~Nazionale Italiana

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Tue May 11, 2010 11:46 pm

7г нь хасна гэхээр хэнийг нь хасах юм бол до.
Де Санктис,Замбротта,Гаттузо,Кандриева,Коссу,Росси,Борриело гэж магадгүй
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby crusader » Tue May 11, 2010 11:48 pm

довтолгоо бол үнэхээр хүчирхэг байна. Хагастаа залуусыг олноор дууджээ.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Tue May 11, 2010 11:57 pm

Харин энэ жилийн Италийн довтолгоо 1998,2002,2006 г бодуул хамаагүй муу байгаа гэж бодож байна.Хэдий Жилардино,Ди Натале,Паззо нар СериА даа гоолтой байгаач том тэмцээний туршлага муутай.Жила л хамгийн юм үзсэн нь байна даанч бүтэлгүй.
Липпигийн blaklist үүдээс урьдийн адил дуудагдсангүй.Кассано,Микколи,Балотелли....
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Tue May 11, 2010 11:59 pm

crusader wrote:довтолгоо бол үнэхээр хүчирхэг байна. Хагастаа залуусыг олноор дууджээ.

:smile: гол найдаж байсан хүмүүс байхгүй байхад яаж хүчтэй гэж хараад байгаан Еврогоор яаж шившэгээ тарьлаа... Ди Натали, Жила 2 форм сайн байгаа том тэмцээнд гоолдаж чаддаггүй. Бороо угаасаа хусагдана. Росси Конфедрешн Капаар мөргөсөн болгонд унаад байсан дундаа хамгаалалтандаа тус болж чаддагүй гэхдээ мэдээж нас залуу цус шингэн гэхдээ л найдхад хэцүү... Минийхээр бол түүхэн дэхь хамгийн муу довтолгооны шугамын нэг
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby Captain » Wed May 12, 2010 1:40 am

манай Акуа багтчих зай байхгүй л байхдаа сүүлийн үед уул нь дажгүй л байгаад байгаа шд :ногоон:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: ~Nazionale Italiana

Postby Чуугий » Wed May 12, 2010 9:33 am

..::Affictor::.. wrote:7г нь хасна гэхээр хэнийг нь хасах юм бол до.
Де Санктис,Замбротта,Гаттузо,Кандриева,Коссу,Росси,Борриело гэж магадгүй


Бараг л наад 7г чинь хасах байхаа даа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ~Nazionale Italiana

Postby El Payaso » Thu May 13, 2010 9:43 pm

Шигшээгийн дасгалжуулагч нараас хамгийн муу сонголтоо хийсэн хүн гэсэн Мара, Липпи, Дунга гурав байна... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ~Nazionale Italiana

Postby spain man » Fri May 14, 2010 4:16 pm

Липпи ч нөгөө хоёроо бодвол юу хийж байгаа мэдэж байгаа л даа... Яахав биг нэйм харагдахгүй байгаа ч гсн формлог хүмүүс юм шиг санагдлаа... Угаасаа түрүүчийн дашт аар эдний бомбардир нь 2 гоолтой баахан гарууд байлуу ккк ... Тэгээд зангидаад явуулчих байх... Пирло л хамгийн чухал хүн дээ... Тэгээд Дэ Росси...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ~Nazionale Italiana

Postby enzo » Sat May 15, 2010 12:18 am

Ай мээдкү энэ жил духлаа санагдаад байна..гэхдээ дэмжээд суучина даа.. Мара,Дунга 2 оос Липпи арай дээр шийд гаргажээ хэхэ..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Sat May 15, 2010 12:20 am

липпих ч тэр мара эдэртэй бол харьцуулахгүй л дээ... гол нь өөрийх нь дасгалжуулах философид байх шиг байгаан энэ удаагийн сонголт нь юу болохыг одоо дэлхийн аварга эхлэхээр л харахгүй бол
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby kamizake » Sat May 15, 2010 7:06 pm

