ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC Bayern Munich 2009/10: Mainz vs FCB 8.22-21:30

Postby focus_mn » Tue May 11, 2010 11:07 pm

ТӨӨГӨӨ wrote:
Eternity wrote:Байэрны түүх ч буруугаар эргэж байна уу гүү юу...Сүүлийн 43 жилд тохиолдож буй хамгийн муу эхлэл болоод байгаа гэнэ лээ.Энэ хэвээрээ улирал дуусгахгүй байлгүй дээ...

Ок энэ хэвэрээ улирал дуусгана ч гэж юу байхав дээ. Мэдээж эргээд тоглолт гайгүй болох байх хамгийн гол н аварга л хэрэгтэй бна. 2 жил дараалж хог дээр үсэрмээргүй бна! Өнгөрсөн жил бас түүхэн дэх хамгийн муу улиралаа эхэлж бна гэсэн ч энэ жил түрүү жилээс муу бна. Ван хаал Клинсигээс муу эхэлж бна шд!


Улирлын эхэнд ийм нэгэн яриа болж байж.
Эхэндээ үнэхээр бүрхэг байсан шүү, ядаж байхад өмнөх жил нь л иймэрхүү эхлэл юугаар дуусдгийг харсан болохоор тэрнээс муу эхлэл яаж төгсөхийг бодохоос айж байж билээ. Гэтэл одоо өмнө үзэж харж байгаагүй (2001 онд хөлбөмбөгөөс даанч хол байв) гайхамшигтай улирал, ойрд амсаагүй сэтгэлийн баяр хөөрийг тоглолтуудаасаа авч байх гэж.. юм гэж сонин шүү хэхэ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Tue May 11, 2010 11:15 pm

Манайхан багийнхаа вэб хуудастай болох талаар юу гэж бодож байна?
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: FC Bayern Munich 2009/10: Mainz vs FCB 8.22-21:30

Postby Eternity » Tue May 11, 2010 11:42 pm

focus_mn wrote:Эхэндээ үнэхээр бүрхэг байсан шүү, ядаж байхад өмнөх жил нь л иймэрхүү эхлэл юугаар дуусдгийг харсан болохоор тэрнээс муу эхлэл яаж төгсөхийг бодохоос айж байж билээ. Гэтэл одоо өмнө үзэж харж байгаагүй (2001 онд хөлбөмбөгөөс даанч хол байв) гайхамшигтай улирал, ойрд амсаагүй сэтгэлийн баяр хөөрийг тоглолтуудаасаа авч байх гэж.. юм гэж сонин шүү хэхэ


2001 онд би германд байж таарч санамсаргүй ТВ гээр аваргуудын лигийн финал үзсийн байна лээ...аргагүй хөл бөмбөг гэдгийг нь л мэдэж байснаас германууд чухам юунд түрүүлчихснийг нь хожим нь мэдэж билээ. Нэг нэгээрээ зогсжийгаал бөмбөг өшиглөөл Каан хаагаал,,германууд аймар баярлаал гсн :D ....нэг тиймэрхүү юм болоод байсныг нь одоо сайн санаж байна...миний үзсэн анхны хөлбөмбөг юм шиг байгаан...

Энэ жил би бас германд байж таарч,Байэрн финалд үлдээд аварга болохым шиг байгаан гсн..кккк
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: FC Bayern Munich 2009/10: Mainz vs FCB 8.22-21:30

Postby Shaggy » Wed May 12, 2010 1:37 am

Eternity wrote:
focus_mn wrote:Эхэндээ үнэхээр бүрхэг байсан шүү, ядаж байхад өмнөх жил нь л иймэрхүү эхлэл юугаар дуусдгийг харсан болохоор тэрнээс муу эхлэл яаж төгсөхийг бодохоос айж байж билээ. Гэтэл одоо өмнө үзэж харж байгаагүй (2001 онд хөлбөмбөгөөс даанч хол байв) гайхамшигтай улирал, ойрд амсаагүй сэтгэлийн баяр хөөрийг тоглолтуудаасаа авч байх гэж.. юм гэж сонин шүү хэхэ


2001 онд би германд байж таарч санамсаргүй ТВ гээр аваргуудын лигийн финал үзсийн байна лээ...аргагүй хөл бөмбөг гэдгийг нь л мэдэж байснаас германууд чухам юунд түрүүлчихснийг нь хожим нь мэдэж билээ. Нэг нэгээрээ зогсжийгаал бөмбөг өшиглөөл Каан хаагаал,,германууд аймар баярлаал гсн :D ....нэг тиймэрхүү юм болоод байсныг нь одоо сайн санаж байна...миний үзсэн анхны хөлбөмбөг юм шиг байгаан...

Энэ жил би бас германд байж таарч,Байэрн финалд үлдээд аварга болохым шиг байгаан гсн..кккк

хэхэ канн хаагаал сайхан түүх байна...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ТӨӨГӨӨ » Thu May 13, 2010 9:53 am

focus_mn wrote:Манайхан багийнхаа вэб хуудастай болох талаар юу гэж бодож байна?

Бэлэн болж бнуу? Финал дээр уулзаад ярилций
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Жавхлан » Thu May 13, 2010 6:34 pm

http://www.bild.de/BILD/sport/fussball/ ... ayern.html
Ратхаусын балкон дээр ван Хаалын хэлсэн үгээр нэг иймэрхүү юм хийсэн байна хэхэ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Бээгий » Fri May 14, 2010 12:54 am

Жавxлан ах сэдэвээрээ шагаамаар юмдаа. :D
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Жавхлан » Sun May 16, 2010 5:06 am

Бээгий wrote:Жавxлан ах сэдэвээрээ шагаамаар юмдаа. :D

Аварга авахаараа шагайнаа хэхэ. Мухар сүсэг гэж гай байна шд. :ногоон:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Жавхлан » Sun May 16, 2010 5:09 am

ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2010 ДФБ ПОКАЛЫН АВАРГА!!!

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Барнаба » Sun May 16, 2010 10:01 am

хар хэлтэй Төөгөөд хариу барив. :ногоон:
ТӨӨГӨӨ wrote:За баяр хүргий! :-D ....
Одоо бас удахгүй 1 ийм :silver юм авна :ногоон:



Чи нөхөөр тоглолт үзэхгүй байгаа бээз. :ногоон:
Жавхлан wrote:
Бээгий wrote:Жавxлан ах сэдэвээрээ шагаамаар юмдаа. :D

Аварга авахаараа шагайнаа хэхэ. Мухар сүсэг гэж гай байна шд. :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby realmongolia » Sun May 16, 2010 10:27 am

Гүүд жоб Баяр хүргэe... Шигшээгийн довтлогч нар нь сэлгээнд суугаал Олич галзуураал
нээрээ нөхөр үнэхээр шилдэг наймаа боллоо шүү
One Team! One Goal!
User avatar
realmongolia
 
Posts: 621
Joined: Mon Dec 12, 2005 12:24 pm
Location: Born in Mongolia

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Оргил » Wed May 19, 2010 6:18 pm

за форумаар олон хоног шагайсангүй танайхыг түрүүлсэнд баяр хүргэлүү яалаа. одоо ав.лийгийг л авдымшдээ. гэснээс шалькэд нэг гай болсонд талархах хэрэгтэй шүү. даанч зөрүүлээд муухай новширсондоо.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby chukcha2002 » Thu May 20, 2010 10:15 am

за финал ч дөхөөд л байна даа. Риберигүй финалдаж таарлаа. Бавари санаачлагыг гартаа аваад, Интер дувт хамгаалаад байх дүр зураг ердөөсөө ч толгойд орохгүй байна. Аль аль нь урагшаагаа тоглож таараа. Эвгүй юм болно доо
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Mr S » Thu May 20, 2010 5:02 pm

Van Gaal: I educated Jose
баавартай айн....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Жавхлан » Fri May 21, 2010 5:10 am

Финалын өмнө сайхан мэдээтэй шүү! Рибери 2015 он хүртэл гэрээгээ сунгах боллоо. Агенттай нь шинэ гэрээний бүх асуудлуудыг ярилцаж тохирсон байна. Энэ хагас сайнд гэрээнд гарын үсэг зурна гэнэ. Жилд Байерны рекорд цалин болох 10 сая евро брутто авах юм байна. Ер нь бол манайд карьераа дуусгахаар болж байх шиг байна. Манай амьд домог болж үлдээрэй Франк минь!!!
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Fri May 21, 2010 9:29 am

Жавхлан wrote:Финалын өмнө сайхан мэдээтэй шүү! Рибери 2015 он хүртэл гэрээгээ сунгах боллоо. Агенттай нь шинэ гэрээний бүх асуудлуудыг ярилцаж тохирсон байна. Энэ хагас сайнд гэрээнд гарын үсэг зурна гэнэ. Жилд Байерны рекорд цалин болох 10 сая евро брутто авах юм байна. Ер нь бол манайд карьераа дуусгахаар болж байх шиг байна. Манай амьд домог болж үлдээрэй Франк минь!!!

:eek: :-D
Түүний гэрээ нь 32 настай байхад нь дуусах нь манай жинхэнэ домог болно гэдэгт итгэлтэй байна.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Эрдэ » Fri May 21, 2010 11:55 am

Өнөөдөр
Монголын үндэсний өдөр тутмын сонин :ногоон:

Айсуй тулаан.
Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээж байгаа Аваргуудын Лигийн шийдвэрлэх тоглолт маргааш Италийн Ром хотод болох гэж байна. Интэр Бавари гэсэн санамсаргүй багууд энэ эрхийг авсан нь үзэгчдийн анхаарлыг гойд татах болсон.

гэж шааж байна.
Ичиж үхдэг болоосой
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Miro Klose » Fri May 21, 2010 12:13 pm

Монголд ер нь сонин гэж байдаг юм уу дандаа л копи паст хийдэг ш дээ тэгээд орчуулга колумнист гээд байх мэргэжлийн хүн бараг байхгүй. Дандаа хар юм бичнэ цагаан юмыг бол харлуулаад сурчихсан. Заримдаа гайхдаг ш д Монголд ер нь сайн хүн гэж байна уу эрх биш ганц 2 бий байлгүй дээ сонингоор гарч байгаа юмнуудыг уншихаар тийм биш дандаа л ингэсэн тэгсэн баахан муулсан. Зайлуул Сэрчмаар нэлээн хэдэн сэтгүүлч байрны мөнгөө төлсөн дөө. Мянганбаяраар олон эссэй бичигчид автуусны мөнгөтэйгөө золгосон. Тэхээр сонингуудын зөв Эрдэ ах уншсаны туйлын буруу болж таараад байгаа юм. Ромд очиж 2 санамсаргүй багийн тоглолтыг үздэг юм билүү.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Fri May 21, 2010 2:26 pm

Сайхан мэдээ байна Жавхаа, домог болох ёстой тоглогч доо.
Нээрээ Рибэри Францын шигшээтэйгээ хамт хийж байгаа бэлтгэлээсээ чөлөө аваад Бямба гаригт Мадрид руу багийнхнаа дэмжихээр ниснэ гэж байсан. Ирээд гэрээ байгуулсны, аврага авсны баяраа хамтад нь хийхэн дээ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Fri May 21, 2010 7:50 pm

Финал эхлэх дөхөөд сэтгэл догдлоод хэцүү байна шүү хэхэ, зүгээр сууснаас гээд нэг нийтлэл оруулъя.

Мадрид хүрэх зам

Image
Байернийн финал хүрэх зам дардан байгаагүй ээ, хэсгийн эхний тоглолтуудад гамшиг гэмээр тоглолтуудыг үзүүлж бүх зүйл буруугаар эргэж болохоор байв. Сүүлд хоёр жилийн өмнө лигийн аварга авснаас хойш тэд хар бараан нэг улирлыг өнгөрүүлж фенүүдийнхээ урмыг хугалж байсан. Энэ улирлын эхлэл өмнөхөөсөө төдий л дээрдхээргүй бүр муу гэмээр байсан нь фенүүд бидэнд “арай өмнөх улирал давтагдах гэж үү?” гэсэн бодол төрүүлж байсныг нуух юун.

Аваргуудын лигийн А хэсэгт хувиарлагдсан Байерн эхний тоглолтоо Израйлийн Маккаби Хайфа багийн талбай дээр хийж Томас Мюллэрийн хоёр, ван Буйтэнийн нэг гоолоор 3:0 харьцаатай хожив. Үүний дараа талбай дээрээ хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан Ювэнтусыг хүлээн авч тоглосон боловч хуурай тэнцээ хийлээ. Тоглолтын дараа Ван Гаал “Бид маш их боломж гаргасан ч нэгийг нь ч ашиглаж чадаагүй нь шившигтэй хэрэг” гэж байсан юм.

Бордогийн эсрэг давхар ялагдал
Хоёр 7 хоног завсарласан хэсгийн тоглолтын дараагийн учраа Францын аваргууд. Энэ удаад Байернийн боломжийн эхэлсэн амжилт дараалласан хоёр ялагдлаар солигдов. Францад болсон эхний тоглолт дээр 1:1 харьцаатай тэнцэж байх үед Мюллэр 30 дахь минутад хоёр дахь шар картаа аван талбайгаас хөөгдөж багаа хүнд байдалд орхисон бөгөөд, тоглолтын төгсгөлд Ван Буйтэн мөн улаан карт аван 9-үүлээ тоглолтыг дуусгасан билээ. Энэ тоглолт 2:1 харьцаатай Бордогийн ялалтаар дууссан юм. “Энэ бол шилдэг багийн үзүүлэх тоглолт биш” гэж тоглолтын төгсгөлд Байерний ахлагч Ван Боммэл хэлж байв.

Үүнээс ч муу зүйл дараа нь тохиолдов. Торгуулийн улмаас Бордогийн эсрэг хариу тоглолтыг өнжих болсон Ван Буйтэн, Мюллэргүйгээр тоглосон тоглолтод Байерн талбай дээрээ 0:2 харьцаатай хожигдов. Энэ хоёр дараалласан хүнд цохилтын дараа Байерн хэсэгтээ 4 оноотой хэвээрээ үлдсэн бол Бордо 10, Ювэнтус 8 оноотой болсон байв. Үлдсэн бүх тоглолтдоо ялаад ч хангалтгүй бусдын тоглолтоос хамааралтай ер нь байдал бишдсэн байлаа. Ван Гаал хэдийгээр “Бүх зүйл дуусаагүй, бидэнд боломж байсаар байна” гэж байсан ч бодит байдал дээр бүх зүйл Бордогийн тоглолтоос хамаарах болсон үе.

Туринд болсон эргэлт
Дараагийн тойрогт гол найдвар болсон Бордо өөрийн талбай дээр Ювэнтусыг хожиж Байернд боломж гаргав. Харин Байерн өөрсдийн хийх ёстой даалгавраа арай чадан гүйцэтгэлээ. Талбай дээрээ Израйлийн багийг Оличийн цорын ганц гоолын ачаар хожлоо. Тоглолтын дараа “Манай баг өөрсдийн нөөц бололцоог дайчилж чадахгүй байгааг бүгд харлаа” гэж Байернийн ерөнхийлөгч хэлсэн юм. Ингээд дараагийн шатанд гарахийн тулд Ювэнтусын талбай дээр “финал”-ийн тоглолт хийх боллоо.

Image
Ингээд 12 сард Алпийн нуруу руу аялаж байхдаа тамирчид өөрсдөд нь зөвхөн ялалт хэрэгтэй байгааг мэдэж байсан юм. Тоглолт эхлээд 19 дахь минутад Давид Трэзэгэ эхний гоолыг оруулан талбайн эзэд тэргүүлж эхэлснээр бүх зүйл дууссан мэт боллоо. Гэвч Байернийн тоглолт сэргэж эхэлсэн юм, энд хэрэглэсэн “сэргэлт” гэдэг үгийг Байернийн үлдсэн улиралд хамааруулж болно. 30 дахь минутад Оличийн авчирсан торгуулийн цохилтыг Бутт оруулж тоглолтыг тэнцүүлснээр эхний хагас өндөрлөсөн юм.

Үлдсэн хагас эхэлснээр л Байерн санаачлагыг гартаа авч Олич, Гомэз, Тимошук нарын гоолоор итгэмээргүй үр дүнг үзүүлэн 1:4 харьцаатай талбай дээр нь Ювэнтусыг бут ниргэв. Ийнхүү Байерн дараагийн шатанд шалгарлаа. Энэ тоглолтын талаар клубын босс Карл-Хайнц Руммэниггэ “ид шидийн гэмээр үдэш байлаа” гэсэн юм.

Аз бидний талд
Хасагдах шат эхэлснээр Байерн өмнөх шигээ тааруухан тоглолт үзүүлж эхэллээ, гэхдээ гол нь үр дүн тэдний талд дуусч байсан юм. Эхний шатанд алдарт Ливэрпүүлийг мулталсан Фиорэнтинотай эхний тоглолтыг гэртээ хийлээ. Роббэн 45 дахь минутанд торгуулийн цохилт хийсэн боловч тавхан минутын дараа Пэр Кролдруп гоолдон түүний хөдөлмөрийг үгүй хийлээ. Байерн бүх хүчээрээ довтолж байсан боловч амжилтгүй болсоор... цаг дуусах мөч ч дөхлөө. Яг энэ мөчид буюу цаг дуусахаас ердөө нэг минутын өмнө Оличийн гаргасан дамжуулалтыг Клозэ гоол болгосноор чухал ялалтаа авлаа. Хэдий сүүлийн гоол отон байсан боловч шүүгч анзааралгүй тооцсон юм.

Image
Гурван долоо хоногийн дараа Италийн Флорэнц хотноо болсон тоглолтын гоолын салхийг Хуан Варгас 28 минутанд хагалан эхний үеийг дуусгалаа. Энэ үр дүн л Фиорэнтиног дараагийн шатанд хангалттай аваачих байсан юм. Хоёрдугаар үе эхлээд дахиад л талбайн эзэд гоолдсноор Байерн маш хүнд байдал орлоо. Энэ гоолоос 6 минутын дараа Ван Буйтэн гоолдсноор тооны харьцааг ойртуулсан боловч 64 дахь минутанд Жоватевич хоёр дахь гоолоо орууллаа. Виолагийн фенүүд ухаангүй баярлалдацгааж байв. Гэвч үүнээс минут хүрэхгүйн дараа Роббэнын оруулсан гоол тэднийг нэг мөсөн чимээгүй болгосон юм. Түүний 30-аад метрийн зайнаас хүчтэй цохисон гоол багаа дараагийн шатанд аваачсан билээ.

Барсэлонагийн өшөө авалт
Дараагийн шатанд тэд Европийн тавцан дахь заналт өрсөлдөгч Манчэстэр Юнайтэдтай таарав. Байернийн талбай дээр болсон эхний тоглолтын эхэнд оруулсан Рүүнийгийн гоол МанЮ-д 63 минут оноогоор давамгайлах боломж өгсөн юм. Гэвч өөрсдийн фенүүдийнхээ дэмжлэг доор Байерн тоглолтын хоёр дугаар үеэс сэргэн улмаар 77 дахь минутанд Рибэригийн цохисон чөлөөт цохилт гоол болон тооны харьцааг тэнцүүлэв. Үүний дараагаар 1999 оны Барсэлонагийн финалын үйл явц давтагдав, гэхдээ энэ удаа Байерн ялалтын эзэн болсон юм. Тоглолт дуусч байх мөчид Гомэзийн эхлүүлсэн довтолгоог Олич төгс гүйцэтгэн талбай дээрээ амин чухал ялалт авлаа. Амин чухал гэсний учир нь МанЮ-г талбай дээр нь хожино гэдэг ямар ч багийн хувьд дэндүү хэцүү даалгавар болох байв.

Рүүний эхний тоглолт дээр бэртэн долоо хоногийн дараа болох хариу тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байсан ч гарааны бүрэлдэхүүнд орж гэнэтийн бэлэг барив. МанЮ талбай дээрээ эхнээсээ санаачлагыг гартаа аван гурав дахь минутанд Гибсон, 7, 41 дахь минутуудад Нани хоёр гоол оруулав. Олд Траффорд даяар МанЮ-ийн фенүүд баяраа тэмдэглэж эхэлжээ.

Image
Гэвч эхний үе дуусахийн өмнөхөн Олич өөрийн гайхамшигт ур чадварыг үзүүлэн Ван дэр Саарын хаалганд хоёр дахь гоолоо хийлээ. Ийнхүү эхний үе дууссан бөгөөд дараагийн үеийн 50 дахь минутад эзэн багийн хамгаалагч Рафаэл улаан карт аван талбайгаас хөөгдсөн нь тоглолтод багагүй нөлөөлөв. Үүний дараахан Рибэригийн булангаас хаясан бөмбөг Роббэн дээр ирэхэд агаар дээр маш хүчтэй гуядахад Ван дэр Саар хааж чадалгүй гоол болов. Энэ бол хожлын гоол байв яг л Фиорэнтиногийн талбай дээр оруулсан гоол шиг нь!

Лионыг илүүрхэв
Өмнөх хоёр шатанд авэй гоолоор шалгарсан Байерн хагас шигшээд Реал Мадридыг дуулайнтанхан мулталсан Лионтай таарч, төвөггүйхэн буулган авсан юм. Эхний тоглолтод Рибэри 37 дахь минутад улаан карт аван талбайгаас хөөгдөн тоглолтыг барцадтайхан эхэлсэн боловч 69 дахь минутанд Роббэнын алсын цохилт тоглолтын цорын ганц гоол болж талбай дээрээ хожив.

Хариу тоглолт долоо хоногийн дараа болж, Рибэри байхгүй ч гэсэн айлын талбай дээр гайхалтай тоглов. Энэ өдөр Оличийн өдөр байжээ. Тэрээр 26,67,78 дахь минутуудад гоолдон тоглолтын баатар болсон юм. Ийнхүү Байерн бүтэн есөн жилийн дараа аз хийморь, авъяас чадвар аль алинынх нь хүчээр Аваргуудын лигийн финалд үлдэж байна.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby white » Fri May 21, 2010 8:38 pm

Байерны фэнүүдээ хамт тоглолт үзэхээр боллоо.
МУИС ийн Эдийн Засгийн Сургуулийн эсрэг талд Sissi ресторан & пабд үзэхээр боллоо.
Маргааш орой 22 цагт уулзая. Хоёр өөр зааланд 2 телевизортой. 42 инчийн телевизортой зааланд эхний эгнээд ширээ захиалсан. 10 хүн гээд захиалчихсан гэхдээ нэмэгдэж ирж болно. Гэхдээ дангаараа форумынхан байвал дээр байх. Хоол гарна, меню нь боломжийн юм билээ.
Манайхнаас ирэх хүмүүс:

1.Би буюу Цагаанаа
2.Төөгөө
3.Амгаа
4.Чукча2002
5.Фокус_мн
6.Кро
7.Зизу
8.Ундаа
9.Сайба_рио Японоос ирсэн үгүйг мэдэхгүй байна. Ирсэн бол ирээрэй.
10. Баллу нэмэгдэж ирж магадгүй. Хүн орхисон бол уучлаарай. Гэхдээ хүрч ирж болно.
За бүгдээрээ 2010 оны 5 р сарын 22 ны үдшийн 22 цагт Sissi ресторанд уулзацгаая.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby o_baatar316 » Sat May 22, 2010 9:10 pm

Танайхан нам жим байх чинь ээ. За амжилт!
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Tomroo_Kop » Sun May 23, 2010 12:54 am

Өнөөдөр ялалт байгуулж чадвал Энэхүү сэдвийг нэрлэсэн нэр нь УТГААРАА БИЕЛЭЛЭЭ олох байх даа... Гоё хөлбөмбөг үзүүлээсэй л гэж хүсэж байна... :eek:
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Bibby » Sun May 23, 2010 1:43 am

за Байерн дээр бооцоо тавьций шүү, хожоорой
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby o_baatar316 » Sun May 23, 2010 3:12 am

Танай хамгаалалт жоохон тиймхэн байна. Бусдаар бол бууз, хуушуур байна дөө.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 70 guests