~Nazionale Italiana

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ~Nazionale Italiana

Postby kamizake » Mon May 03, 2010 7:17 pm

гоё бичлэгүүд шүү
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby ballu » Mon May 03, 2010 9:53 pm

Липпи ДАШТ - ын бүрэлдэхүүнээ зарлачихсан юм бишүү.

Goalkeepers: Gianluigi Buffon (Juventus), Morgan De Sanctis (Napoli), Federico Marchetti (Cagliari), Salvatore Sirigu (Palermo)

Defenders: Salvatore Bocchetti and Domenico Criscito (Genoa), Leonardo Bonucci (Bari), Fabio Cannavaro, Giorgio Chiellini, Fabio Grosso and Nicola Legrottaglie (all Juventus), Mattia Cassani (Palermo), Christian Maggio (Napoli), Gianluca Zambrotta (Milan)

Midfielders: Mauro German Camoranesi, Antonio Candreva and Claudio Marchisio (all Juventus), Andrea Cossu (Cagliari), Gennaro Gattuso and Andrea Pirlo (AC Milan), Riccardo Montolivo (Fiorentina), Angelo Palombo (Sampdoria), Simone Pepe (Udinese)

Forwards: Marco Borriello (AC Milan), Antonio Di Natale (Udinese), Alberto Gilardino (Fiorentina), Vincenzo Iaquinta (Juventus), Giampaolo Pazzini (Sampdoria), Fabio Quagliarella (Napoli)

De Rossi багтаагүй байх юм :smile:
Фифа - гийн сайтад байна.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: ~Nazionale Italiana

Postby enzo » Mon May 03, 2010 10:42 pm

дэ росси багтана штэ, энэ зүгээр бэлтгэл хийх скуад..дэ росси клубын шалтгааны улмаас бэлтгэлд нь багтаагүй л бна.. 2,3 хоног липпи ромд бэлтгэл хийлгэхийн гэсэн тэр нь л биздэ
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ~Nazionale Italiana

Postby Г.Баяраа » Mon May 03, 2010 11:21 pm

цомын финал болж байгаа болохоор дуудаагүм бишүү багуудын хүсэлтээр....манайхаас бас Мотта ууг нь дуудагдмаар байгамдаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ~Nazionale Italiana

Postby Mojul » Mon May 03, 2010 11:33 pm

Шумбагчдын Росси дуудагдахгүйм байна лдаа.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ~Nazionale Italiana

Postby enzo » Mon May 03, 2010 11:57 pm

Мотта чинь уг нь дажгүй штэ гараанд байнга гараад байвал баруунд асуудалгүй болох гээл байгаамдаа Ромад ч тэр шигшээд ч тэр.. Россиг дуудахгүй байлгүй дээ арай болоогүй байгаа юм шиг санагдсан, өшөө том багт очоод өөрийгөө улам нээх хэрэгтэй дээ потенциал уг нь байгаа шт..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Tue May 04, 2010 12:08 pm

ДАШТаар баруунд Кассани гарах боловуу гэж бодоод байгаа. Липпи Замброттаг бас авч явах гээд байх шиг. Ер нь форм их муу байгаа да. Баруун талд бас сэлгээгээр Мажжио гарч магадгүй л юм.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Tmshinoda » Tue May 04, 2010 4:28 pm

Гроссо хэр байгаа вэ.. ойрд Юве-н тоглолт үзээгүй..
шигшээдээ дуудахнуу..
уул нь ч 2006 оны ДАШТ-н баг аврагчуудын нэг дээ
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: ~Nazionale Italiana

Postby Realist » Tue May 04, 2010 6:11 pm

Мотта Италийн шигшээд тоглож байлуу?
Бразилийн юү 23-т тоглож байж уг нь.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ~Nazionale Italiana

Postby enzo » Tue May 04, 2010 10:57 pm

юу вэ ромагийн марко мотта г яриад байгаа штэ, одоо 23 ч бараг хүрээгүй байгаа байх
Image

Кассаниг тэгээд Липпи дуудсан юмуу?? уг нь гайгүй формтай байгаадаа, явж явж 2006 оныхоороо үзнэ дээ гарааны 11 бол... :help:
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Wed May 05, 2010 8:54 am

Ромагийнхныг энд оруулаагүй гэсэн. Де Росси бол найдвартай, Моттаг дуудахгүй байх аа...багтаа гараанд гарч чаддаггүй юм чинь...дээр нь Замбротта, Мажжо, Кассани нар байгаа юм чинь...Ер нь бол Де Росси ороод хэд хасагдаад л баг бэлэн болчихож дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby ТӨӨГӨӨ » Sat May 08, 2010 12:10 am

Image
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Mon May 10, 2010 1:50 am

Forza Juve wrote:Ромагийнхныг энд оруулаагүй гэсэн. Де Росси бол найдвартай, Моттаг дуудахгүй байх аа...багтаа гараанд гарч чаддаггүй юм чинь...дээр нь Замбротта, Мажжо, Кассани нар байгаа юм чинь...Ер нь бол Де Росси ороод хэд хасагдаад л баг бэлэн болчихож дээ.

довтолгоо яанаа... жил жилийхээс хамгийн муу формтой довтолгооны шугам санагдаад байгаан лигд Ди натили өвөө... Жила 2 мундаг байгаа ч олон улсын том тоглолт дээр явцгүй гэдгээ аль дээр баталчихсан улсууд... Росси биеийн хөгжил насаараа гологдоод дуудагдахгүй хар бацааныг санаад ч хэрэггүй уул нь Кассано энэ улирал дэгэн догон их гоё боломжийн тоглосон харин Липпигийн итгэлийг алдцан....
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby enzo » Mon May 10, 2010 11:18 am

Довтолгоо бол Кассано-Паззо, Жила-Микколи гэсэн бол.... Италидаа хамгийн сайн формтой байгаа 2 ыг авч явахгүй юмдааа..
Image
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ~Nazionale Italiana

Postby kamizake » Mon May 10, 2010 5:13 pm

Хэт хуучинсаг байнаа
Одоо бол ууг нь Gattuso Camoranesi Zambrotta Grosso гэх мэт хөгшчүүлийг болих цаг нь болцон баймаар юм Канна ч гэсэн ер нь бол нилээн муудцан
Залуусдаа том тэмцээний туршлага өөрсдийгөө гаргаж ирэх боломж олгомоор юм.
Энэ жил энэ хэдийгээ аваад явбал угаасаа нээх явц муутай л санагдаад байгаам
Хамгийн гол нь шигшээдээ шинэчлэлт хийж чадвал цаашлаад лигид ч бага зэргийн өөрчлөл гарж болмоор санагдаад байхын
Кассано ёстой заяагүй шаар аятайхан байсан бол энэ формоор бол зоолттой гараанд шт
тгээл бараг Паззинитай хамт урд бол гоё таарна
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Shaggy » Mon May 10, 2010 5:22 pm

Тэхдээ эцсийн байдлаар скуад зарлаагүй байна липпид формоос илүү хамтарч тоглох баг хэрэгтэй юм гэсэн өөрийх нь философи... Хамгийн гол нь авдаг юмаа авцгаацан улсууд нээх хичээж өгөхгүй байхаадаа... Дээрээс нь ихэнх нь зодог тайлах гээд юун шигшээ манатай... энийг уул нь итальд оруулсын гэхдээ энд байвал зүгээр юм шиг байнаа...

Image
Одоо цагийн хамгийн шилдэг дасгалжуулагч хэн бэ? Та дотроо хэн нэгнийг бодсон байх Интэрийн Моуринио, эсвэл өвгөн Сэр Алекс Фергусон ч юм уу. Гэхдээ би энд өөр нэгэн эрхэмийн тухай бичихийг хүссэн юм. Италийн хөл бөмбөгийн жинхэнэ уран барималч Марчело Липпи. Энэ даруухан хэрнээ хийсэн зүйлээрээ хэний ч амыг хамхиж чадах эрхэм нь 1948 оны 4 сарын 12нд Италийн Виарежио хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Багаасаа хөл бөмбөгт дуртай байсан Липпи төрөлх хотыхоо хүүхдийн клубд хөл бөмбөгийн анхны мэдлэгээ олж авсан бөгөөд мэргэжилийн хөл бөмбөгийн гараагаа 1969 онд 21 насандаа италийн Сампдориа клубээс эхлүүлсэн байна. Гэсэн ч түүний хөл бөмбөгийн тоглогчийн хувиарх кареар тийм ч сайн байсангүй Сампдориагийн төлөө 10 жил зүтгэхдээ 274 тоглолтод оролцож нийт 5 гоолыг оруулж байжээ. 1980 онд Пистойсе клубд очин тоглож байсан бөгөөд 1982 онд өөрийн тоглогчийн карераа албан ёсоор дуусган зодог тайллаа. Энэ үеэс италийн хөл бөмбөгийн нэгэн үеийн дүр төрх болсон энэ эрхэмийн амжилт, ялалтын жинхэнэ түүх эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Зодог тайлсан жилдээ тэрээр шууд Сампдориа клубын залуучуудын багийг дасгалжуулах болсон байна. 1989 онд тухайн үед дээд лигт хүч үзэж байсан Кесена клуб түүнийг өөрсдийн дасгалжуулагчаар сонгов. Гэхдээ түүний сериа А гийн эхний жилүүд тийм ч дардан байсангүй 1993 оныг хүртэл дээд лигийн гурван ч багийг сольсны эцэст Наполи клубт ирсэн бөгөөд, домогт Марадонагаас хойших клубын хамгийн өндөр амжилтад хүрсэн хэдий ч удирдлагатай таарамжгүй харьцаатай байсан нь түүнийг үүрэгт ажилаа хүлээлгэн өгөхөд хүргэсэн байна. 1994 онд италийн гигант Ювентус түүнийг өөрсдийн дасгалжуулагчийн ажилд сонгосон байна. Түүний өнгөрөгч жилүүдийн амжилтыг хамааран тухайн үед түүнийг үгүйсгэгчид олон байсан ч Ювентусийг удирдсан эхний тоглолтоороо л үл итгэгч нарын амыг жинхэнэ таглаж орхих нь тэр. Ялагдашгүй гайхалтай, жинхэнэ итали хөл бөмбөгийг үзүүлэн 1994 онд Хуучин ноёдын төлөөх эхний жилдээ л сериа А гийн аварга боллоо. Түүний амжилт үүгээр ч зогссонгүй 1996 онд Европийн аваргуудийн лигийн аварга хэмээх эрхэм хүндэт цолыг Ювентустэй хамт хүртсэн юм. Европийн мөрөөдөл үргэлжилсээр л байлаа 1997, 1998 онуудад аваргуудын лигийн аваргын төлөө дахин тоглосон ч нутагтаа хүч үзэж байсан Дортмунд, дэлхийн супер одуудыг эгнээндээ нэгтгэсэн эзэн хааны Мадрид клубууд түүнийг зогсоосон байна. Энэ үеэс түүнийг Аззуричуудыг дасгалжуулах дараагийн хүнээр нэрлэх болсон байна. Гэсэн ч Липпи яархыг хүссэнгүй 1999 онд Милан хотын Интер клубын дасгалжуулагчийн ажилыг сонгосон юм. Гэсэн ч тэнд бүх зүйл төгс байж чадсангүй түүний үзүүлж байсан сулхан амжилт нь Липпигийн гэрээг цуцлахад хүргэжээ. Ингээд тэрээр буцаад өөрийн хуучин клуб болох Ювентусд иргэн ирсэн бөгөөд Ювег италийн аварга дахин болгож чадсан төдийгүй 2003 оны аваргуудын лигин финалын тоглолтод хүргэж чадсан юм гэсэн ч нутаг нэгт АС Милан клубт торгуулийн цохилтоор хожигдов. 2004 оны Европийн аварга шалгаруулах тэмцээнд Италичуудийн гутамшигт ялагдалуудын дараагаар түүнд Аззуричуудын нэр хүндийг эргүүлэн авчрах даалгаварыг оноосон байна. Тэр шигшээгээ тун сайн удирдан нөхөрсөг болон сонгон шалгаруулах тоглолтуудад олон гайхалтай ялалтуудыг ядах юмгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ хүртсэн. Хожим та бүхэн юу болсоныг мэдэж 2006 оны Германд зохиогдсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын тавцанд Италичууд зогсож байсныг. Энэхүү баярт мөчөөс 3 хоногийн Липпи албан ёсоор зодог тайлж байгаагаа зарлаж байгаагаа мэдэгдсэн юм. Түүний халааг Роберто Донадони авсан ч дэлхийн аваргуудыг Европийн аваргад удирдах хүндтэй үүрэг түүнд дэндүү ахадсан байлаа. Евро 2008 дараа Липпи шигшээ багтаа эргэн ирж байгаагаа зарласан бөгөөд тун удахгүй эхлэх гэж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Италийн шигшээ байгийг дахин удирдах нэр хүндтэй үүрэг дахин ноогдоод байна.

Гаргасан амжилтууд:

Италийн лигийн аваргаар 5 удаа 1995, 1997, 1998, 2002, 2003
Италийн цомын аваргаар 1 удаа 1995
Европийн аваргуудын лигийн аваргаар 1 удаа 1996
Италийн супер цомын аваргаар 4 удаа 1995, 1997, 2002, 2003
Европийн супер цом 1 удаа 1996
Тив хоорондын аваргаар нэг удаа 1996
Дэлхийн аварга нэг удаа 2006 :italy

Эдгээр амжилтуудаас гадна Сериа А гийн шилдэг дасгалжуулагчийн шагналыг 3 удаа(1997, 1998, 2003) клубийн шилдэг дасгалжуулагчийн шагналыг 2 удаа(1996, 1998) шигшээн шилдэг дасгалжуулагчийн шагналыг 1 удаа (2006) онуудад тус тус хүртэж байжээ. 2007 онд Таймэс сэтгүүл хөл бөмбөгийн түүхэн дэх шилдэг 50 дасгалжуулагчийн нэгнээр түүний нэрийг тэмдэглэсэн байна.

Өөрийн дасгалжуулж буй багаа үргэлж нэг гэр бүл шиг байхыг шаардаж, хувийн бус багийн тоглолтыг эрхэмлэн үздэг энэ гайхамшигт дасгалжуулагч дахин нэг удаа Клаудио Аззуричуудтай хамт гайхамшигийг бүтээх бизээ.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Mon May 10, 2010 9:59 pm

Липпи саяхан өгсөн ярилцлагадаа бол ЮВЕгийн хэдэд итгэж байгаагаа хэлсэн байлээ.Тэхээр Яквинта явах нь тодорхой угаасаа нэг ийм биеэрхүү гар байсан нь дээр байх.Аз нь дайрвал Амаури явж болох л юм.Микколи бол хэрэггүй биз дэ.
Энэ 2ыг олж авах юмсан.
The Day Italian Football Died
– Alexandra Manna and Mike Gibbs
Image
Calcio – John Foot
Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Realist » Mon May 10, 2010 10:10 pm

Марчезо шигшээд багтаж амжих болуу?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ~Nazionale Italiana

Postby Бамбууш » Mon May 10, 2010 10:17 pm

Албертог маань багтаачихаасай...... ДАШТ-г чимэх тоглогчдын нэг дээ...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: ~Nazionale Italiana

Postby enzo » Mon May 10, 2010 10:55 pm

Realist wrote:Марчезо шигшээд багтаж амжих болуу?

Хангалттай амжина :eek: угаасаа гараанд бараг гарна байх.. саяхан жоохон гэмтээд байсан болохоос, сайн тоглож байгаа... Маркизиогийн жэрси бааханг авциймуу :ногоон:
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ~Nazionale Italiana

Postby enzo » Mon May 10, 2010 11:00 pm

..::Affictor::.. wrote:Липпи саяхан өгсөн ярилцлагадаа бол ЮВЕгийн хэдэд итгэж байгаагаа хэлсэн байлээ.Тэхээр Яквинта явах нь тодорхой угаасаа нэг ийм биеэрхүү гар байсан нь дээр байх.Аз нь дайрвал Амаури явж болох л юм.Микколи бол хэрэггүй биз дэ.
Энэ 2ыг олж авах юмсан.
The Day Italian Football Died
– Alexandra Manna and Mike Gibbs
Image
Calcio – John Foot
Image

ХАрин тэгсэн байна лээ.. форм этр хамаагүй, өөрсдөө хичээгээд ойлголцоод тогловол хамаагүй, энэ бүх хариуцлагыг би өөрөө үүрнэ ухааны юм ярьсан байна лээ...
ёоо Гранд Торино гэж.... байсан бол би бараг энд байгаач уу үгүй ч үү :ногоон:
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ~Nazionale Italiana

Postby Realist » Mon May 10, 2010 11:02 pm

enzo wrote:
Realist wrote:Марчезо шигшээд багтаж амжих болуу?

Хангалттай амжина :eek: угаасаа гараанд бараг гарна байх.. саяхан жоохон гэмтээд байсан болохоос, сайн тоглож байгаа... Маркизиогийн жэрси бааханг авциймуу :ногоон:


Хэхэ харин ДАШТ-ын шинэ нээлтүүдийн нэг байхийм боловуу гэж бодоод байгаа.
Жерси нь ирээгүй л байналдаа, угаасаа ч Марчезогынх гараагүйм бишүү, байхгүй байнлээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Tue May 11, 2010 12:43 am

