by Seikoni » Wed May 19, 2010 1:54 pm
Looking back at 2009/10- The RMCF End of Season гэсэн юм бигсоккэр дээр гарчээ.. хүмүүс өөрсдийн саналаа бичсэн байна.. би ч гэсэн хийе.. хүмүүс бас саналаа бичээрэй.
Team MVP - Роналдо /Роналдо л энэ жил манайхыг чирлээ, Роны наймаа бүтэлгүйтсэн бол ч бас л эвгүй байхаар байсан шүү.. арай л өөр ангиллын гэдгээ харуулсаар байна даа./
Best New Signing - Алонзо /яахав ихэнхи хүн Роналдог л гэж хэлэх байх.. гэхдээ энэ жил дунд шугамын хамаг хүндийг үүрч гарсан хүн бол Чаби Алонзо, түүнийг зун аваагүй бол Роналдогийн наймааны үр ашиг ч гарахгүй байсан байж магад./
Worst New Signing - Бэнзэма /хүмүүс Кака гэж ихэнх нь үзэж буй бололтой. гэхдээ би Бэнзийг авахад ч хэлж байсан, одоо ч хэлж байгаа, боломж олгоод байхад гарч ирдэггүй нэг гар байна.. Игуайнд бүр дарлуулаад бүр дууслаа. гэхдээ яахав дараа жил өөрийгөө харуулах байлгүй дээ. зун дахиж довтлогч авах шаардлагагүй юм./
Most Improved Player - Гонзало Игуайн /яахав угаасаа 08-09 оны улирал гэж хэлж болох ч өөрийн чадлаар гарааны эрхээ олж авсан гэдэг утгаараа яах аргагүй орно. өөр хүн санаанд орж ирэх ч үгүй байна./
Biggest Surprise (does not have to be a player) - Камп Ноуд болсон тоглолт /өвөл ч би элэглүүлэх болов уу гэж бодож байтал, манайх үнэхээр дажгүй сайн тоглосон, даанч боломжуудаа ашиглаж чадаагүй болохоор шударга дүн./
Biggest Disappointment (does not have to be a player) - Милан, Барса, ОЛ-той хийсэн нийт 6 тоглолт л энэ улирлыг шийдлээ дээ. Энэ л үндсэн дүн гэж хэлж болох.
Most Memorable Moment - олон сайхан моментууд байна даа. Сэвиллын эсрэг Касилясын итгэмээргүй хаалт, Дэпортивогийн эсрэг Гютигийн өсгийгөөрөө Бэнз рүү хаядаг ассист, тэрхүү тоглолт дууссаны дараа Гютигийн газар сөхөрч суугаад баярлаж байгаа агшин, Осасуна дээр хожлын гоолыг хийсний дараа Касиляс гүйж ирээд Албиолыг тэвэрч унагаадаг моментууд гээд зөндөө байна даа.
Most Memorable Match - Риацорын 19 жил үргэжилсэн хараалыг зогсоосон явдал, Сэвиллд 2-0оор хожигдож байгаад 3 гоол оруулж хождог тоглолт,
Best Goal of the Season - яахав тийм ч ур чадвар шаардаагүй ч гэсэн, Зарагозагийн эсрэг Пипитагийн давуулж цохидог гоол.
Rate Manuel Pellegrini as a coach on a scale of 1-10 (1= Low, 10= High). Should he stay as coach?
1-10 хүртэл үнэлэхэд би бол 6-г л өгье дөө. том тоглолтууд дээр жаахан туршлага дутаж байх шиг. гэхдээ үлдэх ёстой, үлдээх ч ёстой..
List 3 or less players You would not like to see next year in at Real Madrid
Гюти, олон хүний хайрыг татаж манай багийн хамгийн олон ассистыг энэ улиралд хийсэн /9/ боловч, энэ эрчээрээ залуучуудад боломж олгохгүй байгаам. яахав нэгэнт явах нь тод болчихсон.
М.Диарра, үүргээ гүйцэтгэсэн. гэхдээ өндөр цалин хүртэж сууж дахиж нэг жилийг барах нь өөрт нь ч манайд ч хэрэггүй.
Р.Дрэнтэ, өнгөрсөн зун бэлтгэл дээр чухам Пэллэгээ гайхшруулахаар сайн байсан юм гэсэн. тэгээд аз нь түшиж үлдсэн юм гэнэ лээ. Энэ жил бэртлээс өндийсөнгүй. зүүн жигүүр авбал угаасаа бат явна л даа..
List 3 or less players You would to see next year in at Real Madrid
хамгийн их ирүүлэхийг хүсч буй тоглогч бол Давид Силва. Анхэл Ди Мария яахав дажгүй залуу, тэгэхэд 40 бол арай л ахадсан үнэ. нэгэнт мөнгө гаргаж байгаа юм чинь испани, батлагдсан тоглогч авъя л даа. одоо сул орон зайг нөхнө.
дараагаар нь Рүүдийн нойморыг авах ёстой Нэгрэдо. Раулын асуудал шийдэгдсэн үгүй, манайх кантераагаа өөрийн болгох ёстой. уг нь бол боломжийн финишер.
зүүн жигүүрийн хамгаалагч гэж хүмүүс бодож байгаа байх. гэхдээ миний бодлоор дунд хоёр ч залуу ирнэ. Каналес, Хосэлу хоёрыг зуны бэлтгэлээр сайн хараад аль нэгийг нь ядахдаа лоондолгүй үлдээх хэрэгтэй байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid