God_Moon_Bloom wrote:Ларри Бирд чинь хэний ч үг сонсохгүй ганцаараа хаалгаа түгжээд л Хэнсброг авсан юм гэсэн. Уул нь бол бөмбөгний төлөө асар зүтгэл сайтай цагаан. Бирд яахав өөрөөс нь хойш супер цагаан төрөхөө байсан, нэг Американ вайт тоглогчтой болгохыг л хүссэн. Тэрнээс биш Жаксон энэ тэр бол огт хамаагүй л дээ.
Тэгээд ч Тэйлор Хэнсбро бол тийм муу байгаагүй, гэмтээд тэгээд тоглоогүй болохоос тоглосон үедээ бол дажгүй л байсан, ирэх жил нэг харна, тэгээд байхгүй бол замхарна даа. Хэнсбро - гын гол дутагдал нь энэ Амундсон шиг л, шидэлт байхгүй цагаан, өндөр том биш самбарт зүтгэж чадахгүй, тэгээд жижиг довтлогч гэхээр хэт удаан. Ийм тоглогчыг 13 - аар авдаг бол бас л том шаталт даа.
Трой Мурфи бол зөв ашиглаж чадвал ховорхон төвүүдийн нэг. Гэхдээ Индианад Мурфи хэрэггүй дээ, гол нь одоо холбогчын асуудалаа шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Т.Ж Форд гэж нэг худлаа залдаг, худлаа үнэн ордог асар хурдтай холбогч байна. Одоо жилийн 8 саядаа сэтгэл хангалуун гэдсээ илээд сууж байх санаатай байгаа биз, сая гэрээнийхээ сүүлийн жилийг авсан гэсэн. Угаасаа үнэ цэнэ нь эрс буурсан. Андре Миллер одоо худлаа биз дээ, Портландад асар үнэтэй гэрээ хийсэн, дээрээс нь нас нь явчихсан. Индиана ямар ирэх хоёр жилдээ зүтгэн гэх биш тэр хөгшин баагийгийн оронд шинэ тоглогч л хөгжүүлэх хэрэгтэй.
А.Ж Прайс гээд энэ жил анх тоглосон холбогч их дажгүй шидэлттэй харагдаад байсан даа, энэ мэтээ хөгжүүлвэл үнэтэй хөгшин хүн авч байсанаас багт хамаагүй хэрэгтэй. Сая Дэнни Гранжер Жон Воллд хайр зарлаад азын пиджак, дотор нь Воллын жерси өмсөж энэ тэр драфтад оролцсон, нилээн найдсан юм шиг билээ.
За тэгээд Индиана бол драфтын нэг авч байж л дээшээ өгсөх баг юм шиг байгаа юм.
Нэг сугалчаад олигтой юм авахгүй бол ялгаа байхгүйлдээ. Стефан Жексон, Ал Харрингтон мэтийг угаасаа тийм л зорилгоор Голден Стэйтд зарсан. Тэхээс тэр 2той байсан бол илүү амжилт хүлээх байсан. 2 дугаарт Гренжерт хөгжих боломж олгохоор тэр наймааг хийсэн гэж боддог.
Нэг хэсэг манайхан дандаа л хэрэгт орооцолдсон. НБА дотроо ч гадуур ч ялгаа байхгүй. Буу шийдмээр агсарсан, зодоон хийсэн, хүн зодсон, хар тамхи авч явсан гээл. Тэр танкайчуулаас л болж баг шинэчилэл хийх араамандаа орсон гэж ойлгодог. Детройдын фенүүдтэй хийсэн том зодооноос манай уналт эхэлсэн. Тэрнээс биш тэрний өмнөх жил 61 ялалт авч 2 тоглогч алл стар, Артест шилдэг хамгаалагч болж, Ж Онэйл МВП-д 3т жагссан. Гэтэл дараа жил нь хар мөртөй зодооноос болж багийн ихэнх гол тоглогчид бан хүртэж баг утгаараа уруудсан. Гол нь тэр үед багийн дотоод уур амьсгал эвдэрч, дараа нь Онэйл Артест 2ын таарамжгүй харицаа үүсч, Артест явсан. Энэнээс л шинчлэл хийх хэрэгтэй болж Жаксон мэтийг явуулж багт шиг уур амьсгал үүсгэх гэж хичээсэн нь одоо байгаа баг. Тэхээс огт хамаагүй юм бол биш. Яг иймэрхүү боловсрол нимгэн харуудаас бэргэх болсон нь тэрнээс хойш хийсэн бүх наймаа, драфтаас харагдаж байгаа.