Дэрон Виллиамс
Америкийн мэргэжилийн сагсан бөмбөгийн Юта Жазз багийн холбон тоглогч Дэрон Виллиамс нь 1984 онд Вест Виржиниад төржээ. Бага сургуульд байхаасаа түүний спортын авьяас нь илэрч байсан байна. Харин сонирхолтой Дэрон багадаа бөхийн чөлөөтөөр хичээллэдэг байсан бөгөөд 2 ч мужийн аваргаар тодорж байсан юм бна. 2001 онд Техас мужийн Колони дунд сургуульд элсэн орсоноор сагсан бөмбөгийн карераа эхлүүлсэн бөгөөд эхний жилдээ 17 оноо, 9.4 О.Д, мөн 2 таслалт дундажилж байсан байна. Ахлах сургуулийн 2 дохь жилээсээ сургуулийхаа лидер тоглогч болж 17.6 оноо, 8.5 О.Д, 6.1 самбар, мөн 2.6 таслалт дунджилж байсан бөгөөд, энэ жилдээ 29-2 гэсэн амжилтыг үзүүлэн хасагдах шатанд шалгарсан ч хагас шөвөгт хожигодож байжээ. Түүний ахлах сургуульдаа үзүүлсэн амжилтууд нь олон их сургуулиудын хараанд өртөж байсан бөгөөд энэ дундаас Иллинойсын их сургууль түүнийг багтаа нэгтгэж чаджээ. Эхний жилдээ Дэрон 32 тоглолтын 30д нь тоглож 6.4 оноо, 4.3 О.Д дамжуулалт дундажилж байсан байна. 2 дохь жилдээ тэр өөрийгөө бүрэн нээж эхэлсэн бөгөөд дундажаар 14.9 оноо, 8.6 О.Д хийж тухайн жилийн шилдэг 10 т сонгогдож байжээ. 2005 онд тэр өөрийгөө бүрэн нээж Иллинойсын их сургуулийг аваргын тоглолт хүртэл хүргэж чадсан бөгөөд харамсалтай нь Норт Каролинагийн их сургуульд хожигдож байжээ. 2005 оны драфтад тэрбээр албан ёсоор нэрээ бүртгүүлсэн бөгөөд Андрю Богут, Марвин Виллиамс нарын араас драфтын 3 дахь сонголтоот Юта Жазз багийн эгнээнд нэгдсэн байна.
Мэргэжилийн сагсан бөмбөг эхний жил.
Төрөлхийн биеийн хөгжил гойд сайн Дэронд ҮСБЛ т дасахад тийм ч хүнд биш байв. Нийтдээ ҮСБЛ ийн 80 тоглолтод оролцож эхний жилдээ 10.4 оноо, 4.5 О.Д дунджилж байсан сэлгээний, шинэ холбон тоглогчийн хувьд чамлахааргүй үзүүлэлт биз ээ. Тухайн жилийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг драфтын 4 дэхь сонголт болох Крис Пол, Дэроноос ердөө нэг саналын илүүгээр авч байжээ.
Тэр одоо шилдэгийн нэг
2006-2007 оны улирал түүний хувьд үлгэрийн улираллуудын нэг байсан биз ээ. Юта Жазз улирлыг 12-1 гэж эхлүүлсэн бөгөөд энэхүү амжилтанд Софимор Дэроны шилдэг тоглолтын нөлөө чамгүй байлаа. Эдгээр тоглолтуудын бараг бүгдэд нь дабл дабл хийж байсан бөгөөд Мемфисийн эсрэг тоглолтод 21 О.Д өгч байжээ. Энэ улирлын туршид Дэрон, Бүүзэр гэсэн довтолгооны хувилбар маш гайхалтай амжилтад хүрж өөрсдийн Дивизоноо тэргүүлэн ҮСБХ ны Плэй Офын тоглолтод оролцох эрхээ. Авжээ Плэй Офын эхний шатанд Хюстон рокетс багтай тоголсон бөгөөд Яао Минг, Трэйси МкГрэйди нараар удирдуулсан шилдэг багтай 7 тоглолт хийж хожсоноор Юта Жазз 2000 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарсан байна. Энэ долоон тоглолтод Дэрон 20+ дээш оноо, 10+ дамжуулалт гэсэн супер тоглотыг үзүүлжээ. 2р шатанд Өрнөдийн шилдэг Далласыг буулган авсан Алтан Мужийн дайчидтай таарсан бөгөөд Дэроны гайхимшигт тоглолтууд үргэлжилж 6 тоглолтод Алтан мужийн дайчдыг буулган авсанаар Домогт Карл Мэлон болон Жон Стоктон үеэс хойш анх удаа бүсийн аваргын төлөө тоглохоор болжээ. Ур чадвар, олон жилийн хамтач ажиллагаа зэрэг зүйлс бүрдсэн шилдэг Сан Антонио гийн эсрэг төдийлөн хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадалгүйгээр 6 тоглолтод хожигджээ. Энэхүү цувралын дараа Дэроны тоглолтын талаар Тим Данкан ярихдаа түүнийг юу хийх гэж байгаг таахын аргагүй гэсэн бол Брюс Бовен түүнийг Жон Стоктонтой зүйрлэн одоо цагийн НБА д дутагдаж буй жинхэнэ плэймекэр хэмээн онцолжээ. Тэрээр Энэхүү улиралд нийт 16 оноо, 9.4 О.Д дамжуулалт дундажилж байсан бол харин плэй офд 19 оноо 10 о.д авж байжээ.
2007-2008 оны улиралд тэрээр 18.8 оноо, 10.5 о.д дамжуулалт дунджилж байсан ч Стив Нэш, Ален Айвэрсон, Крис Пол нарыг даван бүх оддын тоглолтод оролцоход хангалтгүй байлаа. Түүний энэ амжилт нь тухайн жилдээ НБА гийн нийт холбон тоглогч нараас 3т орох амжилт байсныг онцлох хэрэгтэй байх. Гэсэн хэдий ч бүх оддын тоглолтын үеэр зохион байгууллагддаг Ур чадварын тэмцээнд өөрийн мөнхийн өрсөлдөгч Крис Полтойгоо тулан дээд рекордоор түрүүлсэн билээ. Улирлын туршид Юта Жазз 54–28 гэсэн амжилттайгаар дахин өөрийн бүсээ тэргүүлж плэй офф Хюстонтой дахин таарсан бөгөөд 6 тоглолтод хожиж, 2р шатанд Лос анжелесийн Нуурыханд 6 тоглолтод хожигджээ. Эдгээр тоглолтуудад Дэрон багаа дундаж оноо авалтаараа тэргүүлж байв. Түүний тогтвортой амжилт, талбай мэдрэх чадвар Америкийн сагсан бөмбөгийн мөрөөдөлийн багт багтааж чадсан бөгөөд Бээжинд болсон зуны олимпын наадмаар алтан медал хүртжээ.
2008-2009 улирал түүний хувьд тийм ч таатай байсангүй чамгүй олон гэмтэл бэртэлд орж, мөн багаас нь түүнийг дагадаг байсан хэт жин нэмэх асуудал нь түүний амжилтад сөргөөр нөлөөлж байлаа. Тэрээр энэ улиралд 62 тоглолтод оролцож дунджаар 19 оноо, 10 о.д гүйцэтгэсэн амжилтыг үзүүлжээ. Плэй офд тааруухан тоглож лос анжелесийн нуурыханд хожигдсон
2009-2010 оны улирал энэ улирал түүний хувьд шилдэг улиралын нэг болсон бизээ. Улирлыг тааруухан эхлүүлсэн ч маш хурдан формондоо орж 2009 оны 12 сарын 14нд анх удаа бүх оддын тоглолтод нэрлэгдэж чадсан мөн ҮСБЛ ийн мэргэжилтэнүүд түүнийг одоо цагийн хамгийн шилдэг холбон тоглогч гэж дуу алдан хүлээн зөвшөөрцгөөсөн. Тэр бүтэн улирлын туршид 18.6 оноо 11 о.д дунджилж байсан бол шидэлтийн коефцент 0.482 байсан. Мөн тэрбээр 2009-2010 оны хасагдах шатны тоглолтод бэртэлтэй байсан хэдий ч 5 тоглолт дараалан 20+ оноо 10+ о.д дамжуулалт гэсэн ҮСБЛ дэхь дээд амжилтыг тогтоогоод амжсан. Одоо 25 настай тоглогчийн ирээдүй олон цом шагналаар дүүрэн байх бизээ.