Нэг л найдвар муутай санагдаад байгаам да гэхдээ яахав дэмжхээс өөр арга байгаа биш дэ
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby LeMoN » Mon May 17, 2010 4:58 pm

Аи зөрүүд өвгөн мэдэж байгаа юм байгааздээээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Tue May 18, 2010 7:24 am

өвгөн зөрүүд ч гэсэн чаддаг зөрүүд шт ямар мара шиг цээжний хэнхэг байгаа биш...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Wed May 19, 2010 8:47 am

Гроссо, Кандрева 2-ыг хасаад 28 тоглогчтой үлдчихлээ дээ. Де Санктис бол яав ч хасагдахгүй, Сиригу л хасагдах байх... Гаттузог бол хасахгүй биз, нэг тийм талбайд гарахгүй ч бэнчээс дэмжиж байх эрчтэй тоглогч хэрэгтэй болно. Мажжио чинь яг цэвэр баруун хамгаалагч биш, Липпи мэдээж ардаа 3 хамгаалагч гаргахгүй юм чинь Замброттагаас илүү Мажжио хасах магадлал ч илүү юм уу.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Wed May 19, 2010 12:54 pm

гэхдээ замбагийн форм бол ёстой хог байгаашт.. гроссог хассан нь зөвдсөөн... бороог одоо хасчуул санаа амрах гээд байна
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Wed May 19, 2010 9:49 pm

Кандреваг хассан нь жоохон тиймхэн л байна.Ийм ирээдүйтэй залууг авч явж том тэмцээний туршлага өгж байхгүй.
Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Thu May 20, 2010 11:52 am

Тэмцээний өмнөх тарчлаан болон хязгааргүй баяр баясал. 2006 оны Германы ДАШТ

ДАШТ-ны бэлтгэл эхнээсээ л шигшээ багт сайнаар эхэлсэнгүй. Шигшээ баг Флоренцийн бэлтгэлийн баазад цугларч байх үед Кальчиополигийн хэрэг дэгдэж, хэвлэлээр янз бүрийн зүйлс цацагдаж эхлэв. Италийн шигшээг тэмцээнээс бүрмөсөн хасах гэх мэт яриа сонсогдож, багын нэр бүхий тоглогчид Ром, Милан, Неаполь хотууд руу байнга дуудагдаж, хэцүү асуултууд хариулж, байцаагдаж байв. Энэхүү байцаагдаж байсан тоглогчид дунд багын ахлагч Фабио Каннаваро хүртэл байв. Мөн зэрэгцээд багын хаалгач Буффон хэд хэдэн веб сайтаар зочилж, хуулийн гадуур бооцоо тавиагүй гэж шүүгчдийг тайтгаруулж тайлбар хийх ажилтай байв. Шигшээ баг тэр чигээрээ бэлтгэлийн баазад хүрч ирж, янз бүрээр дайрч давшилсан хөгжөөн дэмжигчдийн довтолгоонд нэрвэгдээд байв. Шигшээ багын хэвлэлийн баг хурал мөн л тэр чигээрээ Кальчиополигийн талаарх яриа, асуултаар дүүрсэн байв.
Марчелло Липпи энэ бүх дарамт, дайралтад хамгийн ихээр нэрвэгдэж байсан хүн байлаа. Учир нь тэрээр урьд нь Ювентусын хүн байснаас гадна түүний хүү Давидэ хөлбөмбөгчдийн агентуудын ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг, үүгээрээ мөн адил Кальчиополитой холбоотойгоор албан ёсоор шалгагдаж эхэлсэн байв. Мөн дээр нь GEA World-д хамрагддаг агентуудын хөлбөмбөгчдийг өмнөх шигшээ баг болон одоогийн 2006 оны шигшээд давуу боломж олгож дууддаг гэсэн аман яриа гарсан байлаа. Липпи шигшээ багыг Герман руу үдэн гаргахаас яг өмнөхөн гайхалтай цагаан костюмаар гаргарсан Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Гиудо Россигийн дэмжлэг, хамгаалалтын ачаар багын дасгалжуулагчаар үлдэж, хамт явж байв. Моггиг сайн ажиллаж байсан гэж хэвлэлийн баг хурал дээр хэлсэнийх нь төлөө шигшээгийн ахлагч Каннаварогийн ахлагчийн туузыг хураахыг сэтгүүлчид шаардаж эхэлсэн. Маргааш нь мань хүн дарамт, шахалтын доор хэвлэлийн баг хурал зарлаж, өмнө хэлсэн үгээ залруулжээ. Энэхүү хар явдал дээр нь Гаттузо болон Замбротта нарын гэмтэл нэмэгдэж, Липпигийн хувьд хар дарсан зүүд мэт явдлууд ээлжилсээр байв. Гэсэн ч мань хүн гэмтэлтэй 2-ыг авч явж, яваандаа энэ нь зөв байсан нь батлагдсан.
Кальчиополигийн хэрэг явдлаас болж ДАШТ-ны явц хэвлэл, олон нийтийн анхаарлын гадна 2-р зэрэгт тавигдсан мэт байв. Байдал шигшээгийн эхний тоглолт буюу Гананы шигшээг 2-0-ээр Пирло, Яквинта нарын гоолоор хожиход жаахан өөрчлөгдөв. Гэсэн ч АНУ-ын шигшээтэй хийсэн тоглогт сайнгүйгээр эргэж, Де Росси өрсөлдөгчөө тохойлдсон хэргээр хөөгдөж, Заккардо хачин байдлаар өөрийн хаалганд гоол хийж, 10-уулаа үлдсэн Италичууд 9-үүлээ үлдсэн Америкчуудыг барсангүй.
Матераццигийн мөргөлт, Инзагигийн хулгайн гоолоор Чехийг хялбархан хожиж, шөвгийн 16-д Австралитай таарахаар шалгарав. Липпи дараа нь дурсахдаа Чехтэй хийсэн тоглолтын дараа Италийн шигшээ багынхан тэмцээнд түрүүлж чадах юм байна гэсэн итгэл, үнэмшилтэй болж эхэлсэн гэсэн байдаг. Учир нь шөвгийн тоглолтуудын сугалаа ерөнхийдөө гайгүй, шууд л хялбархан явсаар шөвгийн 4-д очихоор байв. Гэхдээ мөн л урдын адил сайн тоглолтын дараа дундаж тоглолт үзүүлж, Матерацци хөөгдөж нэг хүн дутуу байх эгзэгтэй агшинд зүүн захын хамгаалагч Фабио Гроссогийн хосгүй чармайлтаар цаг дуусах мөчид 11-с торгуулийн цохилт гүйцэтгэх эрхийг авч, тоглолтыг нэмэлт цаг руу оруулахгүй хожиж дуусгах боломжтой болов. Тотти цохилтыг тун хянамгай, өөрийн уламжлалт эргүүлэгтэй цохилтоос татгалзаж, эрсдэл багатай шууд цохилтоор хаалганд оруулав. Италийн хамгаалалт ч үнэхээр гайхамшигтай байлаа.
Энэ дотроос хамгийн чухал зүйл нь шигшээ багын хувьд нэг нэгнийхээ төлөө тэмцэх хүсэл тэмүүлэл, юутай ч учрахаас айхгүй нэг чул нэгдэл болж чадсан байсан нь өмнөх хувиа хичээгээд бүтэлгүйтсэн 2002, 2004 оны нөхцөл байдлаас тэс өөр байв. Шигшээ багын ихэнхи тоглогчдод энэ тэмцээн бол олон улсын түвшинд амжилт гаргах бараг л сүүлийнх нь боломж байв. Липпи мөн сүүлийн үеийн тэмцээнүүд болон өмнөх шигшээ багынхны зүгээс гаргаж байгаагүй шууд дамжуулалт голчилсон довтлох тактикыг хэрэглэж байлаа. Өмнө Трапаттони байхад хожиж явахад 1 довтлогчоо суулгадаг байсан бол Липпи илүү довтлогч, эсвэл довтлох чиглэлийн тоглогч оруулах хандлагатай байв. Тэмцээний дараа гол баатруудын нэг Гаттузо шигшээ баг яг л ажилчин анги шиг л байсан гэсэн нь үнэхээр л тоглогчид нэг нэгнийхээ төлөө чармайж, сэлгээг ямар ч үг дуугүйгээр хүлээн зөвшөөрч, тоглолт бүрийн өмнө гарааны 11-ын сонголтыг ямар нэгэн гомдол, бухимдалгүйгээр хүлээн авч байсантай холбоотой. Тэмцээний туршид Италийн шигшээгийн 10 өөр тоглогчид өрсөлдөгчийн хаалганд гоол хийсэн бөгөөд нөөц 2 хаалгачаас бусад бүх тоглогчид ямар нэгэн хэмжээгээр талбайд гарч, багын төлөө өөрсдийн хүчийг өргөсөн байна. Тэмцээний үеэр Италийн хөлбөмбөгийн түүхэнд хачин үйл явдал болж, өмнө уламжлал ёсоор өрнөдөг байсан шигшээг хэнд тулгуурлаж зохион байгуулах вэ? Хэн шигшээг чирэх вэ? гэсэн маргаанууд гараагүй байна. Магадгүй Кальчиополигийн хэрэг явдал анхаарлын төвд байсан тул сиймхийгээр нь орхигдсон байх ч магадлалтай. Австралийг ялсаны дараа Итали орон нэгмөсөн ДАШТ-ны уур амьсгал арай гэж орж, бусад үед нэн ховор үзэгддэг нэгдсэн улсын далбаа хаа сайгүй л гарч ирэв. Мөн Италиа гэсэн бичигтэй футболка зах дээгүүр элбэгшиж, ТВ-үүд ч багын тухай, багын сонголт, тактикийн талаар шөнө дүл болтол хэлэлцэж эхлэв.
6-р сарын 27-нд Каннаваро нэг хөгжилтэй хэвлэлийн бага хурал хийж байхад аймшигтай мэдээ гар утсаар дамжин мэдэгдсэн бөгөөд тэрээр илэрхий шоконд орсон байдалтайгаар танхимыг орхин гарав. Ювентусын баруун хагас хамгаалагчаар 1995-2006 онуудад тоглогч байсан Жианлука Пессото хүнд байдалтай Турины эмнэлэгт байна гэсэн мэдээ байв. Пессото тэр өдрийн 12.10 минутад Ювентусын багын менежер гэсэн шинэ албан тушаалыг дөнгөж хүлээж аваад Ювентусын байшингын дээвэр дээр гарсан байна. Тэрээр өөрийн гар утасны аппарат, автомашины түлхүүрээ үлдээгээд 15 метр өндөрөөс клубын дэд ерөнхийлөгч Роберто Беттегагийн машин дээр унасан байна. Католик Пессото тухайн үедээ үсрэхээсээ өмнө гартаа сарнайнууд барьсан бөгөөд дараа нь тэр үеийн хямрал, дарамтаас болж тэгэхэд хүрсэн гэсэн байна. Тэрээр нэлээд ноцтой гэмтсэн ч дараа нь гайхалтай азаар ч гэмээр юм уу эдгэрч, ямар нэгэн байдлаар эрхтэн дутуу болоогүй байна. Түүний нэг багын анд байсан 3 болох Замбротта, Феррара, Дель Пьеро нар тусгай зөвшөөрөл авч түүнийг Германаас ирж эргэсэн байна.
Дахиад л хөлбөмбөгийн талбай дээрх үйл явдал ач холбогдолгүй мэт болж, Кальчиополи хэвлэлийн эхний нүүрийг эзэлж эхлэв. 6-р сарын 29-нд 200 гаруй сэтгүүлчдийн өмнө Кальчиополигийн хэргийн шүүх Ромд эхлэв. Ювентус, Милан, Лацио, Фиорентина гэсэн 4 баг, нэлээд хэдэн шүүгч, удирдлагууд шүүх хуралд хэрэгтэнээр татагдав. Германы тэмцээнд оролцож байсан Италийн лигт тоглодог олон итали болон бусад гадны тоглогчид дараа улиралд аль багт тоглох, баг нь АЛ-д оролцох эсэх дээр ямар ч таамаглалгүй байв. Яг энэ нөхцөл байдалд Италичууд шөвгийн 8-д Украйны эсрэг тоглохоор талбайд гарав. 1982 онд яг л иймэрхүү асуудалд нэрвэгдсэн баг хэвлэлээр бөмбөгдүүлж, тэмцээнийг цааш үргэжлүүлэх ямар ч боломжгүй гэж тооцогдож байв. Гэсэн ч тэд Аргентин, Бразил, Польш болон Германыг хожиж аваргын цомыг авч байсан билээ. Ер нь адилхан нөхцөл байдал үүссэн ч туулах зам хол байлаа. Украйнчуудыг Замброттагийн нэг гоол, Тонигийн 2 гоолоор хялбархан байдлаар буулгаж авав. Баг ч урдын адил гоол хаалгандаа алдсангүй, Буффон тэмцээний хамгийн хүчтэй хамгаалалтын ард хэнд ч дийлдэшгүй байв.
Дортмундад хэзээ ч хожигдож байгаагүй Германчууд тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт буюу хагас шигшээд тэднийг хүлээж байв. Тоглолт дөхөх тусам Германы хэвлэлүүдийн өдөөн хатгасан нийтлэлүүд Arrivederci Pizza /Баяртай Пицца/ гэх мэтүүд Германд, Италид өмнөх 2 багын тоглолтууд болох 1970 оны 4:3, 1982 оны шигшээ тоглолтыг дурьссан эцэс төгсгөлгүй нийтлэл, хэлэлцүүлэг болж байв.
Энэ 2 багын тоглолтын өмнөх уур амьсгал дээр тос нэмсэн үйл явдал болсон нь өмнө тоглолтод Германчууд Аргентинчуудыг хожоод дараа нь болсон тоглогчдын үйл ойлголцолын үеэр Германы Фрингс Аргентинаас хэн нэгнийг цохиж 1 тоглолтоор ФИФА-гаас торгуулсан байна. Фрингсийн энэ үйлдлийг Италийн СкайИталиа суваг олзолж, сувгаар гаргаж, нэлээд хэлэлцүүлэгг болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Италичууд үүнийг зохион байгуулсан гэсэн яриа гарав. Мөн дээр нь тухайн үедээ JJ2 гэдэг нэртэй байж байгаад сүүлдээ Бруно гэж нэрлэгдэх болсон баавгай Италийн баруун хойд хэсгийн Трентино уулнаас Германы нутагт бууж ирж, мал амьтан барьж, түйвээж эхэлсэнийг нь Германы анчид Бавари мужид буудаж хороосон байна. Иймээс Трентино зүгийн Италийн хөгжөөн дэмжигчид жижиг баавгайн тоглоом өмнөө барьж, өшөөг авах хэрэгтэй гэсэн хөөрхөн аян өрнүүлсэн байна.
Тоглолт Италичуудын давамгайллаар явагдсан бөгөөд Германчууд ч сайнгүй тоглож байв. Нэмэлт цаг эхлэхэд Липпи огцом шийдвэрүүд гаргаж, довтлогч, тэр чиглэлийн тоглогчдыг нэмж оруулсаар байсан нь яаж ч болзошгүй 11-ын цохилтоос зайлсхийх гэсэн арга хэмжээ байв. Жилардино нэмэлт цагт нэг хөндлөвч оносон бол Замбротта боломжоо хийсгэж хаалганы дээгүүр цохив. Италичууд довтолсоор....119 дэх минутад Пирло Германы хамгаалалтын алдааг харж, Гроссо руу эвтэйхэн паас хаяахад 5-хан жилийн өмнө хэн ч мэдэхгүй Сери С2-ын Чиети багт тоглож байсан мань эр хөөрхөн эргүүлэгтэй цохиж, Ленманы хаалганд чухал гоолыг оруулав. Тэрээр Non ci credo буюу би итгэж чадахгүй байна гэж хашгирсаар учир зүггүй гүйсэн нь мөн л 1982 онд Тарделлигийн үйлдэлтэй адилхан байв.
Яг энэ мөчөөс өмнө Италичуудын цөөхөн хувь нь л Гроссо гэж хэн вэ гэдгийг танихгүй байсан бол одоо тэрээр үндэсний баатар болжээ. 1 минутын дараа Италичууд сөрөг довтолгоог Каннаварогоор эхлүүлж, Тотти, Жилардино, Дель Пьеро гэсэн гайхамшигтай дамжуулалтуудаар тоглолтын цэгийг тавив. 1995 онд яг энэ цэнгэлдэх хүрээлэнд АЛ-ын тоглолтод Дель Пьеро Боруссигийн хаалганд яг иймэрхүү гайхалтай эргэлттэй цохилтоор анх өөрийгөө таниулж байлаа. Мөн энэ тоглолтод оролцсон Жилардино яг энэ өдөр төрсөн бөгөөд бас л яг энэ өдөр 1982 оны ДАШТ-д Бразилыг хожиж байлаа.
ImagevsImage
Тоглолт ч дуусч, баяр цэнгэл эхэллээ. Хэдийгээр яг энэ өдөр Ромд шүүхээс Дель Пьерогын баг болох Ювентусыг Сери С руу илгээх шийдвэр гаргасан ч энэ л баяр цэнгэл тэр бүх хар мэдээг хэвлэлийн 1-р нүүрнээс авч хаяж чадсан байна. Италичууд урдын адил Германчуудыг хожиж, Пиццагийн өшөө авалт гэж хашгиралдаж байв. Хамгаалалтаараа алдаршсан баг довтолсон тоглолтоор баллаж байв. Баг ч урд байгаагүйгээр нэгдэж, гайхалтай тоглолтыг үзүүлж байсан бөгөөд хамгийн их алдаа хийлгүүлсэн багаар тодорлоо.
Францын шигшээ баг шигшээ тоглолтын учраа байсан бөгөөд Зиданы чухам энэ л баг сүүлийн үед Италичуудын тоглолт таардаггүй өрсөлдөгч байсан бөгөөд 1986, 1998 онуудад торгуулийн цохилтоор, 2000 онд алтан гоолоор тэднийг гол гаргаад гаршсан байв. Берлины тоглолт ойртох тусам Италийн нийтлэлчид хожилд итгэлтэй болсоор байсан төдийгүй өөрийн багыг хамаагүй дээр гэж үзэж байв. Бүр хамгийн мэргэшсэн сэтгүүлч болох Ла Стампагийн Роберто Беккантини бүр Италичууд үндсэн цагт 1-1-ээр тэнцэж, пенальтигаар хожино, Аззуричууд булангын цохилтоос гоолыг хийх бол Трезеге шийдвэрлэх цохилтыг алдана гэж таасан байлаа. Шигшээд шалгарсан 2 багаас нийт 8 тоглогч нь Ювентусын тоглогчид байсан бөгөөд эднээс Дель Пьеро л юу ч болж байсан Ювентусдээ ирэх улиралд үлдэнэ гэж амласан байлаа.
Аззуригийн хувьд тааруухан тоглолтыг эхлэв. Тоглолт эхлээд 6 минут өнгөрөв үү үгүй юу буяны гэж болох 11-ын цохилтоор торгуулж, Зидан түүнийг нь Тотти шиг эргүүлэгтэй цохиж тоглолтыг тэргүүлэв. Тотти нэг их үзэгдээгүй ч Матерацци яг л Чехийн хаалганд хийсэн гоолтой яг адилхан байдлаас тэнцээний гоолыг хийж, тоглолтын санаачлагыг гартаа авав. Тони мөн яг тийм байрлалаас мөргөсөн ч хөндлөвч онов. 1-р үед Италичууд давамгай байсан бол 2-р үед Францууд илүү байж, Анри хамгаалалтыг тэмцээний турш байгаагүйгээр нэг удаа паникд оруулж, багынхандаа боломж гаргасан ч нөхөд нь ашиглаж чадсангүй. Италичууд ер нь ядарсан, бас л 2000 оны үйл явдал санаанд ч орох шиг байдалтай байсан ч Буффон үнэхээр гарамгай байж хамгийн аюултай Зиданы мөргөлтийг зайлуулж дөнгөв.
Тоглолтын нэмэлт цаг дуусахаас 10 минутын өмнө хачин явдал болж, Зидан Матерацци 2-ын хэрэг явдалд хүрэв. Тухайн үедээ Матерацци талбай дээрх зан авираараа өрсөлдөгчөө дээрэлхэнэ үү гэхээс уг нь ингэж хохирогч болох тохиолдол байгаагүй тул сонин үзэгдэл байв. Зидан ч энэ үйлдлээсээ болж хөөгдөв. Энэ агуу тоглогч ер нь бол талбай дээр биеэ сайн авч авдаг ч үе үе иймэрхүү явдал гаргадаг нь 1998 онд Саудын Арабын тоглогчдыг гишгэж хөөгдсөн, 2000 оны 10-р сард Ювед байхдаа бас л нэг тоглогчийг мөргөж, хөөгдөж 5 тоглолтоор торгуулсан зэргээр илэрдэг. Зидан дараа нь мөргөсөндөө ТВ-ээр хөгжөөн дэмжигчдээс уучлал гуйсан ч Матераццигаас гуйсангүй. Матерацци дараа нь ФИФА-гаас 2 тоглолтоор торгуулсан байна. Мань 2 дараа нь ямар нэгэн арьс өнгөөр ялгаварласан зүйлээс болж ийм байдалд хүрээгүй гэдгийг баталсан байдаг.
Image
Зидангүйгээр тоглолт сүрхий өрнөлгүй дуусч, ДАШТ-ын аваргыг түүхэнд 2 дахь удаагаа пенальтигаар тодруулах боллоо. Аззуричууд ч энэ 2 тохиолдолд байж таарав. Аззуричууд 2000 онд Голландчуудын хаалганд хийсэн шиг амжилттайгаар бүх цохилтоо бүгдийг хийж, Трезеге хөндлөвч онож туслав. Тэд Европчуудаас хамгийн олон удаа буюу 4 дэх цомоо авсан бөгөөд энэ цомыг 24 жил хүлээсэн байна.
Тэд аваргын цомын хэн нэгэн од тоглогчид түшиглэлгүй, ерөнхийдөө тэгш тоглогчдоос бүрдсэн багаар авсан бөгөөд энэ багын мэргэн буучдын нэгээр тэмцээнийг сэлгээнд суух байх гэсэн хүлээлттэй эхэлсэн үл бүтэх хамгаалагч шалгарсан байлаа. Мөн түүнчлэн тэд нээлттэй тоглолтоос тэмцээний туршид 1 л гоол алдсан бөгөөд тэрийг өөрийнх нь хамгаалагч оруулсан байна. Ахлагч Каннаварогийн хувьд 1990 онд Неапольд Аргентиначууд Италичуудыг торгуулийн цохилтоор хагас шигшээд буулгаж авахад бөмбөгөнд гүйдэг хүүхэд байсан бол тэрээр шигшээд хийсэн 100 дахь тоглолтондоо энэхүү аваргын цомыг багын өмнөөс хүртлээ. Тэмцээний өмнө тэмцээний 32 багаас амжилтаар хамгийн их өлсөж байгаа баг л аварга болно гэж Липпи хэлж байсан бол тэр нь шигшээгийн бараг л амжилт гаргах сүүлийн боломж нь байсан Италичууд байсан байна. Тэд боломжийг бүрэн ашигласан бөгөөд Италид ихээхэн ярианы сэдэв болдог шүүгчдийн шүүлт тэдний хувьд энэ удаа ямар нэгэн байдлаар эерэг, сөрөг байдлыг аль алийг нь үүсгэсэнгүй.
Баяр цэнгэл ч шөнөжин үргэжлэсэн бөгөөд нийт ТВ-ын үзэгчдийн 95% нь шигшээ тоглолтыг үзсэн гэсэн тооцоо гарсан байна. Пессотто энэ тоглолтыг үзээгүй ч мэдээг сонсоод баярласан бөгөөд багын анд нар дараа нь эмнэлэг дээр нь Аваргыг цомыг авчирч үзүүлсэн байна. Баяр цэнгэлийн хувьд хагарч бутарсан байдаг Италийг бүрэн нэгтгэсэн байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Thu May 20, 2010 12:09 pm

:-D энэ жил хэсгээсээ нэгээр гарвал 8 хүртэл өрсөлдөгч гайгүй байгаад байдаг
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby spain man » Thu May 20, 2010 12:19 pm

Гоёо нийтлэл байна... орчуулга уу?
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Thu May 20, 2010 12:22 pm

Номноос орчуулсан юм аа.....
2006 онд би Италичуудыг үл тоосон хүмүүст хөгшин үнэг Липпи нэг бодолтой гэж хэлж байсан, тэрүүгээр ч болсон. Энэ жил ч цаадах чинь өөрийн гэсэн бодолтой л байгаа гэж бодхийм....Одууд биш, баг гэдгийг чухалчилсан байх...уг нь цаадах чинь амжилтандаа ханаагүй Виторио Поццог давж гарах гэсэн санаа бол байгаа л байх
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Realist » Thu May 20, 2010 1:28 pm

Гоё нийтлэл байна. Итали хэлнээс орчуулсиймуу?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ~Nazionale Italiana

Postby LeMoN » Thu May 20, 2010 4:23 pm

Мани Хэд зөрүүд өвгөнд заагаад хэрэг байхгуйээ хараад л горидоод сууж байя

Би бол алийгаа алдаж байсан ч 4-т улдчих байх гэж хараад бгаа.

Муу ч гуй цом хамгаалж байгаа улсууд тэгээд хөгшин форм сайнгуй ч гэсэн хамгийн туршлагатай баг.

Итали -чууд хорчин гарууд яаж ийж байгаа л гараад ирнэ.Харин цом хамгаалж байгаа баг бутэлгүйтэх гээд байдаг

Тэр бутэлгүйтэл бол Буурал тивийн цомоор амссан байх гэж найднам
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Thu May 20, 2010 5:15 pm

шөвгийн наймд л хамгийн ширүүн өрсөлдөөн болох гээд байдаг 1 ээр гарвал яасан ч испанитай 2 оор гарвал Бразилтай таарах магадлал өндөр энийг давчуул аварга гээд суухад болно л доо...

одоо Липпид итгэхээс өөр арга байхгүй өвгөн бол энэ багийг өөрөө гаргаж ирсэн өөрөө яаж тоглох потенциалий нь мэдэж байгаа хүн....
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Fri May 21, 2010 1:16 am

Липпигийн дараагийн хүн тодрох шив
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Wed May 26, 2010 11:42 pm

Паранделли манайд ирэхгүй гээд байсан нь ийм учиртай байжээ. Уг нь шигшээгийн босс руу чичрээгүй бол манайд л яг ирэх байсан биз.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests