Арсенал 09/10: It's time to rise and shine

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Villa_Bayaraa » Tue May 25, 2010 1:11 am

Ньюкастлаас Стивен Тэйлорыг сонирхоод байгаам биш үү? Уг нь ч ирээдүйтэй залуу даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lucifer » Tue May 25, 2010 2:25 am

CAHAKA wrote:
Bibby wrote:харин энд нэг алиа юм бна хэхэ

Image


Тэр мэдэгдэлийнх нь эхний өгүүлбэр жинхнээсээ биш байлгүй дэ. Тэрнээс биш ч хаха


хэдэн үг хэлээд л хараалын үг хавчуулсан байх юм.
Их л уур бухимдалтай хүн хэлсэн байна даа.

ер нь бол үнэнийг л хэлсэн байна. Барсаг бид нар байнга тоглогч нийлүүлж байх
ёстой юм уу гэсэн үг бол таалагдаж байна. гэхдээ цом авахгүй багт амбицтай тоглогч
удаан тэсэхгүй гэдгийг бодолцож үзэх л хэрэгтэй.

Энэ оны эхээр Моугийн хэлсэн үгийг сануулахад:
Венгер сүүлийн 5 жил карлинг кап ч байтугай ганц ч цом аваагүй
Бенитез ПЛ ирсэнээсаа хойш ПЛ цом ч өргөж үзээгүй гэсэн.

Ирэх жилээс зарах нөхцөлтэйгээр хойшлуулах талдаа орчих шиг боллоо.
Анри шиг.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Tue May 25, 2010 9:09 am

Одоо энэ Барсагийн зарим нөхөд арай дэндлээ штээ авах ёстойм шиг уурлаж нтр. Фабриг явчууд манайх сүйрнэ тийм болохоор өгөхгүй гэж манайхнаас ярьсан хүн байхгүй шүү өөрөө явмаар байвал явуулах байх л гэсэн. Үнийг нь төлөөд авч чадвал тэр л биз. Цом авсан баг, цом аваагүй баг, бас аваагүй удсан баг, дөнгөж сая авсан баг гэж ангилах гээд ядчих юмаа инээдтэйн. Тэр жозэ тийм сүрхий л юм бол Челсидээ АЛ-ийн цом авч өгөөд явах нь яасын.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gooner » Tue May 25, 2010 9:22 am

Бөөлжсөн бөөлжисөө эргэж долоочих гээд л...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue May 25, 2010 9:26 am

Ма РВП майр шаажээ хаха хөөрхий куйт
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue May 25, 2010 9:29 am

энэ чамахийг тэгээд гараанд гаргавал жигүүрт дачихгүй байхаадаа 4-4-2 оор л тоглох байха угаасаа цэвэр довтлогч биш биз дээ РВП маягийн суппортолж тоглодог нөхөр байхаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby soccer » Tue May 25, 2010 10:03 am

Чамах чинь тэгж байгаад гоолын тэнгэртэй залуу даа... РВП, Чамах 2 урд гарах биз довтлогоо дэмжүүлэж Аршавин, Насри 2 гарах байх
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue May 25, 2010 10:17 am

Талханцар: Гуйя франческ миний алдааг битий давтаарай :ногоон:
Хамгийн том алдаа нь Арсеналаас явсан минь нэртэй ном бичиж байгаам байх
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue May 25, 2010 10:19 am

Кэхилл ч үнэхээр мундаг шүү авчуул тэгээл гялайгаал явчина даа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby El Payaso » Tue May 25, 2010 11:53 am

Кэхиль амбицтай хэл амтай багийн уур амьсгал эвдэх нөхөр л дөө... тэгээд ч Чамах, РВП, Шава, Бээгий гээд ерөнхийдөө урд шугам давгүй болчихлоо нээх нэмж хүн авахгүй биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Wed May 26, 2010 1:55 pm

Мерида бацаан албан ёсоор явжээ. АТ. Мадридийн захирал мэдэгдэл хийж
Нээх гийгүүлээд байхааргүй жаал цоорсон талент нтр юу ч байхгүй дундаж баагий яахав рамсейгийн бекап байхад гэж бодож байлаа
Ноднин чинь фабригийн аав нь миний хүү явах болоогүй нтр гээд барсад өссөн ч арсеналын хүн нтр гээл юм яриад байсан одоо болохоор чарлаж өгч байнаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Галмандах » Wed May 26, 2010 2:01 pm

gunnerz_14 wrote:Мерида бацаан албан ёсоор явжээ. АТ. Мадридийн захирал мэдэгдэл хийж
Нээх гийгүүлээд байхааргүй жаал цоорсон талент нтр юу ч байхгүй дундаж баагий яахав рамсейгийн бекап байхад гэж бодож байлаа
Ноднин чинь фабригийн аав нь миний хүү явах болоогүй нтр гээд барсад өссөн ч арсеналын хүн нтр гээл юм яриад байсан одоо болохоор чарлаж өгч байнаа

Сескийн аав нь үнэнд гүйцэгдэж дээ.
Гэхдээ энэ наймаанаас болоод танай манайхан дайснууд болж болохгүй шүү. Хамгийн гол нь энэ. :beer :???: :ногоон:
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Wed May 26, 2010 2:06 pm

Валенсиагийн шинэ цоорсон бацааныг бас линкдээд эхэлжээ. Ю-17 еврод эхний тоглолтодоо хет трик хийсэн гэн үү
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Wed May 26, 2010 2:15 pm

Нигерийн тэрбумтан Алико Дангоет гэж нөхөр манай 16% ийг эзэмшдэг смит хадагтайн хувийг авах нь гэж нилээн шуурсан боловч нөхөр өөрөө татгалзсан байна. Смит авгай 16% ийг 160 саяаар үнэлсэн бөгөөд Нигэр тэрбумтан 100 сая ийн санал тавиад татгазлсан хариу авсан учир энэ яриа дуусаж байх шиг байна.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Nova » Wed May 26, 2010 2:42 pm

Эвэртоны Артэта-г сонирхоод л бгаа юм шиг байна даа..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Wed May 26, 2010 2:47 pm

фабри г орлуулна гэх байх өөр яаадгийн
уул нь ч росицки явбал хэрэг болно доо фабри явсан яваагүй
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby goalman » Wed May 26, 2010 2:52 pm

Яана аа...Манай ахлагч бүр явахаар болчихсон уу?түүнийг орлох хүн олно гэдэг ч...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Wed May 26, 2010 2:54 pm

Барса надад таалагдахаа больж байх шиг байна. Шалтгаанууд:

1. Сүүлийн хичнээн ч жил Фабрегасыг авах гэж байгаа гэсэн цуу тарааж байгаа мөртлөө одоо болтол албан ёсоор ганц ч удаа санал тавиагүй. Дандаа цуу яриа. Тоглогч нар буюу шигшээгийнх нь нөхдөөр манайд ирээч гэсэн урилга заллага явуулна. Хэвлэл мэдээллээр худал мэдээлэл тараана. Ингэснээрээ Фабрегасыг манай фэнүүдийн дунд нэр муутай болгож байгаа юм. Одоо энэ явбал яваасай гэсэн фэнүүд их олон болж байна шт. Барсагаас биш өөр хүмүүсээс гараад байгаа яриа болохоор Арсенал албан ёсоор гомдол гаргаж чадахгүй болоод байгаа юм.

2. Өөрсдийнх нь академид байсан гэдэг утгаар нь хямдхан авах гээд ядчих юм. Энэ маягаараа энэ жил эс гэхэд ирэх жил бараг явах байх. Фабрегас Ла Масиад сурч байсан нь үнэн. Тэгэхдээ одоогийн Фабрегасыг Арсенал бий болгосон гэдгийг санах хэрэгтэй.

3. Тоглогчийн сэтгэл зүйд нөлөөлж өөрөөр нь явъя гэсэн санал гаргах гэж байгаа юм шиг. Анриг авна гэж бааахан шуугиж шуугиж эцэст нь нэг ганц жил үлдээсэн. Анригийн форм ч гэж авах юмгүй болсон. Арга ч үгүй байсан л даа. Нэг жилийн дотор дэлхийн хоёр том тэмцээний финалд ялагдсан. Тэгээд Арсеналд ганц улирал болсон болоод явсан. Барса урд жилд нь авах байсан үнийнхээ талыг төлөөд л авсан. Фабрегас дээр бараг энэ хувилбараа дахиад хийх байх.

Хажууд нь Реал муу нэртэй ч гэсэн шаардлагатай гэж бодсон үнээ санал болгоод хүнээ авах оролдлого хийгээд байх юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Wed May 26, 2010 2:57 pm

Puyol, the media and especially Sky Sports can shut up

Carlos Puyol should shut up. And Sky Sports can shut the hell up as well. And so can every single journalist who are playing along with this fabrication, hoping to sell more column inches on a nothing story.

