За ашгүй нэг форум маань буцаад хэвэндээ орсон бололтой бараг аварга авсанаасаа хойш орж ирээгүй байх бүх дэмжигчидэд Челсэе ДАБЛ хийсэнд баяр хүргэе, тэнд манай фанатууд Вэмбли, Станфорд хоёрыг нурааж байхад манайхан Примиершип-г хоёр удаа нураачих шив дээ
Баярын парад бас л тас муу Дрог муу хүүр лэвшиг өмсчихсөн л айн Трипл хийвэл яах юм байгаан
Өлзий их гоё гоё стат, бичлэг оруулсанд бас Дэмбээ ахаас ЭПЛ, ФЭ-н бүх зурагнууд, бичлэгийг бөөндөнө нэг фолдерд хийлгүүлээд аплоад хийчихвэл бас баярлахсан Ёоги атаманы гарын үсэгнээс биелсэн нь болж дээ Бас Түвшинд бас баярласанаа илэрхийлэх нь зөв байх ёо да МАААН
За тэгээд форум ажлаагүй болон нөхдүүд баяраа ихдүүлсэн үү яасан манайхан эргэлдэхгүй хойгуур манай багийн талаарх хов жив, элдэв яриа мэдээлэл аль хэдийн гараад эхэлжээ ...
Хамгийн эхнийх нь хараал идсэн Баллак гэмтэл Дэлхийн Аварга-г үзэхээс өөр аргагүй боллоо
Тэгээд дээрээс нь манай Декү-г Эзэн нутаг буцахыг нь зөвшөөрсөн байна, үнэгүйгээр
Харин Хар Алмааз маань хурдан эдгэрч сайжирч байгаан байна
Бас нэг сонин мэдээ бол Хэргийн Эзэн БИ ТЕРРИ-ТЭЙ УНТААГҮЙ гэж аваад нилээд дуулиан тарьлаа нөгөө баясаад олон юм ярьсан гаруудад дунд хуруу шүү
манайхыг Модрич, Торрес хоёрын ардаас ... гэж
За харин Лотти, Дрог хоёр бол ТОРРЕС ВЭЛКОМ л гэж авч ...
манай Анелка харин хоёр жилийн гэрээ бараг сунгасан бололтой
Риал манай Эшли-н төлөө 20 сая гэж авч, мөн Жо тэр хоёрын нэгээр Кака-г лоан-данч гэж авч
Мөн Жосе Риал-д очоод хамгийн түрүүнд Лэмпс, Дрог хоёр гэнэ ...
За тэгээд бас бус мэдээнүүд нэмэгдэх байх
эцэст нь улирал эхлэхэд бичиж байсан шиг улирал яг тэгж амттай дууслаа
Дараа жил бас ингэж амттай эхлэх болтугай гэж ерөөгөөд улирал эхлүүлж байсан бичлэгээ оруулчихая, тэгээд манай ирэх улиралын хамгийн эхний тоглолт 59 хоногийн дараа Кристал Палас гэсэн байна ...
VicKtoR wrote:
За өнөө орой бол зоолттой манай өдөр :mrgreen:
Миний дэмждэг баг болох "Челсэе Лондон ФС" урьд урьдынхаас илүү хүчирхэгжиж, илүү сайжирч, бүгд формдоо орж, нэг цөм нэг баг болж одоо байрлал булаацалдах биш, ямар нэг дасгалжуулагч, нэг тоглогчдод дургүйцэх, үл ойлголцох зэрэг зүйлс маань аль хэдийн үгүй болжээ, шинэ улиралд бүрэн бэлэн болсон бол харин манай эсрэг манай сүүлийн хэдэн жилийн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, эр зориг, аз хийморыг маань мохоосон, хэд хэдэн удаагын маань ялалт, цом, аварга, нэр хүндийг маань булаасан миний мэдэхийн мөнхийн өрсөлдөгч болох Манчестэр Юнайтед болох улаан чөтгөрүүд багийн цөм, гол тоглогчидоодоосоо хоёрыг цөөлсөн дээрээс нь хамгаалалтын гол цөм болох ихэр цамхагын нэг нь тоглохгүй мөн түрүү улирал Чехийн маань ЭПЛ-н клийн шийтийн рекордыг эвдсэн голланд эр нь бас л тоглохгүй ба хамгийн чухал зүйл бол тус багийн сүүлийн хэдэн жилд баримталж ирсэн жигүүрийн довтолгооны цөм үгүй болсноос болж тоглолтын тактик, арга барилаа өөрчлөх, хэдэн залуу хүүхдүүдтэй үлдсэн Сэр Алекс Фергусоны багтай улирал дуусахад багийн сүр сүлдийг маань эргүүлэн авчирсан ФЭ Кап буюу Английн Цомын Аварга болон түрүү жилийн ФЭ ПЛ-н аварга Английн Лигийн Аварга-н хоорондын тулаан болох ФЭ Холбооны Аварга төлөө энэ улирлын гараа, энэ жилийн өнгөө тодорхойлохоор тэмцэлдэхэд хэдэн цаг үлджээ. Гэхдээ тэд бол хэдэн спайнчуудыг цуглуулж тогтмол амжилт үзүүлж чаддаггүй Хотон шувуунууд биш тэд бол ямар ч туршлага байхгүй дэндүү залуухан Буучид биш тэд бол бидэнтэй адил зохион байгуулалт сайн, нэг баг болж чаддаг манайхтай адил Английн хөл бөмбөгийг нуруун дээрээ үүрч яваа багийнхаа хувьд дайснууд боловч улсынхаа хувьд найзууд билээ, тиймээс ч би тэднийг өөр ямар ч багаас илүү хүндэлхийн хажуугаар үзэн яддаг. Дээр дурдсан хэд хэдэн шалтгаан, нөхцөл байдлыг хамруулан үзсэнээсээ би энэ өдрийг БИДНИЙ ӨДӨР байх болно гэж бардам хэллээ. Тиймээс ч хоёр жилийн өмнө алдсан Мөнгөн Тавгаа эргүүлэн авч энэ жилийн гараагаа Манчестэрийг дарж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна, мэдээж энэ тулаан тийм ч амар байхгүй нь ойлгомжтой, 90 мин тэрнээс ч илүү удаан алалцаж магадгүй тэгээд ч бөмбөг бөөрөнхий тул зүгээр суулгүй өөрийнхөө багийг бага ч гэсэн сэтгэл зүрхээрээ хамтдаа дэмжин түшиг тулгуур болохоор өөрийн хөх өнгөтэй энгэр дээрээ Челсэе-н логотой өмсгөлөө өмсөн гарч байна
Хамгийн сүүлд нь Челсэе-н бүх дэмжигчиддээ уриалан
"Flying high, up in the sky,
We'll keep the blue flag flying high,
From Stamford Bridge to Wembley
We'll keep the blue flag flying high and high"