xb wrote:Бамбууш wrote:За хулхи бx болон том махартай АМАТОРИ , Хашка Доогуур зураас ямар юм нартай баяр хүргье... Үнэхээр зогсоогдошгүй гэж яригдаж байсан Барсаг буулгаж авлаа гайхалтай гэхээс өөр юу хэлэхэв..Нээрээ АМАОТОРИ би амласан ёсоор энэ хулхи бx-д дуу бичсэн. Чи хөө хамтлаг мамтлагд байсан хөгжим болобсролоороо форумдаа толгой цохьдог тул нэг ая хийчихвэл яаж байна?
Тэгээд мань эр өөрөө дуулаг...
форумын од хулхи Бамбууш эргээд ирэв үү.
Бас юун дуу вэ. Далдуур сэм хуйвалдсан бололтой.
яруу найрагч, хөгжмийн зохиолчтой болж байгаа юм байна даа
Гол нь чи өөрөө дуулна биддээ?
Гэснээс танайх Барсаг ялсан бас нэг шалтгааны талаар хагас хугас юм мэдлээ.. Нийтийн Хөлбөмбөгийг Улбар шарууд үүсгэн байгуулсан.. Гол төлөөлөгч нь яах аргагүй Иохан Круйф байдаг.. 1974 оны ДАШТ-р Нийтийн Көлбөмбөгийг дэлхий нийтээрээ бүрэн утгаараа мэдэх болсон нь Улбар шарууд учирсан учраа болгоноо илт давуугаар ялсан нь байдаг гэнэ.. Аргентиныг 4-о, Зүүн Германыг 2-0, Бразилыг 2-0 гэсэн дараалалтай гусаад Эзэн орон Баруун Германтай финалдахаар болсон. Тоглолт эхлээд эхний хагас болоход Бөмбөг Иохан Круйфээс эхлээд 13 удаа өөр өөр тоглогчыг дамжин явсаар буцаж Круйфд ирж байсан гэдэг.. Германчууд эхний ( энэ үеийн Германы бүрэлдэхүүн аймар байсан байна .Гёрд Мюллэр , Берти Вогц, Фрэнз Бекэнбауэр, Ульрих Онесэс , Вольфганг Овэрат нар ) хаалгаруу довтолсон нь ердөө тав, эзэмшсэн нь 12 минут л байна гэхээр тухайн үеийн Улбар шарын бүрэлдэхүүн тэр тусмаа Круйф ямар аймар байж бэ гэдэг нь харагдана.Тоглолт эхлээд 80 - аад секунд болоход Германчууд бөмбөгөнд хүрч ч амжаагүй байхад Круйф багтаа аль кэдийн пеналт авчирсан.. Тэгээд Нээскэнс гүйцэтгэж тэд тоглолтыг итгэл төгс тэргүүлж эхлэсэн юм. Гэхдээ л эцэст нь Германчууд 2-1 ээр хожиж 2 дах цомоо өргөж байсан..Тэд эхний үед олдсон цөөхөн хоёр боломжоо гоол болгож чадсанаар цомыг гэртээ өргөж байж дээ.. Тэд Дунд шугамыг бага багаар хянасаар зогсохгүй уйтгартай гоёмсог биш ч гэсэн эмх цэгцтэй нарийн аюултай довтолгоонуудыг явуулсаар 25-д пэналт аваад тэрийгээ гоол болгож улмаар Гёрд Мюллэр 43-т тавхан удаагын оролдлогын нэгээр бөмбөгийг улбар шаруудын хаалганд оруулснаар тоглолтыг тэргүүлж эхлэсэн байна..Нийтийн көлбөмбөгийн нэг эмзэг тал бол тэдний Найруулагч буюу playmaker сууж эхлэх эсвэл гэмтэж бэртэхэд тактикт их хэмжээгээр нөлөөлдөг.. Орчин үед л багууд нэг хоёр эсвэл бүүр гурван найруулагч ч талбайд гаргаж тоглодог болсон.. Харин тэр үед Круйф л ганцаараа найруулагч байж.. Мань эр хоёрдугаар үед сууж эхлэснээс Германчууд хамгаалалтанд илт шилжиж тоглолт дуусан дуустал оноогоо хадгалсаар байж дээ.. Танай 2 Барсатай тоглосон тоглолтын хэв маяг ер нь нэг тиймэрхүү байсан санагдана.. Бөмбөг эзэмшилт довтолгоо энэ тэр Барсатай харьцуулахад цөөхөн кэрнээ дандиаа зүрхэнд нь гусч байснаар танайх зогсоогдошгүй гэж ярьж байсан Барсаг буулгаж авсан.. Мэдээж Шави, Месси хоёрыг сайн барьсан нь бас том нөлөөтэй.. Ялангуяа Занетти ямар сүпер байваа... Мессиг бол кармаалчихаж байна билээ.. Өдий насан дээрээ ийм гайхалтай байх гэж.. Финалд би аль алийг нь дэмжихээ мэдэхгүй л байна.. Гэхдээ Занетти шиг агуу тоглогч энэ тэрийн карьерыг бодвол авчихаасай гэж күсэх юм.. Тэр бол зүй ёсоор күртэх эрхтэй күмүүсийн нэг..