by Makaveli » Thu Dec 17, 2009 3:38 pm
Ширээний теннисний лигнйн аварга шалгаруулах дєрєв дэх удаагийн тэмцээн маргааш (Х.18) "Оч" тєв клубт эхлэх гэж байна.
Vvнд шилдэг найман багийн 40 орчим тамирчин єрсєлдєх ажээ. МШТХ-ны ерєнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаагаас лигийн тэмцээний талаар тодрууллаа.
-Лигийн тэмцээний vргэлжлэх хугацаа, болох системийн талаар ярина уу?
-Энэ тэмцээнд найман баг хоёр тойрог тоглоод шилдэг дєрєв нь хагас шигшээд шалгарна. Тойргийн тоглолтод тэргvvн байр эзэлсэн нь дєрєвдvгээр байраар шалгарсан багтай, хоёроор гарсан нь гуравтай таарч, тvрvvлж хоёр хожсон нь шигшээд єрсєлдєх юм. Ойролцоогоор хоёр сарын дараа лигийн аварга баг тодорно. Нэг халз тоглолтод нийт есєн тоглолт гарна.
-Багуудын бvрэлдэхvvн хэр жигд байгаа вэ? Шилдэг тамирчид бvгд оролцох уу?
-Лигийн тэмцээнд баг тус бvр хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчинтай оролцоно. Vvний нэг эмэгтэй нь заавал 16-аас доош насных байх ёстой гэж зааж єгсєн нь энэ удаагийн лигийн нэг онцлог юм. Энэ нь єсєх ирээдvйтэй залуу тамирчдаа шилдгvvдтэй тоглуулж, туршлага суулган олон улсад єрсєлдєх бэлтгэлийг нь хангаж єгєх зорилгыг агуулж байгаа. Бvрэлдэхvvний тухайд ємнєх тэмцээнvvдэд оролцсон байдлаар гаргасан хувийн чансаагаар тэргvvлсэн найман теннисчнийг заавал єєр єєр багт оруулах шаардлага тавьсан. Багийн эзэд тамирчдаа сонгож авсан болохоор тэнцvv хуваарилагдсан гэж хэлж болно. Харин Хєх хотын БТДС-ийн ширээний теннисний ангийн оюутан болсон ОУХМ Л.Алтантулга, Сєvлд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй спортын мастер Я.Бэгз, Тяньжиньд компьютерын технологийн мэргэжил эзэмшиж байгаа Э.Лхагвасvрэн нарын улсын аваргууд ирж амжихгvй. Лиг хоёр сарын турш vргэлжлэх болохоор энэ нь ч аргагvй юм. Бусад тамирчид бvгд оролцоно. Дашрамд дурдахад МШТХ-ны 50 жилийн ойгоор тєрсєн ширээний теннисний анхны ОУХМ-уудын оролцох анхны тэмцээн нь энэ болж байгаа.
-Ємнєх жилvvдийнх шиг хувийн дvнг гаргах уу?
-Тоглолт бvрт хувь тоглогчийн чансаа бодогдож, эхний гурван байрт шалгарсан теннисчдэд 300 мянга, 200 мянга, 100 мянган тєгрєгийн шагнал олгоно. Мєн МШТХ-ны 50 жилийн ойн нэрэмжит тэмцээн, ирэх оны хоёрдугаар сарын сvvлчээр болох насанд хvрэгчдийн УАШТ болон лиг гэсэн гурван тэмцээнээс Москвад болох багийн ДАШТ-ий бvрэлдэхvvнийг тодруулна. Энэ ДАШТ-д бид єндєр ач холбогдол єгч, том зорилго тавьж оролцоно.
-Лигийн тэмцээний шагналын санг сонирхуулна уу?
-Хувь тоглогчдод єгєх мєнгєний хэмжээг сая хэллээ. Лигийн аварга багийг алтан цом, 1,5 сая тєгрєгєєр шагнаж, дэд байрт шалгарагсдад 1 сая, хvрэл медалийн эздэд 750 мянга тєгрєг єгнє. Энэ дашрамд МШТХ-той хамтран ажилладаг ивээн тэтгэгчдэдээ талархал илэрхийлж, ажил vйлсэд нь амжилт хvсч буйгаа "ТЦ" сониноор дамжуулан хэлье. Манай гол спонсорууд лигийн тэмцээнд баг оруулж байгаа.
Лигийн тэмцээний нээлтийн ёслол ирэх ням гаригт (XII. 20) болох бєгєєд баасан гариг бvрийн 18.00 цаг, бvтэн сайны 13.00 цагаас тоглолтуудтай ажээ. Лигийн тоглолтуудыг TV9, NTV телевизvvд шууд дамжуулах юм.
Эх сурвалж: ТАВАН ЦАГАРИГ