33-р тойрог...4 сарын 3-нд.........
Old Trafford - 75217
Manchester United 1 - 2 Chelsea 20' 0 - 1 Joe Cole
79' 0 - 2 Didier Drogba
81' Federico Macheda 1 - 2
Shots (on Goal) 11(3) 10(3)
Fouls 13 12
Corner Kicks 3 3
Offsides 2 1
Time of Possession 52% 48%
Yellow Cards 3 2
Red Cards 0 0
Saves 1 2
тайтл-н төлөө өрсөлдөж багаа 2 баг хоорондоо таарлаа……… талбайн эзэд биш зочид хожлоо……… шүүгч Майк Дийн ч тоглолтыг нилээн бантагнуулсан даа……. Пэналти бхад өгөөгүй, отон тооцоогүй, гараараа гоолдохыг тооцсон гээл олон алдаа гаргасан л даа…….
МАН-н гараанд – Ван дэр Сар, Видич, Рио, Эвра, Гари Нэвилл, Скоулз, Флэтчэр, Пак, Гиггс, Валэнсия, Бэрбатов нар гарч сэлгээгээр Мачэда, Нани, Гибсон нар тогложээ…… Рууний гэмтэлтэй тул үзэгчдийн суудлаас тоглолтыг үзэж блаа………
Чэлси-н хувьд – Чэх, Тэрри, Алэкс, Жирков, Пэрэйра, Микэл, Лампард, Жо Коул, Малоуда, Дэку, Анэлка нар гарч Дрогба, Калоу, Баллак сэлгээгээр тогложээ……
Анси энэ удаа Дрогбаг сэлгээнээс тоглууллаа……..
Тоглолт эхлээл 9 дэх минутанд МАН-н Валэнсия-н баруунаас өгсөн кроссыг 16-с Бэрба мөргөсөн нь хаалганы дээгүүр…….
11 минутын дараагаар Малоуда-н зүүнээр гайхалтай оролт хийж төв рүү кросс өгснийг хаалганы урдаас Жо өсгийдөөл……. хаалганд хийчихлээ…….. 0-1…. Малоуда нээрээ гайхалтай run хийсэн дээ. Валэнсия таклдахад бөмбөгөө алдалгүй гүйсээр..... Флэтчэр дагаж гүйгээл гүйцэлгүй орхисон...... Малоуда супер бнаа...... энэ улирлын 7 дахь гоолын дамжуулалт нь........
27 минутанд 16-н шугам дээр Пак-г оролт хийхэд Жирков унагасан ч шүүгч Дийн ямар нэг алдаа заасангүй ээ......
4 минутын дараагаар 16 дотор Анэлкаг бөмбөг өшиглөх үед Гари Нэвилл түлхэж унагаахад мөн л Дийн нүдээ аничихлаа...... уул нь пэналти бсан л даа.......
43 минутанд Бэрба 16 дотор бөмбөг тогтоон хэт удснаас Тэррид таклдуулж бөмбөгөө алдчихлаа.....
2-р үе эхлээл
Удаагүй бхад Пэрэйра баруунаар маш сайхан оролт хийн 16-с цохисон нь хаалганы гадуур......... Пэрэйра сайн бна аа....
52 минутанд Валэнсия-н баруунаас өгсөн кроссыг зүүн талаас Эвра шууд агаарт гуядаж цохисон нь хаалга оносонгүй.......
6 минутын дараагаар 16-н шугам дээрээс Пак цохисон нь хаалганы дээгүүр.........
61 минутанд Гиггс-н баруунаас өгсөн кроссыг хаалганы урдаас Бэрба мөргөсөн нь хаалганы хажуугаар.........
70 минутанд Ансилотти Дрогба оруулж Анэлкаг суулгалаа...... дараа нь Фэрги Нани, Мачэдаг оруулж Скоулз пак нарыг суулгав......
Анси Калоуг гоолын эзэн Жо Коул-н оронд орууллаа........
79 минутанд Калоу-н урагш гаргаж өгснийг Дрогба авч баруунаар хаалга руу ойртон баруун хөлөөр хүчтэй цохиж гоол 0-2...... хэдийгээр Дрогба дамжуулалт авах үедээ отонд орсон бсан ч лайнэсман хараа муутай бсан уу ямар ч бсан гоолыг тооцлоо...... Дрогба-н энэ улирлын 25 дахь гоол..........
Дараахан нь МАН-нхан гоолдож чадлаа........ Нани зүүнээр орон кросс өгснийг Чэх хаасан ч ойсон бөмбөг хаалганы өмнө бсан Мачэда-н цээжинд ойсныг мань эр гараараа хаалга руу чиглүүлчихлээ....... 1-2..... Дийн энэ гоолыг тооцсноор өмнөх отон гоолын алдаагаа цайруулсан болтойм.......
Үүнээс хойш МАН-н довтолгоо ширүүссэн ч үр дүнд хүрэлгүй талбайдаа хожигдлоо........
0-1.......
СЭЛГЭЭГЭЭР ОРЖ ИРЭЭЛ ГООЛ......
Emirates Stadium - 60067
Arsenal 1 - 0 Wolverhampton Wanderers 66' УЛААН КАРТ - Karl Henry ВОЛВЭРХЭМПТОН90' Nicklas Bendtner 1 - 0
Shots (on Goal) 26(9) 5(3)
Fouls 12 14
Corner Kicks 10 4
Offsides 0 3
Time of Possession 64% 36%
Yellow Cards 0 2
Red Cards 0 1
Saves 3 8
Вэнгэрийн залуус талбайдаа 10 хүнтэй Волвэрхэмтоныг эцсийн мөчид хожлоо...........
6 минутанд Валкотт-н баруунаас өгсөн дамжуулалтыг хаалганы урдаас Эдуардо шууд цохисныг зочин багийн хаалгач Ханэманн хаачихав.......
5 минутын дараагаар Волвэрхэмптоны Мансиэн холоос хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ........
13 минутанд Валкотт-н дамжуулалтыг Санья авч баруун талаар орон ойроос цохисныг Ханэманн хааж чадлаа........
талбайн эзэд илүүрхэж бсан ч гоолдож чадсангүй ээ............ эхний үе 0-0........
2-р үеийн 66 минутанд зочин багийн ахлагч Карл Анри Ганнэрс-н Росицкиг тун эвгүй таклдаж унаган....... шүүгч Марринэр шууд улаан карт өгчихлөө..... аз блж Росицки гайгүй блаа........
2 минутын дараагаар Росицки гоолдох сайхан боломжоо Ханэманнд алдлаа... Валкотт-н дамжуулалтыг ойроос шууд цохисныг хаачихлаа.....
77 минутанд Насри-н дамжуулалтыг Росицки баруун талаас цохисныг мөн л Ханэманн хааж чадлаа......
Цаг дуусах мөчид Санья-н баруун талаас өгсөн кроссыг хаалганы урдаас Бэнтнэр мөргөж гоол........ 1-0....... лигийн 5 дахь гоол нь буучдад тун чухал хожил авчирлаа....... тэд энэ тоглолтын турш илүүрхэж бсан ч гоолдох чадахгүй бсаар л цаг дуусах дөхсөн ч Бэнтнэр 3 оноог багтаа авчирч чадлаа....... энэ тоглолтонд зочин багийн хаалгач Ханэманн тун сайн блаа..... 8 сэйв... гэсэн ч сүүлд Бэнтнэр-н мөргөлтийг тэссэнгүй ээ.........
БЭНТНЭР ЭЦСИЙН МӨЧИД ХОЖИЛ АВЧИРЛАА.......
Reebok Stadium - 21111
Bolton Wanderers 0 - 1 Aston Villa 11' 0 - 1 Ashley Young
Болтонг АСТОН ВИЛЛА Яанг-н гоолоор талбайд нь буулган авлаа...... 11 минутанд Ашли Яанг зүүн талаар авч орон баруун хөлөөр тун эвгүй эргүүлэгтэй цохиж гоолдсон........... Астон Вилла сүүлийн 12 тоглолтонд 1-хан хожигдсон..... тэр нь өнгөрсөн долоо хоногт Чэлсид 7-1-дүүлсэн тоглолт юм......... Болтоны хувьд 3 дараалан хожигдоод бна.........
ТОГЛОЛТЫН БААТАР.......
Fratton Park -16207
Portsmouth 0 - 0 Blackburn Rovers 60' УЛААН КАРТ - Anthony Vanden Borre ПОРТСМОУТ Гэмтэл бэртэлд олон тоглогчдоо / David James (calf), Kevin-Prince Boateng (ankle), Hassan Yebda (knee), Tal Ben-Haim (groin), Nadir Belhadj and Marc Wilson (both leg)/ алдаад бгаа Помпэй 10-уулаа үлдсэн ч Блэкбурн-с оноо салгаж чадлаа......... Блэкбурн-н Данн, Самба нар эхний үед хаалганы шон хусаал....... 2-р үеийн 60 минутанд эзэн багийн Вандэр Боррэ улаан карт авч хөөгдснөөр 10-уулаа үлдсэн ч хамгаалсаар хуурай тэнцээ хийж чадлаа......
Блэкбурн сүүлийн 4 тоглолтоос 2 хожил 2 тэнцээ аваад бгаа бол Помпэй сүүлийн 3 тоглолтоос анхны оноогоо авлаа..............
Britannia Stadium - 27604
Stoke City 2 - 0 Hull City 6' Ricardo Fuller 1 - 0
90' Liam Lawrence 2 - 0
СТОУК Халл Ситиг Британния стадиондоо 2-0-длоо.......... 6 минутанд Фуллэр хаалгачийн эсрэг ганцаар гаран гоолдож.......... цаг дуусах мөчид Лаурэнсэ улирлын анхны гоолоо хийснээр 2-0..... энэ тоглолтонд ХАЛЛ-н ахлагч Боатэнг гэмтэл авч насилкаар талбайг орхисон билээ.........
Stadium of Light - 43184
Sunderland 3 - 1 Tottenham Hotspur 1' Darren Bent 1 - 0
29' Darren Bent (pen) 2 - 0
41' Darren Bent (pen miss) САНДЭРЛАНД
62' Darren Bent (pen miss) САНДЭРЛАНД
72' 2 - 1 Peter Crouch
86' Boudewijn Zenden 3 - 1
Сандэрланд топ 4-н төлөө өрсөлдөж бгаа Тоттэнхэм-г 3-1-длээ........ энэ тоглолтонд шүүгч Лий Масон 3 ч пэналти зааж....... Бэнт 1-г нь оруулж 2-г нь алдаал.........
Тоглолт эхлээл 36-хан секундэд талбайн эзэд гоолдчихлоо....... Ричардсоны цохисон булангийн цохилтыг хаалганы урдаас Кэмпбэл мөргөснийг СПАРС хаалгач Гомэз хаасан ч ойсон бөмбөгийг Бэнт нэмээд гоолдчихлоо..... 1-0......
28 минутанд Тоттэнхэм-н Валкэр 16 дотор бөмбөгөнд хүрээл шүүгч пэналти заалаа..... пэналтиг Бэнт цохиж гоол...... 2-0....... Бэнт даблдлаа..... лигид 22 гоолтой боллоо......
1-р үе дуусахаас 5 минутын өмнө Модрич Бэнт-г 16 дотор унагаж шүүгч шууд л пэналти заав........ Бэнт пэналтиг цохилоо.... Гомэз хаачихлаа...... Бэнт хэт трикдэх боломжийг алдчихийм.....
2-р үе эхлээл... Тоттэнхэм-нхны 2 ч довтолгоог Гордон хаачихав....
61 минутанд Паласиос Мэйлэр-г 16 дотор унагаж шүүгч энэ тоглолтын 3 дахь пэналтиг заалаа...... дахин Бэнт цохилоо... Гомэзд ойсон бөмбөг хаалганы баруун шонд ойсныг Гомэз бариад авлаа...... хн.... Бэнт покэр хийх боломжийг алдлаа..... 2 пэналти хаалгаал........ Гомэз сайн бна аа....... Гомэз бгаагүй бол ч Спарс л олон гоолоор нухуулах блаа...
72 минутанд сэлгээгээр орж ирсэн Кроуч тооны зөрүүг багасгалаа....... Кранкяар-н зүүнээс өгсөн кроссыг хаалганы урдаас мөргөөл гоол..... 2-1... мань эртэй агаарт өрсөлдөн хүн үнэндээ алга....... Гонзгор эрийн лигийн 7 дахь гоол............
Тоттэнхэм одоо л сэргэж тэнцүүлэх нь гэтэл.... цаг дуусахаас 4 минутын өмнө эзэн багт сэлгээгээр орж ирсэн Зэндэн хуучин бууны хугархай гэдгээ батлан ганган гоол хийж 3-1...... Хэндэрсоны баруунаас хөөргөж өгсөн кроссыг зүүн талаас шууд гуядаж цохиж гоол........
Тоглолтын дараа Сандэрланд-н коуч Стив Брюс..... Бэнт-н 2 пэналти алдсныг уучилж бгаа гэнэ.... учир нь тэрээр даблдаж багтаа ялалт авчирсан....... тэгээд ч сайн тоглогчид пэналти алддаг гэж өөрийн тоглогчоо өмөөрчээ..........
Сандэрланд сүүлийн 7 тоглолтонд 1 л хожигджээ....... Тоттэнхэмийн 5 дараалан хожоод бсан цуврал зогслоо...........
Turf Moor - 21330
Burnley 1 - 6 Manchester City 4' 0 - 1 Emmanuel Adebayor
5' 0 - 2 Craig Bellamy
7' 0 - 3 Carlos Tevez
20' 0 - 4 Patrick Vieira
45' 0 - 5 Emmanuel Adebayor
58' 0 - 6 Vincent Kompany
71' Steven Fletcher 1 - 6
Барнлиг СИТИ талбайд нь “burn” хийлээ......... 1-6........ эхний 7 минутанд л 3 гоол хийж мийгээл...... эхний үед л 5-0....
Тоглолт ширүүн бороонд дунд явагдлаа....
Тоглолт эхлээл зочид илүүрхээл....... дөнгөж эхлээл 16-н шугам дээрээс Жонсон-н цохисон нь хаалганы баруун шон хусаал.....
Үүний дүнд 4 дэх минутанд гоолдчихлоо..... Адам Жонсоны цохисон булангийн цохилтыг Адибаёор 16-д тогтоон баруун хөлөөр хүчтэй цохиж 0-1......
Дараахан нь Тэвэз-н урагш гаргаж өгснийг Бэллэми авч орон 16-с цохиол гоол...... 0-2....... Бэллами-н 9 дэх гоол.......
7 дахь минутанд Адибаёор 16-с хүчтэй цохисныг Барнли-н хаалгач Жэнсэн хаасан ч ойсон бөмбөгийг Тэвэз нэмээд гоол....... 0-3...... алжийна аа....... Тэвэз-н 20 дахь гоол.......
20 минутанд Жонсоны цохисон бас нэг булангийн цохилтыг 16-с СИТИ-н ветеран Виера мөргөөл гоол... 0-4....
18 минутын дараагаар эзэн багийнхны довтолгоог СИТИ хаалгач Гивэн хаачихав....... Блэйк-н цохисон булангийн цохилтыг хаалганы урдаас Нужэнт мөргөснийг Гивэн гайхалтай хаалаа.....
44 минутанд Бэллэми-н зүүнээс өгсөн кроссыг 16-д Тэвэз тогтоон зүүн хөлөөр цохисон нь хаалганы зүүн шонг онолоо......
Дараахан нь Тэвэз-н урагш гаргаж өгснийг Адибаёор авч хаалгачийг эсрэг ганцаар гаран цохиж гоол....... 0-5...... Адибаёор даблдснаар лигид 11 гоолтой боллоо........
Эхний үед л 0-5…. Аймаар бна аа…..
Бороо улам ширүүсч….. талбай авах юмгүй шалбааг…….
2-р үед Барнли-н дасгалжуулагч Бриан Лаус 2 ч сэлгээ хийсэн ч үр дүнд хүрэхгүй л блаа……..
Харин ч 58 минутанд СИТИ дахин гоолдлоо…. Адам Жонсоны цохисон булангийн цохилтыг хаалганы урдаас Компани мөргөж гоол….. 0-6…… Жонсон бараг 3 гоолын дамжуулалт өгчихлөө….
71 минутанд сэлгээгээр орж ирсэн Корк-н урагш өгсөн дамжуулалтыг Флэтчэр зүүнээр авч орон 16-с хүчтэй цохиж нэр төрийн гоолыг БАРНЛИ-д авчирлаа…….. стадионыг орхилгүй үлдсэн Барнли-н үнэнч фанатуудыг жинхэнэ баярлууллаа……. Энэ гоолыг харах гэж бороонд нүдүүлэн хүлээж бсан фанатуудын нар нь гарлаа……….
Намар МАН-г талбайдаа хожиж бсан....... Барнли талбайдаа хийсэн сүүлийн 5 тоглолтоос 1 л оноо авчээ....... энэ хожлыг авснаар СИТИ топ 4-т багтах боллоо………..
0-6…..
4 сарын 4-нд.........
St Andrews Stadium - 27909
Birmingham 1 - 1 Liverpool 47' 0 - 1 Steven Gerrard
56' Liam Ridgewell 1 - 1
Shots (on Goal) 10(3) 20(3)
Топ 4-н төлөө өрсөлдөж бгаа Улаануудад Бирмингэм том шавар хаалаа даа…………. Талбайдаа хожигдох дургүй Бирмингэмд Ридгэвэлл тэнцээ авчирлаа……… Алэкс Мклэйш-н баг Ливерпултэй хийсэн 8 тоглолтонд хожигдсонгүй ээ.
Тоглолтын 35 минутанд улаанууд гоолдох тун дөхлөө…. Торрэс-н баруунаас дамжуулсныг нь хаалганы урдаас Макси шууд цохисон нь хаалганы хөндөл цохичихлоо…… жаахан л доохон нь бсан бол орох блаа……
Үүнээс хойш талбайн эзэд илүү довтолж ч бсан ч үр дүнд хүрэлгүй 1-р үе дууслаа………
2-р үе эхлээл удаагүй бхад Улаануудын домог….. Жэрард гайхалтай гоол хийж тоглолтыг эргүүллээ……. Жонсон-н хальт цохисныг зүүн талд Жэрард тогтоон 1 дараал хаалга руу цохисон нь хаалганд орж 0-1…… гайхалтай гоол…….
Гэсэн ч удаагүй бтал….. 56 минутанд эзэн багийн МкФаддэн-н холын кроссыг ойроос Ридгэвэл шууд хаалга руу биеэрээ чихээдл тэнцүүлчихлээ…… 1-1.. улаануудын хамгаалалт тун хайнга бна аа…..
Тооны харьцаа тэнцсэн бтал…. Улаануудын дасгалжуулагч Рафа….. лидер довтлогч Торрис-г суулган Нгог-г талбайд гарахын…… Жэрард-г Рафа-н энэ шийдвэр гайхашрууллаа…. Бодуул Евро лигид Торрис-г нөөж бгаам бол уу даа…..
Сэлгээгээр орж ирсэн Нгог 68 минутанд хаалганы урдаас мөргөсөн нь хаалга оносонгүй ээ…… уул нь сайхан боломж блаа…..
Дараахан нь эзэн багийн Боуэр хоосон хаалга руу гоолдох боломжийг алдчихийм…… гоё дамжуулалтыг зөрөөл……..
73 минутанд Нгог бас нэг боломжийг алдлаа.. Макси-н дамжуулалтыг 16-с цохисон нь хаалга оносонгүй….
Цаг дуусах мөчид дахин гоол хийх маш сайхан боломжийг Нгог алдснаар Улаанууд 1 оноотой эвлэрэхээс өөр аргагүй боллоо…….
Бирмингэм сүүлийн 13 тоглолтонд талбайдаа хожигдоогүй….6 хожиж 7 тэнцсэн…….. энэ нь 1974 оноос хойших хамгийн урт хожигдоогүй цуврал гэнэ……… өмнөх тойрогт тайтл-н төлөө өрсөлдөж бсан Ганнэрс-с эцсийн мөчид гоолдож 1 оноо салгачихсан…… энэ удаа улаануудаас салгалаа…………
1-1........
Craven Cottage - 22730
Fulham 2 - 1 Wigan Athletic 34' 0 - 1 Jason Scotland
47' Stefano Okaka Chuka 1 - 1
58' Brede Hangeland 2 - 1
Довтлогчийн асуудалтай бгаа Фулхэм талбайдаа эхэлж гоол алдсан ч 2-р үед 2 гоол хийн ВИГАН-г буулган авлаа............ 34 минутанд Виганы Скотланд 16-н шугам дээрээс хүчтэй цохиж гоолдсон ч. 2-р үе эхлээл 2 минут болж бхад….. Фулхэмд РОМА-с лооноор 1 сард ирсэн Окака өсгийдөж гоолдож тэнцүүллээ….. 58 минутанд булангийн цохилтыг Хангэланд мөргөж гоолдсноор хожлыг гоолыг хийлээ……..
Сайхан comeback хийснээр 3 дараалан хожигдоод бсан цувралаа Фулхэм зогсоож чадлаа...... Виган сүүлийн 5 тоглолтонд 4 хожигдлоо………
Goodison Park - 37451
Everton 2 - 2 West Ham United 24' Diniyar Bilyaletdinov 1 - 0
37' Hossam Mido (pen miss) ВЭСТ ХЭМ
60' 1 - 1 Manuel Da Costa
85' Ayegbeni Yakubu 2 - 1
87' 2 - 2 Aruajo Ilan
Эвэртон талбайдаа ВЭСТ ХЭМ-тэй 2-2-р тэнцлээ........
24 минутанд эзэн багийн Кахилл-н мөргөж дамжуулсныг хаалганы урдаас Оросын легионэр Билялэтдинов мөргөөл гоол...... 1-0......
13 минутын дараагаар эзэн багийн хамгаалагч Дистин Карлтон Коул-г 16 дотор унагаж шүүгч Ховард Вэбб шууд пэналти заалаа...... пэналтиг Мидо цохилоо..... Эвэртоны хаалгач Ховард хаачихав... маш итгэлгүй сул цохисон...... уул нь Коул-р л цохиулсан бол тэнцэх блаа....... Зола-н царай барайгаал.......
2-р үе......
59 минутанд баруун талаас ВЭСТ ХЭМ-н Ноблэ 16-с хөөргөж цохисон нь хаалганы дээд хөндөл оноод буцлаа........... азгүй бна даа....
Дараахан нь Ноблэ булангийн цохилт цохиж....... хаалганы өмнөх бужигнаанаас ойсон бөмбөгийг Мануэл Да Коста хаалганд хийснээр 1-1........... Зола ч үсрээл.......
65 минутанд ВЭСТ ХЭМ-н сөрөг довтолгоо хийж......... Карлтон Коул 16-н гаднаас цохисон нь хаалга оносонгүй ээ.......
Эзэн багийн довтлогч Са-г 16 дотор Да Коста унагасан ч Ховард Вэбб пэналти гэж үзсэнгүй ээ.
85 минутанд эзэн багийн Бэйнэс-н зүүн жигүүрээс хөөргөж өгсөн дамжуулалтыг хаалганы урдаас сэлгээгээр орж ирсэн Яакубу мөргөөл гоол..... 2-1........
2 минутын дараагаар Алхнуудын Фаубэрт-н холын маш гоё кроссыг хаалганы урдаас сэлгээгээр орж ирсэн Илан шууд мөргөөл гоол... 2-2..... Илан сэлгээгээр орж ирээл Золад тэнцээ авчирлаа......
Эвэртон сүүлийн 6 тоглолтонд хожигдсонгүй..... 3 хожил 3 тэнцээ......... 6 дараалан хожигдоод бсан ВЭСТ ХЭМ энэ удаа оноо авч чадлаа......
ЯАКУБУ-Н МӨРГӨЛТ.......
ИЛАН ТЭНЦҮҮЛЛЭЭ.......