оби Микел. Гэмтлийн улмаас Челсид олон тоглолт хийж чадаагүй. Лондонд хамгаалагчдын өмнө ганцаараа цэвэрлэгчээр голдуу зогсдог бол шигшээдээ урагшилж найруулагчийн байран дээр тоглодог. Гэхдээ хэсгийн тоглолт дуусах хүртэл багтайгаа нэгдэж чадах эсэх нь эргэлзээтэй л байна даа.

Дасгалжуулагч : Ларс Лагербэк. Арваад жил Шведийн шигшээг дасгалжуулсан. Нигер бол түүний анхны гадаад баг. Дэг журам, сахилга батыг дээд зэргээр сахидаг нь түүний нэрийн хуудас. Нигерийн шигээ харин хэзээнээсээ болохгүй бүтэхгүй зүйлсээрээ алдартай. Лагербэкийн жинхэнэ ажил одоо л харагдах учиртай.

Ахлагч : Якубу. Эвэртоны танк гэгддэг тэрээр 2008 оны сүүлээр шөрмөсөндөө хүнд гэмтэл авсан нь одоог хүртэл хуучин формоо олоход нь саад болсоор байгаа. Гэхдээ өнгөрөгч улиралд хэд хэдэн тоглолтод гараад амжсан. Хуучин хэвдээ амжиж орж чадвал багт түүний гүйцэтгэх үүрэг асар их.

Онцлох тоглогч : Петер Одемвинге. Орос ээжтэй, Узбекийн Ташкентэд төрсөн тэрээр ЦСКА-ын академиар хүмүүжсэн. Нигер, Бельги, Францаар хэрж хэсэг явсны дараа Орост эргэн ирснээр жинхэнэ хөлбөмбөгийн замнал нь эхлээд байгаа гэж болно. Одоо Локомотивын салшгүй нэг хэсэг болсон. Өнгөрсөн оны улсынхаа шилдэг хөлбөмбөгч болсон тэрээр дэлхийн аваргаар өөрийгөө бүрэн таниулж чадвал ямар ч том багаас урилга авч чадна хэмээн мэргэжилтнүүд дүгнээд байгаа.

Шилмэл гараа : 4-3-3.

------------------------- Enyeama ---------------
---- Taiwo --- Yobo --- Shittu --- Odiah ----
------ Yussuf ------- Mikel ------ Etuhu -----
----- Obasi ---- Yakubu ---- Odemwingie ---

Тэмцээний таамаг : Довтолгооны дээрх хэд дээр Обинна, Утаки, Кану, Мартинс гээд нэмэгдэнэ гэхээр урд хэсэг нь хамгийн хүчирхэг. Ямар ч хамгаалалтыг сэт чадах чадвартай. Хамгийн гол нь хар тивийнхний нийтлэг дутагдал болох тактикийн эмх цэгцгүй байдлыг Лагербэк ирээд засч чадсан уу гэдэг л байна. Урьдчилсан шат бол бантан болоод л дууссан. Лагербэкт хугацаа бага байлаа. Гэхдээ хүчтэй довтолгооныхоо хүчээр хэсгээсээ гарчих болов уу. Тэгээд хазаарлагдана байх.

3. Өмнөд Солонгос

Хүн ам : 48,3 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 31,1 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 7
Хамгийн том амжилт : 2002 онд 4-р байр
Багийн ханш : 44,4 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Жи-Сун Парк, 11,5 сая

Багийн од : Жи-Сун Парк. Нутагтаа үндэсний баатар. Хаана нь ч чөлөөтэй алхаж чаддаггүй гэнэм. Манчестер Юнайтедын тоглолт болгоны дараа түүнийг хэрхэн тоглосон анализ хийггдэг гэх. Хиддинк 2002 онд түүнийг Айндховенд очихдоо хамт аваад очсон гэдэг. 3 жилийн дараа тэр МанЮтд-очсоноор од болох зам нь нээгдсэн юм. Аваргуудын лигт түрүүлсэн анхны ази тоглогч болсон тэрээр талбай дээр цуцашгүй тэмцэгч.

Дасгалжуулагч : Юн-Му Ху. Холландын Айндховен багт тоглож байсан тэрээр 1986 оны дэлхийн аваргад тоглогчоор орж байлаа. Улсынхаа ХХолбоонд удаан ажилласан тэрээр 2009 оны Азийн шилдэг дасгалжуулагчаар шалгарсан. Олон шинэ тоглогчтой багийг зангидаж чадсан тэр дотроо нэгийг бодож, хоёрыг тунгааж буй нь лавтай.

Ахлагч : Жи-Сун Парк. Багийн хамгийн од тэгээд дээрээс нь ахлагч гээд хамраа сөхчихдөг онгироо нь тэр биш. Харин үүргээ маш сайн ухамсарлаж, бусаддаа тэмцэх чадвараар үлгэр болж чаддаг нь. Тэр шигшээдээ довтолгооны аль ч хэсэгт тоглож чадна.

Онцлох тоглогч : Чун-Ён Ли. Багийн ахлагчийн ирээдүйн залгамжлагч гэж хэлэгддэг. Өөрөө ч Паркийг my idol гэж хэлдэг. Болтонд тэр гараанд бат зоогддог. Премиер лиг дэх эхлэл маш сайн байгаа, энэ хэвээрээ байж чадвал илүү том багт очиж чадна. Үүний тулд энэ тэмцээнийг маш сайн ашиглах хэрэгтэй дээ.

Шилмэл гараа : 4-4-2.

---------------------- Woon-Jae Lee -------------
---- Young-Pyo Lee --- Yong-Hyung Cho --- Jung-Soo Lee --- Du-Ri Cha --
--- Ji-Sung Park --- Jung-Woo Kim ---- Sung-Yong Ki ---- Chung-Yong Lee
----------------- Keun-Ho Lee ----------- Chu-Young Park ------------------

Тэмцээний таамаг : Төвдөө хамгийн хүчирхэг. Гэхдээ финишер муу, хамгаалалт бас сул. Тиймээс Нигерт 2-р байрыг алдах болно.

4. Грек

Хүн ам : 11,2 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 760,6 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 2
Хамгийн том амжилт : -----
Багийн ханш : 87,3 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Торосидис, 8 сая

Багийн од : Теофанис Гэкас. Түүний гоолууд Грекийг Өмнөд Африкт авчирсан. 12 тоглоод 10 гоол хийсэн нь үнэлж баршгүй үндэстний баяр хөөр байлаа. Бундэслигийн мэргэн бууч болж байсан тэрээр Хэртаг аврахаар ирсэн ч баг нь хэт их оноо хоцорсон байсан тул доод лиг рүү унасан. Гэхдээ тэр ирээд хийсэн гоол нь багагүй. Дэлхийн аваргын дараа Франкфуртад тоглохоор болоод байгаа.

Дасгалжуулагч : Отто Рэхагель. 2004 онд Европын аварга болоход хүмүүс түүнийг 60 гарсан настай ч идэр залуу хүн шиг 2 чигчийгээрээ яаж шүгэлдэж чадаж байна аа гэж хачирхаж байсан. Түүнээс хойш 6 жил өнгөрчээ. Гэвч тэр шүгэлдсэн хэвээр. Тэр дасгалжуулагчийн хувиар олныг үзсэн. Ганцхан дэлхийн аварга гэж юу байдгийг мэдрэхгүй явж байсан юм. Тэгвэл энэ мөрөөдлөө энэ удаа биелүүлэх болжээ.

Ахлагч : Георгиос Карагунис. 2004 оны багийн салшгүй нэг хэсэг байсан тэр одоо ч тэр янзаараа. Төвийн бүсээс пассыг тараагч, эв нь таарвал холоос өөрөө хусчихна. «Грекийн Гаттузо» гэж ч хэлэгддэг. Интер Бэнфика зэрэг том багуудад тоглож явсан тэр одоо эргээд Панатинаикостоо хүчин зүтгэж буй.

Онцлох тоглогч : Василиос Торосидис. Грекийн Лаам гэж хэлж болно. Түүн шиг барууны ар тал. Гэхдээ зүүн талд бас маш их тоглодог. Довтолгоог маш сайн дэмждэг. Байерн Лаамын нөгөө хослогчоор бас нэгэн хүн хайж байгаа нь нууц биш. Дэлхийн аваргаар тэдний хараанд өртөж чадвал очсон байхыг үгүйсгэхгүй.

Шилмэл гараа :

---------------------------- Tzorvas (Chalkias) ----------------
---- Torosidis -------- Moras ------ Kyrgiakos ----- Vyntra -----
---------- Karagounis ---- Katsourinis ------ Tziolis ----------
--------------------Charisteas --------- Samaras ------------------
------------------------------- Gekas ---------------------------------


Тэмцээний таамаг : Хаан Оттогийн тактик тун энгийн. Катеначчио, катеначчио, катеначчио. Өмхийртөл хамгаалж байгаад ганц гоол хийнэ, тэгээд эргээд дахиад л хамгаалаад хэвтчихнэ. Гэхдээ тэдний энэ тактикыг энэ удаад багууд судалсан нь тодорхой. Энэ удаад Никополидис байхгүй тул 2-р байрыг Нигерт алдах байх, тэдний дээр гарлаа гэхэд тэр жилийнх шиг хол үсэрч чадахгүй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Mr S » Wed Jun 09, 2010 1:04 pm

солонгосын багт энэ жил Монако-н Пак сэнсаци тарьж магадгүй....... лигид энэ улирал тун сайн тоглосон.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby LS_FCB » Wed Jun 09, 2010 5:36 pm

би хүвидаа бол аргэнтинийг ухэн хатан дэмжиж байгаа.түрүүлэх ни тодорхой биш ч мэсси гэж бгаа...
Дээд хурдаар
User avatar
LS_FCB
Fantasy NBA All-Stars MVP
 
Posts: 1309
Joined: Sun May 10, 2009 11:11 pm
Location: Уурхайн гүнд

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby El Payaso » Wed Jun 09, 2010 6:00 pm

нэг юм бичих гээд салгалж байсан ах маань амжуулжээ... баярлалаа арав ах...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Бамбууш » Wed Jun 09, 2010 7:27 pm

Муу 10 дамин маань нэг байж байгаад л орж ирж бичсэн юмнуудаа оруулаад байгаа бололтой.. Уг нь түрүүчийн ДАШТ- шиг хэсэг хэсгээ гоё өөр хүмүүсээр нээлгүүлэхгүй дээ.. Өөртөө баахан л төвөгдөл учируулж байна даа.. Би ч Алжираа гялалзуулаад оруулчихья.. Гэхдээ л бичсэн юмнуудыг нь умших урамтай шүү..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Forza Juve » Wed Jun 09, 2010 9:21 pm

Со нарын амжилт 2002 оноос эрс сайжирсан. 2006 онд хэсгээсээ гарах шахсан. Уг нь бол байнга хомоол хамаастай байдаг байж билээ. Гэхдээ л энэ удаа амжихгүй биз дээ. Нутгын баг Нигери л Аргентинатай гарах байх.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby CAHAKA » Thu Jun 10, 2010 8:29 am

Лагербек чаавас дэг журам гэж худлаа хэнхэгнээд чаддаггүй юм дөө.
Анх ийм байгаагүй гэсэн.
Харин тэр Юнгберг , Мелберг хоёр бэлтгэл дээр зодоон цохион хийгээд л нэг ухаарсан юм шиг байгаан.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby El Payaso » Thu Jun 10, 2010 8:56 pm

Нээрээ урьдны өст Лагербэк байгаа юм байна шүү... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby El Payaso » Thu Jun 10, 2010 8:57 pm

Марагийн охин нөхрийг ядаж дэлхийн аваргын үер аятайхан хувцаслаачээ гэжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Yogii » Fri Jun 11, 2010 10:16 am

2. МобиКомын нийт хэрэглэгчдэд зориулсан Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан Тааврын уралдаан

Хугацаа: 6/11-7/11 дуустал

Үндсэн дүрэм:
- Тааварт уралдаанд оролцохыг хүссэн хэрэглэгчид 399дугаарт ON гэсэн мессэж илгээж бүртгүүлнэ. Анх удаа 399 дугаарт мессэж бичсэн хэрэглэгчдийг бүртгэж дараах мессэжийг илгээх болно. Дараа болон УТ бүх хэрэглэгчид оролцох боломжтой.
- 399дугаарт бүртгүүлсэн нийт хэрэглэгчдэд тоглолт болох 24 өдөр өглөө бүр 9цагаас хуваарийн дагуу мессэж броадкастыг илгээнэ.
Нийт тааварт оролцож буй оролцогчид таавраа таах бүртээ 1 оноо авах бөгөөд уралдааны турш оролцогчдыг оноогоор нь эрэмбэлж байх болно.
- Хэрэглэгч www.mobicom.mn болон мессэжээр хэдэн оноотой байгаа, хэддүгээр байранд байгаагаа харах боломжтой байна.
- Хэрэглэгчийн оноог тоолохдоо
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
 Тойрог бүрт оноо тоолно, Тойрог бүрт байр эзлүүлнэ.
 1р тойрог: 6/11-6/16-ны 2дахь тоглолт хүртэл
 2-р тойрог: 6/16-ны 3дахь тоглолтоос 6/21-г дуустал
 3-р тойрог: 6/22-6/25

- Тааварт уралдааны шагнал:
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
• 1-р байр: 1 сая төгрөг
• 2-5 байр: 500,000 төгрөг
• 6-100 байр: 10,000 нэгж
 Тойрог бүрт тойргийн аваргуудыг шалгаруулна.
• 1р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 2-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 3-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж


Үнэ тариф:
- 399дугаарт алдаатай эсвэл оноо шалгах мессэж илгээхэд сүлжээн дэх мессэж тариф мөрдөгдөнө.
- 399дугаарт амжилттай бүртгүүлэх болон таавраа илгээсэн тохиолдолд сүлжээн дэх мессэж дээр нэмэх нь 30₮ (НӨАТ орсон дүн) суутгагдана.
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby suldees » Fri Jun 11, 2010 3:33 pm

маргааш 9 оос урлангийн тэнд нээгдсэн S championsd уулзацгаая.
Аргентинаа нам дэмжий

хэн хэн үзэх болж байнааа. нэрсээ өг гэж
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby suldees » Fri Jun 11, 2010 3:46 pm

Өлзий
Ёогий
Мэндээ
Сүлдээ
Наска
Реалист
Мик ах
Оранж
Аматори

гээд үзэх нь өшөө хэн хэн байна 10 гэж захиалав
S champions d шүү
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: В хэсэг : Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек

Postby Галмандах » Sat Jun 12, 2010 11:50 am

Нүцгэн Марадонаг л харчихмаар байна даа.
Эндээс Аргентиний араас аль ч баг нь гарч мэднэ дээ
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

PreviousNext

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron