Гайхалтай агаад харуусалтай улиралБидний мөнхийн ноймор нэг Энкэгийн харамсалтай үхлээс хойш тохиолдсон 96чуудын хүнд хэцүү өдрүүд өнгөрсөн долоо хоногт Бохумын талбайд хийсэн тоглолтонд талбайн эздийг 0-3 аар ялснаар дуусаж, сүүлийн мөчид дээд лийгтээ үлдэж чадлаа. Үүний үр дүнд Бохум болон Берлины Херта клуб доош унаж бид дээрээн үүлдлээ. гайхалтай биш гэжүү. Дахиад хэлэхэд үнэхээр хүнд хэцүү улирал байсан ч дуусаж тэд доор бид дээрээ тоглохоор боллоо.
Улиралын эхэнд бид гайхалтай өөдрөг байсан. Энкег яваад өгөх н битий хэл Германы шигшээгийн нэг дугаартай өмсгөл өмсөж дэлхийн аваргад оролцох тухай ярилцаж байлаа, бидний зорлиго урьдын адил Европын эрх байлаа. Хэдийгээр бид жилийн жилд хүснэгтийн 10-11-р байранд улиралыг дуусгадаг ч лав л сүүлийн найман жил релегешн батлл хийгээгүй байлаа, 11 сар хүртэл бидний нүдэнд Европын эрх харагдсаар байлаа, байлаа байлаа... гээд л хангалттай бардам, хангалттай өөдрөг байлаа.
Гэвч нэг л өдөр итгэл найдвар бүдгэрч, бидний зорлиго эрс өөрчлөгдсөн байлаа. Агуу хаалгач, 96чуудын лидер Энке охиноо алдсан хүнд депреснээсээ гарч чадахгүй тэр нь ужгирсаар нэг л өдөр өөрийгөө хөнөөснөөр асар их уй гашуутай хамт хар бараан өдрүүдийг авчирсан юм.
Энэ л өдрүүдэд ес дараалан хожигдож хүснэгтийн адагаас ганцхан оноогоор тусгаарлагдаж улирал дуусах дөхөх тусам дээрээ үлдэхийн тулд амь тэмцэн зүтгэхээс өөр аргагүй болсоор байсан. мэдээж итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг ч гэлээ дараа дараагийн учраануудаа бодох тусам дотор харанхуйлж байсан юм. мөн гладбахтай хийсэн тоглолтонд өөрсдийн хаалганд гурван гоолыг өөрсдөө хийж, тамирчидаа гэмтлийн эмнэлэг рүү үдсээр байсан юм. жинхэнэ харанхуй ангал, харанхуй мөчүүд, хар дарсан зүүд гэж үүнийг л хэлэх байх. гэсэн багийн фэнүүд итгэл найдвараа үл гээн үргэлж багыхныхаа ард нь байсаар энэ үеийг давсан юм.
тиймээ энэ бол хүнд үе байсан ч дуусч гуравдугаар сарын 13ны өдөр эйнтрахт фракфуртыг хожиж 9 дараалсан хожигдолын цувралаа зогсоож чадсан. гэсэн ч штутгарт, көлнд хожигдож хамбургтэй тэнцсэнээр дахин хүснэгтийн ёроолд бичигдэж улирал дуусахад дээрээ үлдэнэ гэдэг бараг л найдваргүй болсон байлаа. учир нь дараагийн тоглолтууд тайтлын төлөө өрсөлдөж байгаа багуудтай байсан юм. Шальке Ливеркүзэн Баерн гээд л мундаг бүрэлдэхүүнтэй мундаг зорлиготой багуудтай хэрхэн тоглохоос хамаарч дээрээ үлдэх эсэхээ шийдэхээр болсон юм.
Үнэхээр бид хичнээн сайн тоголлооч үлдсэн 5 тоглолтоос 6 оноо л салгаж чадвал дээдийн заяа мэт харагдаж байлаа. гэтэл бидэнд оноо ус агаар мэт хэрэгтэй байлаа. бидэнтэй релегшн баттлэ хийж байгаа багуудын өрсөлдөгчид бидний хажууд харьцангуй хөнгөн мэт санагдан бидний хувьд дээрээ үлдэнэ гэдэг зүгээр л зүүд мэт санагдаж байлаа. гэсэн ч бидэнд айх зүйл байгаагүй юм. мөн дундын шугам болон довтолгооны маань гэмтэлтэй хүмүүс эргэн ирж бүрэлдэхүүн ч харьцангуй сайжирлаа.
яг л энэ үед шальке-тэй тоглосон. тоглолтын дараа би л хувьдаа үнэхээр галзуурах гэж байсан. ойрд мэдрээгүй гайхалтай мэдрэмж. английн ПЛ-д ливерпүүл муу тоглож, цорын ганц тоглолтыг нь амьдаар нь үзсэн баг маань доод лийг рүү унах аюул нүүрлээд, хичнээн олон тоглолтонд багтаа итгэж одоо л хожих байх гэсэн урмыг маань ууцаар нь хуглаж байсан ч ганцхан энэ л хожил намайг хөлбөмбөгт яагаад ингэтлээ дурлаад байгааг минь сануулсан юм. тиймээ бид түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа багаас оноо салгаж чадлаа салгах салгахдаа бүр гурван оноо гэсэн бахархал. одоо дараачийн золиос гэсэн хөөрүү бодол :р.
гэхдээ биднийг хэтэрхий өндөрт хөөрөхөөс баерныхан биднийг 7-0 дож аварлаа. дараа нь ливеркүзэн биднээр хичнээн ч дараалж юм бэ мэдэхгүй тэнцэж хожигдож байсан хар цувралаа зогсоолоо. буцаал харанхуй, дахиал айдас. одоо үлдсэн тоглолтонд нөгөө гамшигт гладбах, бас доошоо унахгүй төлөө тоглож байгаа бохум. хэрта бол унах нь тодорхой болчихсан учраас хүснэгтийн 17р байр л сонин байлаа. энэ үед доошоо унаж болзошгүй багуудын тоо ч хангалттай олон байсан юм. нюрэнбэрг, фрэйбург, бохум тэгээд ханновэр, хэрта. доошоо унах хамгийн магадлалтай багаар хэрта дараа нь ханновэр!!!
"одоо дахиад гоол, дахиад гоол" гэсэн бодол гладбахтай хийсэн тоглолтыг үзэж байхад толгойд эргэлдэж байсан юм. тэр тоглолтонд улиралын дундуур уг багтай хийсэн тоглолтонд хийсэн гоолтойгоо тэнцүү гоолыг хийлээ. харин одоо бол бүгдийг нь тэдний хаалганд!!!! пинтогийн 23 дахь минутад хийсэн гайхалтай цохилтыг би хэзээ ч мартахгүй. яг одоо бол тэр тоглолтоос санаанд үлдсэн юм ердөө л тэр цохилт. бусдыг нь санах ч гүй байна. ямар ч байсан гоолоор цангасан фэнүүддээ гоолын бороогоор бэлэг барьсныг л санаж байна.
одоо дараачийн тоглолт бохум талбайд хэн нь ирэх улиралд дээрээ үлдэхээ шийднэ. бяцхан бишээ маш том айдас дотроос минь хатгаж байлаа. надад бяцхан ажил гарсан тул тоглолтыг шууд үзэх боломжгүй байсан юм. гэсэн ч утсаараа твиттэр харан тоглолтын мэдээг шууд үзэж байлаа.
эхлээд
JAAAA! 0:1 in Bochum durch Bruggink (9.) гэнгүүт гайхалтай мэдрэмж төрж байсан ч айдас хэвээрээ л.... удалгүй
23. Minute: Hanke erhöht auf 2:0! инээд ч хүрэх шиг багтаа итгэхгүй байснаа бодохоор. гэхдээ шүгэл дуугараагүй байсан ч хожино гэсэн бодол бүрэн дүүрэн төрсөн байлаа. одоо дахиад нэгийг л хийчих тэгээл болоо....
Jaaaaaa! Bilderbuchkonter - und Pinto erhöht mit dem Halbzeitpfiff auf 3:0! үүнээс өөр ямар сайхан мэдээ байхав. хожил бас ирэх улиралд дээд лийгт тоглох эрх.
хэлэх үг ингээд дуусаа. зүгээр л бүжиглмээр байна.
Ялалт.