Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue May 04, 2010 12:23 am

Аяаяаяа манайхан пеналтаар хусуулчлаа даа...
3:3 аар тэнцээд пеналтиар хусууллаа...Албарайтон, Фонз 2 алдчихийм даа...

за яахав угаасаа энэ жил манайхан жооохон азгүй байгаад байгаамаа...

За тэгээд болжийн доо...
Энэ жил гэхэд:

1. Пийс кап авлаа
2. Ресервүүд финалд үлдлээ
3. Академийнхан финалд үлдлээ
4. Карлин Капын финалд үлдлээ
5. ФА капын хагас шигшээд үлдлээ
6. АЛ ийн эрхийн төлөө бараг сүүлийн тойрог хүртэл үзэлцлээ
7. МанЮ, Челси, Ливерпүүлийг хожлоо...

Сайхан улирал дуусчийн даа...
Нөгөө талд Ливерпүүлийнхэн хар улирлаа дуусгаж байдаг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Mojul » Tue May 04, 2010 12:27 am

Баяраа манайхаас хэн хэн хийвээ бичээчээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue May 04, 2010 12:36 am

Манайхан дахиад л шүүгчид хийлгэчихлээ дээ... Бүр ресервийн финалд хүртэл хийлгэхээр одоо яг яах ч юм бүү мэд...Ямар ч хүрээгүй юман дээр пеналт өгч энтэр...За яахав манайхан тэхдээ бүх талаараа илүү тоглосоон...

Diouf (43, 90), Macheda (63 pen) - Penalties Macheda, Possebon, Foster

Delfouneso (23, 56), Clark (81) - Penalties Bannan, Weimann

Сүүлд зүгээр л пеналаа хийгээл аваргаа авчихгүй...хошой аварга болж чадсангүй дээ...Харамсалтай л юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Mojul » Tue May 04, 2010 12:38 am

Гоё тоглолт болжээ. Азгүйл байнадаа.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Tue May 04, 2010 9:21 am

Villa_Bayaraa wrote:Image

Хувцас солих өрөөнд цувралаас ...#34
Манчестер Сититэй тоглосны дараа...



Агбон: #Шөнөжин шоудсан ч бид өглөө нь шоудаагүй юм шиг бэлтгэлдээ ирдэг...#

*Ая гэнэт зогсож, МОН гайхан эргэж, залуус түүн рүү муухай харав*

Үнэхээр инээдтэй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Aagii_03 » Tue May 04, 2010 9:54 am

:-o Эдний тоглолтыг үзэхээр нээрээ Баяраагийн хувцас солих өрөөнд санаанд ороод, хэдэн гэнэн **н** нөхдүүд харагдаад бас битүүхэндээ дэмжиж бариад байх шиг байна лээ шд. Угийн гоё баг босч байгаа дээр нь энэ бичлэг энэ тэр нь байлдан дагуулчихиймаа
За тэгээд онли ван Вилландаа болон багт нь амжилт хүсье дээ. :beer
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue May 04, 2010 10:47 am

Image
2 уулаа миний хүндэлдэг хүмүүс...

Image
Фонз- манай ирээдүйн Агбон, Агбоноос хурд арай муу ч финиш, техникээр бол илүү гарах нигууртай...

Image
Өөрийнхөө лэвэлийнхэндээ бол ч нэг гоолдчихоод байгаамаа...

Image
Ресервийн лигийн мэргэн бууч, 9 гоолтой Австри старлет Вэйманн... Тун удахгүй АПЛ ийн мэргэн бууч болно доо...

Image
Үгүй бүр даблдчихаад байгаамммаа ....

Image
Багийн ахлагчийн мөргөлт...

Image
Би нэг л зүйлийг мэднэ, энэ хүү манай ирээдүйн Терри...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Captain » Tue May 04, 2010 10:50 am

юу вэ Фостэр ч тоглож байх шиг ...
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Future » Tue May 04, 2010 11:33 am

харин тийм ээ хэхэ
Ирээдүй
Future
 
Posts: 1313
Joined: Tue Apr 17, 2007 6:36 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Wed May 05, 2010 9:22 am

Зиа зиа энэ жил ч өиналаар арвинтай, аман хүзүү арвинтай жил болж байна даа хэхэ

Хүүхдүүд маань бас финалд Челсид 2:1 ээр хожигдож 2-р байранд оржээ...

Манай академийн од Гари Гарднер /Креиг Гарднерийн дүү/ гэмтэлтэй байсан нь тоглолтонд нөлөөллөө гэсэн байна. Бас Челсигийн хүүхдүүд насаар ах, арай илүү бие хаатай байсымуудаа. Юутай ч өнгөрсөн жилийн шөвгийн 4-с мултарч байсан хүүхдүүд маань энэ жил амжилтаа ахиулж үзүүр түрүүнд үлдэж чадлаа...

Жорж Бест, Гиггз, Гари Невил, Бекхам, Фрэнк Лампард, Майкл Оуэн, Стивэн Жеррард, Жэми Каррагер, Жо Коул, Вэйн Рүүни гээд олон одууд энэхүү тэмцээнд үзүүр түрүүнд тоглон, энэ тэмцээнээс төрөн гарсан байдаг...

Манай академид бас ийм ирээдүйн одод байгаад тун чиг итгэлтэй байна даа... :-D :mongol:
Last edited by Villa_Bayaraa on Wed May 05, 2010 9:34 am, edited 2 times in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby chelsea_richie » Wed May 05, 2010 9:25 am

уг нь байнга шахуу финалдаж байнаа. дараа жилээс түрүүлээд эхэлнэ биз дээ
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Tuut » Wed May 05, 2010 9:25 pm

MOН: Залуусаа, чин үнэнийг хэлэхэд та нар миний урмыг ихэд хугаллаа... Би АЛ ийн эрхээ алдсан талаар ярьж байна! Би хэн юм бэ? Би ямар Рафа Бенитез юм уу?

:-o :-o :-o
улаан чөтгөр
User avatar
Tuut
 
Posts: 282
Joined: Thu Jun 04, 2009 8:55 am
Location: mongolia Et

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Fri May 07, 2010 12:44 pm

За манайхан оны шилдгүүдээ шалгаруулж, сайхан парти хийсэн байна...

Image
Тоглогчдын санал асуулгаар Оны Хамгийн Шилдэг Тоглогч - Ричард Данн

Image
Тоглогчдын санал асуулгаар Оны Хамгийн Шилдэг Залуу Тоглогч - Натан Делфоунесо

Image
Энэ оны Цомын Эзэн Тоглогч - Жеймс Милнер

Image
Саппортеруудын санал асуулгаар Оны Хамгийн Шилдэг Залуу Тоглогч - Натан Делфоунесо

Image
Саппортеруудын санал асуулгаар Оны Хамгийн Шилдэг Тоглогч - Жеймс Милнер

Image
Оны Шилдэг Гоолын Эзэн - Жеймс Милнер (Сандерландын эсрэг хожлын гоол)


За тэгээд бүх шагналтнууддаа баяр хүргэе, мөн дараагийн улиралд нь амжилт хүсье. :-D
ДА-д орж байгаа тоглогчиддоо ДАын өндрөөс өндөр амжилт хүсье... :mongol:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby VicKtoR » Fri May 07, 2010 7:43 pm

Villa_Bayaraa wrote:За манайхан оны шилдгүүдээ шалгаруулж, сайхан парти хийсэн байна...

Image
Тоглогчдын санал асуулгаар Оны Хамгийн Шилдэг Тоглогч - Ричард Данн

He is the REAL MAN, he really deserved it :eek: түүнийг тэгж муухайгаар жийлгүүлж оверрэтэд тоглогчдоор сольсоны дараа Вилла-д ирж ингэж сайн тоглоно гэж хэн ч зүүдлээгүй байсан :eek:
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby chelsea_richie » Sun May 09, 2010 12:24 am

шилдгүүдэд баярийн мэнд
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Sun May 09, 2010 1:27 pm

Янгийг зарах болуу, оронд нь мөнгө өгхиймсан
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun May 09, 2010 11:37 pm

Зарвал Барса-д л зарна та хэд бол горидолтгүй...хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Mon May 10, 2010 1:16 am

За ингээд 3 дахь жилдээ дараалан 6-р байранд орсноор энэхүү гайхалтай улирал өндөрлөлөө...

Энэхүү сэдэв минь эхэлсэн анхны өдрөөс энэхүү сэдвийн хаалт болтол Виллагийн Залуу Арслангуудтай, мөн надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа...

Аваргын цомоо өргөн баяраа тэмдэглэж буй Челсигийн фенүддээ халуун баяр хүргэе.
Аман хүзүүнд орсон МанЮгийнхандаа, Улаан Чөтгөрүүддээ эцсээ хүртэл тэмцэлдсээр барианд орсонд нь баяр хүргэе.
3-т орсон Залуу Буучид, тэдний галзуу фенүдэд баяр хүргэе.
ТОП 4-н ноёрхолд завсар гарган орж ирсэн Тоттенхамынхандаа дахин дахин баяр хүргэе.
Энэ жилээс эхлэн нервийг нь барж эхэлсэн, цаашид бүр их барах нигууртай байгаа МанСитигийнхэндээ амжилт хүсье.
Топ4ийнхөө байрыг түр алдаад байгаа ч итгэл найдвар нь тасраагүй, ганцаараа алхдаггүй Ливерпүүлийнхэндээ ирэх улиралд нь амжилт хүсье.
Мерсейсайдын цэнхэрүүд, Тоффийсууддаа амжилт хүсье...

Манай багийн хувьд ч энэ улирал өмнөх 3 улирал шиг ахиц дэвшил, амжилт бүтээлээр дүүрэн улирал байлаа...
Олон ч цомын финал, хагас финалд үлдлээ. Ирэх улиралд бүр илүү хүчтэйгээр эргэн ирж, та бүхэнтэй ширүүн тэмцэл өрнүүлнэ гэдэгтээ урьд урьдын адил итгэлэй байна...

Тун удахгүй Хувцас солих өрөөнд цувралын энэ улирлын хаалтын дугаар хүрэх болно...

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон
Б.Баярсайхан
а.к.а Вилла Баяраа
Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Shaggy » Mon May 10, 2010 1:24 am

Виллиан Баяраад ч гэсэн баяр хүргий... Дараа улирал ч хол байна даа... Шигшээд тоглох залууст чинь бас амжилт
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Mon May 10, 2010 2:09 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас ...#35 (Хаалтын дугаар)
Блакбурнтай тоглож хожидсоны дараа...


*Залуус хувцас солих өрөөндөө дуу шуу муутайхан сууцгаана...Өрөөний нэг буланд Данн, Кареү, Коллинс 3 ямар нэг юм нухацтай ярилцана*

Коллинс: Данн миний хөгшин зүгээрээ, ийм юм байх шд... Хаалгаа андуураал биз... Мань ч гэсэн андуурдаг л байсан...Өчигдөр харин сүүлийнхийг л дэмий татлаа 3 уулаа тэ?

Кареү: Би хэлээ биз дээ...Оны шилдэгийн шагналыг сайхан угаагаад өгөх хэрэгтэй гэж...Дутуу угаасан байна шд...

Данн: Тэгээд чамтай хамт явж угаагаад л одоо ингээд толгой ангалзаад байна шд... Ливерпүүл тэнцсэн нь болж...тэгээгүй бол хаалгаа андуурч хийсэн биш биш бүр Ливерпүүлийн доор орох шахлаа...

Кареү: Мань харин тэгээл өчигдөр Күет Бабел 2ыг дуудсан байхгүй юуу. Наргисан ч бодолтой наргина шүү аан...

Хески: Манийгаа дуудахгүй...

Данн: Гэснээс өчигдөр нэг багтай, бэтманы бариу хувцастай жижигхэн нөхөр маниусын урдуур хойгуур дахин дахин яваад байсан хэн бэ? Тэгснээ энд тэнд очоод нээх эвгүй бүжиглээд байсан?

Кареү: Маний фенүүдийн нэг л байсан биз, зааа за явж сайхан амрах минь...

*МОН өрөөнд орж ирэв...Бүгд дэв давхийн хувцас хунараа хураан, бужигнаж эхлэв*

МОН (чангаар): Бүгд байр байрандаа...

Хески: За ...

*Ноу-гоол сандал руугаа яаран гүйв. РеоКокер харанхуй өрөө рүүгээ ухасхийж, Дельф, Агбон 2 тоглоом өрөөтэй булан руугаа гуяа алгадан гүйв. Кареү түрийвчээ нэг шалгаад, гадагшаа гарахаар завдав. Түүний гарт шөнийн цэнгээний газрын 2 тасалбар байв. Тэрээр Коллинс руу нүдээ ирмэн толгойгоо дохиод 2 тасалбараа сэмхэн гозолзуулна*

МОН: Бишээ, бүгд энд миний урд ирээд сууцгаагаадах...

*Залуус бүгд толгой гудайн МОН ы урд урт сандал дээр эгнэн сууцгаав*

МОН: Ричард! Бидний сүүлийн тоглолтыг сонирхолтой болгож өгсөнд баярлалаа. Улирлын сүүлийн тоглолтоо ямар ч гоолгүй дуусгах нь гэж бодлоо шүү... Тун сайхан гоол... Хески, Агбон, Кареү та нар ичээч...

Ашли Яанг: Босс, тэхдээ тэр чинь өөрийнхөө хаалганд...

*Залуус Яанг руу муухай харав*

МОН: Тэхээр бид хожигдсон хэрэг үү? Би хамгийн сүүлд хүснэгт харахад бид Ливерпүүлийн дээр яг л байх ёстой байрандаа байсан даа? Уучлаарай урьд шөнө тактикаа бодоод нойр муутай хоносны гай...

Куэяар: Одоо тэгэд яахуу босс? Улирал дуусчихлаа шд?

МОН: Яах юу байхав бэлтгэлдээ орно доо... Би Европын Цомоо авсныхаа маргааш л бэлтгэлдээ гарч байлаа шд...Та нар цом аваагүй юм чинь тэр тусмаа бэлтгэл хийх хэрэгтэй...

Милнер (зориг гарган): Босс, энэ удаад ганц өдөр амарч, баяр тэмдэглэж болохгүймуу?

МОН: Өө миний баатар, яахав наад саналыг чинь бодож үзье л дээ...Би бол яахав зав гаргаж болно...

*Залуус баярлан шуугилдав*

МОН: За за чимээгүй байцгаа, би МИлнертэй ярьж байна, та нартай хэн явж баярлах гэсийн... Ер нь муусайн юмнууд та нар бодоод байсан чинь саяын тоглолтонд хожигдсон л юм байна шд. Даан ч ТОм Сэм гар барихдаа нээх маасайтал инээгээд байсымаа...Би та нарыг нэг болгоод өгье өө...

*МОН ухасхийн цүнхнээсээ ташуур гарган ирэхэд залуус айн хуйлран босов. Яг энэ үеэр хөгжим дугарч хөшиг нээгдэн үзэгчдийн суудал үзэгдэв. Үзэгчид нижигнэтэл алга таших бөгөөд урд талын эгнээнд Шагги, Фанки, Цогоо, Зиго тэргүүтнүүд сууцгаажээ. Арын эгнээнээс нэгэн халзан толгой цухуйн чангаар шүгэлдэв*

МОН(амандаа): Энэ чинь одоо юу болоод байна?

Дельф(өрөлт аван): Босс, алинаас нь эхлэх үү?

Кареү: Хөөе энэ чинь юун тод гэрэл вэ? Бид чинь арай нөгөө юунд байгаам биш биз дээ...Шөнийн клубт...

*Залуус яахаа үл мэдэн балмагдана. МОН гэнэт учрыг ойлгон гартаа байсан ташуураа хол шидчихээд 2 гараа зөрүүлэн сайтар тонгойн бөхийв*

Агбон: Босс, яанаа, яах вэ? Юу вэ?

МОН(амандаа): зүгээр тонгойгоод ёслоо...

Дельф(баяртайгаар тонгойн ёслов): За одоо эхлэх нь дээ... Осссссс....

Агбон: За за ёслоё ёслоё...

*Залуус гайхан МОНыг дуурайн тонгойж ёсолцгоов. Агбон дахин дахин тонголзоно. Хөшиг аяархан хаагдаж, хувцас солих өрөө нам гүм болов*

МОН: Ёоох яг намба алдахжийшд...

Агбон(тонголзсон чигээрээ): Босс, яахуу, тонголзоод л байх уу? Яг юунд зориулж тонголзож байгаа билээ бид хэд?

Милнер(Тонгойн газар унасан баглаатай цэцгийг аваад): Бидэнд баяр хүргээд байгаам биш үү?

МОН: За за хүмүүс баяр хүргэж байгааг бодоход бид хэд энэ улиралд сайн тоглосон бололтой. Тэгвэл яахав энэ удаад галзуу ганц шоудвал шоудчий...

Залуус: Еэсссс, алив гарцгаая...

МОН: Залуусаа хэтрүүлж болохгүй шүү, та бүхнийг Дэлхийн Цом хүлээж байгааг битгий мартаарай...

Кареү(шивнэн): Босс, та бид 2 ямар Дэлхийн цомд оролцхын биш пацаануудаас тусдаа зад авъяаа, надад 2 тасалбар байна...

МОН: Хмм, за байз, тэгвэл тэгье л дээ... тэхдээ юу ч гэсэн бодоодхий... нөгөө...

*МОН цүнх рүүгээ гараа оруулан Батманыхаа багийг тэмтрээд байрандаа байгааг нь мэдээд уужрав бололтой*

МОН: За ерөөсөө гаръя... Тэхдээ цаадуулаас чинь яаж мурихав?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Бамбууш » Mon May 10, 2010 2:32 am

За Леопидоо баяр хүргэчихье....Танайхан гэж гайтай аалзнууд манайхыг нутаг дээр маань гусаснаас хамаг хэрэг мандаж байгаа байхгүй юу... Яахав чамайг дээ Муу Леопи
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Mon May 10, 2010 11:21 am

Зөө зөө. Одоо сар хүртэл байхгүй юу тээ? Танай тоглолт дээр тийм Бэтмэний хувцастай хүн гүйсэн юм уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby goalman » Mon May 10, 2010 7:09 pm

за аваргуудын лигт орж чадаагүй ч гэсэн виллагийнхандаа баяж хүргэе...Үнэхээр сайхан тоглолт үзүүлж чадсан шүү...Энэ улирлыг чимсэн багуудын нэг байлаа...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby zigo » Tue May 11, 2010 1:21 am

Тиймээ, үнэхээр өнгөрсөн улирлыг илүү сонирхолтой болгосон Баяраадаа танкс! Бас маш ширүүн өрсөлдөөн дундаас 6-р байр гэдэг чамлахааргүй амжилт шүү.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Arshavin_Walcott » Tue May 11, 2010 10:15 am

Баяраа чиний :Хувцас солих өрөөнд цувралууд уншихад хөгжилтэй сайхан байдаг шүү....

Сайхан л улирал өнгөрлөө... Баяр хүргэе...............Астон вилла-гийн фэнүүдэд...
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 62 guests