09-10 оны Багынхаа Ревъю гэх юм уу даа
Улирал дууссан болохоор оруулчихъя
бичдэг Халзан, 10 админы хажууд ичмээр юм байгаа хэтэрхий урт болхоор 3 хувааж оруулъя
Мөн надаас гадна нэгээр тогтохгүй хүмүүс тойм бичиж оруулна гэдэгт найдаж байна
Шинэ улирал эхэллээ.
Арабынханий газрын тосон дээр бялуурсан шинэ рент бойзуудад бомбардираа, хамгаалалтын ноён нуруугаа алдаад байсан цаг, оронд нь алдарт Аяксийн ахлагчийг 10-аар зулгаасан гэсэн мэдээтэй шинэ улирал эхлэв.
Амтай болгон нь зурхайч болж анти заримын зугаа болж АЛ-ийн эрхээ сити нарт худалдчихлаа гэсэн доёглолыг бид нар хөмхийгээ зуун /Тоглолт эхлэхээр хараарай та нар/ хэмээн амандаа бувтнаж байлаа.
Том том экспертүүд хүртэл манайхыг одоогийн шувуунуудын байран дээр хэдийнээ залаад байсан сан.
Улирал эхлэхийн алдад аврага багын төлөө 2 баг л өрсөлдөх чадвартай хэмээн айлдаж байлаа. Магадгүй зарим нь гурван баг гэж хэмээн айлдаж байсан байх.
Энэ таамаглал нь ч нээх зөрөөгүй гэхдээ улирлийн турш рейсд оролцсон 3 багаас хэн нь ч тэр үед манайхыг оролцоно гэж зоригтой дуугарч байгаагүй юмдаг.
Ярьж байсан ярианууд нь Чөтгөрүүд Нүүр царайгаа хамгийн өндөр үнээр арилжчихсан учраас ердөө л амжихгүй.
Цэнхэрүүд гөгширч байгаа зэрэг 3-4 фронтод тулалдаж чадахгүй ядрана.
Хамгийн шаанс өндөртэй нь алдарт улаанууд хэмээн зарлаж бараг л ПЛ-ийн эхний түрүүг нь гардуулж байсан даа.
Наймааны цонх хаагдах дөхөж
Шинэ цагын рент бойзууд хэд дараалсан цуутай наймаануудыг ээлж дараалан хийж. Хажуугаар нь Тот-ийн гостуу царайт Помпей-г нэг мөсөн булшилсан наймаануудыг хийж.
Вилла Паркийн МОН ч мөн зүгээр суухгүй гологдсон багын ахлагч, доошоо унасан багын лидер зэргийг худалдаж авч эхлэлээ.
Үүнийг ажигласан том багын Арсене, САФ, Рафа тэргүүтэй менежерүүд Энэ улирал их онцгой болно. Аврага баг сүүлийн мөчид тодорно. Мөн АЛ-ийн сүүлийн эрхийн баг мөн сүүлийн мөчид тодроно гэцгээж эхэллээ.
Үнэхээр агуу менежерүүд юм даа Улирлийн төгсгөлийг 8-9 сарын өмнөөс тооцоолсон байхыг үзвэл
Ингээд тоглолтууд ч эхэллээ.
Бид эхний тоглолтоо Мерсисайдын хөхүүдийн талбайд тоглох боллоо.
Тоглолтын үр дүн гайхмаар жинхэнэ хүчиндэлт гэдэг нь болж 1:6
энэ чинь Топ-4 ийн төлөө үздэг алдарт Тоффисчууд шүү дээ /хожим энэ талбай дээр Чөтгөрүүд, Цэнхэрүүд үйл лайгаа үзэж билээ/
Бид нар ч хэрэндээ маазарч Та нарт хэлээ биз Тоглолт эхлэхээр хараарай доошоо унах баг ингэж тоглодогүй юм хэмээн хэсэгтэй маадгар байлаа.
Энэ тоглолтонд Алхагч, Шинэ Бельги залуу 2 үнэндээ галзууруулсан даа
Ахлагчийн маань гайхалтай нэгэн улирал ингэж эхэлж, Өвөөг маань муулдаг хүмүүсийн амийг Ийм залуу "Авлаа ш дээ" гэсэн шиг хааж өгсөн юм.
2-дахь тоглолтоо Доошоо унах замруугаа мордож байсан Помпейг 4:1 ээр булшилснаар итгэл төгс урагш харж эхэллээ.
3-дахь тоглолт ПЛ-ийн хамгийн эхний оргил топ тоглолт Өст чөөгийнүүдтэй Театрд нь тулна
Үр дүнг дурьдаад яахав.
Энэнд нэг юмийг онцлохгүй бол болохгүй нь энэ жилийн хамгийн их хэл ам дагуулсан үйл явдлуудыг нэг бол яаах аргагүй ШҮҮЛТ гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх Энэ тоглолтонд ч мөн хэл ам их дагуулсан
Тэр 7 хоногтоо Лондондоо буцалгүй Манчестер хотод өнжих боллоо. Учир нь шинэ цагын баячууд болох Ситизенчүүдийн талбайд тоглох хуваарьтай
Бүх л мэдээллийн хэрэгсэлээр тэр 7 хоногтоо зөвхөн энэ тоглолтын тухай ярьж бичиж байлаа.
Шинэ баячууд хэрхэн тоглох бол яаах бол гэсэн бодол хүн болгоны толгойд эргэлдэж байв.
Тоглолт ч нилээн ширүүн болж 4:2 оор хожигдов. Тоглолтын дараа хүн болгон үр дүнг биш нэг л зүйлийн тухай ярьж байсан байх
Ухаан муутай Того эр шар сонингуудын эхний хуудсан өвдгөн дээрээ сөхөрч суун гараа алдлан эсрэг талд нь Улаан цагаан хувцастай хүмүүс орилолдон байдаг муу үгээ шидлэн, байж суух газраа олон шуугилдан байх зураг чимж байлаа.
Өө мартчихаж тэр зургийнх нь доод булан дээр хуучин багын хамгийн сайн найзуудынхаа нэгний нүүрэн дээр шипи-гээрээ буулгаж байгаа дүр төрх давхар чимнэ.
Одоо ч тэр тухай явдлийг дахин нуршаад юу хийхэв.
Эхний 4-н тоглолтоос 2 хожил, 2 хожигдол 2 тоглолт нь топ түвшний багуудад хожигдсон явдлууд
Эдгээр тоглолтуудаас 1 хүнийг үнэхээр л онцолмоор байлаа Сонг энэ камерун залуу үнэхээр сайжирчээ Дэндүү шүү
Ноднин жил нь хараал барж дуусдаг байсан сэгсгэр эр сольж болошгүй очир алмаас болон гялалзаж эхэлж байлаа.
Дараагийн учраанууд лигийн дундаж дундажаас доогуур багуудтай тулж ихэнхдээ 5,6 гоолоор хожиж байсансан .
Эдгээр тоглолтуудын дундуур Мөн АЛ-ийн Сулхан хэсэгт Бельгийн аваргууд Стандарт лиг, Голландын лигийн аваргууд болох АЗ Алкмаар, Мөн Грекийн лигийн Олимпиакос гэсэн багуудыг удаа дараа нульж Хэсгээсээ нэгээр гарах нь дэндүү тодорхой байлаа.
Бас ч үгүй эдгээр тоглолтын дараа нэг хүнийг бас онцолохгүй бол болохгүй нь
№1 хаалгач Алмунъя гэмтэж, Польш залуу Фабианский гэмтээд орхив.
№3 хаалгач Вито Маннон хэмээх Дөнгөж 21-тэй залуугаар хаалгаа мануулж 5-6 тоглолт тоглуулсныг мартаж болохгүй үнэхээр ирээдүйтэй сайн хаалгач гэдэгээ батлаад амжсан ялангуяа Фулхамын талбай дээр тоглоход тэр их шуурган бөмбөгдөлтийг дажгүй даваад гараад ирсэн
Ситигийн дараахь учраа Уйганыг гэртээ 4:0
Фулхамийн талбай дээр 0:1 оор /энэ тоглолтоос эхлэн РВП маань гоолын хур буулгаж эхэлж билээ/.
Дараа нь Гэртээ Блекбурныг 6:2 дож тэр тоглолтонд Ахлагч маань суперийн супер байж 4 ассист 1 гоол оруулж байлаа.
Манайхны эрин үе одоо л эхэлж байлаа гэмтлээс ирэгсэд олноор нэгдэж шинэ формэйшнд хүн болгонд таалагдаж сэтгэл хангалуун байлаа.
манай хүн үнэхээр супер байлаа