Улирал эхлэхийн өмнөх бэлтгэлСери Б-ээс буцаж ирсэний дараах, 3 дахь улиралд өмнөх улирлын амжилтуудаас шалтгаалж фэнүүд нэлээд их зүйл хүлээсэн, нэлээд шинэчлэл хийж улирлыг эхлүүлэв. Сери Б-ээс ирсэн анхны улиралд фэнүүд багаа бусад томчууд болох Интэр, Рома, Милан нарыг хожиж, АЛ-ын эрхээ авбал л их юм гэж бодож байтал хүлээлтийг 100% давуулан биелүүлж, 3 том багаасаа улирлын онооны ихэнхийг зулгааж, Интэртэй сүрхий өрсөлдөж чадаагүй ч 2-т орсон. Дараа улиралд нэгэнт өндөрссөн хүлээлтийг сайн удирдаж чадаагүйгээсээ болж Раньери улирал дуусахаас 3 тоглолтын өмнө халагдсан. Гэхдээ бас л АЛ-д шууд орох эрхээ хангаж, улирлын төгсгөл хүртэл Интэртэй сүрхий өрсөлдөхөө шахсан. Одоо бодоход Раньери багыг харьцангуй сайн удирдаж, хэт хүлээлт үүсгээд түүнийгээ 2 дахь улиралдаа биелүүлж чадаагүй тул өөрийгөө халагдахад хүргэсэн.
Раньери халагдаж, өмнө нь Липпигийн туслахаар ДАШТ-д түрүүлсэн багт ажиллаж байсан, ямар нэгэн мэргэжлийн багыг удирдаж байгаагүй Феррараг түр дасгалжуулагчаар томилж, улирлын үлдсэн тоглолтуудад хожиж АЛ-ын 3 дахь эрхийг авч дуусгав. Мэдээж ерөнхий дасгалжуулагч халагдахад залуучуудын шигшээ багын дасгалжуулагчийг түр дасгалжуулагчаар томилдог ч цаашдын үйлдэл оновчтой байгаагүй нь 2009-2010 оны улирал дуусахад харагдав хувьтай байлаа.
Хэдийгээр Раньериг фэнүүд хожих сэтгэл зүйгүй, хэтэрхий болгоомжтой, хамгаалалт голчилсон арга барилтай гэж шүүмжилдэг ч Жильи, Блан, Секко гэх мэт хөлбөмбөгийн талаар мэргэшээгүй удирдлагад тодорхой зөвлөгөө заавар өгч, тэнцвэрийг хадгалж, дэмий наймаанууд дээр гацааж, ямар ч байсан Бланы 5 жилийн төлөвлөгөөг эхний 2 жилдээ амжилттай хэрэгжихэд харагдаагүй тус хүргэсэн нь сүүлд мэдрэгддэг.
Раньериг халж, Феррара түр дасгалжуулагч байх үед манай багын удирдлагууд хөлбөмбөгийн талаар сүрхий мэдлэггүй гэдэг нь сүүлд харагдахаар зарим алхамыг хийж, ёстой сонирхогчдын фантази болсон нь улирлын сүүлд харагддаг. Блан хямд дасгалжуулагч хайж байхдаа Ювегийн домог болсон Феррараг хэтэрхий зарим нэг хүний үгэнд орж, үндсэн дасгалжуулагчаар томилж орхив. Фэнүүд бүгд л Феррараг Липпигийн багт байсан тул алтны дэргэд гууль шарлана гэдгээр хоосонгүй, Барсагийн Пеп шиг л байх юм гэсэн хэт өөдрөг үзэлтэй байсан бөгөөд энэ туршлагагүй домог маань нөгөө 3 хөлбөмбөгийн мэдлэг муутай удирдлагатай нэгдээд ёстой л хачин наймаануудыг хийж эхлэв. Энэ наймаануудыг тухайн үедээ Могги л шүүмжилж байсан бол Феррараг томилогдоход Женоагийн Гаспарини л буруу дасгалжуулагч томиллоо гэж хэлж байв. Гаспарини манай залуучуудын багыг дасгалжуулж хөөрхөн амжилт гаргаад Женоа руу явсан, Ювегийн онцлог энэ тэрийг мэдэх жинхэнэ Ювегийн хүн байв.
Раньеригийн үед фэнүүд багын тоглогчдын эгнээг оддоор өргөжүүлэх талаар ихээхэн дарамтыг удирдлагад үзүүлдэг байсан ч тэр болгон санасандаа хүрдэггүй байсан нь Диегог ирэх талаар бараг 1 жил гаран ярьсан ч хэрэгжээгүй явдал юм. Мань Раньери багын тактик 4:4:2 байхад Диего энэ тэр хэрэггүй гээд хориг саад тавиад байсан нь түүнийг халагдсаны дараа илт болсон.
Блан ингээд эсэргүүцэх Раньери байхгүй, чих зөөлөн хэтэрхий идеалит Феррарагийн дэмжлэгээр Диегог авчирч, фэнүүдийн бүтэн 2 жил шаардсан бэлэг барив. Манай хүн фэнүүдийн сайн хүн болохыг хүссэн бөгөөд тэрээр хөлбөмбөгийг ойлгохдоо муу ч жинхэнэ сайн спортын менежер гэдэг нь ажилласан 3 жилдээ харагддаг.
Феррара ч Блан, Секко 2-ын фэнүүдэд барьсан бэлэгт зохицуулан 4:3:1:2 гэсэн тактикаар тоглоно гээд жигүүрийн Палладино, Маркьионни нарыг үзэж, Д’Агостиног авах гэсэн ч чадаагүй тул Тьягог үлдээж, Мелог авав. Даанч өөрийн гэсэн онцлог тоглолттой Занеттиг гэнэт л хачин байдлаар явуулчихав. Бүгд л Ювегийн довтолгоо, хагас хамгаалалт хосгүй боллоо гэж байсан ч хамгаалалт эргэлзээтэй гэдэг дээр нэг их маргаагүй билээ. Хамгаалалтад хөгшин ч хуучин бууны хугархай, Канна, Лионоос жийгдсэн Гроссо 2-ыг авсан нь нэг их сэтгэгдэл түрүүлсэнгүй. Хамгаалалт гэж сарампай байсан нь Буффон хаалган дээр зогсоод ч бараагүй улирлын тоглолтуудаас харагддаг.
Улирлын өмнөх нөхөрсөг тэмцээнүүдэд бас л сайн тоглож, толгой эргэсэн байдлыг бүр ч давтав....Харин Астон Виллад нэг сайн хусуулсан нь хурдтай багтай тоглоход эвгүй байж болох гэдгийг ямар нэгэн хэмжээгээр харуулсан ч нэг их тоосонгүй.
Улирлын эхлэлУлирал ч эхэлж, улирлыг 4 дараалсан хожил буюу Лацио, Рома 2-ыг нутагт нь хожиж, сайхан эхлэв. Бүгд л Ювентус аварга болсон гэж байлаа. Үүний дараах 4 тоглолтод 3 тэнцэж 1 хожигдов. Бүгд л жаахан азгүйтэж, учрыг нь Феррара олох байлгүй гэж найдаж, мань хүн ч дараагийн 2 тоглолтод хожиж байдлыг намжаав. Тэгэж байтал Наполигийн хурдан залууст хожиж яваад 3 гоол алдаж хожигдсон нь юу болж байна гэсэн бодлыг түрүүлж эхлэв. Энэ нь яваандаа багын сул талыг илчилсэн тоглолт болсон гэхэд болно. Багын хувьд эсрэг багынхаа сөрөг хурдтай довтолгоонд амархан орж гоол алддаг, оффсайд хийх гээд бүтэлгүйтдэг түгээмэл алдаа их гаргасан нь хурд муутай хамгаалагчдаас болсон нь дараа нь харагддаг. Кьеллин хичнээн сайн ч хурд муутай, тэгээд Гроссо, Канна нартай нэгдсэн тул байдлыг бүр дордуулсан. Энэ үед нөгөө туршлагагүй Феррара нийтийн өмнө Диего түүний зөвлөгөөг авахгүй, талбайд өөр зүйл хийгээд байна гэсэн яриаг хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Би л лав дасгалжуулагч ингэлээ гэж итгээгүй, Диеготой учраа ололцохгүй ил гаргасанд гайхав....Эндээс л асуудал эхэлж, Феррарагийн зөөлөн зан, цаашдын уналтын эхлэл болчих шиг болсон.
АЛ-д ч сүрхий тоглосонгүй, энэ улиралд цаашид элбэг тохиолдсон шиг л сүүлийн мөчид гоол алдаж Бордотой нутаг дээрээ тэнцэв. Баваритай хамгаалах арга барилтай гарч бас л зочилж тэнцсэн бол Маккаби 2 хожиж, бас л хэсгээсээ гарах гол баг гэсэн хүлээлттэй цааш үргэжүүлэв.
Феррарагийн уналт ба удирдлагын ээлжит буруу шийдвэрүүдКальярид зочилж хожигдож шоконд орж, Феррарагийн ирээдүйн асуудал яригдаж эхлэв...дээр нь бас Бордод зочлоод хожигдсон нөлөөлөв. Интэр болон Баваритай хийх тоглолтуудаас түүний хувь заяа шийдвэрлэгдэх байсан бөгөөд Интэрийг Маркьюзиогийн гайхалтай гоолоор хожсон ч Баварид нутаг дээрээ гутамшигтайгаар, анти-рекорд тогтоож хожигдов. Феррара энэ тоглолтод Интэрийг хожоод зориг орсон, өөрийгөө харуулах гэсэн туршлагагүй хүний хүсэлтэйгээр бэлтгэж, анхнаасаа л довтолж тоглож буруудсан санагддаг. Хэрвээ эхнээсээ ганц оноо салгахад л дараагийн шатанд орох байсан тул хамгаалаад тоглосон бол өөрийнхөө дасгалжуулагчийн хугацаагаа сунгах байлаа.
Баг шинэ арга барилд дасахгүй, Мело баахан том том алдаа гаргах, Диего баахан үр дүнгүй хар ажил хийх, Тьяго өнгөрсөн улирлын хагаст үзүүлсэн шиг тоглохгүй, ер нь итгэлээ алдсан байлаа. Феррара уг нь 4:4:1:1, 4:2:3:1 гэсэн тактикуудыг туршиж, сольж үзсэн ч хэтэрхий 4:3:1:2 гэсэндээ итгэлтэй байснаараа өөрийгөө бүр алчихсан.
Феррарагийн хувь заяа ч тодорхой болж, багын удирдлагууд түүний талд гэж байсан ч Бари, Катанья, Милан, Кьево, Рома багуудад нэмж хожигдсоноор үхдэл явж байна гэсэн нэрийг хэвлэлээр зүүв. Учир нь аль хэдийнэ халагдах нь тодорхой болсон ч багын удирдлагын удаан, шийдвэргүй байдлаас болж мань Феррара аль эрт халагдсан байх ёстой ч халагдалгүй моральгүй багтай, амьдын тамлалыг эдлэн явав.
Энэ хугацаанд Бразилийн шигшээгийн гарааны хагас хамгаалагч Мело алтан хогын сав гэсэн хочийг авав.
Улирал дуусахад АЛ-ын эрхээ алдсан нь багын удирдлагуудын шийдвэргүй байдлаас болж баг шинэ дасгалжуулагчтай бололгүй оноог бөөнөөр алдсантай ч холбоотой юм. Бүр зарим жижиг багт анх удаа хожих боломжийг өгч, үнэхээр өгөөмөр байлаа. Бенитезийг манайхан хөөцөлдсөн ч оновчгүй бай болж, байдлыг улам муутгав...Гуус дээр нарийн Блан маань мөнгөө нарийлж авсангүй....уг нь Гуусыг авсан бол нарийлсан мөнгөө л лав алдахгүй, олох байлаа. Явж явж 1998 онд Миланыг Скудетто авхуулж байсан ч сүүлийн 5 жилд хэдхэн сар үндсэн ажлаа хийсэн Закыг авчирав.
Бүтэлгүй төгсгөлЗак ирээд байдлыг ерөнхийдөө гайгүй тогтворжуулж эхэлсэн ч багын моралийг өргөж дийлэлгүй Фулхэмд зочилж тоглоод бут ниргүүлсэнээс хойш сэхсэнгүй 7-р байранд орж тэмцээнийг дуусгав. Мэдээж Феррара, Зак 2-ын хувьд гэмтэл бэртэл үнэхээр том асуудал болсон бөгөөд гэмтэж бэртэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээ рекордыг тогтоосоор байсан нь багын удирдлага, эмнэлгийн албаны муу ажлын үр дүн байсан бөгөөд үүний бурууг Феррара, Зак 2 хуваалцав. Буффон, Каннаваро, Зебина, Де Чельи, Яквинта, Трезеге, Каморанези гээд л тоглохоосоо илүү гэмтэж улирлын ихэнхийг өнгөрүүлэгчдийн тоо хэт олширсон байна.
Нийт 38 тоглолтоос 16 хожил, 7 тэнцээ, 15 хожигдол, бүр оруулсан гоол нь алдсанаасаа 1-ээр дутаж, хүснэгтийн 7-д бичигдэж, бараг л Европиа лигийн тэмцээнийг 7-р сард эхлүүлж магадгүй байдалд орсон байдалтай маш муу улирлыг үдлээ. Аймаар хүлээлттэй улирлыг санаанд оромгүй хар дарсан муу амжилтаар үдлээ дээ.