за, бэкхэмийнхээ хүсэлтийг чадан ядан биелүүлэхийг хичээе. ер нь энэ далимд тэмцээнд хэсгээсээ шалгараагүй багууд хүрэлцэн ирж хөгжөөн дэмжихийг хүсч байна. өчигдөр шигшээ тоглолтууд сайхан боллоо. үнэхээр ур чадвар ойролцоо багууд гэдэг нь 2 тоглолт 1 бөмбөгний зөрүүгээр, 2 тоглолт тэнцсэнээр харагдаж байна.
ТОГЛОЛТ 1.
РОКЕРС 0-0 СПОРТ ЦОНХ
спорт цонхынхон А хэсгийг тэргүүлэн гарч ирсэн...өнгөрсөн тэмцээний аварга...багийн ахлагч Цоомоо 5 гоолтой гээд хүчин зүйлүүдийг тооцвол ер нь цонхынхон өрсөлдөгчөө хэдэн оноогоор хожих бол гэж би хувьдаа бодож байсныг хэлмээр байна. тоглолт эхлээд тэнцүүхэн өрсөлдөөн өрнөж байлаа...мэдээж, цонхынхон дорвитой довтолгоон илүү хийж байв. ганболд, цоомоо 2 ур чадвар өндөртэй гэдгээ харуулж хэд хэдэн аюултай довтолгоон хийсэн ч зарим нь отон тоглолт болж, зарим нь зөрж, мөн заримыг нь рокерсийн хаалгач амжилттай хааж байлаа...эхний үе гоол оролгүй дууслаа....харин дараагийн үеэс хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг авч, урам орсон рокерууд тоглолтын санаачлагыг авч сайхан тоглолт үзүүлж эхэллээ...ялангуяа багийн ахлагч Үүгий сайхан тоглолт үзүүлж байлаа...тэднийг Хонхорын шонхорууд тэргүүтэй, цэнгэлдэхэд байсан ихэнх багууд дэмжиж байлаа....хэхэхэхэ...ингээд цаг дуусах хүртэл тоглолт тэдний давамгайлал дор өндөрлөлөө...хэдий хачирхалтай ч гэлээ рокерсууд талбайгаа амжилттай хамгаалж, цаашид шалгарах сайхан боломжтой боллоо....
ТОГЛОЛТ 2.
ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК 0-1 АНОД БАНК
энэ 2 багийн тоглогчид бие бялдрын хувьд бусад багуудаас хамаагүй том, бүдүүн /хэхэхэ/ бөгөөд хүчний тоглолт үзүүлдэг тамирчид ихтэй байлаа...тиймээс ч жинхэнэ гал гарсан, ширүүн тоглолт болно гэж бодож байв...үнэхээр ч ширүүн тоглолт болсон...аль аль нь аюултай довтолгоо хийж байв....анодын нэг нөхөр талбай дээр"ална шүү, п...*" гэж орилоод явж байх юм...шүүгч сонсоогүй юм байх даа л гэж бодож байв....би бүүр тээр холоос л сонссон юм сан. ер нь тэднийх хэсгийн тоглолтдоо FRIENDS багтай нилээн асуудал үүсгэсэн гэж сонссон... цаашдаа анхаармаар л юм....тун удалгүй ХХБанкны хамгаалагч 16 дотор гар хүрсэнээр Анодынхан торгуулийн цохилт хийж 1-0 болж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. 2-р үед ХХБанкны довтлогч Бат-Эрдэнэ /Данди/ шүүгчтэй маргалдсан бололтой улаан карт авч гарав.../2 шар карт авсан тул/...анод банк энэ хосын ялагч болно бизээ....
ТОГЛОЛТ 3.
ДЕЛЬТА 1-0 ХӨХ ЧОНО
энэ тоглолтыг сайн үзэж чадаагүй л дээ...манайхан халаалтаа хийж байсан тул тухтай үзээгүй...гэхдээ дельтагийн ах нар үнэхээр сайн тоглож илүүрхэж хожиж байх шиг харагдсан. тоглолтын цорын ганц гоол яаж орсоныг санадаггүй ээ....үзсэн, санаж байгаа хүмүүс байвал тайлбар бичихийг хүсье....
ТОГЛОЛТ 4.
ХОНХОРЫН ШОНХОРУУД 1-1 FRIENDS FC
найзууд багийнхан энэ тэмцээнд хожигдол амсаагүй цорын ганц баг байсан тул манайхан хэцүү өрсөлдөгчтэй таарсан гэдгээ сайн ухамсарлаж байв....хэхэ. гэхдээ өмнөх нөхөрсөг тоглолтууд дээр эн тэнцүү тоглож байсан тул тэднээс эмээх зүйлгүй байлаа....өөрийн талбай дээр тоглож байгаа тул гоол алдахгүй байх нь чухал зүйл байлаа....гэхдээ яах аргагүй гоол алдав...түүнийг Тамираа баруун жигүүрээс өгсөн чөлөөт цохилтыг 16-ын гаднаас шууд өшиглөж, хаалганы зүүн буланд оруулав. манай хаалгач яаж ч үсрээд хүрсэнгүй. тун нарийн орсон, гоё гоол байлаа...энэ тоглолтын шилдэгээр Тамираа гарцаагүй шалгарахаар сайн тоглолт үзүүлсэн...дараа нь унаж татаж өшиглөсөн нь бага зэрэг л зөрсөн...
манайхан завсарлагаанаар ярилцаж, талбайд довтлогч нэмж гаргалаа...угаасаа гоол хийхгүй бол дараагийн тоглолт бидний хувьд тун хэцүү болохоор байлаа....ингээд 2-р үе эхлээд манайхан тоглолтыг айлын талбайд явуулав....манай довтлогч Батбаяр хаалгачийн эсрэг ганцаараа гарсан ч биеэ бариад далий явуулав...тун харамсалтай....дараа нь мөн адил гарсан ч эсрэг багийн 2 хамгаалагч хажуу талаас нь дэгээдэж унагаав...шүүгч харсангүй ээ...гарцаагүй пенальти байлаа...цаг дуусах дөхөж байв... 20-иод метрээс Оргил-Эрдэнэ хаалттай цохилт хийлээ....Хаалганы дээд шон мөргөөд гарлаа.....удалгүй Сайнбилэг айлын 2 хамгаалагчийн дундуур зүсэн орж сул гарсан ч 16-ын гадна дэгээдэж унагаав....Эндээс Хүрэлбаатар хаалтан дээгүүр цохисныг Найзуудын хамгаалагч гараараа хүрч, талбайгаас гаргав....шүүгч харин эргэлзээгүй торгуулийн цохилт хийх эрх өгөв. Хүрэлбаатар цохилоо......бөмбөг хаалганы хажуугаар өнгөрөв....шүүгч тэгтэл шүгэл дуугарахаас өмнө Найзуудын хамгаалагч талбайд нэвтэрсэн гээд дахин цохиулахаар боллоо.....Хүрэлбаатар дахин цохилоо....Энэ удаад асар хүчтэй цохиж Сэвэжийн гаран дээгүүр орууллаа....Манайхан бөөн баяр.....Сэвэж бөмбөг яаж орсон бэ? гэж багийнханаасаа асууж байсан.....Их хүчтэй цохилт байсан л даа....Цаг дуусахтай зэрэгцэн манайхан 2 ч удаа хажуунаас бөмбөг шидсэн ч амжилтгүй боллоо... ингээд 1-1...дараагийн тоглолт маш өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй....