Рома - Интерийн тоглолтоос хүлээж байгаа 10 зүйл гоал.ком 10. Интерийн дэмжигчдийн хэсэгт Лациогийн фенүүд дүүрэн байх болно. Яагаад гэвэл тэд Интерийн хөгжөөн дэмжигчдийн үүргийг гүйцэтгэнэ
9. Цагдаагийн газрын нууц мэдээлэгч Камбьяссо бичлэг хийдэг диктафонтой өмсгөл өмссөн байна. Энэ талаар нь тоглолтын дараа асуухад бүтэн улиралын турш шүүгчдийн араас гүйж тагнах ажиллагаа хийсэн болохоор энэ ажлаа бага зэрэг хөнгөлөх гэсэн юм гэнэ.
8. Диего Марадонг Аргентинчуудаа хэрхэн тоглож байгаага харахаар Олимпикод ирсэн байна. Үүнийг харсан Валтер Самуел тоглолтын турш Тоттиг ганц ч удаа хаалга руу цохиулахгүй. Занетти хэдэн тэрбүм миль газар гүйж, тоглолтын турш ганц ч амрахгүй бол Камбьессо Ромагийн хагас хамгаалагчдыг ажилгүй болгож, юу ч хийлгэхгүй. Маргааш нь Мара ДАШТ-ий бүрэлдэхүүнээ зарлахдаа Хайнц, Ортега, Чиави гурвыг Интерийг гурвалаас илүүд үзнэ.
7.
Луко Тони мөлхөж сурч байгаа нярай хүүхдээс ч илүү их цагийг зүлгэн дээр мөлхөж өнгөрүүлнэ
6.
Италийн хөлбөмбөгийн тайлбарлагчид Рийзийг хажуугийн шугамнаас бөмбөгийг Интерийн 16-руу шидэх бүрт ‘Calcio Inglese’ (Англи хөлбөмбөг) гэсэн өгүүлбэрийг давтах болно.
5.
Баптиста энэ улиралд 40 дэх тоглолтдоо дараалан талбайд гарч тоглоно. Гэхдээ уламжлал ёсоороо цаг дуусахаас гурван минутын өмнө сэлгээгээр орно.
4. Интер бол дэлхийн шилдэг баг гэж хэлсэн ч Гоол. комын Carlo Garganese тоглолтын дараа 1000 орчин Интерийн фенүүдийн уурласан мессэжийг хүлээж авна.
3 Тоглолт дууссаны дараа Моуриньо үзэгчид медалиа шидэхдээ надад ийм зүйл хангалттай олон байгаа гэж хэлнэ. Харин үзэгчид түүнийг нь Раниерид хандивлах бөгөөд мань эр медалийг гэртээ аваачаад 1966 онд дунд сургуульд байхдаа сургуулийн 100 метрийн гүйлтэд 9-р байр эзэлж авсан дурсалын бичгийнхээ хажууд өлгөх болно.
2. Массимо Моратти тоглолтын дараа Ромагийн ерөнхийлөгч Розеллаг ''даварсан хүүхэн'' гэж хараагаад өөрөө том шүүмжлэлд унана. Дараа нь мань эр Сенсигийн гэрт уучлалт гуйхаар очих боловч яг Гордон Браунтай адил энэ бүхэн нь түүний нэр хүндийг өргөхгүй. Бүгд л түүнийг худалч хулгач гэж бодсон хэвээр л байна.
1. Тоглолтын дараа Липпи ДАШТ-д авч явах тоглогчдоо зарлахад Матерацци, Тони гэсэн тоглогчи багтах болоч балотелли хүүд багтаж шингэх газар олдохгүй.