Де Росси фифа.комд ярилцлага өгчээ
Даниелe, Италичуудын ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг эргээд дурсахгүй юу ?Манайхан сонгон шалгаруулалтын үеэр маш сайн тоглосон. Туринд Болгарын багтай хийсэн тоглолт мөн Монтенегро, Ирландтай хийсэн тулаан гээд хүнд тоглолтууд нилээд байсан. Ялангуяа Ирландын эсрэг хамгийн чухал бас хүнд тулаан болсон л доо. Бид эхний гоолыг оруулаад дараа нь хамгаалаад байхаас өөр арга байгаагүй. Харин хариу тоглолт санаснаас хөнгөхөн болж өөрсдөдөө хэрэгтэй үр дүнг бид авсан даа.
Энэ амжилтын гол тулгуур нь юу байв ?Гол нь манайхан ур чадвар өндөртэй шилдэг тоглогчдоос бүрдсэн. Багийн ерөнхий цөм болсон тоглогчод ДАШТ-д альхэдийнэ түрүүлээд үзчихсэн туршлагатай тоглогчид. Бас бид өнгөрсөн Европын аваргаар түрүүлж чадаагүй ч гэсэн тэмцээний аварга Испанид торгуулийн цохилтоор ялагдсан. Сонгон шалгаруулалтын үеэр зарим авьяаслаг залуу тоглогчид нэмэгдсэн ч гэсэн багийн сэтгэлзүй ерөнхийдөө өөрчлөгдөөгүй. Манайхны байр суурь, уур амьсгал яг өмнөх шигээ л байна.
Ф хэсгийн талаар юу гэж бодож байна. Энэ хэсэг хэр хүнд хэсэгт орох вэ ?Өнгөц харахад амархан хэсэг юм шиг боловч ДАШТ-д амархан гэсэн ойлголт байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Парагвай л гэхэд урьдчилсан шатанд Аргентиний дээр бичигдсэн. Шинэ Зеландтай өнгөрсөн жилийн Тив хоорондын цомын өмнө тоглож байсан. Бид 4-3-аар ялсан ч гэсэн тэд нилээд хүндрэл учруулж байсан. Дээр нь Марик Хамсик гээд шилдэг тоглогчтой, сайн зохион байгуулагдсан Словакчуудыг ч басаж болохгүй.
Тив хоорондын цом гэснээс, өнгөрсөн жил та энэ тэмцээнээс юу ойлгож авав ?Хүмүүс тэр болгон Өмнөд Африкийн газарзүйн байрлалыг дурьдахгүй байх шиг байна. Гэхдээ өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцож байхдаа бид далайн түвшний тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Өмнө нь байсан газраасаа 1,000 метр өндөрт тоглох нилээд ялгаатай. Гэхдээ бид энэ нөхцөл байдалд нэгбиш удаа тоглож үзсэн болохоор бусад багуудаас давуу талтай. Мөн 2006 оны тоглолтоосоо илүүг хийж байж амжилтанд хүрнэ гэдгийг мэдсэн. Испани, Англи, Бразил, Аргентин гээд бүгдээрээ л маш их хүчирхэгжсэн байгаа.
Италийн шигшээн дундаж насны тал дээр үргэлж л асуудал гардаг. Ахмад тоглогчид багт олон байх нь багийн амжилтанд хэр нөлөөтэй гэж боддог вэ ?
Манай багийн ихэнхи тоглогчид 30-аас дээш настай гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ ДАШТ-ий турш бид ердөө 7 тоглолт л хийнэ гэдгийг санах хэрэгтэй. Маш олон тоглогчид Өмнөд Африкийн тэмцээний дараа шигшээ багаасаа зодог тайлах нь тодорхой ч гэсэн одоо тэд шилдэг формондоо байгаа гэдэг нь л хамгийн гол нь. Бас Марчелоп Липпигээс өөр сайн дасгалжуулагч бидэнд олдохгүй. Дөрвөн жилийн өмнөх тэмцээнд тэр жинхэнэ хэн гэдгээ харуулж Алтан дагиныг эх орондоо авчирсан. Дасгалжуулагч, хүнийхээ хувьд ч тэр Липпи үнэхээр шилдэг.
Яг одоогоор зөвхөн Бразил, Италийн багууд л 2 дараалан ДАШТ-д түрүүлсэн амжилттай байгаа. Энэ жилийн Италийн бүрэлдэхүүн ийм амжилтанд хүрч чадах хангалттай хүчтэй байгаа юу ?Түрүүлэхийн тулд зөвхөн хүчтэй бүрэлдэхүүнтэй байх нь хангалтгүй. Эрч хүч, урам зориг, сэтгэлзүйн тайван байдлаас гадна аз гэдэг чамгүй хэрэгтэй. Мэдээж бид өмнө нь үүнийг хийж байсан болохоор дахиж давтахад үгүй гэх газаргүй. Гэхдээ л хэцүү байна даа.
Эцэст нь ДАШТ-ий дараа мэдээж таныг эгнээндээ авах гэсэн багууд хөврөөд эхэлнэ. Энэ тал дээр ямар бодолтой байна ?
Үнэнийг хэлэхэд гадаадад тоглох ямар байдаг бол гэж бодогддог л юм. Гэхдээ Ром бол миний хувьд бүх зүйл минь Би эндээс өөр газарт ийм сайхан байна гэж бодохгүй байна. Мэдээж ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан ч одоохондоо би өөрийгөө Ромоос явж өөр хотод амьдрах ямар ч шалтгаан харахгүй байна.