АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАНУ ын хөл бөмбөгийн шигшээ баг нь 2010 оны 5 сарын 10 ны байдлаарх ФИФА гийн эрэмбээр 957 оноогоор 14т жагсаж буй.
ШИГШЭЭ БАГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛХөл бөмбөг нь Америкт төдийлөн өндрөөр үнэлэгддэггүй, бусад спортоос харьцангуй доогуур үнэлэгддэг байсан цаг саяхан. Харин 1970 аад оноос эхлэн Америкийн хөлбөмбөгийн хөгжил эрчимтэй хурдассаар эдүүгээ дэлхийд 14т эрэмбэлэгдэх хэмжээнд хүртлээ хөгжиж чадсан нь гайхалтай.
Яанкууд хэмээн олноо нэршсэн АНУ ын шигшээ багийн тамирчид түүхэндээ хамгийн анхны албан бус олон улсын тоглолтоо 1885 оны 11 сарын 28нд хөрш Канадтай хийн 1:0 ээр ялагдаж байсан бол анхны албан ёсны олон улсын тоглолтоо 1916 оны 8 сарын 20нд Шведтэй хийж 3:2 оор буулган авч байжээ.
Сонирхуулахад хамгийн олон гоолын зөрүүтэй ялалтаараа 2008 оны 6 сарын 15 нд Барбадосыг 8:0 ээр бут ниргэж байсан бол 1948 оны 8 сарын 11нд Норвегийн Осло хотод Норвегийн хүчирхэг шигшээ багт 11:0 ээр бут ниргүүлэн хөгөө хөлдөө чирж байжээ. Өөрөөр хэлбэл 9 минут тутамд хаалгандаа гоол алдаж байсан гэсэн үг юм.
Дэлхийн Аваргын ДэвжээндУругвай 1930........ 3р байр
Итали 1934........... Хэсгийн тоглолт
Франц 1938.......... Сонгон шалгаруулалтанд тэнцээгүй
Бразил 1950.......... Хэсгийн тоглолт
1954 өөс 1986....... Сонгон шалгаруулалтанд тэнцээгүй
Итали 1990 .......... Хэсгийн тоглолт
АНУ 1994 ............. Шөвгийн 16
Франц 1998 .......... Хэсгийн тоглолт
Солонгос Япон 2002.. Шөвгийн 8
Герман 2006 .......... Хэгсийн тоглолт
Өмнөд Африк 2010... Сонгон шалгаруулалтанд тэнцсэн
Нийт 19 ДА аас 9-д нь оролцсон. Бүх оролцсон ДА-д нийт 6 ялалт, 3 тэнцээ, 11 хожигдол хүлээсэн. Нийт 16 гоол хийж 37 гоол алдсан тус тус үзүүлэлттэй баг.
ӨМНӨД АФРИКТ ХҮРЭХ ЗАМДАНУ ....................20 оноо
Мексик ...............................19 оноо
Гондурас ..........................16 оноо
Коста Рика .....................16 оноо
Эль Сальвадор ................8 оноо
Тринидад Тобагго ....6 оноо
Яанкууд Өмнөд Африкт хүрэх урьдчилсан шатны тоглолтууддаа 10 тоглолтоос 6 ялалт, 2 тэнцээ, 2 ялагдал авч хэсгээсээ 1-р гарч ирсэн юм. 4-р тойргийн энхний тоглолтондоо Мексикийн хүчтэй багийг 2:0 ээр буулган авснаар 11 тоглолт дараалан Мексикт ялагдаагүй гэсэн шинэ рекордыг тогтоосон ч хариу тоглолтонд 2:1 ээр ялагдан энэхүү цуврал эцэс болсон билээ.
Коста Рикагийн багт 3:1 ээр гутамшигтай ялагдсан нь тэдний хувьд урьдчилсан шатны шалгаруулалтын сүүлчийн ялагдал нь байлаа. Эль Салвадор, Коста Рикагийн багуудтай 2:2 оор тус тус тэнцсэн нь тэдний хувьд хэсгийн тоглолтын оноо алдсан тоглолтууд болсон ч үлдсэн бүх тоглолтондоо ялалт байгуулснаар 20 оноогоор итгэл төгс тэргүүлсэн юм.
Тринидад Тобаггог 3:0 ээр буулган авахад залуу довтлогч Жози Алтидор Хат трик хийж шигшээ багтаа хат трик хийсэн хамгийн залуу тоглогчоор тодорсон бөгөөд тэрээр 20 настай АНУын шигшээ багийн хамгийн залуу тоглогч юм. Яанкууд нийт 19 гоол эсрэг багтаа хийн 13 гоол хаалгандаа алдсан үзүүлэлтээр урьдчилсан шалгаруулалтын тоглолтуудаа өндөрлөсөн байна.
ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД Хаалгачид
1 Тим Ховард 3 сарын 6, 1979 (Нас 31) Англи, Эвертон, 51 дуудагдсан (0 гоол)
18 Брад Гузан 9 сарын 9, 1984 (Нас 25) Англи, Астон Вилла, 16 дуудагдсан (0 гоол)
23 Маркус Хахнеман 6 сарын 15, 1972 (Нас 37) Англи, Волверхамптон, 7 дуудагдсан (0 гоол)
Хамгаалагчид
2 Жонатан Спектор 3 сарын 1, 1986 (Нас 24) Англи, Вестхам, 25 дуудагдсан (0 гоол)
3 Карлон Боканегра (Багийн ахлагч) 5 сарын 25, 1979 (Нас 31), Франц, Ренн 79 дуудагдсан (12 гоол)
5 Огучи Оневу 5 сарын 13, 1982 (Нас 28) Итали, Милан, 54 дуудагдсан (5 гоол)
6 Стив Черундоло 2 сарын 19, 1979 (Нас 31) Герман, Ханновер, 60 дуудагдсан (2 гоол)
12 Жонатан Борнштэйн 11 сарын 7, 1984 (Нас 25) АНУ, Чивас, 32 дуудагдсан (2 гоол)
15 Жэй ДеМерит 12 сарын 4, 1979 (Нас 30) Англи, Ватфрд, 19 дуудагдсан (0 гоол)
21 Кларенс Гүүдисон 5 сарын 17, 1982 (Нас 28) Норвеги, Старт, 14 дуудагдсан (2 гоол)
Хагас Хамгаалагчид
4 Майкл Бредли 7 сарын 31, 1987 (Нас 22), Герман Боруссиа Мьюхенгладбах 43 дуудагдсан, (7 гоол)
7 ДаМаркус Бийсли 5 сарын 24, 1982 (Нас 28) Шотланд, Рейнжерс 92 дуудагдсан, (17 гоол)
8 Клинт Демпси 3 сарын 9, 1983 (Нас 27) Англи, Фулхам 62 дуудагдсан, (18 гоол)
10 Ландон Донован (Багийн Дэд Ахлагч) 3 сарын 4, 1982 (Нас 28) АНУ, Лос Анжелес Галакси, 123 дуудагдсан (42 гоол)
11 Стюарт Холден 8 сарын 1, 1985 (Нас 24) Англи, Болтон Вандерерс, 14 дуудагдсан, (2 гоол)
13 Рикарпо Кларк 3 сарын 10, 1983 (Нас 27) Герман, Эйнтрахт Франкфурт, 29 дуудагдсан, (2 гоол)
16 Хосе Франциско Торрес 10 сарын 29, 1987 (Нас 22) Мексик, Пачука, 10 дуудагдсан (0 гоол)
19 Маурис Эдү 4 сарын 18, 1986 (Нас 24) Шотланд, Рейнжерс, 13 дуудагдсан (1 гоол)
22 Бенни Фейлхабер 1 сарын 19, 1985 (Нас 25) Дани, АГФ Аархус, 32 дуудагдсан (2 гоол)
Довтлогчид
9 Херкулез Гомез 4 сарын 6, 1982 (Нас 28), Мексик, Пачука, 4 дуудагдсан (2 гоол)
14 Эдсон Баддл 5 сарын 21, 1981 (Нас 29) АНУ, Лос Анжелес Галакси, 3 дуудагдсан (2 гоол)
17 Жоки Алтидор 11 сарын 6, 1989 (Нас 20) Испани, Виллариал, 25 дуудагдсан (9 гоол)
20 Робби Финдлэй 8 сарын 4, 1985 (Нас 24) АНУ, Реал Солт Лэйк, 6 дуудагдсан (0 гоол)
нар тус тус дуудагдаад байна.
2009 онд болсон, Хөл бөмбөгийн холбоодын хоорондын цомын тэмцээнд гаргасан өндөр амжилтын дараа тэдний сэтгэлзүй эрс дээшилсэн нь зүй ёсны хэрэг боловч Дэлхийн Цомын өмнөхөн түлхүүр хамгаалагчид болох Огучи Оневугийн гэмтэл бэртэл, Чарли Дэвисийн автын осол зэргээс болж хамгаалалтын шугам ихээхэн сулраад байгаа билээ. Угаасаа төдийлөн хамгаалалт сайтайд тооцогддоггүй АНУ ын шигшээ багийнхны хувьд хамгаалалтын шугам жинхэнэ утгаараа шүдний өвчин болоод байна.
ДАСГАЛЖУУЛАГЧ
Боб Брэдли
Дасгалжуулагч Бобыг бид төдийлөн танихгүй, мэдэхгүй. Тэрээр бидний сайн мэдэх, үзэх дуртай ЧЛ, АПЛ, Ла Лиг, Сери А, Бундес Лигээс ямар ч цом хүртэж байсангүй. Итали мэргэжилтэн Капеллотой харьцуулбал даруухан түүхтэй нэгэн. Гэхдээ хэрэв бид түүний өнгөрсөн түүхийг сөхөн анхааралтай харвал дасгалжуулагч Бобын авъяас чадвар, ур ухааныг бэлхнээ харж чадна. Юуны түрүүнд тэрээр хаа очсон газраа амжилтыг дагуулдаг нэгэн. Тэрээр АНУын межор лигийн дөнгөж байгуулагдаад байсан Ди СИ Юнайтед багийг дасгалжуулан дасгалжуулагчийн гараагаа эхэлж байсан билээ. Тэрээр дасгалжуулагч хийсэн 14 жилийнхээ түүхэнд Чикаго Фаяр, МетроСтарс, Чивас зэрэг багуудыг амжилттай удирдсан бөгөөд оны шилдэг дасгалжуулагч шагналыг 1 удаа хүртэж байжээ. Хэдийгээр түүний гаргасан амжилтуудыг, өргөсөн цомуудыг нь тоолвол их биш ч гэсэн дандаа тухайн үедээ андер дог буюу сул, хүчгүйд тооцогдож байсан багуудад зоригтойгоор шинэчлэлт хийн, амжилтанд хүргэж байсан гэдэг. Түүний удирдлаган доор Чикаго Фаяр, Метростарс багууд түүхэндээ анх удаа цомын финалд үлдэж байсан нь түүнийг ямар чадварлаг дасгалжуулагч болохыг гэрчилнэ.
2006 оны Дэлхийн цомд амжилтгүй оролцсон шигшээ багийн дасгалжуулагчаар уригдан анх ирэхэд нь түүнд маш олон хүн эргэлзэж байсан юм. Хэнд ч танигдаагүй байсан Бобын удирдлаган доор шигшээ баг амжилт гаргаж эхэлсэн бөгөөд 2008 онд Барбадосыг 8:0 ээр бут ниргэсэн нь түүхэн амжилт байлаа. Тэрээр шигшээн дасгалжуулагч болсон анхны жилдээ л 12 ялалт, 1 тэнцээ, 5 ялагдал хүлээсэн амжилтыг үзүүлэн, 5 сар ялагдаагүй цувралыг бүтээсэн юм.
