Хувцас солих өрөөнд цувралаас ...#35 (Хаалтын дугаар)
Блакбурнтай тоглож хожидсоны дараа...*Залуус хувцас солих өрөөндөө дуу шуу муутайхан сууцгаана...Өрөөний нэг буланд Данн, Кареү, Коллинс 3 ямар нэг юм нухацтай ярилцана*
Коллинс: Данн миний хөгшин зүгээрээ, ийм юм байх шд... Хаалгаа андуураал биз... Мань ч гэсэн андуурдаг л байсан...Өчигдөр харин сүүлийнхийг л дэмий татлаа 3 уулаа тэ?
Кареү: Би хэлээ биз дээ...Оны шилдэгийн шагналыг сайхан угаагаад өгөх хэрэгтэй гэж...Дутуу угаасан байна шд...
Данн: Тэгээд чамтай хамт явж угаагаад л одоо ингээд толгой ангалзаад байна шд... Ливерпүүл тэнцсэн нь болж...тэгээгүй бол хаалгаа андуурч хийсэн биш биш бүр Ливерпүүлийн доор орох шахлаа...
Кареү: Мань харин тэгээл өчигдөр Күет Бабел 2ыг дуудсан байхгүй юуу. Наргисан ч бодолтой наргина шүү аан...
Хески: Манийгаа дуудахгүй...
Данн: Гэснээс өчигдөр нэг багтай, бэтманы бариу хувцастай жижигхэн нөхөр маниусын урдуур хойгуур дахин дахин яваад байсан хэн бэ? Тэгснээ энд тэнд очоод нээх эвгүй бүжиглээд байсан?
Кареү: Маний фенүүдийн нэг л байсан биз, зааа за явж сайхан амрах минь...
*МОН өрөөнд орж ирэв...Бүгд дэв давхийн хувцас хунараа хураан, бужигнаж эхлэв*
МОН (чангаар): Бүгд байр байрандаа...
Хески: За ...
*Ноу-гоол сандал руугаа яаран гүйв. РеоКокер харанхуй өрөө рүүгээ ухасхийж, Дельф, Агбон 2 тоглоом өрөөтэй булан руугаа гуяа алгадан гүйв. Кареү түрийвчээ нэг шалгаад, гадагшаа гарахаар завдав. Түүний гарт шөнийн цэнгээний газрын 2 тасалбар байв. Тэрээр Коллинс руу нүдээ ирмэн толгойгоо дохиод 2 тасалбараа сэмхэн гозолзуулна*
МОН: Бишээ, бүгд энд миний урд ирээд сууцгаагаадах...
*Залуус бүгд толгой гудайн МОН ы урд урт сандал дээр эгнэн сууцгаав*
МОН: Ричард! Бидний сүүлийн тоглолтыг сонирхолтой болгож өгсөнд баярлалаа. Улирлын сүүлийн тоглолтоо ямар ч гоолгүй дуусгах нь гэж бодлоо шүү... Тун сайхан гоол... Хески, Агбон, Кареү та нар ичээч...
Ашли Яанг: Босс, тэхдээ тэр чинь өөрийнхөө хаалганд...
*Залуус Яанг руу муухай харав*
МОН: Тэхээр бид хожигдсон хэрэг үү? Би хамгийн сүүлд хүснэгт харахад бид Ливерпүүлийн дээр яг л байх ёстой байрандаа байсан даа? Уучлаарай урьд шөнө тактикаа бодоод нойр муутай хоносны гай...
Куэяар: Одоо тэгэд яахуу босс? Улирал дуусчихлаа шд?
МОН: Яах юу байхав бэлтгэлдээ орно доо... Би Европын Цомоо авсныхаа маргааш л бэлтгэлдээ гарч байлаа шд...Та нар цом аваагүй юм чинь тэр тусмаа бэлтгэл хийх хэрэгтэй...
Милнер (зориг гарган): Босс, энэ удаад ганц өдөр амарч, баяр тэмдэглэж болохгүймуу?
МОН: Өө миний баатар, яахав наад саналыг чинь бодож үзье л дээ...Би бол яахав зав гаргаж болно...
*Залуус баярлан шуугилдав*
МОН: За за чимээгүй байцгаа, би МИлнертэй ярьж байна, та нартай хэн явж баярлах гэсийн... Ер нь муусайн юмнууд та нар бодоод байсан чинь саяын тоглолтонд хожигдсон л юм байна шд. Даан ч ТОм Сэм гар барихдаа нээх маасайтал инээгээд байсымаа...Би та нарыг нэг болгоод өгье өө...
*МОН ухасхийн цүнхнээсээ ташуур гарган ирэхэд залуус айн хуйлран босов. Яг энэ үеэр хөгжим дугарч хөшиг нээгдэн үзэгчдийн суудал үзэгдэв. Үзэгчид нижигнэтэл алга таших бөгөөд урд талын эгнээнд Шагги, Фанки, Цогоо, Зиго тэргүүтнүүд сууцгаажээ. Арын эгнээнээс нэгэн халзан толгой цухуйн чангаар шүгэлдэв*
МОН(амандаа): Энэ чинь одоо юу болоод байна?
Дельф(өрөлт аван): Босс, алинаас нь эхлэх үү?
Кареү: Хөөе энэ чинь юун тод гэрэл вэ? Бид чинь арай нөгөө юунд байгаам биш биз дээ...Шөнийн клубт...
*Залуус яахаа үл мэдэн балмагдана. МОН гэнэт учрыг ойлгон гартаа байсан ташуураа хол шидчихээд 2 гараа зөрүүлэн сайтар тонгойн бөхийв*
Агбон: Босс, яанаа, яах вэ? Юу вэ?
МОН(амандаа): зүгээр тонгойгоод ёслоо...
Дельф(баяртайгаар тонгойн ёслов): За одоо эхлэх нь дээ... Осссссс....
Агбон: За за ёслоё ёслоё...
*Залуус гайхан МОНыг дуурайн тонгойж ёсолцгоов. Агбон дахин дахин тонголзоно. Хөшиг аяархан хаагдаж, хувцас солих өрөө нам гүм болов*
МОН: Ёоох яг намба алдахжийшд...
Агбон(тонголзсон чигээрээ): Босс, яахуу, тонголзоод л байх уу? Яг юунд зориулж тонголзож байгаа билээ бид хэд?
Милнер(Тонгойн газар унасан баглаатай цэцгийг аваад): Бидэнд баяр хүргээд байгаам биш үү?
МОН: За за хүмүүс баяр хүргэж байгааг бодоход бид хэд энэ улиралд сайн тоглосон бололтой. Тэгвэл яахав энэ удаад галзуу ганц шоудвал шоудчий...
Залуус: Еэсссс, алив гарцгаая...
МОН: Залуусаа хэтрүүлж болохгүй шүү, та бүхнийг Дэлхийн Цом хүлээж байгааг битгий мартаарай...
Кареү(шивнэн): Босс, та бид 2 ямар Дэлхийн цомд оролцхын биш пацаануудаас тусдаа зад авъяаа, надад 2 тасалбар байна...
МОН: Хмм, за байз, тэгвэл тэгье л дээ... тэхдээ юу ч гэсэн бодоодхий... нөгөө...
*МОН цүнх рүүгээ гараа оруулан Батманыхаа багийг тэмтрээд байрандаа байгааг нь мэдээд уужрав бололтой*
МОН: За ерөөсөө гаръя... Тэхдээ цаадуулаас чинь яаж мурихав?