Солилцоо наймааны цонх хаагдаж байна.
Манай тоглолтын тактикт тохирохгүй л болохоос уг нь шилдэг довтлогч Хавьер Савиолагийн асуудал манай боссуудын хувьд бараг проблем болоод байлаа... Мань хүн Барсад анх 2001 оны зун, 28 сая доллараар ирж байсан бөгөөд эхний хэдэн улирлууддаа маш сайн тоглож, байнга үндсэн бүрэлдэхүүнд гарч олон олон гоол хийж байлаа. Тэр үед зах зээлийн үнэ нэлээн өндөр байсан, мөн Савиола залуучуудын ДАШТ-д арай л супер тоглосон, Ривер Плэйтэд ч их сайн тоглож байсан зэрэг нь ийнхүү өндөр үнэ хүргэсэн юм.
Гэхдээ тэр үеийн ерөнхийлөгч Хоан Гаспар түүний цалинг арай л өндөр тогтоосон нь эцэстээ ийнхүү багаас яалт ч үгүй зарагдахад хүрч байх шиг байна даа...
Барсагийн фэнүүд уг нь Савиолад их сайн л даа. 3 жилийн өмнө байна уу, Роннг ирээгүй үед Барсагийн албан ёсгы сайт дээр "Таны хамгийн хайртай тоглогч" гэсэн албан ёсны санал асуулга гарч байсан. Тэнд Пуйоль 40 гаруй хувийн санал аваад, дараа нь Савиола орж байлаа. Түүний араас Рикельме, Л.Энрике, Чави, Коку, Клюйверт эд нар бичигдсэн санагдана...
Райкаард, Ронни нарын ирсэн эхний улирлын эхний хагаст сэлгээнд сууж байгаад улирлын 2-р хагасаас гараанд гарч тоглолт бүрд гоол хийж, Ла Лигт аман хүзүүдэхэд том үүрэг гүйцэтгэсэн, Роннитэй ч сайн ойлголцож байлаа. Гэхдээ Савиола намхан болохоор олон талын тоглолт байхгүй, бас заримдаа тогтворгүй тоглодог зэрэг дутагдалтай. Уг нь ч гэмтэл бэртэл нэг их аваад байдаггүй шүү...
За тэгээд ЭтоОг аваад, Ронни байгаа учраас урдаа ганц довтлогч л гаргах тактикт нь яалт ч үгүй илүүдэж байгаа юм л даа. Баруун вингерүүд болох Жюли, Месси эд нар намхан болохоор урдах довтлогч заавал 2-р давхарт ч гайгүй үздэг байх ёстой байдаг. Савиолагийн 2 давхарт үзэх гэж юу байхав. Тийм болохоор сэлгээнд суугаад ч нэмэргүй гэсэн үг. Гэрээ нь дуусахаас 3 жилийн өмнө Монако руу зээллээ. Дажгүй л тоглосон, Аваргуудын лигт чухал гоолууд хийж өмнөх жилийн Морьентесийн гавьяаг давтах шахсан. Өнгөрсөн жил бас л зээлүүллээ. Севильяд...Энэ нь мэдээж түүнйи цалинг өөр багаар төлүүлэх гэсэн зорилгоос гадна гайгүй багт үндсэн бүрэлдэхүүнд гарч, ДАШТ-д оролцоосой гэсэн бас тоглогчоо ч бодсон багийн удирдлагын шийдвэр байлаа. Ноднин зун түүнийг Японы баг энэ тэр авъя, 16 сая евро энэ тэр гэсэн шум явж л байсан...Севиллья, Савиола аль аль нь л сайн тоглосон л доо...
Зун ДАШТ-д тун дажгүй тоглосон, улирал хоорондын тоглолтуудад ч тогтмол гоол хийж, сайн тоглож байсан л даа...Олон хүн ийм сайн формтой байгаа тоглогчоо үлдээх байх гэж бодож байлаа. Гэвч боссууд өөр бодолтой байна. Ямар ч гэсэн түүнийг зарахыг хүсэж байна. Гэрээ нь дараа жил дуусна, багтаа үлдээвэл клуб түүний цалин буюу миний сонссоноор 2-3 саяыг зарлагадна, тэгээд Савиола байнга тоглохгүй, ихэнхэдээ сэлгээнд сууна...Харин түүнийг зарвал клуб түүний цалинг өгөхгүйгээс гадна зарсан мөнгө орж ирнэ. 10 сая орчмын үнэ хүргэх гэсэн бодол байгаа байх. Гэхдээ одоо цаг тулчлаа, тэр худлаа байх. 5 саяд ч гэсэн зарах байх...
ДАШТ-ын дараа Арсенал, Болтон, мөн Грекийн акул зэрэг багууд түүнийг сонирхоод авсан ч байдал тэгсхийгээд намжсан.
Харин сүүлийн үед Расингийн нэр орж ирсэн ч зээлдье гэсэн байгаа. Зээл бол Барсад тийм ч ашигтай биш л дээ. Дараа зун чөлөөт агент болно...Тиймээс зарах л сонирхолтой байгаа...Астон Вилла сая гарч ирсэн ч гэсэн байдал яг таг шийдэгдээгүй л байна. Бараг худлаа болсон шиг байна.
Магадгүй тэр багтаа үлдэж ч болохоор байх шиг...