We eliminate Lebron, Cavs in 6 games.Тиймээ, яг энэ мөчид бид бүхэн үнэхээр их баяртай байна, мөн төрөлх багаараа бахархаж байна...
Улирлын туршид хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж Лигийг тэргүүлсэн, орчин цагийн шилдэг тоглогч
Леброн гэх "мангас"-тай Кавсыг ПО-ийн конференцийн хагас шигшээд итгэл дүүрэн, илт давуу тоглож
6 тоглолтонд буулгаж авлаа...
Сүүлийн тоглолтонд :
КЖ 22 оноо , 12 самбар
Рондо 21 оноо, 12 дамжуулалт, 5 удаа бөмбөг таслалт
Пирс 13 оноо, Рашийд 13 оноо, Тони Аллен 10 оноо авцгаан хожиход чухал хувь нэмэр орууллаа...
Ингэснээр манайх сүүлийн 3 жилд 2 дахь удаагаа бүсийн финалд, мөн түрүү жилийн Орландод хожигдсон
хариугаа авах боломжтой боллоо... Нөгөө талд баахан мэргэн буучидтай Орландогийн шидтэнгүүд таарсан
учраа болгоноо шүүрдэж хүмүүсээс өндөр үнэлгээ авч байгаа... Түрүү жил Гарнетт гэмтэлтэй үед 7 тоглолтонд
хожигдож байсан ба энэ жил Гарнеттай Бостон ямар вэ гэдгийг үзүүлэх хэрэгтэй...
Харин эсрэг багаас өнөөдөр Леброн 27 оноо, 19 самбар, 10 ассистаар өөрийн кареерийн хай болох 5 дахь трипл
даблаа хийсэн боловч ямар ч үр дүнгүй статистик төдий л байлаа... Гэхдээ тэрбээр 9 удаа бөмбөгөө алдсан нь
маш хангалтгүй үзүүлэлт... Түүнд туслах хүмүүсээс жижигхэн Мо л эхний хагаст сайн байж нийт авсан 22
онооныхоо 20-ийг нь энэ үеүүдэд авчээ... Ийнхүү 2 жил дарааллан Лигийн шилдэг баг байж ПО-д хоумкортоор
илүүрхэх боломжтой байсан Морин цэргүүд амь нэгтэй "баг" байж чадаагүйн хар гайгаар эсвэл юугаа ч мэдэхгүй
дасгалжуулагчаасаа болоод ПО-оос мултарч байна... Одоо чухам Брон яах вэ...
Энэ зун агент болж байгаа түүний хойноос багууд байдгаа тавин хөөцөлдөнө, эн тэргүүнд Чикаго, Нью-Йорк хотууд
өрсөлдөж байна... Магадгүй Кавс түүнд хань болох тоглогч авчрах юм бол тэр Кавсдаа үлдэх байх... Аа харин үлдсэн
тохиолдолд дасгалжуулагчаа эн тэргүүнд зайлуулах бизээ... Миний хувьд тун харамсалтай л юм...
Тоглолтын хувьд өнөөдөр манайхан эхнээсээ л давуу байдалтай тоглосон ба харин 2-р үед л айл сайн байсан...
Ингэснээр 51-49-өөр эхний хагас дууссан ба 3-р үед манайхан маш сайн тоглосон... Гарнетт, Рондо 2-ийн хослол
гайхалтай болж байсан бөгөөд ПП 2 ч удаа 3-ын шидэлтүүдээ дарааллан оновчтой болгосноор онооны давуутай
болсон... Дашрамд дурдахад өнөөдөр Рашийд сайн байсан ба 13 оноо авч сэлгээнийхээ үүргийг хангалттай
биелүүлсэн... 4-р үед Леброны 2 дараалсан холын зайн шидэлт оновчтой болсноор тооны харьцаа 78-74 болж
манайх тайм авахаас өөр аргагүйд хүрсэн... Гэвч үүний дараа Рондогийн оролт, Пирсийн 3 оноо, Рашийдын 3 оноо, мөн Гарнеттын данк амжилттай болж хоромхон зуур 10-0 ран хийж тооны харьцаа эргээд 88-74 болж тоглолт нэг ёсондоо шийдэгдсэн... Ингээд цаг дуусахад 94-85 аар Бостоны ногоон жанжид маань ялсан юм...
Тоглолтын дараа зарим нэгэн ярилцлагаас тодруулбал :
Гарнетт :"Би Лебронд энэ эрчээрээ байгаарай залуу минь, би ч гэсэн чам шиг байсан..." Чамд маш сайхан ирээдүй байгаа шүү, Өөртөө болон гэр бүлдээ үндэслэн зөв шийдвэр гаргаарай... Миний зүгээс түүнд өгөх зөвлөгөө энэ" гэжээ....
Майк Браун : "Леброн бол гайхалтай авьяаслаг тоглогч, тэр бол шилдэг... Гэхдээ яг одоо бид хожигдчихсон байдалтай
байна, ирээдүйд юу өрнөхийг би хэлж мэдэхгүй байна" гэжээ...
Морин цэргүүдтэй хийсэн манай 6 тоглолтуудын үр дүн :
Game 1: BOS 93 -
CLE 101
Game 2:
BOS 104 - CLE 86
Game 3:
CLE 124 - BOS 95
Game 4: CLE 87 -
BOS 97
Game 5:
BOS 120 - CLE 88
Game 6: CLE 85 -
BOS 94
Фэн миний зүгээс энэ цувралын баатраар РОНДО-г өргөмжилж байна... Түүний гайхалтай тоглолтууд фэнүүд биднийгээ улам их баярлуулж байлаа... Ялангуяа 2 дахь тоглолтонд хийсэн Бостоны түүхэн дэх рекорд 19 ассист,
4 дэх тоглолтонд хийсэн 29,18,13 , мөн энэ цувралд байнга үзүүлж байсан түүний гайхалтай хэвийн тоглолтуудыг
онцолж хэлэх хэрэгтэй гэж бодож байна...
Мөн нэг хүнийг онцолмоор байна, багийн Лидер КЖ... Түүний хувьд энэ ПО-д гайхалтай формлог байгаа ба тоглолт болгонд дунджаар 19 оноо авч байсан аж... Мөн болоогүй түүний довтолгооны хувь тун өндөр... Энэ цувралын туршид
шинэ цэрэг Жэмисон дээр тоглоход түүнд таатай байсан болвуу... Түүнийг талбай дээр байгаа үед нэг л сэтгэл
зовохгүй тайван байдаг нь түүний гайхалтай сэтгэлзүйтэй холбоотой гэж боджийн...
За ингээд улирлын туршид "даруухан" байсан Бостон чинь одоо ПО-д яван чангарч байна даа...
Шидтэнгүүдтэй хийх эхний тоглолт нэг дэх өдөр юм байна...
ГӨҮ БОСТОН ГӨҮ ГӨҮ