Бостон Селтикс 2009-2010

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby ND » Fri May 14, 2010 4:44 pm

We eliminate Lebron, Cavs in 6 games.

Image
Тиймээ, яг энэ мөчид бид бүхэн үнэхээр их баяртай байна, мөн төрөлх багаараа бахархаж байна...
Улирлын туршид хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж Лигийг тэргүүлсэн, орчин цагийн шилдэг тоглогч
Леброн гэх "мангас"-тай Кавсыг ПО-ийн конференцийн хагас шигшээд итгэл дүүрэн, илт давуу тоглож
6 тоглолтонд буулгаж авлаа...
Image
Image
Сүүлийн тоглолтонд :
КЖ 22 оноо , 12 самбар
Рондо 21 оноо, 12 дамжуулалт, 5 удаа бөмбөг таслалт
Пирс 13 оноо, Рашийд 13 оноо, Тони Аллен 10 оноо авцгаан хожиход чухал хувь нэмэр орууллаа...
Ингэснээр манайх сүүлийн 3 жилд 2 дахь удаагаа бүсийн финалд, мөн түрүү жилийн Орландод хожигдсон
хариугаа авах боломжтой боллоо... Нөгөө талд баахан мэргэн буучидтай Орландогийн шидтэнгүүд таарсан
учраа болгоноо шүүрдэж хүмүүсээс өндөр үнэлгээ авч байгаа... Түрүү жил Гарнетт гэмтэлтэй үед 7 тоглолтонд
хожигдож байсан ба энэ жил Гарнеттай Бостон ямар вэ гэдгийг үзүүлэх хэрэгтэй...
Image

Харин эсрэг багаас өнөөдөр Леброн 27 оноо, 19 самбар, 10 ассистаар өөрийн кареерийн хай болох 5 дахь трипл
даблаа хийсэн боловч ямар ч үр дүнгүй статистик төдий л байлаа... Гэхдээ тэрбээр 9 удаа бөмбөгөө алдсан нь
маш хангалтгүй үзүүлэлт... Түүнд туслах хүмүүсээс жижигхэн Мо л эхний хагаст сайн байж нийт авсан 22
онооныхоо 20-ийг нь энэ үеүүдэд авчээ... Ийнхүү 2 жил дарааллан Лигийн шилдэг баг байж ПО-д хоумкортоор
илүүрхэх боломжтой байсан Морин цэргүүд амь нэгтэй "баг" байж чадаагүйн хар гайгаар эсвэл юугаа ч мэдэхгүй
дасгалжуулагчаасаа болоод ПО-оос мултарч байна... Одоо чухам Брон яах вэ...
Энэ зун агент болж байгаа түүний хойноос багууд байдгаа тавин хөөцөлдөнө, эн тэргүүнд Чикаго, Нью-Йорк хотууд
өрсөлдөж байна... Магадгүй Кавс түүнд хань болох тоглогч авчрах юм бол тэр Кавсдаа үлдэх байх... Аа харин үлдсэн
тохиолдолд дасгалжуулагчаа эн тэргүүнд зайлуулах бизээ... Миний хувьд тун харамсалтай л юм...

Image
Тоглолтын хувьд өнөөдөр манайхан эхнээсээ л давуу байдалтай тоглосон ба харин 2-р үед л айл сайн байсан...
Ингэснээр 51-49-өөр эхний хагас дууссан ба 3-р үед манайхан маш сайн тоглосон... Гарнетт, Рондо 2-ийн хослол
гайхалтай болж байсан бөгөөд ПП 2 ч удаа 3-ын шидэлтүүдээ дарааллан оновчтой болгосноор онооны давуутай
болсон... Дашрамд дурдахад өнөөдөр Рашийд сайн байсан ба 13 оноо авч сэлгээнийхээ үүргийг хангалттай
биелүүлсэн... 4-р үед Леброны 2 дараалсан холын зайн шидэлт оновчтой болсноор тооны харьцаа 78-74 болж
манайх тайм авахаас өөр аргагүйд хүрсэн... Гэвч үүний дараа Рондогийн оролт, Пирсийн 3 оноо, Рашийдын 3 оноо, мөн Гарнеттын данк амжилттай болж хоромхон зуур 10-0 ран хийж тооны харьцаа эргээд 88-74 болж тоглолт нэг ёсондоо шийдэгдсэн... Ингээд цаг дуусахад 94-85 аар Бостоны ногоон жанжид маань ялсан юм...

Image
Image
Тоглолтын дараа зарим нэгэн ярилцлагаас тодруулбал :
Гарнетт :"Би Лебронд энэ эрчээрээ байгаарай залуу минь, би ч гэсэн чам шиг байсан..." Чамд маш сайхан ирээдүй байгаа шүү, Өөртөө болон гэр бүлдээ үндэслэн зөв шийдвэр гаргаарай... Миний зүгээс түүнд өгөх зөвлөгөө энэ" гэжээ....
Майк Браун : "Леброн бол гайхалтай авьяаслаг тоглогч, тэр бол шилдэг... Гэхдээ яг одоо бид хожигдчихсон байдалтай
байна, ирээдүйд юу өрнөхийг би хэлж мэдэхгүй байна" гэжээ...

Морин цэргүүдтэй хийсэн манай 6 тоглолтуудын үр дүн :
Game 1: BOS 93 - CLE 101
Game 2: BOS 104 - CLE 86
Game 3: CLE 124 - BOS 95
Game 4: CLE 87 - BOS 97
Game 5: BOS 120 - CLE 88
Game 6: CLE 85 - BOS 94

Image
Фэн миний зүгээс энэ цувралын баатраар РОНДО-г өргөмжилж байна... Түүний гайхалтай тоглолтууд фэнүүд биднийгээ улам их баярлуулж байлаа... Ялангуяа 2 дахь тоглолтонд хийсэн Бостоны түүхэн дэх рекорд 19 ассист,
4 дэх тоглолтонд хийсэн 29,18,13 , мөн энэ цувралд байнга үзүүлж байсан түүний гайхалтай хэвийн тоглолтуудыг
онцолж хэлэх хэрэгтэй гэж бодож байна...
Image
Мөн нэг хүнийг онцолмоор байна, багийн Лидер КЖ... Түүний хувьд энэ ПО-д гайхалтай формлог байгаа ба тоглолт болгонд дунджаар 19 оноо авч байсан аж... Мөн болоогүй түүний довтолгооны хувь тун өндөр... Энэ цувралын туршид
шинэ цэрэг Жэмисон дээр тоглоход түүнд таатай байсан болвуу... Түүнийг талбай дээр байгаа үед нэг л сэтгэл
зовохгүй тайван байдаг нь түүний гайхалтай сэтгэлзүйтэй холбоотой гэж боджийн...

За ингээд улирлын туршид "даруухан" байсан Бостон чинь одоо ПО-д яван чангарч байна даа...
Шидтэнгүүдтэй хийх эхний тоглолт нэг дэх өдөр юм байна...

ГӨҮ БОСТОН ГӨҮ ГӨҮ
Форза Барса....
User avatar
ND
Culé
Culé
 
Posts: 980
Joined: Sun Oct 11, 2009 11:54 pm
Location: Камп Ноу-д багаа дэмжээд сууж байна

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Saiza » Fri May 14, 2010 10:22 pm

За хэд хоног ёстой т1 блаа даа.. Форум орж болохгүй.. Гэхдээ сайхан нь танайх хожоод блаа.. Хамгаалалт гэж бас агуу блээ шүү.... Тони бол гайхалтай мөн КЖ,Рондо
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby TraP » Sat May 15, 2010 1:41 am

За энэ цуврал сайхан боллоо.Манайхан формоо олцгооч-ээ
Эрчээрэй Шидтэнгүүдийг бас 6 дээр гусандаа.....Айлын талбайд сайн тоглоод байнаа гэдэг чинь нэг юм хэлээл байна....
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Цоомоо » Sun May 16, 2010 11:02 pm

За тэгээд одоо бүсийн аваргын төлөө сайхан өрсөлдөөнтэй тоглолт гарах биз.
Рондо бол 2-р шатанд үнэхээр супер байлаа.
Гарнетт бас аварга авснаасаа хойшхи хамгийн сайн тоглолтоо гаргаж байна.
Гэхдээ энэ 2-ыг Мо Уилльямс, Э. Жеймисон нар маааш хангалтгүй хамгаалсан. Мо эхний шатанд ч Д. Роузийг маш муу хамгаалж байсан.
Жамеер тэрнээс арай сайн хамгаалах биз. Ер нь Жамеер - Рондо сайхан, үзүүштэй мач-ап болно гэж аналистууд хэлсэн байна лээ.
За тэгээд КЖ, Рондо 2 яахав хамгаалалт довтолгоонд аль алинд нь тогтвортой тоглочих байх, гол нь Пирс, Аллен нар л 2-уулаа сайн тоглож байж Мэжиктэй үзэлцэх болов уу...Өнгөрсөн улиралд л Ж.Ж.Реддик л Рэй Алленг аваад залчихсан түүх байгаа.
Кавс бол ЛеБрон байхгүй бол шатдаун байсан. Харин Мэжик өөр, олон талын тоглолттой.
Тэгээд юу болохыг нь харж л байя.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Shaggy » Mon May 17, 2010 6:28 am

Бариулаад балрах гэж байна шт... сайхан тоглолт боллоо... өнөөдөр рондо тааруухан байлаа бусдаараа бол жигд сайхан тоглолт үзүүллээ ялангуяа Рашийд
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Bibby » Mon May 17, 2010 6:51 am

За сайхан хожилоо ...

Нелсон сайн юмаа, Картер бас сайн тоглолоо,
Манайхаас Рондогоос бусад нь хийх юмаа хийцгээлээ. Ялангуяа Рашийд, Перкинс 2 Дуайтийг сайн барьлаа ....
Айлын хамгаалалтын хувьд Гарнетт, Рондо 2ийг сайн барьж бна, харин 2 Аллены маань барьж чадсангүй, ПП-н учирыг нь олж чадсангүйдээ ....

сүүлд ч эвгүйтэх дөхлөө шүү .... Нелсон бичкэн юм бж самбараас аваад хийчхиймаа ...

за дараагийнхийг нь ч гсн авах хэрэгтэй , айл бол сая ерөөсөө амархан гараад ирсн болохоор манай тоглолтын эсрэг учираа олсонгүй шив ... дараагийн тоглолтууд ийм бгаад бхгүй л бх ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Чуугий » Mon May 17, 2010 8:34 am

Орландо ч тэгээд баахан хэрэггүй ТО хийснийхээ гайгаар л хожигдлоо.
Дээрээс нь Рашардын шидэлт байсангүй ээ.
Гэхдээ Бостон ч сайн байна шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby slo mo jones » Mon May 17, 2010 3:05 pm

орландотой хийсэн энэ тоглолтонд рэе аллэн үнэхээр сайн байна лээ ПП ч мөн адил тэгээд их 4л ч юмуу 5л ч юмуу энэ бостонг ингээд яваад байна гэж даанч бодсонгүй байтал одоо бол энэ жилийн аварга юм бишүү гэсэн бодол төрөх ч шиг үнэхээр сайн байна, КАВс-ийг энэ жил мулталлаа одоо орландог эхний тоглолт гэрт нь нухцан байна давуу байдал үүсчлээ энэ цувралд хусах юм бол бүх л томчуудыг хуссан болохоор аварга авах эрхтэй гээхээс өөр юу гэхэвдээ
бостонго дэмжиж байгаа шүү
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Shaggy » Wed May 19, 2010 11:44 am

за ёстой сайхан сайхан... өнөө мундаг 4-0 доод багийг харин 4-0 дохнуу гүү юу... сайн хамгааллаа... сүүлд пирсийг суухад нилээн сандарлаа шүү аз болж винс 2 торгуулаа 2ууланг алдлаа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Барнаба » Wed May 19, 2010 12:12 pm

өст хүн өлийн даваан дээр гэж... сайхааан сайхан...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby LeMoN » Wed May 19, 2010 12:31 pm

Их 4 бол Их 4 л юм байна Бостон 2-0 Орландо
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Чуугий » Wed May 19, 2010 3:01 pm

Аргагүй л аваргууд юмаа.
Пирс яван чангараад байна уу даа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby God_Moon_Bloom » Wed May 19, 2010 3:17 pm

ахлагч ПП ингэж тоглох нь аргагүй ээ.
ПП, Нисдэг Канада хоёр чинь 98 онд цуг драфтлагдаж байсан юм. Коллежийн од байсан ПП - г эхний гурваар драфтлан гэж яригдаж байсан ч бүр хойшоо 10 - аар Бостон Селтикс авсан түүхтэй. Харин хоёр дахь Жордан Картерийг 5 - аар Торонто авсан. Үүнд мэдээж хэрэг ПП хорсож явдаг нь ойлгомжтой. Үгүй дээ гэхэд тухайн үеийн менежерүүдийг амаа барьтал нь сайн л тоглох ёстой байсан. Нэг үеийн бөхчүүд Сүхбат, Өсөхөө гэдэг шиг л өрсөлдөж тоглох нь ойлгомжтой.
хөөрхийг их жүжигчин энэ тэр гээд хүмүүс муу хэлээд байгаа ч шийдвэрлэх үед түүн шиг сайн тоглодог довтлогч НБЭ - д бас л цөөхөн шүү.
Тэр Картерийг хоёр шидэлтээ алдахад хүүхэд шиг баярлачихсан зогсож байналээ ПП. хэхэ
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby God_Moon_Bloom » Wed May 19, 2010 5:58 pm

Манайхан илүү байна аа байна.
Рашеед Уаллас авчирсаны хэрэг энэ цувралд бага зэрэг гараад байгаа. Одоо Нэйт Робинсоны хэргийг гаргаж чадвал. Уг нь Эдди Хаус нь хамаагүй багт тохироод байсийм даа. Одоо яаая гэхэв.
Хамгийн гол нь Бостоны давуу тал нь бие биенээ маш сайн мэддэг, багийн тоглолт гэж юу болохыг жинхэнэ утгаар нь харуулж байна, хамгаалаад л довтлоод л, оноо аваад л.
Ражон Рондо бол супер байна.
Ингээд сүүлийн гурван жилд хоёр дахь удаагаа финалд гарч ирлээ гэж хэлэхэд болохгүй зүйлгүй байхаа. Бостон шиг туршлагатай баг одоо алдана гэж байхгүй биз.

Нөгөө талаас Финикс ба Лос Анжлес Лэйкерс аль хожсон нь гарч ирнэ гэж байгаа.
Миний бодлоор бол Лос Анжлес гарч ирэх болов уу? гол нь Финикс жоохон ядраагаасай.

Лэйкерс гарч ирвэл Оклахомагоос өөр Юта, Финикстэй харьцахгүй том баг хүлээн авч буй гэдгийг анхааралдаа авах нь зүй биз. Үүнийг олон жил тоглож гахай шувууны мах идсэн Фил Жаксон мэдэж л байгаа байлгүй дээ. Дасгалжуулагчын сүүлийн жилдээ мэдээж хэрэг 11 дэхь аваргын бөгж авахыг хүсэж байгаа нь тодорхой байх.
Юта, Финикс хоёр бол ер нь төв муутай учраас ялагдаад байна гэж хэлж болно. Ядаж байхад Лэйкерс төв сайтай, гурван цамхаг гэдэг баг шүү дээ.
Харин Бостон бол тийм биш, шилдэг хамгаалдаг төв Кендрик Перкинс Андрэй Байнумыг болон По Гасолыг тийм амар оноо аваад байхаар хүмүүс биш, дээр нь шилдэг хамгаалагч Кевин Гарнетт, Глен Давис, Рашеед Уаллас гэсэн самбарын мангасууд хүлээж байгаа.
Эсрэг багаас айлгах хүмүүс бол Коби, тэгээд Рон Артест юм.
Коби бол мэдээж хэрэг хамгаалахад маш хэцүү тоглогч, гэхдээ 2008 онд тэднийг зогсоож ялангуяа Кобиг унтрааж байсан түүх бий. Ерөнхийдөө Кобиг багаараа хамгаалчихад/Лэброн, Уэйдийг хамгаалсан шигээ/ хожилын ихэнхи нь манайх болно. Гасол бол Гарнетт аас гарахгүй. Тэгээд Фишер дээр Рондо дээрэлхэх нь тодорхой. Гол нь Фишерийг сайн шидүүлэхгүй л байх хэрэгтэй.
Артест бол Пол Пирстэй наалдаад салахгүй биз дээ.
Гол нь яахав Лэйкерс Селтикс таарвал хожихыг маш их хүсэх байх. 08 онд хожигдчихсон. Хариугаа авнаа л гэж үзэх байх.
Миний хувьд энэ финалын түлхүүр нь Рондо байх болвуу?. Хожвол Рондо МВП авлаа даа.

За гэхдээ эхлээд урдахаа л хожы, тэгээд дараа нь финалаа яринаа хө.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby RBK » Wed May 19, 2010 6:14 pm

Аймаар аймаар... ПО-н эхний 2 тоглолтод айлын талбайд дараалалж хожсон анхны тохиолдол гэв үү??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Чуугий » Wed May 19, 2010 6:17 pm

Үгүй байхаа.
Хэзээ билээ Хьюстэн Далласыг эхний 2 тоглолтонд талбайд нь хожчоод дараа нь талбайдаа 2 хожигдож байсан санагдаж байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Mish » Wed May 19, 2010 10:06 pm

үгүй ээ, Бостоны хувьд анхных нь гэсэн
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby RBK » Wed May 19, 2010 10:09 pm

Ааан, Бостоны хувьд юмуу... Орландог ингэж чойрно гэж ёстой санасангүй... Энэ жилийн ПО сонин содон юмаар дүүрэн байнаа...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Lenin » Thu May 20, 2010 12:26 am

Гэхдээ сүүлийн үеийн хэдэн минутанд бол КЖ их сайн байсан. Ер нь КЖ мэтийн туршлагатай нөхдүүд бол яг шийдвэрлэх мөчид зоригтой бас шийдэмгий юм хийж тэрийгээ чулуу болгодог л доо. Орландо гэдээ тийм ч муу биш байна. Гэхдээ энэ маягаараа гараад Нуурыхныг хожихгүй болохоор Бостон гарч илүү өрсөлдөөнтэй Финал болсон дээр байх.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Bibby » Thu May 20, 2010 12:31 am

За удахгүй нэгдсэн улсын цагаар 19н болж КЖ-н төрсөн өдөр болох гэж бна. 34 хүрж байна даа.

КЖ-дээ төрсөн өдөрийн мэнд хүргэе !

Дахиад аварга аваад инэгээд зогсож бгаасай гэж хүсэж бна !

Image
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby suldees » Thu May 20, 2010 12:33 am

ПЖ браун ч азтай бас л эвгүй гар байсандаа .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Saiza » Thu May 20, 2010 12:52 am

КЖ ч их таалагддаг бсан шүү.. Баяр хүргэе ээ... :birthday :birthday :birthday
ер нь Рэй Аллен, РР, КЖ энэ 3 л гоё.. Бусад нь шал т1 танайх.. Гараад ирээрэй.. Тэгээд сайхан үзэлцэе. Хариугаа авна аа...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Saiza » Thu May 20, 2010 12:54 am

Яг одоо үед бол Газол КЖ ээс илүү юу гүй юу???...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Lenin » Thu May 20, 2010 12:56 am

saiza wrote:Яг одоо үед бол Газол КЖ ээс илүү юу гүй юу???...

Учиртай хазаймаар юмдаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Бостон Селтикс 2009-2010

Postby Saiza » Thu May 20, 2010 1:02 am

Lenin wrote:
saiza wrote:Яг одоо үед бол Газол КЖ ээс илүү юу гүй юу???...

Учиртай хазаймаар юмдаа.

Учиргүй тэгээд хазайна гэж юу бдын?? Яг одоо үед шүү дээ.. Тэрнээс биш КЖ бол юун Газол... Агуу хүн шүү дээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron