Яг тоглогчоо үзэн ядна гэж юу байхав дээ. Энэ байнгын цуу ярианууд залхмаар болж байгаагаас л тэр... Барсагийн захирлууд нь ярьж байна, тоглогч нар нь ярьж байна. Бас каталаны сэтгүүлчид ярьж байна. Ер нь тэгээд маниас илүү мэдээлэлтэй хүмүүс Барсаг ингэдэг гээд хэлээд байна.Cule wrote:...
Өөрийнх нь академид байсан ч гэсэн одоо бол өөрийнх нь тоглогч биш шүү дээ. Фундаментыг нь заасан гэхийн. Барсад байсан бол одоогийн түвшинд хүрэх байсан уу үгүй юу гэдэг чинь л асуудал шт. Хөгжим сайн тоглодог олон хүүхдүүдийнх нь нэгийг айлд өргүүлчихээд том од болонгуут нь манай хүүхэд гээд авах гээд зүтгээд байгаатай л адил тохиолдол. Хямдхан авах гээд байгааг нь ойлгож байгаа ч Барса шиг ингэж аймаар рюмор явуулж тоглогчийг эргүүлдэг баг нэг их олон байдаггүй л байх.
Гол энэ жил санал тавихгүй өнгөрөх магадлалтай байгаа байхгүй юу. Зунжингаа авах гэж байна, санал тавих гэж байна гээд хөөцөлдөж хөөцөлдөж хоосон өнгөрнө. Тэгтэл тоглогчийн санаа нэгэнт эргэсэн учраас багийн төлөө хамаг юмаа дайчилж тоглохоо байчихна. Анригийн сүүлийн улирал яг л тийм байсан. Яахав гэмтэлтэй байсан. Тэгэхдээ цаанаа л нэг тийм унжгар тоглолт гаргаж байсаншт. Анриг танайхаас болж финалуудад ялагдсан гээгүй. Зүгээр танайх руу дараа жил нь явахаар тохирсон байсан болохоор Арсеналын төлөө өмнөхөөсөө унжгар тоглолт үзүүлж байсан гэж ярьж байна.
Реал тоглогчдын үнийг хиймлээр хөөргөддөг гэдэгтэй санал нийлнэ. Тэгэхдээ Барсаг бодвол саналаа тавьж байж рюмор энэ тэрээ тараадаг гэж байгаа юм. Худлаа рюмор явуулахаас арай нэр төртэй гэх үү дээ.