Puyol, the Barcelona captain, stated yesterday that Cesc Fabregas would be most welcome at the Catalan club. The Spanish international also voiced his concern for our captain, saying that he has never seen Fabregas so worried or concerned.

He said: "Cesc is an excellent player and a great friend. For me, he would be perfect for Barcelona.

"I would love to see him with the azulgrana, but we need to respect that he has a contract with his club.

"It's very unusual to see Cesc nervous, but all this is a little problematic for him.

"It's a matter that is being talked about daily and he has fans, a coach and team-mates that he needs to respect."

But here we are into the second week of these transfer rumours, and Arsenal have not yet received an official offer from the Catalan club.

Despite this, Sky Sports are reporting the following paragraph:

The Arsenal skipper has been at the centre of discussions regarding a move back to the club he joined as a child this summer, with the Catalan club's interest not appearing to wane despite the Gunners reluctance to part with him.

Let's get this straight. There have been no discussions, as Barcelona have not put their money where everyone thinks their mouth is. And their interest is certainly not waning, as it's difficult to wane when their interest is at ZERO.

If they have any interest, they would have shown it by now in the form of an official offer. Arsenal have not received any such correspondence.

Not yet, I hear you say, but until Barcelona stump up some pretty hefty cash, Cesc Fabregas is captain of Arsenal Football Club.

And in case everyone's forgotten, that's until 2015.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Nova » Wed May 26, 2010 3:04 pm

Венгэр яаяатай холбогдоод авжээ.. Үнэ нь 25 хавьцаа л байx..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Wed May 26, 2010 3:12 pm

Ямар их шуум байнаа хагас дутуу уншихаар уур хүрмээр юмнууд байхын. Үнэндээ Барса дээрэлхэх шинжтэй харьцаж байн л даа. Адилхан л том клубууд биздээ үнэн бол өр шир нь манайхаас хэтрээд явцан байсан тэгээд чичрээд байх шинжтэй юмаа. Яг энэ Арсенал дээрэлхүүлээд байгаам шиг байдлаас болоод Барсад миний ч дургүй хүрч байна. Ирэх жил тэр Реал нтр нь сайн тоглоод фронт болгон дээр нухаад өгөөсэй.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Wed May 26, 2010 3:22 pm

дэлэтэд
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Cule » Wed May 26, 2010 4:09 pm

Цогоо wrote:Барса надад таалагдахаа больж байх шиг байна. Шалтгаанууд:

1. Сүүлийн хичнээн ч жил Фабрегасыг авах гэж байгаа гэсэн цуу тарааж байгаа мөртлөө одоо болтол албан ёсоор ганц ч удаа санал тавиагүй. Дандаа цуу яриа. Тоглогч нар буюу шигшээгийнх нь нөхдөөр манайд ирээч гэсэн урилга заллага явуулна. Хэвлэл мэдээллээр худал мэдээлэл тараана. Ингэснээрээ Фабрегасыг манай фэнүүдийн дунд нэр муутай болгож байгаа юм. Одоо энэ явбал яваасай гэсэн фэнүүд их олон болж байна шт. Барсагаас биш өөр хүмүүсээс гараад байгаа яриа болохоор Арсенал албан ёсоор гомдол гаргаж чадахгүй болоод байгаа юм.


Бас яг хажууд нь харж байсан юм шиг ярьж болохгүй байх аа... Цуу яриа гарлаа л бол сэтгүүлчид хамгийн ойр байж болох манай хэдэн Испани тоглогч нарыг элдэв асуултаар булах нь тодорхой... Манай хэд ямар "тэр хогоор яадын" гэлтэй биш :ногоон: , аятайхан хариулт олж хэлэхийг л бодно шд.... ккк Яг Барса ийм яриа тараагаад байна гэдгийг яаж мэдэж байгаам.... Трансферийн цуу ярианаас болоод гол тоглогчоо үзэн ядаад байхдаа ч яахвээд... Албан ёсны санал тавиагүй бол тэгээд л болоо биз дээ ер нь.... Гомдоод байх юм байхав дээ....

2. Өөрсдийнх нь академид байсан гэдэг утгаар нь хямдхан авах гээд ядчих юм. Энэ маягаараа энэ жил эс гэхэд ирэх жил бараг явах байх. Фабрегас Ла Масиад сурч байсан нь үнэн. Тэгэхдээ одоогийн Фабрегасыг Арсенал бий болгосон гэдгийг санах хэрэгтэй.


Ямар нэг худалдан авалт хийж байгаа хэн бүхний цорын ганц гэж болох нийтлэг тал бол чанартай "барааг" боломжит хамгийн хямд үнээр авах.... Ла Масиагийн хувьд Сэск эндээс хамгийн чухал зүйл болох фундаментаа олж авсан... Харин Барсагийн хувьд өөрийн бүтээгдэхүүндээ хадсан үнэ өгөхөөс аль болох зайлсхийх нь хэнд ч тодорхой.....

3. Тоглогчийн сэтгэл зүйд нөлөөлж өөрөөр нь явъя гэсэн санал гаргах гэж байгаа юм шиг. Анриг авна гэж бааахан шуугиж шуугиж эцэст нь нэг ганц жил үлдээсэн. Анригийн форм ч гэж авах юмгүй болсон. Арга ч үгүй байсан л даа. Нэг жилийн дотор дэлхийн хоёр том тэмцээний финалд ялагдсан. Тэгээд Арсеналд ганц улирал болсон болоод явсан. Барса урд жилд нь авах байсан үнийнхээ талыг төлөөд л авсан. Фабрегас дээр бараг энэ хувилбараа дахиад хийх байх.

Хажууд нь Реал муу нэртэй ч гэсэн шаардлагатай гэж бодсон үнээ санал болгоод хүнээ авах оролдлого хийгээд байх юм.


Яахав дээ, бухимдуу л бодол байна.... Багууд яагаад Мэссигийн сэтгэл зүйд нөлөөлж, өөрөөр нь явна гэсэн санал гаргуулахгүй байна аа.... Дээрхи үнэн бол манай менежерүүд аймаар ажиллаж байгаа юм биш үү.... Хэрэгтэй гэж үзсэн тоглогчоо товоллоо, ганц нэг жил "ховсдоод" л нөгөөх нь өөрөө ирнэ барина дээрээ тулах нь байна шд.... Анригийн хувьд, манайх сэтгэл санаанд нь нөлөөлснөөс болоод цаадах чинь 2 финалаас мултраагүй л байлтай... Тэгээд нас нь ахиад, форм муудаад ирвэл үнэ унах нь тодорхой шд.... Үнэтэй байхад нь зарж болох байж, Арсеналын мэргэжилтнүүд муу л ажиллаж дээ Анригийн наймааны хувьд.... Барса буруугүй юм байна хэхэ....

Ааа Реалын хувьд, форумд Реалын фэнүүдээс бусад нь тэдний асар өртөгтэй, мөнгөөр хуга нуга зодсон наймааг нэгэн дуугаар шүүмжилж байсан санагдаад болдоггүй.... Зохиомол үнийн хөөрөгдөл, хөлбөмбөгийн инфляци, юу юу ч гэлээ.... Одоо тэгсэн 180 хэм эсрэг дуу хоолой сонсогдоод эхэллээ кккк.... Тоглогч зарж мэдэх талын хүн гэдгээр нь л ойлгохоос... :ногоон:
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Cule » Wed May 26, 2010 4:24 pm

gunnerz_14 wrote:Талханцар: Гуйя франческ миний алдааг битий давтаарай :ногоон:
Хамгийн том алдаа нь Арсеналаас явсан минь нэртэй ном бичиж байгаам байх


Талхын агент нь "Хлебт одоо дахиад 2 жилийн гэрээний хугацаа үлдсэн, одоогийн зорилго нь үлдсэн хугацаандаа Барсагийн бүрэлдэхүүнд тоглох.... Өөр юу ч бодохгүй байна" л гэж....
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby spain man » Wed May 26, 2010 4:35 pm

Cule wrote:
gunnerz_14 wrote:Талханцар: Гуйя франческ миний алдааг битий давтаарай :ногоон:
Хамгийн том алдаа нь Арсеналаас явсан минь нэртэй ном бичиж байгаам байх


Талхын агент нь "Хлебт одоо дахиад 2 жилийн гэрээний хугацаа үлдсэн, одоогийн зорилго нь үлдсэн хугацаандаа Барсагийн бүрэлдэхүүнд тоглох.... Өөр юу ч бодохгүй байна" л гэж....


Хоёр жил банзны аль зөөлөн хэсэгт л суухаа бодсон нь дээр байлгүй дээ.. :ногоон:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 49 guests
cron