by Cule » Fri May 21, 2010 10:37 am
Зиа за.... Зуны анхны наймааг мундаг хүн авч нилээд сенсацитай эхэлсэн биш элдвээр хэлүүлэх юм байна лд....ккк
Зарим нь бүр гайхаж алмайраад л, ямар хэрэгтэйм бол гэж.... Манайд сүпер довтлогч хэрэгтэй байсым аа яалтчгүй, ялангуяа ЧЛд, хүчтэй өрсөлдөгчийн эсрэг бүр ганц дутагдалтай байрлал энэ байлаа.... Жишээ нь Интер... Ибра сайн хамгаалалт, хамгаалагчийн эсрэг юу ч хийж чадахгүй, Мэссиг нам барьчихад асуудал үнэндээ хүнд байв шд.... Анри явахаа байсан, ялангуяа улирлын талаас хойш, бүр нарийвчилбал Арсеналаас хойш байгаа байхгүй нь ч мэдэгдэхгүй, Педро, Бояан 2 хэдий гайхалтай байсан ч аль аль нь арай л балчирдаад, дараагийн улирлыг одоо байгаа довтолгооны шугамдаа бат найдаж орхих боломжгүй байсан биз... Тэгээд л Виллаг газардууллаа.... Анри явах байх.... Мэсси, Ибра, Бояан, Вилла, Педро.... Одоо л нэг дүүрэн харагдаж байна... Румоурдвол, Торрэсийг авахын тулд Ибра явах ёстой болно.... Гэхдээ энэ арай л хэтэрхий болчих гээд байна... Тиймээс болилоо, хахаха.....
Фабрегасын тухайд, 100% итгэлтэй биш байна, гэхдээ яахав ирвэл мэдээж баяртай байх болно.... Яаяа явах нь бараг тодорхой болоод байгаа, дунд шугам үнэхээр өм цөм.... Бүскүэтс сайжирч байгаа ч Яаяагийн хэмжээнд хүрэх болоогүй, сайн тоглож байгаагын гол учир нь Шави Иниэста 2 дэргэд нь байгаагаас л тэр.... Нөхөр өөрөө ч бас хоосонгүй ээ, бярдаад биедээд байхгүй ч эсрэг багт хамгийн их алдаа гаргуулж карт хүртээдэг нөхөр.... Яаяа шиг мангаслаж чадахгүй ч бөмбөгөнд хүнээс түрүүлж л хүрнэ, бас скилл сайтай, маш их контакт авдаг ч барагтай гэмтэж бэртээд байхгүй давуу талтай.... Бүскүэтс тоглолтод оролцох боломжгүй болвол Кэйта сонголтгүй гарч ирнэ, энэ 2-ын аль нь ч байсан дэргэд нь Иниэста, Шави 2 хамт байж байвал нэг их асуудал үүсэхгүй дээ ер нь.... Гэхдээ олон тэмцээн, шахуу хуваарьтай ачааллын үед Шави Иниэста 2-ын нэг нь тоглохгүй болвол хэцүүдэхээр харагдаж байна миний хувьд.... Кэйта, Бүскүэтс 2 хамт гарахаар их л найдваргүй санагддаг.... Тиймээс Фабри ирчихвэл ч.... Мидфиэлд бол аймаар л болох байх.... Үнэхээр найдвартай болно.... Шави, Иниэста, Бүскүэтс, Кэйта, Фабри... Тэгээд залуучуудаас ганц нэг хүүхэд дуудах биз....
Хамгаалалт.... Маркез явна, үлдэгсэд хангалттай нөөцтэй.... Чикр л сайжрах хэрэгтэй дээ.... Маркез явбал нөхөрт маш их боломж гарч ирнэ гэсэн үг.... Алвэс, ахлагч, Пике, Чигр, Абидал, Макс...