El Mundo Deportivo-д Вильягийн өгсөн ярилцлагыг тоймлон чадан ядан ийм болгов.
Таны Барсагийн тухай анхны дурсамж юу вэ? Би бага байхын төвийн довтлогчийн байрлалд дуртай байсан болохоор энэ байрлалд тоглож байгаа тоглогчдыг анхааралтай ажигладаг байсан. Барсагийн довтлогчид намайг бишрүүлдэг байсныг санаж байна. Эхлээд Ромарио, тэгээд Роналдо. Тэд гайхалтай байлаа.Тэдний хийж байгаа нь гайхалтай гэж боддог байсан. Бас мэдээж Луис Энрике байна, тэр Спортингийн экс тоглогч шүү дээ.
Гуардиола Ромариотай хамт Барсад тоглож байсан. Таны найзын хэлснээр Гуардиолад та бага байхын л дуртай байсан гэсэн...Хүүхэд байхад миний унтлагын өрөөнд Гуардиолагийн зураг байдаг байлаа. Зөвхөн би ганцаараа ч түүнд дуртай байгаагүй болов уу. Түүний хэрхэн тоглож байгаад хүн бүхэн л дуртай байсан гэж бодож байна.
Одоо тэр таны дасгалжуулагч. Түүний сүүлийн 2 жил таныг гайхашруулав уу?Статистик энд байна. Зөвхөн 2-хон жил гэхэд үнэхээр бахадмаар. Түүний удирдлага дорх бэлтгэлийг хүлээж чадахгүй нь.
Өнгөрсөн жил Барса руу явах шилжилт бүтэлгүй болсны дараа Пэп та 2 ярилцсан. Юу ярьсан талаараа хэлээч?Түүгээр юу ярьснаа дэлгээд байж чадахгүй. Гэхдээ би Валенсигаас явах болвол зөвхөн Барсад л очно гэдгийг тэндээс мэдэж авсан.
Өнгөрсөн жилийнх шиг явдал давтагдаж, шилжилт бүтэлгүйтэхээс санаа зоьж байв уу?Дахин тийм явдал болохгүй байх нь надад чухал байсан. Ийм зүйл дахин болохгүй гэдгийг ч мэдэж байсан бөгөөд би дэлхийн аваргад өөр ямар нэг зүйл бодохгүйгээр тоглох хэрэгтэй. Талархууштай нь бүх зүйл 3 талын хувьд ОК болж өнгөрлөө. Валенси, Барса болон миний хувьд.
Шинэ багийнхантайгаа хамт байхад ямаршуу байна?Би тэдэнд баярлаж байгаагаа хангалттай илэрхийлж чадахгүй нь. Тэд үргэлж намайг дэмжиж буйгаа, эрч хүч өгч буйгаа илэрхийлж байдаг. Одоо шилжилт албан ёсоор болсон тул тэд намайг сайхнаар угтаж, надад баяр хүргэсэн. Тэд сайн хүмүүс тул би азтай. Чөлөөт цагаар бид хотын тухай ярилцаж, тэд надад бас зөвлөгөө өгч байгаа.
Шинэ хотод хаана амьдрахаар шийдэв?Энд шигшээ багт Барсагийн 8 тоглогч байгаа ч бүгд өөр өөр газар амьдардаг. Тэд надад энэ талаар тусалж байгаа.
8 багийн нөхөд сайн хөтөч болох нь мэдээж. Бас Дэвид Пирри, тэр кантерагийн экс тоглогч, бас таны хүүхдүүдийн загалмайлсан эцэг нь...Дэвид Пирри хэдийгээр Сабаделлд амьдардаг боловч Барселона хотыг сайн мэднэ. Тэр Бямба гаригт надад хотыг ерөнхийд нь харуулсан. Бид Спортинг, Зарагозад байхаас найзууд болцгоосон бөгөөд тэр их тусархаг.
Багийнхан тань Ноу Кампт ирэхийг хүлээж байгаа. Найзууд чинь, бас жерси чинь таныг жил гаруй хүлээлээ гэж хэлж болохоор... Би 7 дугаарыг хэн ч эзэмшээгүй гэдгийг мэдэж байсан. Тэд энэ дугаарыг надад хадгалж байгаа гэж хэлэхэд надад тун сайхан байлаа. Би энэ дугаарт үнэхээр дуртай. Тэглээ гээд хөлбөмбөг тоглоход дугаар надад тус болохгүй, ус ч болохгүй.
Тэд надад ямар дугаар өгөхийг мэдэж байсан, 7 дугаартаа сэтгэл хангалуун байгаа.
Танилцуулах арга хэмжээн дээр фэнүүд таныг хэрхэн угтаж байгааг хараад тэдэнд өртэй юм шиг санагдсан уу?Би тэдэнд бүгдэд нь өртэй. Клубын ажилтнууд маш олон хүн танилцуулган дээр ирсэн байна гэж надад хэлсэн. Би үүнийг таамаглаагүй байлаа. Надад иймэрхүү арга хэмжээний туршлага байхгүй.
Би танилцуулгынхаа үеэр хэлсэн. Фэнүүд намайг тоглож эхлэх үед дэмжиж, хайрлана гэдэгт найдаж байгаа. Би ажлаа сайн хийхэд энэ нөлөөлнө.
Барсагийн төвийн довтлогч хамгаалалтанд ч оролцож, прессинг хийдэг. Энэ надад проблем биш.
Хэдэн гоол хийхээ зориглох хэлж чадах уу?Би хэзээ ч хэдэн гоол хийх тухайгаа бодож байгаагүй...
Би эхний тоглолтоос сүүлийн тоглолт хүртэл гоол хийж, багтаа туслахыг хүсэж байна.
Месси, Чави, Иньеста нартай мөр зэрэгцэн хамт тоглох болсондоо догдолж, хөөрч байна уу?Дэлхийн аваргын үеэр иймэрхүү зүйл бодох нь хэцүү хэдий ч тэдэнтэй тоглох мөчийг хүлээж байна. Гэхдээ би яг одоо Дэлхийн аваргын уур амьсгалд л байгаа. Дараа нь Барсагийн талаар бодох хангалттай цаг гарна.