1966 оны хэрэг явдал давтагдав уу. Трапаттони болон Солонгосын хар дарсан зүүд

Зофф огцороод 7 хоногын дотор л шинэ дасгалжуулагч томилогдов. Италийн шигшээд одоогийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа дасгалжуулагчдаас хамгийн амжилттай, бас нөгөө талаар хамгаалалтын арга барилтай дасгалжуулагч ирэв. Жиованни Трапаттони буюу Иль Трап нь баахан аварга болон цомыг Ювентус болон Интэр байхдаа бөөндсөн алдартай, олны танил дасгалжуулагч маань шигшээг 2002 оны шигшээ тэмцээн руу удирдан оруулах болов. Хэдийгээр Трап алдартай байсан ч дасгалжуулагчийн хувьд сүүлийн жилүүдэд том багуудад ажиллаагүй, олигтой амжилт гаргаагүй, жаахан уруудах байдалтай байсан нь 1996 онд л хамгийн сүүлд Баваритай аварга авсан, ер нь дасгалжуулах арга барил нь хуучирсан гэж тооцогдож байлаа.
Урьдчилсан шатны тэмцээнд нэлээд зүдэрсэн Италичууд харахад хялбар хэсэгт шигшээ тэмцээнд таарсан байв. Тэд Экуадорын шигшээг нээлтийн тоглолт дээр будаа болгосон ч тэдний хэт сайн эхлэл нь сайны ёр биш байлаа. Хорватад хожигдож, Мексиктэй тэнцсэн ч шөвгийн 16-д шалгарч амжив. Тэдний хувьд энэ муу тоглолтуудын гол буруутан нь тэд өөрсдөө биш шүүгч нар байсан тул бас ч хөгжөөн дэмжигчдийн өмнө нүүр улайх хэрэггүй байв. Учир нь тэдний тоглосон энэхүү хэсгийн 3 тоглолтод тэдний 4 гоолыг оффсайд гэж, 1-ийг нь хаалгач дээр алдаа гаргасан гэж тооцоогүй байна. Энэ болгонд Трапаттонигийн ааш зан, бие авч байгаа байдал авах юмгүйгээр өөрчлөгдөж, бүхэл тоглолтуудын турш тааралдсан зүйлсээ цохиж, хэмхлэх, хашгирах, орилох зэргээр эвгүй авир гаргасаар байв.
Ингээд Италичууд Өмнөд Солонгостой хийх тоглолт буюу дараа нь тэдний багыг хожигдуулах гэж санаатай зохион байгуулсан гэж үзсэн тоглолттой учрав. Тоглолтын шүүгч нь Экуадороос ирсэн Байрон Морено гэсэн шүүгч байв. Дээр нь энэ тэмцээнээс эхлээд ФИФА-гаас улс, тив болгоноос шүүгч оруулах гэж ур чадварын хувьд огцом ялгаатай шүүгчдийг сонгож эхэлсэн. Тиймээс энэ тэмцээнд зарим тоглолтыг бүр мэргэжлийн гэхэд хэцүү гэж хэтрүүлмээр шүүгч шүүж байсан нь тэмцээний дараа олон тооны шүүгчийн чадвартай холбоотой асуудал дэгдэж, ФИФА энэ санаанаасаа дараа дараагийн тэмцээнд ухарч, болиход хүргэсэн байна.. Баг талбай дээр гарч ирэхэд тэднийг ‘1966 оныг давтая, Аззуригийн булшинд тавтай морил’ гэсэн аварга том баннер угтав. Өмнөдийнхэн 40 орчим жилийн өмнө Хойдууд Италичуудыг хэрхэснийг сануулахдаа бахархалтай байв. Морено үндэслэлтэй шалтгаанаар Өмнөдийнхөнийг 11-ын цохилтоор тоглолт эхлэхэд 3 минут өнгөрөхөд шагнасан ч Буффон хаачихав. 16 минутын дараа Виери мөргөж, тоглолтыг тэргүүлж эхлэв. Италичууд тэргүүлэлтээ хадгалсан ч тоглолтын хувь заяаг бүр мөсөн шийдэх 2 дахь гоолыг оруулах ёстой байв. Тэр хооронд Трапаттони сэлгээний сандалд бага багаар галзуурсан мэт аашилж, усны хуварцар савнуудыг өшиглөх, хуванцар хаалтуудыг цохих, 4 дэх шүүгч рүү хашгирах зэргээр өөрийгөө барьж чадахаа больсон байв. Цаг дуусахтай зэрэгцээд Өмнөдийнхөн тоог 87 дахь минутад тэнцүүлэв. Нэмэлт цагт тухайн үеийн алтан гоолын дүрэм, эсвэл пенальти Италичуудын зүрхэд цус хуруулж байсан бөгөөд Со нартай таарчихаараа жаахан сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөлдөг, сандардаг байдал нь байдлыг улам түвэгтэй болгож байв.. Ядарсан Виери гоолын алтан боломжийг хийсгэв.. Тэгэж байтал Морено Тоттиг дайвсан гэж талбайгаас хөөж орхисон бөгөөд шалтгаан нь бас ч аль талаас харахаас шалтгаалж, үндэслэлтэй байж болох байв. Гэвч тайлбарлагчид санал нийлэхгүй байв. Тэгэж байтал бас нэг алдаа болж, Италичуудын нэг гоолыг буруугаар оффсайд гэсэн үндэслэлээр тооцсонгүй. Хүн дутуу Италичуудын хаалганд нэмэлт цаг дуусахаас өмнө 3 минутын хугацаанд Өмнөдийн Анн Мальдинигийн дээгүүр нисэж орж ирээд алтан гоолыг оруулав. Италийн тоглогчид тоглолтын дараа бэлтгэлийн өрөөг уурандаа будаа болгосон ч тэд одоо нэгэнт өнгөрсөн, хасагдсан байна.
Италид энэ үед ТВ-ийн хөтөлбөрүүд урт бөгөөд ууртай тайлбаруудаар тасалдав. Перужиагийн ерөнхийлөгч Лучиано Гауччи тухайн үед багт нь тоглож байсан Анн дахин хэзээ ч түүний багт тоглохгүй гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр амлалтандаа хүрсэн байна. Италичуудыг хасах, талбайн эздийг ахиулах гэсэн хуйвалдааны зүйлсийн талаарх мэдээлэл, таамаглал бүр газар авлаа. Ла Газзетта Делло Спортын редактор бүр Италичууд хөлбөмбөгийн ертөнцийн улс төрийн золиос боллоо, тэднээс болон ДАШТ-ээс ичиж байна гэсэн утгатай нийтлэл бичсэн байна. Бусад нь энэ бол спорт биш, тэд анхнаасаа л биднийг хасах гэж төлөвлөж ажилласан, яаж Экуадор дээр хожихыг зөвшөөрөв, цуврал хулгай гэсэн зүйлсийг ар араасаа бичиж байв. Гэхдээ зарим нь бусдаас буруугаа эрэх биш, дасгалжуулагчийн зарим нэг алдаатай шийдвэр буюу нөхцөлөө буруу дүгнэж, хамгаалсан хөлбөмбөгийг үзүүлж, довтлогч Дель Пьерог хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Гаттузогоор хожиж байх үедээ сольсоныг онцолж байв. Туттоспорт төрөлхийн, галзуу, эрүүл биш хамгаалах арга барил гэж Трапаттониг буруутгав..
Трапаттони Мореногийн хүчээр амь аврагдаж, цаашид нутгын багыг шүүгчид дэмжиж байна гэсэн таамаг Испаничууд Өмнөдийнхөнд хэд хэдэн аймаар алдаатай шүүгчийн шийдвэрүүдээс шалтгаалж шөвгийн 8-д хожигдож, хасагдсан нь батлах мэт болов. Тэмцээний дараа ч Италийн хэвлэлүүд Мореног зүгээр орхисонгүй, тэрнийг тэмцээний дараа шинэ Шевролет авсан гэх мэт зүйлс бичсээр байв. Тэрээр дараа нь Италид Stupido Hotel гэсэн нэвтрүүлэгт оролцож, нас ахьсан шоуны хүүхнүүдтэй хүртэл хамт бүжиглээд амжив. Мөн бүх төрлийн вебсайтууд Мореног доромжилсон зүйлсээр дүүрсэн байв.
Трапаттони цааш удсангүй. 2004 оны ЕАШТ-д Тотти Поульсенг эвгүйтүүлж, алдаа хийгээд 3 тоглолтоор торгуулж, эхний 2 тоглолтондоо тэнцсэн тэд Болгарыг хожсон боловч нөгөө талд Швед – Дани 2 нөхөрсөгөөр тэмцэж, огт хожигдоогүй Италичууд хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээс хасагдав. Ингээд л Трапийн цаг үе дууссан ба тэрээр шигшээ тэмцээнүүдэд аймшигтай муу үзүүлэлт буюу 7 тоглолтод 2 хожиж, 2 тэнцэж, 3 хожигдсоноор шигшээн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөв. Энэ дээр нь гоолын зөрүү байхгүй буюу 8 гоол оруулж, 8 алдсан байдалтай байсан нь байдлыг бүр ч дордуулсан зүйл байв. Италичууд 21-ээс доош насныхны төрөлд гайхамшигтай амжилт үзүүлж, тэр үед од болж байсан залуус томчуудын шигшээд ирсэн ч олигтой амжилт гаргаж чадахгүй бүтэлгүйтсээр л байв. Шигшээ баг нутагтаа буцаж ирэхэд, тэднийг хасах гэсэн төлөвлөгөө, тохирсон зүйлс их байсан гэх мэтийн гомдолууд, мөн Сери А-д гадны тоглогчдын тоог хязгаарлах гэсэн яриа гарав.
Марчелло Липпи 2004 онд шигшээн удирдлагыг авч, Сери А-гийн баялаг, авьяаслаг залуучуудаас хүчирхэг баг бүрдүүлэх ажилаа эхлэв. Зофф, Мальдини, Трапаттони гэсэн катанеччог эрхэмлэдэг дасгалжуулагчдаас Липпи арай орчин үеийн хөлбөмбөгт нийцсэн, цаг үетэйгээ нийлсэн дасгалжуулагч гэж тооцогдож байв. Италичууд хэдийгээр залуучуудын сайн хөтөлбөр, хүчтэй лигтэй мөртлөө 1982 оноос хойш амжилт олигтой гаргаж чадахгүй, нэг ёсондоо амжилтаар илт цангасан байдалтай байлаа. Томоохон тэмцээнүүдэд тэд нэг л болохгүй байв. 2004 оны байдлаар тэдний томоохон тэмцээнүүдэд сүүлчийн шатанд, цаг дуусах мөчид азгүйгээр хожигддог байдал, нийт тоо бараг л бүх түүхийн хамгийн азгүй ч гэж нэрлэгдэж болох Англичуудтай бараг зэрэгцээд, муу талаараа өрсөлдөөд эхэлсэн гэж хэлэхэд болох байв. 1982 оноос хойш 4 удаа хагас шигшээ болон шигшээ тоглотод шалгарсан боловч 4 удаа 11-ийн цохилтоор бүгдэд хожигдсон бөгөөд ганц ялсан нь тэднээс ч муу пенальти цохьдогоороо алдаршсан Голландын шигшээ багыг хожсон тохиолдол байв. Дээр нь 2 тоглолтод азгүйгээр алтан бөмбөгийн дүрмээр хожигдсон байв. Ер нь бол сүүлийн үед нөгөө алдартай эргэлзээний хүчин зүйлүүд буюу муу эхэлбэл сайн амжилт гаргах, сайн эхэлбэл муу амжилт үзүүлэх гэсэн зүйлс аажмаар алга болж, тэмцээнд хэцүү учраануудтай таарах болохоор улам л сулраад, нэг л биш болж эхэлсэн байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Tue May 11, 2010 12:46 am

..::Affictor::.. wrote:Calcio – John Foot
Image


Хэ хэ энэ миний оруулаад байгаа Италийн шигшээгийн ДАШТ-ны цуврал чинь Жон Фүүтийн Кальчиогийн нэмэлт сайжруулалт хийсэн номноос орчуулсан зүйлс шдээ. Чиний энэ оруулсан хувилбар хуучин нь байх шиг байна.
Image
Шинэ нь ийм хавтастай.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Jo_amka » Tue May 11, 2010 11:36 pm

Липпи урьдчилсан бүрэлдэхүүнээ зарлажээ.
Хаалгач: Жианлужи Буффон(Ювентус), Морган Де Санктис(Наполи), Федерико Марчетти(Калльяри),Салваторе Сиригу(Палермо)
Хамгаалагч: Фабио Каннаваро, Фабио Гроссо, Жиоржио Кьеллини(Ювентус), Жианлука Замбротта(АС Милан), Доменико Крискито, Салваторе Боккети(Женоа), Кристиан Маггио(Наполи), Маттиа Кассани(Палермо),Леонарди Боннучи(Бари)
Хагас хамгаалагч: Женнаро Гаттузо, Андреа Пирло(АС Милан), Мауро Каморенези,Клаудио Маркисио, Антонио Кандриева(Ювентус), Даниел Де Росси(Рома), Ангело Паломбо(Сампдиориа), Симоне Пепе(Удинезе), Рикардо Монтолови(Фиорентина), Андреа Коссу(Калльяри)
Довтлогч: Алберто Жиллардино(Фиорентина), Винченцо Якинта(Ювентус), Антионо Ди Натале(Удинезе), Фабио Куаглиарелла(Наполи), Жуззепе Росси(Вилльярал), Марко Борриело(АС Милан), Гиампаоло Паззини(Сампдиориа),
Тотти, Акуа, Тони, Мотта 4 алга шив
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron