ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ювентус энэ жил ямар амжилт гаргах вэ?

Сери А-гийн аварга авна
33
33%
АЛ-д түрүүлнэ
5
5%
Италийн цом байхад болно
20
20%
Хоосон хоцроно
43
43%
 
Total votes : 101

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Forza Juve » Thu May 20, 2010 10:02 am

Image

Image

Яригдаад байсан 2 ч ирлээ дээ. Маротта Бланы удирдлагад спорт, эмнэлгийн хэсгийг хариуцаж Ерөнхий Захирал гэсэн ажлыг хариуцах юм байна. Секко ерөнхийдөө клубээс явж....Шинэ илүү мэргэжлийн байж магадгүй хүн спорт, эмнэлгийг хариуцаж байгаа болохоор багт таарсан тоглогчдыг авах, сүүлийн 3 жил манай багыг ёс юм шиг ороогоод байгаа гэмтэл, бэртэлийн асуудлын учрыг олох байлгүй дээ. Хэвлэлийн бага хурал өнөө орой хийх юм байна.
Жижи Дель Нерид ч нэг их сайн итгэхгүй л байна даа. Бас л хямдхан, дундаж дасгалжуулагч авчихлаа. Манайд топууд ирэхээс татгалзаад байдаг юм болов уу :smile: Уг нь Бенитез энэ тэрийг авна гээд л хуучны арга барилаас татгалзаж, Бланы үг хүчтэй байхаа больсон л харагдаад байсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Forza Juve » Thu May 20, 2010 10:07 am

ImagevsImage

Аньеллигийн удмын 4 дэх хүн клубын ерөнхийлөгчөөр албан ёсоор томилогдсон байна. Өмнө нь Андреагийн өвөө Эдоардо, авга ах Жиованни, аав Умберто нар ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байлаа. Андреа Аньелли ер нь бизнесийн хүн байна аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Mr S » Thu May 20, 2010 11:50 am

Дэл Нэри ч италид дасгалжуулж бгаагүй баг цөөхөн үлдсэн бх шүү.... гэхдээ дан дундаж болон доогуур багууд. РОМА-г 1 жил дасгалжуулж блуу яалаа.
ирэх улирал нээх юм горьдолтгүй л юм бна дөө. том багт том коуч л бх ёстойм шиг.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Mr S » Thu May 20, 2010 11:50 am

таргэтлаж байгаа хүн нь ч дундаж л бх биз дээ.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Shaggy » Thu May 20, 2010 11:53 am

Липпи эднийд анх ирэхдээ тийм тасарцан амьтан байгаагүйшт... юу ч гэсэн гаржил байя
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Forza Juve » Thu May 20, 2010 12:04 pm

Гэхдээ Дель Нери шиг дундажаар дамжсан 60 настай л лав байгаагүй....яахав харж л байя. Баруун дундажаар хүмүүс 50-60 насандаа саятан болдог гэсэн....манай хүн одоо ид амжилтаа гаргаж, цоорох ч юм билүү...Өнгөрсөн улиралд багын од Кассано энэ тэр хачин зан гаргаад багын амжилтыг доош татаад эхлэхээр багаас тусгаарлаад багыг өөд нь татаж, дундаж нэгэнд байхааргүй л сүрхий зоригтой шийдвэр, хатуу гарын арга хэмжээ авч байсан.
Гэхдээ л нэг л итгэл төрөхгүй юм даа гэж.... :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Shaggy » Thu May 20, 2010 12:14 pm

Зүгээр зүгээр болохгүй бол халчийшт... :ногоон:
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Postby LeMoN » Thu May 20, 2010 3:45 pm

чиро-г анх ирэхэд дараа гийн Гуардиола гээл байсан одоо энэ өвгөнийг дараагийн Липпи гэж найдах хэрэгтэй юб байна л да
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby enzo » Sat May 22, 2010 12:46 am

Зүгээр ээ ямар ч байсан тулгын 3 чулуугаа солилоо.. аль аль талдаа сүүлийн 3 жилүүдээс хамаагүй дээр болсон гэж бодож байна.. Аннели, Маротта 2 бол болж байна.. ялангуяа Маротта.. Дэл Нэри хувьд мэдэхгүймдаа, гэхтээ багийг нягт, хамгаалалт энэ тэр бол сайн гээд манайд хэрэгтэй байгаа зүйлүүд байдаг.. тэгээд харжил байя даа..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Forza Juve » Wed May 26, 2010 11:22 pm

Манайхан АНУ явж тэндэхийн Рэд Буллстай таарч 3:1-ээр хусуулж, мөн тэндээ Фиорентинатай тоглож бас л хожигдож... :ногоон:

Ахлагчийг Майжор лиг рүү явна гэсэн яриа гарсан ч нэг их үнэмшихгүй байна. Явбал 2 жилийн дараа л шийдвэрээ гаргаж магадгүй, учир нь манай ахлагч 2011-2012 оны улирлаас ашиглалтад орох шинэ цэнгэлдэхэд тоглож үзээд зодог тайлах хүсэлтэй байгаагаа урд нь хэлсэн хэвээр биз. Ирэх 2 жил супер суб болж суугаад л гүйцээчих биз :RD

Улирлын дундуур нөгөө л ярианууд гарсаар л байна. Буффон, Кьеллини, Поульсен, Диего нар явахгүй гэсэн байна. Трезеге, Каморанези, Амаури нарын ирээдүй жаахан бүрхэг шиг...

Image

Дель Нери ажлаа хүлээн авах болоогүй, Зак дасгалжуулж байгаа хэвээр л байна. 5-р сарын 24-ны бэлтгэлийг хийлгэж байгаа юм байна. :RD Явах нь тодорхой болсон болохоор балай ч юм шиг..
Last edited by Forza Juve on Wed May 26, 2010 11:37 pm, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Forza Juve » Wed May 26, 2010 11:32 pm

ImagevsImage

Манайхан Ниагирагийн хүрхэрээн дээр очиж сонирхсон байна.

ImagevsImage

ImagevsImage
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Forza Juve » Wed May 26, 2010 11:35 pm

ImagevsImage

ImagevsImage
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby enzo » Wed May 26, 2010 11:53 pm

хэхэ зак яасан балай юм бэ.. уг нь фриендли энтр Дэл Нэри аваад удирдаад эртнээс бэлдэж байвал.. Рэд Буллст арчуулсан байштээ, тгд тэднийхээс 2р багийнхан нь ихэнх нь байсан гэсэн хэхэ..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Shaggy » Wed May 26, 2010 11:59 pm

энэ муу байдал нь шигшээд л битгий нөлөөлөөсэй билээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Forza Juve » Thu May 27, 2010 12:18 am

Хэ хэ шигшээгийнхэн шигшээгийнхээ бэлтгэлдээ гарсаан....санаа зоволтгүй.... :RD Манайх 2-р багынхан л гэрээ дуусч байгаа Зактай хөглөж байна. :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Мөөжө » Thu May 27, 2010 1:18 am

Ювэ д ч нилээн том шинчлэлт хэрэгтэй болсон юмшиг байнадаа. Уулна энэ жилийн бүрэлдэхүүн бас их гайгүй байсан нэг л болж өгөгхгүй юм...
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby LeMoN » Thu May 27, 2010 3:18 pm

Уг нь түрүү асар том шинэчлэл хийсэн баг юм байгаамшд ЛОЛ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby goalman » Thu May 27, 2010 3:23 pm

Танайх Буффон Диего 2-оо л авч үлдээд бусдыг нь сольвол таарна...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Moza » Thu May 27, 2010 4:05 pm

goalman wrote:Танайх Буффон Диего 2-оо л авч үлдээд бусдыг нь сольвол таарна...


За арайч дээ... Тэгвэл манайд Челлини-г авья... :ногоон:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Shaggy » Thu May 27, 2010 4:07 pm

наадах чинь ёстой хэцүү нөхөр бн лээ....
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Moza » Thu May 27, 2010 5:02 pm

Shaggy wrote:наадах чинь ёстой хэцүү нөхөр бн лээ....

Чи ч гэсэн... :ногоон:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Shaggy » Thu May 27, 2010 5:03 pm

би ийм хэцүү дүгнэлт хийж хүн амьтан тамалдаггүй шт
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby Forza Juve » Thu May 27, 2010 7:11 pm

Улирал эхлэхийн өмнөх бэлтгэл

Сери Б-ээс буцаж ирсэний дараах, 3 дахь улиралд өмнөх улирлын амжилтуудаас шалтгаалж фэнүүд нэлээд их зүйл хүлээсэн, нэлээд шинэчлэл хийж улирлыг эхлүүлэв. Сери Б-ээс ирсэн анхны улиралд фэнүүд багаа бусад томчууд болох Интэр, Рома, Милан нарыг хожиж, АЛ-ын эрхээ авбал л их юм гэж бодож байтал хүлээлтийг 100% давуулан биелүүлж, 3 том багаасаа улирлын онооны ихэнхийг зулгааж, Интэртэй сүрхий өрсөлдөж чадаагүй ч 2-т орсон. Дараа улиралд нэгэнт өндөрссөн хүлээлтийг сайн удирдаж чадаагүйгээсээ болж Раньери улирал дуусахаас 3 тоглолтын өмнө халагдсан. Гэхдээ бас л АЛ-д шууд орох эрхээ хангаж, улирлын төгсгөл хүртэл Интэртэй сүрхий өрсөлдөхөө шахсан. Одоо бодоход Раньери багыг харьцангуй сайн удирдаж, хэт хүлээлт үүсгээд түүнийгээ 2 дахь улиралдаа биелүүлж чадаагүй тул өөрийгөө халагдахад хүргэсэн.
Раньери халагдаж, өмнө нь Липпигийн туслахаар ДАШТ-д түрүүлсэн багт ажиллаж байсан, ямар нэгэн мэргэжлийн багыг удирдаж байгаагүй Феррараг түр дасгалжуулагчаар томилж, улирлын үлдсэн тоглолтуудад хожиж АЛ-ын 3 дахь эрхийг авч дуусгав. Мэдээж ерөнхий дасгалжуулагч халагдахад залуучуудын шигшээ багын дасгалжуулагчийг түр дасгалжуулагчаар томилдог ч цаашдын үйлдэл оновчтой байгаагүй нь 2009-2010 оны улирал дуусахад харагдав хувьтай байлаа.
Хэдийгээр Раньериг фэнүүд хожих сэтгэл зүйгүй, хэтэрхий болгоомжтой, хамгаалалт голчилсон арга барилтай гэж шүүмжилдэг ч Жильи, Блан, Секко гэх мэт хөлбөмбөгийн талаар мэргэшээгүй удирдлагад тодорхой зөвлөгөө заавар өгч, тэнцвэрийг хадгалж, дэмий наймаанууд дээр гацааж, ямар ч байсан Бланы 5 жилийн төлөвлөгөөг эхний 2 жилдээ амжилттай хэрэгжихэд харагдаагүй тус хүргэсэн нь сүүлд мэдрэгддэг.
Раньериг халж, Феррара түр дасгалжуулагч байх үед манай багын удирдлагууд хөлбөмбөгийн талаар сүрхий мэдлэггүй гэдэг нь сүүлд харагдахаар зарим алхамыг хийж, ёстой сонирхогчдын фантази болсон нь улирлын сүүлд харагддаг. Блан хямд дасгалжуулагч хайж байхдаа Ювегийн домог болсон Феррараг хэтэрхий зарим нэг хүний үгэнд орж, үндсэн дасгалжуулагчаар томилж орхив. Фэнүүд бүгд л Феррараг Липпигийн багт байсан тул алтны дэргэд гууль шарлана гэдгээр хоосонгүй, Барсагийн Пеп шиг л байх юм гэсэн хэт өөдрөг үзэлтэй байсан бөгөөд энэ туршлагагүй домог маань нөгөө 3 хөлбөмбөгийн мэдлэг муутай удирдлагатай нэгдээд ёстой л хачин наймаануудыг хийж эхлэв. Энэ наймаануудыг тухайн үедээ Могги л шүүмжилж байсан бол Феррараг томилогдоход Женоагийн Гаспарини л буруу дасгалжуулагч томиллоо гэж хэлж байв. Гаспарини манай залуучуудын багыг дасгалжуулж хөөрхөн амжилт гаргаад Женоа руу явсан, Ювегийн онцлог энэ тэрийг мэдэх жинхэнэ Ювегийн хүн байв.
Раньеригийн үед фэнүүд багын тоглогчдын эгнээг оддоор өргөжүүлэх талаар ихээхэн дарамтыг удирдлагад үзүүлдэг байсан ч тэр болгон санасандаа хүрдэггүй байсан нь Диегог ирэх талаар бараг 1 жил гаран ярьсан ч хэрэгжээгүй явдал юм. Мань Раньери багын тактик 4:4:2 байхад Диего энэ тэр хэрэггүй гээд хориг саад тавиад байсан нь түүнийг халагдсаны дараа илт болсон.
Блан ингээд эсэргүүцэх Раньери байхгүй, чих зөөлөн хэтэрхий идеалит Феррарагийн дэмжлэгээр Диегог авчирч, фэнүүдийн бүтэн 2 жил шаардсан бэлэг барив. Манай хүн фэнүүдийн сайн хүн болохыг хүссэн бөгөөд тэрээр хөлбөмбөгийг ойлгохдоо муу ч жинхэнэ сайн спортын менежер гэдэг нь ажилласан 3 жилдээ харагддаг.
Феррара ч Блан, Секко 2-ын фэнүүдэд барьсан бэлэгт зохицуулан 4:3:1:2 гэсэн тактикаар тоглоно гээд жигүүрийн Палладино, Маркьионни нарыг үзэж, Д’Агостиног авах гэсэн ч чадаагүй тул Тьягог үлдээж, Мелог авав. Даанч өөрийн гэсэн онцлог тоглолттой Занеттиг гэнэт л хачин байдлаар явуулчихав. Бүгд л Ювегийн довтолгоо, хагас хамгаалалт хосгүй боллоо гэж байсан ч хамгаалалт эргэлзээтэй гэдэг дээр нэг их маргаагүй билээ. Хамгаалалтад хөгшин ч хуучин бууны хугархай, Канна, Лионоос жийгдсэн Гроссо 2-ыг авсан нь нэг их сэтгэгдэл түрүүлсэнгүй. Хамгаалалт гэж сарампай байсан нь Буффон хаалган дээр зогсоод ч бараагүй улирлын тоглолтуудаас харагддаг.
Улирлын өмнөх нөхөрсөг тэмцээнүүдэд бас л сайн тоглож, толгой эргэсэн байдлыг бүр ч давтав....Харин Астон Виллад нэг сайн хусуулсан нь хурдтай багтай тоглоход эвгүй байж болох гэдгийг ямар нэгэн хэмжээгээр харуулсан ч нэг их тоосонгүй.

Улирлын эхлэл
Улирал ч эхэлж, улирлыг 4 дараалсан хожил буюу Лацио, Рома 2-ыг нутагт нь хожиж, сайхан эхлэв. Бүгд л Ювентус аварга болсон гэж байлаа. Үүний дараах 4 тоглолтод 3 тэнцэж 1 хожигдов. Бүгд л жаахан азгүйтэж, учрыг нь Феррара олох байлгүй гэж найдаж, мань хүн ч дараагийн 2 тоглолтод хожиж байдлыг намжаав. Тэгэж байтал Наполигийн хурдан залууст хожиж яваад 3 гоол алдаж хожигдсон нь юу болж байна гэсэн бодлыг түрүүлж эхлэв. Энэ нь яваандаа багын сул талыг илчилсэн тоглолт болсон гэхэд болно. Багын хувьд эсрэг багынхаа сөрөг хурдтай довтолгоонд амархан орж гоол алддаг, оффсайд хийх гээд бүтэлгүйтдэг түгээмэл алдаа их гаргасан нь хурд муутай хамгаалагчдаас болсон нь дараа нь харагддаг. Кьеллин хичнээн сайн ч хурд муутай, тэгээд Гроссо, Канна нартай нэгдсэн тул байдлыг бүр дордуулсан. Энэ үед нөгөө туршлагагүй Феррара нийтийн өмнө Диего түүний зөвлөгөөг авахгүй, талбайд өөр зүйл хийгээд байна гэсэн яриаг хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Би л лав дасгалжуулагч ингэлээ гэж итгээгүй, Диеготой учраа ололцохгүй ил гаргасанд гайхав....Эндээс л асуудал эхэлж, Феррарагийн зөөлөн зан, цаашдын уналтын эхлэл болчих шиг болсон.
АЛ-д ч сүрхий тоглосонгүй, энэ улиралд цаашид элбэг тохиолдсон шиг л сүүлийн мөчид гоол алдаж Бордотой нутаг дээрээ тэнцэв. Баваритай хамгаалах арга барилтай гарч бас л зочилж тэнцсэн бол Маккаби 2 хожиж, бас л хэсгээсээ гарах гол баг гэсэн хүлээлттэй цааш үргэжүүлэв.

Феррарагийн уналт ба удирдлагын ээлжит буруу шийдвэрүүд
Кальярид зочилж хожигдож шоконд орж, Феррарагийн ирээдүйн асуудал яригдаж эхлэв...дээр нь бас Бордод зочлоод хожигдсон нөлөөлөв. Интэр болон Баваритай хийх тоглолтуудаас түүний хувь заяа шийдвэрлэгдэх байсан бөгөөд Интэрийг Маркьюзиогийн гайхалтай гоолоор хожсон ч Баварид нутаг дээрээ гутамшигтайгаар, анти-рекорд тогтоож хожигдов. Феррара энэ тоглолтод Интэрийг хожоод зориг орсон, өөрийгөө харуулах гэсэн туршлагагүй хүний хүсэлтэйгээр бэлтгэж, анхнаасаа л довтолж тоглож буруудсан санагддаг. Хэрвээ эхнээсээ ганц оноо салгахад л дараагийн шатанд орох байсан тул хамгаалаад тоглосон бол өөрийнхөө дасгалжуулагчийн хугацаагаа сунгах байлаа.
Баг шинэ арга барилд дасахгүй, Мело баахан том том алдаа гаргах, Диего баахан үр дүнгүй хар ажил хийх, Тьяго өнгөрсөн улирлын хагаст үзүүлсэн шиг тоглохгүй, ер нь итгэлээ алдсан байлаа. Феррара уг нь 4:4:1:1, 4:2:3:1 гэсэн тактикуудыг туршиж, сольж үзсэн ч хэтэрхий 4:3:1:2 гэсэндээ итгэлтэй байснаараа өөрийгөө бүр алчихсан.
Феррарагийн хувь заяа ч тодорхой болж, багын удирдлагууд түүний талд гэж байсан ч Бари, Катанья, Милан, Кьево, Рома багуудад нэмж хожигдсоноор үхдэл явж байна гэсэн нэрийг хэвлэлээр зүүв. Учир нь аль хэдийнэ халагдах нь тодорхой болсон ч багын удирдлагын удаан, шийдвэргүй байдлаас болж мань Феррара аль эрт халагдсан байх ёстой ч халагдалгүй моральгүй багтай, амьдын тамлалыг эдлэн явав.
Энэ хугацаанд Бразилийн шигшээгийн гарааны хагас хамгаалагч Мело алтан хогын сав гэсэн хочийг авав.
Улирал дуусахад АЛ-ын эрхээ алдсан нь багын удирдлагуудын шийдвэргүй байдлаас болж баг шинэ дасгалжуулагчтай бололгүй оноог бөөнөөр алдсантай ч холбоотой юм. Бүр зарим жижиг багт анх удаа хожих боломжийг өгч, үнэхээр өгөөмөр байлаа. Бенитезийг манайхан хөөцөлдсөн ч оновчгүй бай болж, байдлыг улам муутгав...Гуус дээр нарийн Блан маань мөнгөө нарийлж авсангүй....уг нь Гуусыг авсан бол нарийлсан мөнгөө л лав алдахгүй, олох байлаа. Явж явж 1998 онд Миланыг Скудетто авхуулж байсан ч сүүлийн 5 жилд хэдхэн сар үндсэн ажлаа хийсэн Закыг авчирав.

Бүтэлгүй төгсгөл
Зак ирээд байдлыг ерөнхийдөө гайгүй тогтворжуулж эхэлсэн ч багын моралийг өргөж дийлэлгүй Фулхэмд зочилж тоглоод бут ниргүүлсэнээс хойш сэхсэнгүй 7-р байранд орж тэмцээнийг дуусгав. Мэдээж Феррара, Зак 2-ын хувьд гэмтэл бэртэл үнэхээр том асуудал болсон бөгөөд гэмтэж бэртэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээ рекордыг тогтоосоор байсан нь багын удирдлага, эмнэлгийн албаны муу ажлын үр дүн байсан бөгөөд үүний бурууг Феррара, Зак 2 хуваалцав. Буффон, Каннаваро, Зебина, Де Чельи, Яквинта, Трезеге, Каморанези гээд л тоглохоосоо илүү гэмтэж улирлын ихэнхийг өнгөрүүлэгчдийн тоо хэт олширсон байна.

Нийт 38 тоглолтоос 16 хожил, 7 тэнцээ, 15 хожигдол, бүр оруулсан гоол нь алдсанаасаа 1-ээр дутаж, хүснэгтийн 7-д бичигдэж, бараг л Европиа лигийн тэмцээнийг 7-р сард эхлүүлж магадгүй байдалд орсон байдалтай маш муу улирлыг үдлээ. Аймаар хүлээлттэй улирлыг санаанд оромгүй хар дарсан муу амжилтаар үдлээ дээ. :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby LeMoN » Thu May 27, 2010 7:28 pm

Хатуу ч гэсэн үнээн
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУСЫН СЭРГЭЛТ БУЮУ ИТГЭЛ ТЭЭСЭН 2009-2010 ОНЫ УЛИРАЛ

Postby enzo » Thu May 27, 2010 9:28 pm

сайхан бичжээ Форза.
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 47 guests
cron