Манчестер Юнайтэд клубын 2009-2010 оны улирал ГАЙХАЛТАЙ байлаа гэснээр улирлын тоглолтыг чадах ядахаараа оруулья. Роналду явсанаар манай багийг өрсөлдөгчдийн тооноос хасагдана гэж үзэж байсан хүмүүс олон байсан. Гэвч АГУУ баг АГУУгаараа байдаг гэдгийг энэ улирал харуулж өглөө. Зарим нэг талаараа үнэхээр сулхан байсан ч бид энэ улирлыг хэдийгээр ганцхан цомтой өнгөрөөж байгаа ч бид өрсөлдөөнөөс хасагдах болоогүй шүү гэдгээ баталсан супер улирал байлаа. Бас топ 4 өөс мултарна гэсэн гишүүд их байсан аз эзний шүүгчийн үлгэн салган одоо хариулт ямар гарсан байна. Манайхан бичихгүй бололтой хараад байсан чинь би нэг хальт оруулахаас ажлын заваараа хийж байгаа зарим гишүүдийн бичлэгээс авсан болно.
Хаалгачид:
1. Эдвин Ван Дер Сар 12. Бен Фостер 29. Томас Кушчак 40. Бен Амос
Хамгаалагчид: 2. Гари Невилл багийн ахлагч 21. Рафаел Да Силва 22. Жон Оши ? Данни Симпсон 5. Рио Фердинанд 6. Вес Браун 15. Нименяа Видич 23. Жонни Эванс 3. Фатрис Эвра 20. Фабио Да Силва 37. Каткарт 39.Честер 44. Де Лает
Хагас хамгаалагч:
11. Райн Гиггз дэд ахлагч 18. Пол Скоулз 17. Луйс Нани 14. Зоран Тошич 4. Оуэн Харгрийвз 16. Майкл Каррик 8. Андерсон 13. Пак Жи Сун 24. Даррен Флетчер 28. Даррон Гибсон 25 Антонио Валенсиа ? Габриел Обертан 33.Сэм Хьюсон: академийн залуу 35. Том Клеверли
Довтлогч: 10. Уэйн Рууний 9. Димитар Бербатов 7. Майкл Оуэн 19. Данни Велбек 41. Фередрико МакКеда
Эхний 10 тоглолт
1-дэх тоглолт
Manchester United 1 - 0 Birmingham
Rooney 34
Сулавтар багтай тоглосон гэхэд нэлээн хангалтгүй байлаа.
Нани, Эвра 2 зүүн жигүүрийн хослол сайн байсан. Энэ 2-ын ачаар Рүүнии 1 гоол хийлээ. Энэ удаа тааруухан тоглосон ч гэлээ багийн тоглолт илүү гоё гарч байгаа болохоор сэтгэл хангалуун байлаа.
Оуэн сэлгээнээс орж ирээд гоол л хийж чадаагүй болохоос хэрэгтэй үедээ хэрэгтэй газраа байж байх нь гоё санагдлаа Удахгүй гоол хийнэ гэдэгт найдаж байна.
Валенсигийн тоглолт орон гаран байлаа, үе үе аюултай оролт, гоё хурд үзүүлж байгаа боловч төгсгөл алга аа.
Бэрбатов яахав өнөөх л залхуу хэвээрэй. Угаасаа хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг байна өө, тэр нь. Гэхдээ түүн шиг урд тоглоод бөмбөгөө алдалгүй эзэмшээд пасс хаяад байх өндөр довтлогч манайд өөр байхгүй юм чинь эвлэрэхээс өөр яахав.
Ямар ч л байсан хожлоор эхэллээ.
2-дах тоглолт
Burnley 1 - 0 Manchester United
Антинуудын найдварын очыг асаасан байх
Blake 19 Carrick 44 пеналти алдсан
Энкүнээгийн бичиж байсанчлан энэ хожигдол улирлын төгсгөлд гай боллоо.
Blake тогтоогоол хүчтэй цохилтоор гоол Манайх Энэ улиралд найдлага тавиад байгаа Каррик байдаггүй ээ урдах хэдээ бөмбөгөөр хангаад өгч чадахгүй пеналти алдаад яагаад Рүүнийгээр цохиулаагүй юм бол учрын олсонгүй, 2 хялбархан тоглолтонд 1 гоол үнэн хангалтгүй үзүүлэлт. Манайханы тоглолт эмх цэгц муутай замбараагүй байна. Бербаг гараанаас тоглуулах хэрэгтэй юм шиг санагдах юм бас Наниг иртэл Валенсиагаа жигүүрт гүйлгэмээр Пак сэлгээнээс гарахад болоод л явчихна шд Гэтэл хэрэг алга гоол бол хамгаалалт цэгцгүй байснаас л орсон.
3-дах тоглолт
Wigan Athletic 0 - 5 Manchester United
бут ниргэлт
Rooney (56) Berbatov (58) Rooney (65) Owen (85) Манютдын төлөө хийж буй лигийн анхны гоол
Nani (90 хаалттай цохилтоос
За сайхан тоглолт боллоо. Рүүний клүбийнхээ төлөө 100 дахь гоолоо хийж байхад Овен МанЮ-н төлөөх анхны лигийн гоолоо хийгээд л, Нани бэртлээсээ ирээд тун идэвхитэй сайхан тоглолоо. Видич ч хамгаалалтын ноён нуруу гэсэн шиг л байлаа.
Рүүний нийт 243 тоглолтонд 101 гоол, одоо энэ үзүүлэлтээ чанаржуулаад байх хэрэгтэй.
Эхний хагас т Шрек маань 2-3 сайхан боломж алдсан. За тэгээд эхний хагасын онцлох зүйл бол Фостерын Гайхалтай хаалт байлаа. 2-р үед бол хэлэх үг алгадаа. Рүүний маань өөрөө довтолгоо эхлээд өөрөө дуусгаж байна лээ. Берба ч мэдрэмжээрээ Рүүнийд пасс хаяж өөрөө ч сайхан гоолдсон. Овен тэр бол агуу довтлогч Манчестер Юнайтед-т ирсэнийг, гоолдсоныг Лаанууд юу бодож байгаа бол довтлогчийн асуудалтай баг шүү дээ хэхэ. Нани хэлэх үг алга тэр үнэхээр КР7 маань орлож чадах хүн мөн байна. Фрий кик бол янзтай.Тоглолтын MOM-ээр би лав Нани г нэрлэх байнадаа.
4-дэх тоглолт
Manchester United 2 - 1 Arsenal
Wayne Rooney (pen 59) Abou Diaby (og 64) Andrei Arshavin (40) орос жаалын гайхамшигтай алсын цохилт
Рүүнийгийх цэвэр пеналт байсан Алимаа яалтчгүй ваззагын дараа хүрсэн
Сайхан эрч хүчтэй тоглолт боллоо хүссэн нөгөөх 3 оноогоо авлаа
Манай хамгаалалт ямар аймар муу байсан вэ том биетэй диаби хүртэл дрибл хийгээд л гараад ирээд ч байх шиг
Айл сүүлд тэр хамаг хүчээрээ урагш дайрч байхад хэчнээн ч сөрөг хийв. Ганцыг нь ч чулуу болгож дөнгөхгүй юм. Ноднин Арсеналд контрыг ганган л хийж байсий шд. Берба цохилтыг яаж цохиж байгаам бэ. Айлын Шава бол тэрийг нам хийнэ дээ. Нани бас нэг алдсан. Сэр Гиггзд маш их итгэж гаргасан. Мань хүн шиг Арсеналыг мэддэг хүн манайд байхгүй л дээ. Гэхдээ л эрийг нас дарж. 90 минут тоглоно гэж үлгэр болжээ. Манайх хүссэн тоглолтоо гаргаж чадаагүй ч хожно гэсэн эрмэлзэлтэй байсан тулдаа л хожлоо. Үлгэн салган ч хамаагүй зууралцаад яваад л байх хэрэгтэй. Тэгж байгаад төгсгөлийг хэн сайн хийдэг билээ дээ Мэдээж Манчестер гэдэг агуу баг
5-дах тоглолт
Tottenham 1 - 3 Manchester
Jermain Defoe (1) унаж татаал Ryan Giggs (25) хаалттай Anderson (41) хүчтэй цохилтоор Wayne Rooney (78) 2 хамгаалагч дундаас хийсэн гайхалтай
Ганган гоолууд супер тоглолт довтолгоо дамжуулалт сайхан байна аа... Андо-н дебют гоол.
За манайхан урамтай сайхан тоглолт үзүүлж Тоттенхэмд топ 4-т багтахад хэцүү гэдгийг хатуухан сануулчлаа. 10-уулаа үлдчээд 30 минут довтоллоо. Рио бэртлээсээ иргэж ирээд сайхан тоглолт үзүүллээ. Бүгд л сайн тоглосон онцловол Гиггз, Рүүний, Эвра, Вида, Скоулз, Флетчер гээд л бүгд болчихоод байна Фостер ч найдвартай байлаа мундаг хэдэн сэав хийж баярлууллаа. Рүүний мэргэн буучыг 5 гоолтойгоор Дефойтой хамт тэргүүлсээр
Рууний харин хэд хэдэн гоол хийдэг газар ганцыг хийлээ. Гоол нь бол найс найс.....
Манай тоглолт ёстой өөлөх юмгүй гайхалтай байлаа.
Тоглолт нэг багийн давамгайлалд оролгүй, ээлжэн довтолсон, сайхан тоглолт болж өндөрлөлөө.
6-дах тоглолт
Manchester United 4 - 3 Manchester City
Дэрби аймшигтай таашаал авсан тоглолт
Wayne Rooney (2) Gareth Barry (16) Постерийн алдаанаас Darren Fletcher (49) Craig Bellamy (52) гоё цохилт шүү Darren Fletcher (80) энэ тоглолтонд 2 удаа толгойгоороо хийвээ Craig Bellamy (90) Michael Owen (90) дайснуудад үхлийн цохилт бэлэгллээ
Ширүүн бас хүндхэн тоглолт. Гиггз аймар байсан. Түүний насан дээр ийм тоглолт гаргана гэдэг тэр бол үнэхээр ховор төрөх тоглогч. Эхний үед тэнцүү байсан. Харин хоёрдах үед манайхан үнэхээр илүү байсан. Нэг мэдсэн бөмбөг эзэмшилт 80 % болчихсон явж байсан. Харин Гивен сайн тулдаа хэд хэдэн довтолгоог зогсоосон. Сүүлрүүгээ харин сөргөөр Ситигынхэн гусчихсан л даа. Тевезын хувьд үнэхээр хичээж тоглож байлаа. Ситигынхэн хамгаалалтын алдаа дэндүү их гаргаж байсан ч хаалгач нь сайн тулдаа тооны харьцаа ийм маягтайгаар өндөрлөсөн. Манай жигүүрийн хамгаалагчидтай бол ярих юм байхгүй. Ялангуяа гайхал Эвра. Эхний гоол дээр тэнэгтүүлж ороод л дамжуулалт Рүүнийд хаясан. Тэр нь дээр Турэ урагшаа явж Эврагын замыг хаах ёстой байтал дэндүү хайнга хандаснаас болж тэр гоол орсон.. Харин Барригын гоол дээр Фердинанд , Фостер хоёр хоюулаа алдаа гаргасан. Фердинанд уг нь Тевезыг ямар тоглогч бэ гэдгийг дэндүү мэдэх ёстой. Арай л хэнэггүй хандаж тэр гоолыг алдсан. Чөөгийгийн хоёрдах гоол дээр бол Гиггз хөгшин бурхи гоё дамжуулалт өгсөн л дөө. Флетчэр яахав сайхан өндөр нуруугаа ашиглаад гоолдож харагдана лээ. Яах аргагүй нэр нь гардаггүй чимээгүй одуудын нэг. Беллами бол нээрээ үнэн төгс хоёр гүйцэтгэл эхний гоол бол яг 90 буланд цөм. Минийхээр Ситигынхээс сайн тоглосон тоглогч гэвэл Беллами, Бриж хоёр байна. Хамгийн сайхан гоол нэгэн үе лаануудын шүтээн амьд домог хайртай тоглогч Майкл Оуэны гоол гайхалтай биш гэжүү нөгөө алдарт үнэнч хөгжөөн дэмжигчтэй. Аймар лаг түүхтэй багийн гишүүн байсан Оуэн баярлалаа. Нээрээ тоглолт дуусасны дараа Невилтэй очиод тэврэлдсэн нь бас их сайхан санагдлаа. Энэ үед өнөөх цагийн хэрүүл нэмэлт цагийг ситигийхэн ашиглах нь яасан юм хохь нь. Арсэналынхан ситиг өмөөрчихсөн тууж явах Адбаяртаа сэлэбршн хийлгэж байхдаа таарсан хүмүүс шүү хэхэ.
7-дах тоглолт
Stoke City 0 - 2 Manchester United
Dimitar Berbatov (62) John O'Shea (77)
Стоук-г талбайд нь хожсоноор лигийн хүснэгтийг Челситэй хамт тэргүүлээд эхэлвээ... Талбайн эздийн хамгаалалт сайн байлаа манай эkc Шаукросс жаал мундаг сайжирчжээ, Айлын хамгаалалтыг сэтлэх аргаа нэг л олохгүй жаал мунгинах шив ядаж байхад 2 жигүүр ямар муу тогловоо Валенсиа-н кроссуудаас амжилттай болсон юм гэж алга байлаа мөн Нани ч гэсэн нэг бол дэмий цохиод л кросс хийхээрээ унжийсан юм хийгээд л. Гиггз орж ирээд гоолын дамжуулалтууд хийж хожилд хүргэлээ эхний гоол дээр Флетчер залуу мундаг гаргаж өгсөн нь гоолын үндэс боллоо Берба ч байрандаа байлаа. Оши эхний үед нэг хаалганы урд опеншот алдсан харин тэрийгээ засах гэсэн шиг мөргөчихөв ингээд 3 оноо халаасанд ороод ирлээ. Скоулз нэг л улаан авчих гээд л эвгүй байлаа
8-дах тоглолт
Manchester United 2 - 2 Sunderland
Darren Bent (7) Dimitar Berbatov (51) Kenwyne Jones (58) Anton Ferdinand (og 90) Баярлалаа
Үнэхээр хөгийн тоглолт боллоо. Пасс хаяж чадахгүй, бөмбөгөө ч тогтоож чадахгүй, цохиж чадахгүй, хамгаалж чадахгүй, хааж чадахгүй. Бүтэж байгаа юм ганц ширхэг ч байхгүй.. Тэнцээний гоолыг нь Фердинандын дүү хийсэн баярлалаа. Энд нээх бичээд байхаар зүйл болсонгүй хөгийн тэнцээ. Ганц баярлууштай гялтайлгах юм нь Бербагийн супер гоол.
9-дэх тоглолт
Manchester United 2 - 1 Bolton Wanderers
Zat Knight (og 5) Matthew Taylor (75) Antonio Valencia (33)
Болтоны гоол дээр Гари ямар хайнга алдаа гаргаж түүнийг нь ч сайн ашигллаа. Сүүлийн хэсэгт Болтон тойруулж пасслаад л агаараар хаяад манайх цэвэрлээд л эргүүлж айл аваад л дамжуулаад байсан довтолгоо эрчимтэй явагдаад хөөрхөн сандрав. Сар 5 сараас хойшхи анхны албан ёсны тэмцээнд хаалга маналаа гоол дээр юм хийж чадаагүй ч баталгаатай хэвээр. Валенсиа лигийн анхны гоолоо хийжээ. Гиггзийн ээлжит шоу үргэлжилжээ гэж хэлж болхоор байна аа талбайд хамаг юмыг л хийж харагдана лээ залуусдаа үнэнхүү үлгэр дуйрайл үзүүлж чадаж байнаа.
Хэхэ нөгөө талд нэг хөгийн юман Лаануудын хаалганд орсон гоол Бэнт шаартай сайхан цохиж оруулсан даа. Мөн цэнхэрүүд Виллад хожигдож.
Glory Glory Man United10-дах тоглолт
Liverpool 2 - 0 Manchester United
Балиар тоглолт
Fernando Torres (65) David Ngog (90) азтай атуусан толгойт
Манайхан энэ Рафагийн хамгаалалтын учрыг олохоо байжээ. Ривалдаа гурав дараалаад хусууллаа шүү. Каррик Скоулс 2 төвд Маше Лукас 2т контролдуулаад тэгээд жигүүрээр контр хийхээс өөр юм хийсэнгүй. Бербагийн бөмбөг тогтоох чадвар сайн гоё ч тогтоох юм. залхуу ч гэсэн хөөрхөн пасс өгөөд байгаа..
Каррик дээр пен байсан. Хангалттай сайн тоглож чадаагүйгээсээ болж улирлын 2 дахь хожигдлоо амслаа, айлч талбай дээрээ эзэн нь юм шиг сайн тоглолоо.
Өмнөх жилүүдэд манайх том багуудтай 3 хагастай ихэвчлэн тоглодог энэ ч маш үр дүнтэй байдаг байсан энэ жил ердөө тэгэж тоглосонгүй төвийн хоёр 2 хагасуудаа байнга ротешн хийж байгаан нь орон гаран тоглоод байгаагын үндэс гэж бодоод байгаа шд нэг тоглолтонд сайн тоглоно нөгөөд нь муу тоглоно нэгэнтэйгээ хамт гарвал сайн тоглоно нөгөөдөхтэйгөө хословол муу тоглоно нэг иймэрхүү ядаж байхад тогтмол дажгүй тоглоод байсан Флетчер байхгүй болхоор дунд мяарад байна, Үнэндээ Рүүнийгийн мөргөдөг, Валенсиа-н хөндлөвч онодогоос өөр боломж гаргаж чадсангүй дундаа л муу тоглолоо гэж дүгнэмээр байна.
Сар маань эхний үед хэд хэдэн аюулыг хааж баярлуулсан шүү, Аурелио-н чөлөөт цохилтыг хэрийн баргын хаалгач хаачихгүй байх дараахан нь бас мөргөснийг нь атгасан, алдсан гоолууд дээр хаах боломж бага байсан лдаа. миний хувьд хожигдсон тоглолтын тодрох хүн нь Сар байлаа.
Сүүлийн минутанд гоол хийх гэж хэтэрхий улаарсанаас атуусан толгойтод гоол оруулах боломжийг гаргачлаа муусайн лаанууд.
Эхний 10 тоглотын дараа байдлаар
Челси 24
Манютд 22
Арсэнал 22
Ливер 18 хэхэ ноднингийн өрсөлдөөнөөс энэ жил аварга авах баг хэмээн тодорхойлж байсан зарим нэгэн. Үргэжлэл бий ...