Мөн түүний удирдсан Яанкууд 2009 оны Холбоонуудын цомын тэмцээнд дэлхийд 1т эрэмбэлэгдээд байсан Испаний хүчирхэг багийг 2:0 ээр буулган авч 35 тоглолт ялагдаагүй, 15 тоглолт дараалан ялаад байсан түүхэн цувралыг нь тасалдуулж дөнгөсөн билээ. Дашрамд хэлэхэд түүний хүү Майкл Брэдли АНУын шигшээ багт мөн хүчин зүтгэдэг билээ.
Тэрээр залууст итгэл хүлээлгэн тоглолтонд оруулдгаараа нэртэй бөгөөд залуусын эрч хүч, ахмад тамирчын туршлагыг гайхалтай хослуулж чаддагаараа олны сайшаалыг хүртээд байгаа нэгэн. Энэ Өмнөд Африкийн дэвжээ түүнд Дэлхийд танигдах боломжийг олгож байна. Дасгалжуулагч Боб залуу Яанкуудтайгаа шигшээ багийнхаа өнгөрсөн зуунд тогтоосон 3-р байрын амжилтаа ахиулан, дэлхийг шуугиулж чадах болов уу? Энэ асуултын хариултыг бид 1 сарын дараа гэхэд мэдсэн байх болно...
БАГИЙН ТҮЛХҮҮР ТОГЛОГЧИДТим Ховард
Авъяаслаг, турлшагатай, эрч хүчтэй түүний манлайлал нь АНУ ын шигшээ багт уч агаар шиг хэрэгтэй. Хаалгаа хана мэт Ховардаар хамгаалуулсан АНУ, хаалгачаас болж нойргүй хонож байгаа зарим нэгэн шигшээ багуудын хажууд азтай шигшээ баг юм. Тим Ховард арын шугамыг сайн зохион байгуулдаг бөгөөд алдаа гаргаад байгаа нэгнийг аашилж загнахаас буцахгүй нэгэн. Испаний шигшээ багийг 2:0 ээр буулган авсан тоглолтонд тэрээр 8 сэйв хийж дэлхийн хэмжээний хаалгач болохоо нотлоод амжсан бөгөөд Холбоонуудын цомын тус тэмцээний Алтан бээлий шагналыг хүртсэн нь эзнээ олсон шагнал болсон билээ. Алдаа гаргаад байдаггүй, үргэлж байрандаа байж чаддаг Тим Ховард АНУын шигшээ багийн багана болсон тоглогчдын тоонд зүй ёсоор орох нь дамжиггүй ээ.
Ландон Донован
АНУын шигшээ багийн хамгийн шилдэг тоглогчид зүй ёсоор тооцогдох Донованыг ЛА Галакси болон Эвертонд үзүүлсэн топ формоо Дэлхий Цомын дэвжээнд ч үзүүлж чадна хэмээн олон нутаг нэгт ахан дүүс нь хүлээж байгаа төдийгүй, өрсөлдөгчид нь ч тооцоондоо оруулан бэлтгэж буй. Энэ бүх хариуцлагыг нуруундаа үүрэн тэмцээнд оролцож буй түүнээс асар өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, сэтгэлийн тэнхээ шаардагдах нь дамжиггүй. Гайхалтай хараатай пассууд, хамгаалагчидыг цаг үргэлж зовоож амар заяаг нь үзүүлдэггүй түүний пэйсүүд нь Донованыг АНУын шигшээ багийн ноён нуруу болгож чадсан билээ. Хагас хамгаалалтын шугамаас зөвхөн пасс бус мөн гоолыг ч хийж чаддаг түүний авъяасыг Боб Брэдли аль хэдийн өөрийн төлөвлөгөөндөө багтаагаад амжсан бизээ. ЛА Галаксидаа 2 тоглолт тутамд гоол хийдэг (129/65), харин шигшээдээ 3 тоглолт тутамд гоол хийдэг (123/42) Донованы хувьд Африкийн Дэвжээнд шигшээ багийнхаа ачааны хүндийг үүрэх нь гарцаагүй ээ.
Клинт Демпси
Фулхам багтайгаа Европа Лигийн цомын чихнээс нь атгаад алдсан Демпси энэ удаад Дэлхийн тавцанд шигшээ багтайгаа амжилт гаргахыг юу юунаас илүү хүсэж байгаа нь ойлгомжтой. Демпсигийн шаргуу, тэмүүлэлтэй зан чанар, хагас хамгаалалтын шугаман дахь гайхалтай мэдрэмжтэй тоглолтууд нь АНУын шигшээ багийн сөрөг довтолгоо голлосон тоглолтонд яв цав нийцдэг. Тэрээр өөрийн пэйсийг гайхалтай ашиглаж чаддаг бөгөөд зөв үед, зөв цагт зөв газраа байж чаддаг нь түүний ямар мэдрэмжтэй хөлбөмбөгчин болохыг нь гэрчилдэг. Түүнийг бас асар тэвчээртэй хөлбөмбөгчин хэмээн хөлбөмбөгийн хорхойтнууд өндрөөр үнэлдэг. 2004 онд Нью Энгланд багт байхдаа багийнхаа эмчид хэлэлгүй нууж 2 тоглолт цуурсан эрүүтэй тоглож байсан гэдэг. Холбоонуудын цомын тэмцээнд Египет, Испаний хүчирхэг багуудын хаалганд гоолдож байсан нь түүнийг дэлхийн ямар ч шигшээгийн хаалганд гоол хийх чадвартайг гэрчилнэ. Тэрээр хамгийн сүүлийн нөхөрсөг тоглолт болох Туркын эсрэг тоглолтонд мөн гоолдсон нь нэгийг өгүүлэх буй заа...
БАГИЙН ХАМГААЛАЛТ Миний бодлоор энэ багийн хамгийн эмзэг шугам нь гэж хэлж болно. Нөгөө Ахилийн өсгий гэдэг шиг л. 7 сарын турш үргэлжилсэн гэмтлээс дөнгөж эргэн ирээд байгаа Оневу Туркын эсрэг 45 минут тоглосон нь Яанкуудын хувьд хонгилын үзүүрт асаасан гэрэл мэт байсан биз. Мөн Тим Ховардын туршлага энэ шугаманд тунчиг хэрэгтэй. Вестхамын Жонатан Спектр баруун ард клубт тоглодог шигээ тоглолт үзүүлж чадахгүй байгаа. Туркын эсрэг нилээд сандарч, хэд хэдэн удаа бөмбөгнөөсөө зөрж харагдсан. Тэгэхээр бараг Стив Черундоло гараанд баруун ард гарах байх. Тэрээр кроссын хувьд Жонатанг гүйцэхгүй ч илүү тайван, туршлагатай, найдвартай. Төвд Оневу, ДеМерит нар гараанд гарах болов уу. Оневу Чехийн эсрэг тоглолтонд сүүлийн 7 сард анх удаа тоглолтонд орсон нь итгэл найдварын оч ассан хэрэг болсон. Тэрээр 65 минут талбайд тун дажгүй өөртөө итгэлтэй тоглож харагдсан. Английн эсрэг хийх эний тоглолтонд Вэйн Рүүнийг мэн марк хийж тоглох хүндхэн үүрэг мань эрд оногдоод байгаа. Харин ДеМерит нэг л бүтэлгүй өөртөө итгэлгүй тоглоод байгаа. 5ынхаа шугаман дээр хальтирч унаж ч байх шиг. Сэлгээнд нь Гүүдсон гэж нэг сураггүй нөхөр бий. Зүүн дээр бол мэдээж Карлон Боканегра багийн ахлагч бол зоолттой байгаа. Нэг их хий гаргаад байхгүй хамгаалалт довтолгоондоо давгүй жигд оролцдог гэж би боддог. Түүний сэлгээнд Борнштейн гэж Америкийн лигт тоглодог бас нэг сураггүй залуу бий. Эцэст нь дүгнэхэд хамгаалалтын шугамын хувьд дундаж гэж хэлж болно. За даа хэрвээ сэлгээг нь харвал бараг дундажаас доогуур ч юмуудаа. Хэрэв ямар нэгэн байдлаар хамгаалалтын шугамаас, тэр дундаа төвийн хамгаалалтаас 1-2 хүн гэмтвэл тэгээд тэр чигтээ хог болно гэсэн үг.
ХАГАС ХАМГААЛАЛТЫН ШУГАМЗа энэ шугам харин юм дуулгаж мэдэх шугам даа. Демпси, Донован нарын талаар одоо юу ч яриахав. Дээр аль байдгаараа магтчихсан байгаа. Демпси ерөнхийдөө зүүн жигүүрт гарах байх. Боб түүнийг үе үе цэвэр довтлогчоор тоглуулаад байгаа. Гэхдээ зүүн дээр илүү үр бүтээлтэй тоглож байгаа. Харин Донован мэдээж баруун жигүүрт гарах биз. Фрий Кикүүдийг Донован цохино. АНУ шигшээ багийн бүх цаг үеийн хамгийн шилдэг ассист мэйкер маань довтолгооны жор тунг нь нилээд найруулах болов уу гэж бодож байна.
Төвийн хагас дээр Хосе Торрес гэж Мексик гаралтай жижигхэн залуу гэнэт үзэгдэх болсон. Сантиаго Мүнез шиг гэнэт цоорно барина гэж бол би бодохгүй байгаа ч АНУ ын шигшээд үгүйлэгддэг бөмбөг эзэмших ур чадвар, техник түүнд бол байнаа байна. Гэхдээ юу юугүй гараанд гарахгүй л болов уу. Маурис Эдү түүний байран дээр тоглох болов уу гэж таамаглаж байна. Техник, ур чадварын хувьд дутахгүй ч гол нь илүү туршлагатай. Америк шиг бөмбөгний хойноос их гүйж, хөдөлмөрлөж тоглодог, контр их хийдэг багийн хувьд төвийн шугаманд бөмбөг сайн эзэмших нь асар чухал юм. Эс чадвал Африкийн өндөрлөг газрын агаараас болж амархан ядрах аюултай. Довтлох чиглэлийн хагаст дасгалжуулагчийн хүү Майкл Брэдли арын хаалгаар (наргиан) тоглоно. Европын лигүүдэд тоглож харьцангуй туршлагажсан тэрээр сүүлд Мексикийг 2:0 оор булшилхад даблдаж гоол хийх чадавртай гэдгээ нотолсон. Хэрэв Демпси зүүнд гарвал ДаМаркус Бисли сэлгээнд сууж таарна. 2006 онд Донованы хамтаар шүүмжлэлийн хүндийг үүрч гарсан тэрээр одоо туршлагатай зүүн вингер болж чадсан. Гэхдээ Ренжерст байхдаа удаан хугацаагаар гэмтсэний улмаас тоглолт нь нэн орон гаран болж хувирсан. Холбоонуудын цомд Бразилд сүүлд финалд 3:2 оор хожигдоход түүний буруугаас болж гоол алдсан. Тэр цагаас хойш Боб түүнийг бараг л тоглуулаагүй. За тэгээд сэлгээнд Стюарт Холден гэж Болтонд банз халаадаг залуу бий. Уг нь кросс мросс хаяхдаа авъяастай л гэдэг юм билээ. Америкийн Бекхам энтэр гэгдэж нэг хэсэг явсан. Эцэст нь Рикардо Кларк гэж ДМ бий. Олон ч жил АНУын багийн ДМ хийсэн. Харин энэ удаад залууст итгэл хүлээлгэдэг Бобоос болж сэлгээнд сууж магадгүй болоод байгаа. Техник, бөмбөг эзэмшилтийн хувьд тийм онцгой зүйлгүй ч бөмбөг таслахдаа авъяастай гэж би боддог. Ингээд үзэхэд хагас хамгаалалтын шугам дундажаас үл ялиг дээгүүр гэхиймуудаа.
ЭЦЭСТ НЬ ДОВТОЛГОО
4 хөн довтлогч шигшээдээ дуудсан Боб, хагас хамгаалагчиддаа нилээд итгэл хүлээлгэж байгаа бололтой. Гэхдээ Жози Алтидор байхад тэд довтолгоогоороо аль ч багийг сандаргаад авч чадна. 20хон настай Виллариалын од энэ хүү Америкийн шигшээг тун ч олон жил чирнэ дээ гэж би боддог. Херкулез Гомез гэж бараг л жилд нэг баг сольж байдаг мексик гаралтай нөхөр дуудагдсан байна. Сүүлд Австралийн эсрэг 1 гоол хийжээ. Робби Финдлей гэж Тринидад Тобаггогийн эрлийз залуу мөн дуудагдсан байна. Асар хурдан юм гэнэ. Би харамсалтай нь харсангүй. Сонирхуулахад Майк Бибби, Нью Иоркийн Эдди Хаус нартай хамаатан гэнэ.
За тэгээд асар зохион байгуулалттай, багийн тоглолт л үзүүлж чадахгүй бол Америкийн шигшээ багт найдвар багатай л санагдаж байна.
Форматын хувьд Боб ер нь консерватив хүн. 4:4:2 буюу 4:2:2:2 оор л тоглоно өөр форматаар за даа бараг л тоглохгүй байх.
..................................Ховард...........................
Черундоло.....................................................Боканегра
........................Оневу...............ДеМерит......................
..................Брэдли.......................Эду..........................
Донован........................................................Демпси....
...............Жози Алтидор..........Херкулез Гомез................
Энэ тохиолдолд жигүүрийн хагасуудын довтолгоонд оролцох боломж эрх чөлөө илүү өндөр болж ирэх бөгөөд Демпси, Донован нарын довтолгоо эсрэг багтаа аюул учруулах бүрэн боломжтой. Гэхдээ төвийн хамгаалалт, довтлогооны шугамын дунд нилээд том сул орон зай үлдэх магадлалтай бөгөөд Бразил мэтийн техник, пейс, пасс сайтай төвийн хагасуудад энэ зай сайхан зууш болох боломжтой. Хэрэв ийм эрсдэл нүүрлэвэл уламжлалт 4:4:2 руу шилжих боломжтой. Сэлгээнээс вингер оруулж Гомезыг суулган Демпсиг цэвэр довтолгоонд тоглуулах магадлалтай. Энэ тохиолдолд Демпси Алтидор гэсэн өндөр толгойгоор сайн тоглодог довтлогчдын хослол үүсч сет пийс, 2 давхрын довтолгоо идэхижих нигууртай.
Сүүлийн үед гацуур буюу 4:3:2:1 гэсэн форматыг үе үе хэрэглэж үзэж байгаа. Энэ нь тоглогчдын форм бэртэл гэмтэлтэй холбоотой. Хэрэв Төвийн хамгаалагчдаас гэмтвэл ийм форматанд шилжих боломжтой. Энэ тохиолдолд төвийн хагасууд төвийн хамгаалалтандаа идэвхитэй туслах боломжтой. Эргээд сөрөг довтолгоогоор тоглолтыг үргэлжлүүлэх хандлагатай.
.......................................Ховард...........................
Черундоло...................................................................Боканегра
........................Оневу/сэлгээ...........ДеМерит/сэлгээ......................
...........Брэдли................Рикардо Кларк..................Эду...................
......................Донован........................Демпси..................
..................................Жози Алтидор...................................
За ингээд төгсгөлд нь Сэмийн авгын Армийн Яанкууддаа амжилт хүсье. Хэрэв бүрэн потенциалаа дайчилж тогловол шөвгийн 8 хүртэл явах боломжтой баг гэж хувьдаа би үзэж байгаа. За тэгээд эрхэм экспертүүд өөсрдийнхөө санаа оноог дэвшүүлэх буй за...