Арсенал 09/10: It's time to rise and shine

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Seikoni » Fri May 21, 2010 6:03 pm

муу хайрт багийг минь хавчуулж өгч байна даа.. эцсийн эцэст баг луувангаа иднэ үү лаага иднэ үү ямар хамаа байна. толгойгоо дааж л байвал Ибраг 60аар авна уу, Фабриг 15аар авна уу. падлий байхгүй. цомгүй хоцронгуут, хэлсий шд гээд баярлаад суух өдөр зөндөө л олдоно.

Фабригийн тухай түрүү жил нэг уншиж байсан санагдана. гэхдээ Арсэналын тухай биш, Реалын дасгалжуулагч авах тухай. юу гэсэн бэ гэвэл, Фабри өсч, ур чадварынхаа дараагийн шатанд хүрвэл Арсэналаас явах хүсэлд автагдана гэж. Тэр нь өөрөөс нь ч болно, гэхдээ хамгийн гол нь Вэнгэрээс болно гэж байсан. Учир нь Вэнгэр бигнэймүүдтэй төдийлөн сайн ажиллаж чаддагүй тэгээд явуулдаг гэсэн байсан. нэг ёсондоо жигүүр нь ургачихсан болохоор өөрөө явах сонирхолтой байгаа байх. нарийн юм юу болж байгааг мэдэхгүй юм, гэхдээ энэ жил биш юм гэхэд удахгүй Барсад ирэх биддээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lucifer » Fri May 21, 2010 11:30 pm

шал утгагүй зүйлүүд бичих юм. Фабри хэзээ нэгэн цагт багаа орхиж
манайд ирэх нь тодорхой байсан шдээ. Үүнийг л хүлээж авч чадахгүй
шоконд ороод байгаа юм биш үү. Бодит үнэнтэй эвлэрэх хэрэгтэй.

Фабри манайд ирэх хэдэн шалтгаан байна.

1. Барсагийн унаган бүтээгдэхүүн. энэ талаар зөндөө бичсэн дээ.
Месси, Пике нартай цуг хүүхдийн багт лааж байсан.
Гэрээ орхиж явсан шалтгаан бол Европийн холбоо Английн хуулийн цоорхойгоор
насанд хүрээгүй хүүхдийн эцэг эхэд нь клубт ажилд оруулсан болж цалинг нь
өгч урвуулж авдаг аргаар авсан.
Жишээ нь: Чөтгөрүүдийн Македа. Гэхдээ би Арсеналд ирсэн нь зөв гэж боддог.
манайд байсан бол Деко, Иньеста, Шавитай өрсөлдөж чадахгүй.

2. Арсенал 5 жил цомгүй авсангүй. Карьерийн оргил үедээ явж байгаа залуу
жил болгон л хорголоо тоолсон өвгөнөөс багаа сайжруулахыг харсаар байтал
нэг мэдэхэд л хөгширнө. Багийн ахлагчийн туузийг аврагын цомоор оруулахгүй шүү дээ.

3. Барсагийн одоогийн бүрэлдэхүүн бол 1990-ээд оны Дрийм Тиймтэй зүйрлүүлэх
хэмжээнд яригдаж байна. Магадгүй сайн ч байх. Хэн ч гэсэн багийн бүрэлдэхүүнд
орж тоглохыг хүснэ.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Beb » Sat May 22, 2010 1:04 am

лаг лаг их мэддэг хүмүүс бнаа тодорхой ч гэх шиг тодорхой бсийн бол авцан чинь хаана бна, явах шалтгаан гэчжээ үлдэх шалтгаан бхгүй юу
заза тэр уруул яахав Чамах урт хугацааны гэрээ үзэглэснээ зарлажээ одоо хамгаалагч, батаар авахыг нь хүлээгээд сууж бхаас
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lenin » Sat May 22, 2010 3:48 am

Үндсэн сайт дээр Чамахын тухай бичлэг сэлт гарсан байна. Гоё л харагдаж байна. Одоо явах хүн яахав ирэх өлгийдэн авах залуусынхаа тухай ч ярийдоо.
Лаагаа иднүү луувангаа иднүү падлийгүү л гэхийн хэн падлийтай гээд байгаам ер нь. Ийм байх нь надад таалагддагүй ээ гэсэн. Тэгээд ер нь хөл бөмбөг дутуу байрлал дээрээ заавал зүгээр хүн худалдаж авах ёстой юм уу.
Хөл бөмбөгийг мөнгнөөс жоохон тусд нь ойлгомоор байх юм. Хаана хэнд хэрэгтэй нь байна тэрийгээ цалингаараа татдаг нөгөө багт нь зөрүүлээд хэрэгтэй тоглогчийг нь өгдөг. Тэгээд баг болгон залуусаа бэлддэг. Ийм л байжыж шудрага үр дүн гарнашд. Хэн сайн ажилсан, хэн нь хүүхдүүдүү хөгжүүлсэн, хэн нь зөв бодлого явуулсан баг нь ялдаг. Ийм л байвал сайхан. Ингэж яриад өөрчилж чадахгүй ч зүгээр л худалдаад авчихдаг багуудыг бол хэзээ ч би хүлээн зөвшөөрөхгүй. Ингэж байхаар бүх дасгалжуулагчдыг жагсааж байгаад, бас бүх од тоглогчдыг нь жагсааж байгаад. Эздүүд нь боол худалдаж авч байгаам шиг дуудлага худалдаагаар үнэ цохиж аваад явахад ч ялгаагүй шахуу юм.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lenin » Sat May 22, 2010 3:53 am

Image
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Blizzard » Sat May 22, 2010 7:55 am

Image :eek:
Blizzard
 
Posts: 661
Joined: Sun Sep 07, 2008 5:00 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby pele » Sat May 22, 2010 10:36 pm

За удтал дуншисны эцэст ирсэн юм биз дээ. Одоо сайн хамгаалагч болж өгвөл нэг сайн хаалгач авчихвал ч..
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby orangeman » Sat May 22, 2010 11:17 pm

VicKtoR wrote:
Үндэслэлтэй ч гэх шиг, за за чамтай юу ч ярих уу дээ, түрүү жил танайх бол аймар шударгаар Челсэе-г хожсон тэ, тэр ч үндэслэлтэй нь аргагүй аргагүй, чи иймэрхүү үндэслэлтэй лаг юм ярьдаг уу тээ :ногоон: би анх биш ш д :P

Өөрөө эхлээд бичсэн бичлэгээ уншаад үздээ.. орж ирээд л шууд л суга лигт түрүүлдэг баг, Интерт хожигдоод эвлэрэхгүй байгаа, тагжигаруудад таарсан гарууд ч гэнүү... илт доромжилсон өнгө аястай юм биччихээд, ийм бичлэгээ багасгаач гэсэн чинь гүүрэн дээр болсон тоглолтоо яриад эхэлж гэнэ хэхэхэхэхэ
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby nymka_10 » Sat May 22, 2010 11:26 pm

Хэд хоног Форум удаад ороxгуй бсан чинь xарин бараг дайн болж байx шив дээ.
Барса xүн дутуу байрлалдаа xүн нөхөнө ч гэx шиг Шави одоо даxиад 1,2 жил тоглоно ш дэээ.
Танайд Цэск очиx юм бол Шави Цэск 2-н нэг нь сэлгээнд суугаад xайрийн сайxан тоглогчийг сандалд ни хатааx гээд бган биш үү!!!
Arsenal GO!!! England GO!!!
nymka_10
 
Posts: 111
Joined: Sun Apr 25, 2010 4:50 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Realist » Sat May 22, 2010 11:29 pm

Шамахыг авцийм биздээ. Гоё гоё ирээд гялалзах байхаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby nymka_10 » Sat May 22, 2010 11:39 pm

pele wrote:
Цогоо wrote:Ер нь Фабрегасыг явбал гэж бодох шаардлага ч байхгүй. Манайхаас ойрын 2 жилдээ л лав явахгүй.

Харин ер нь бид нар яагаад Фабригасыг явна энэ тэр гээд яриад байгаа юм бээ

Угаасаа Фабри Барса-с илүү Арсэнал-д хайртай баймаар даа хөлөө гэмтээн байн гоалдсон бус уу?
Ер нь л яваxгүй ээээ. Явуулаx ч үгүй..
Arsenal GO!!! England GO!!!
nymka_10
 
Posts: 111
Joined: Sun Apr 25, 2010 4:50 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby nymka_10 » Sat May 22, 2010 11:41 pm

Ядаж энэ цонx яацан юм бэ? Админ аа ямар нэг юм бодмоор юм ааа
Arsenal GO!!! England GO!!!
nymka_10
 
Posts: 111
Joined: Sun Apr 25, 2010 4:50 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Tomroo_Kop » Sun May 23, 2010 1:25 am

Fran Merida гээд залуу чинь Атлетик Мадрид руу явж байгаа бололтой...

Чамахаас гадна нэгээс 2 тоглогч авах боломжтой гэнэ...Өвөөгийн чинь үзэж байгаагаар A GK? DM? WINGER??? байрлалуудад авч болох гэнэ...Мэдээж Галлас энэ зун багаа орхивол түүнийг орлох хүнийг авна...

Мөн Фабрегасийг багаа орхивол түүнийг хэнээр орлуулах вэ гэж асуухад...Тухайн үед нь л хэлэх болно оо гэж...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby nymka_10 » Sun May 23, 2010 3:52 am

Манай шинэ китний мэдээ алгуу?
Arsenal GO!!! England GO!!!
nymka_10
 
Posts: 111
Joined: Sun Apr 25, 2010 4:50 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Bibby » Sun May 23, 2010 4:25 am

шинэ кит ... 125н жилийн ойд зориулсан ...

Image

ялгаа нь

Image



харин энд нэг алиа юм бна хэхэ

Image
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby o_baatar316 » Sun May 23, 2010 4:29 am

Daжгүй л юм байнашд. :RD
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby nymka_10 » Sun May 23, 2010 1:28 pm

Дажгүй л юм бна. Даруухан гоё л харагдаж бна.
Arsenal GO!!! England GO!!!
nymka_10
 
Posts: 111
Joined: Sun Apr 25, 2010 4:50 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Tomroo_Kop » Sun May 23, 2010 6:09 pm

MAROUANE CHAMAKH: MOVE TO ARSENAL IS A DREAM COME TRUE...

Бага байхдаа л Арсеналын фэн нь байсан...Одоо энэ багийн төлөө тоглох болсоноор мөрөөдөл маань биелэлээ оллоо ингэнэ ээ
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby CAHAKA » Mon May 24, 2010 7:56 am

Bibby wrote:харин энд нэг алиа юм бна хэхэ

Image


Тэр мэдэгдэлийнх нь эхний өгүүлбэр жинхнээсээ биш байлгүй дэ. Тэрнээс биш ч хаха
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Miro Klose » Mon May 24, 2010 8:04 am

Оффишэл сайт ийм мэдээ тавидаггүй биз дээ жинхэн бол сенсац тарина шд .
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby pele » Mon May 24, 2010 8:59 pm

Венгер нэгээс хоёр тоглогч авна л гэж байна. Нэг төвийн хамгаалагч нэмээд нэг хаалгач авчихвал бүрэлдэхүүн сайхан л болоод явчих гээд байна. Чамах ирсэнээр довтолгоо үнэхээр хүчирхэг, нөөцтэй болоод ирлээ. Өнгөрсөн улирал ван Перси гэмтээд л 4-2-3-1 гэж тоглоод байсан одоо бол 4-3-3 гээд өнгөрсөн улирлын эхлэл шиг бөмбөгдөөд өгөх байлгүй дээ.
-------------Алмунья/Фабиански/шинэ хаалгач---------

--Санья/Эбүэ--Шинэ хамгаалагч/Жүрү---Вермэлен/Сол--Клиши/Гиббс---

----------Насри/Росицки---Фабригас/Диаби---Сонг/Дэнилсон----------

------ван Перси/Волкотт---Чамах/Бэндтнэр---Аршавин/Эдуардо-------
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lenin » Mon May 24, 2010 10:40 pm

Чамах шууд гараанд гарах нь юу л болдоо. Перси төвдөө, Насри Валкотт 2 сэлгэнэ байх. Фабригас диаби сонг 3 3лаа гараанд гарна.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Villa_Bayaraa » Mon May 24, 2010 11:42 pm

Фабригийн гэрээ дараа жил дуусах билүү? Тэрний дараа жил билүү?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby pele » Tue May 25, 2010 12:49 am

Фабригасын гэрээ 4 жил үлдсэн байгаа байх шүү.
Гараанд Насригийн оронд Диаби гарч болох л юм харин Чамах гараанд гарах байлгүй дээ
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Lenin » Tue May 25, 2010 1:02 am

Чамахыг яахав гаргаж тоглуулж үзэж байгаад хаана яаж тоглуулахаа шийдэх байх. Насри бол жигүүртээ илүү сайн тоглох байх гэж бодогдоод байгаа.

---------------------Алмуниа------------------
Санъяа--Шинээ хамгаалагч--Вермаелен--Клиши
----------------------Сонг---------------------
--Насри-----------------------------Аршавин--
--------------------Фабригас------------------
--------------Перси---------Чамах-------------
Гэж гарвал яадаг юм бол.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 33 guests
cron