6 дахь тоглолтын дараа жаахан тойм бичих гэсээр байгаад зав ерөөсөө болсонгүй... Жаахан зүйлс бичихгүй бол сэтгэл ерөөсөө амрахгүй нь ээ..
1-р үе бол үнэхээр гайхалтай байсан... Даллас ердөө л 8 оноо авсан нь ПО-ын түүхэнд нэг үед авсан онооны 2 дахь муу үзүүлэлт болж таарлаа... Өмнөх муу амжилт нь 7 оноо юм байна...
7 тоглолтонд шилдэгээ шалгаруулдаг болсоноос хойш 7-р гарсан баг нь 2-оор гарсанаа хожсон анхны тохиолдол болж байна....
Даллас бас 1-ээр гарсан жилээ яалаа даа... Тэгэхээр энэ тийм ч таатай бус үзүүлэлт ерөнхийдөө энэ багт хамааралтай болж байна...
НБА-гийн хамгийн хөгшин багийн (ДАЛ) хамгийн залуу тоглогч болох Беабос ПО-ын бас нэгэн гэнэтийн бэлэг болж чадсан... Түүний хурд, эрч хүч манай багт нэг хэсэг үнэхээр гай болох шахсан... Тэрээр 16 оноогоо 18 минутанд л авсан гэхээр бас л аймаар...
Хэрвээ 4-р үед түүнд ахиухан минут өгсөн бол яах байсан бол?
Эхний 8-22 гэж дуусаад дараа нь биггест лийд 22 болсон байх үед бол ингээд л амархан хожил ирлээ дээ л гэж бодож байтал аянга ниргэчих шахсан шүү... Диркийн 57-56 болгодог шидэлтийн дараа Ману маань эргүүлж 3-аас нулиад л...
Далластай хийсэн цуврал үнэхээр агуу байсан , гэхдээ энэ бидэнд хангалтгүй, бид өшөө цаашаа явах болно гэж Ману хэлж...
Аан Ману стилийн фенүүд хэдийнээ төрчихсөн байсан...
Энэ цувралд Хилл дэндүү галзуу байсан... Тэр чухад мөчид шидсэн болгоноо шахуу хийсэн... Тэрээр сүүлийн тоглолтонд 21 оноо авсаныхаа 17-г нь 2-р хагаст авсан...
Хагас цагийн амралт бол заримдаа яг л там шиг байдаг... Тэнд юу ч болж болно....Би чамд өөр юм хэлэхгүй... Чиний нэр цаасан дээр, түүхэнд үлдэх болно... Онооны төлөө л яв гэж Поп Хиллд хэлсэн аж...
Тоглолтын үед Хилл нэг дундаас шиддэг дээр бас их хөөрхөн юм болж... Ману бөмбөгөө авч явахыг хүсч... Гэтэл Хилл энэ удаа би нэг явчихъя гээд маш итгэлтэйгээр яваад оноо авсан гэнэ. .. Үүний дараа нь Ману чи бол жинхэнэ пойнт гуард гэж түүнд урмын үг хайрлаж...
Бас Хиллийн хийсэн нэг зүйл нь эхний хагас дуусахад 4:49 дутуу байхад Диркийн алдааг 4 болгож чадсан явдал юм...
6 дахь тоглолт болсон өдрийн хамгийн хүнд мөч нь Блэйр осолд өртсөн явдал байж...
Тэрээр 2010 Chevrolet Camaro машиныхаа жолоодлогыг алдсанаар энэ явдал болж... Boerne Stage Road-ийн ойролцоо явж байхад нь картон цаас салхинд хийсч ирээд салхины шил дээр нь наалдчихаж... тэгээд л үзэгдэх орчингүй улмаас энэ явдал болж... Жолоодлогг алдсаны улмаас машин нь нэг эргээд замын голд зогсож... Машин нь нэлээн эвдэрсэн ч азаар ямар нэгэн сүйдтэй бэртэл гэмтлийг аваагүй байна....
Тэр бол маш сонин осол болсон, азаар ойролцоо өөр машин байгаагүй гэж Блэйр хэлж...Блэйр өглөө осолд орсон учраас тоглолтын үер нэг л түгшүүртэй байгаад байсан гэнэ.... Тийм ч учраас олон минут гаргаагүй аж...
Мэдээж сайн тоглобол шинэ машин авахад асуудалгүй ш дээ ухааны юм тоглолтын завсарлагааны үеэр ярьж зоригжуулж байсан гэнэ...
Өнгөрсөн жил бид үнэхээр сул бүрэлдүүнтэй тоглосон... Ману маань байхгүй, Макдайсгүй байсан... Ямар сайндаа л Боннер Диркийг хамгаалах гэж үзэх вэ дээ... Курт уг нь боломжийн байсан ч арай л чадахгүй байсан... Энэ жил Дайс ирсэнээр Дирк шиг төрлийн тоглогчийг хаана ч хамгаалж болохоор болсон... Хэр барагтаа бол шахаж чадахгүй, бас түүний хамгаалалтын өөдөөс нээх тийм ч эвтэйхэн шидээд байж чадахгүй... Бас дундын найдвартай гэж хэлж болох шидэлттэй... Чухал үед бол хусч л орхино... Довтолгооны самбарын мэдрэмж бол үнэндээ агуу... ЖЕТ дээр тавьсан тэр блокийг би насан туршдаа мартахгүй ээ...
Мэдээж ахлагч маань энэ цувралд багтаа хэрэг болох бүхнээ хийж өгч чадсан... Тэр бол зүгээр л амьд домог... 6 дахь тоглолт дээр сүүлийн мөчид лаасан 3 блок... Тэр яг л чухал үед бүр илүү аюултай болдог гэж Шак агаа Данканы талаар сайхан үг цухуйлгаж...
Энэ мөчид зүрх зогчих шиг болсон... Бареа яг нөгөө хөл рүү нь аймаар эвгүй унаад л... Манай хүн доголоод л...
Паркер маань ч ганган байсан... Тэр бас ч гэж финалын МВП болохоо харууллаа...
Харин Жефферсон л жаахан тийм байлаа даа... Гэхдээ 2 дахь тоглолтонд талбай дээрээс нь авсан хожил том нэмэр оруулсан... Уг нь тийм л тоглолтыг тоглолт бүр дээр хүснэм...
Поп өвөө маань хамгийн гол түлхүүр гэдэг нь мэдээж... Тэр яах аргагүй агуу ангиллын дасгалжуулагч...
Энэ цувралын бүх тоглолтууд үнэндээ маш хэцүү нервный болсон... Талбай дээрээ үнэхээр амттай хожлуудыг авч байх мөчүүдэд бол багаараа бахархахгүй өөр юугаар гэж л гэж бодогдож байлаа даа...
Тоглолтын дараа AT&T Center инээсэн, хөөрсөн....
Одоо бидэнд цаашаа илүү их явах зам бий...