San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby hosko » Sun May 02, 2010 1:16 am

6 дахь тоглолтын дараа жаахан тойм бичих гэсээр байгаад зав ерөөсөө болсонгүй... Жаахан зүйлс бичихгүй бол сэтгэл ерөөсөө амрахгүй нь ээ.. :D

1-р үе бол үнэхээр гайхалтай байсан... Даллас ердөө л 8 оноо авсан нь ПО-ын түүхэнд нэг үед авсан онооны 2 дахь муу үзүүлэлт болж таарлаа... Өмнөх муу амжилт нь 7 оноо юм байна...
7 тоглолтонд шилдэгээ шалгаруулдаг болсоноос хойш 7-р гарсан баг нь 2-оор гарсанаа хожсон анхны тохиолдол болж байна....
Даллас бас 1-ээр гарсан жилээ яалаа даа... Тэгэхээр энэ тийм ч таатай бус үзүүлэлт ерөнхийдөө энэ багт хамааралтай болж байна...

НБА-гийн хамгийн хөгшин багийн (ДАЛ) хамгийн залуу тоглогч болох Беабос ПО-ын бас нэгэн гэнэтийн бэлэг болж чадсан... Түүний хурд, эрч хүч манай багт нэг хэсэг үнэхээр гай болох шахсан... Тэрээр 16 оноогоо 18 минутанд л авсан гэхээр бас л аймаар...
Хэрвээ 4-р үед түүнд ахиухан минут өгсөн бол яах байсан бол?

Эхний 8-22 гэж дуусаад дараа нь биггест лийд 22 болсон байх үед бол ингээд л амархан хожил ирлээ дээ л гэж бодож байтал аянга ниргэчих шахсан шүү... Диркийн 57-56 болгодог шидэлтийн дараа Ману маань эргүүлж 3-аас нулиад л...

Image

Далластай хийсэн цуврал үнэхээр агуу байсан , гэхдээ энэ бидэнд хангалтгүй, бид өшөө цаашаа явах болно гэж Ману хэлж...

Аан Ману стилийн фенүүд хэдийнээ төрчихсөн байсан... :ногоон:

Image

Image


Энэ цувралд Хилл дэндүү галзуу байсан... Тэр чухад мөчид шидсэн болгоноо шахуу хийсэн... Тэрээр сүүлийн тоглолтонд 21 оноо авсаныхаа 17-г нь 2-р хагаст авсан...

Хагас цагийн амралт бол заримдаа яг л там шиг байдаг... Тэнд юу ч болж болно....Би чамд өөр юм хэлэхгүй... Чиний нэр цаасан дээр, түүхэнд үлдэх болно... Онооны төлөө л яв гэж Поп Хиллд хэлсэн аж...

Тоглолтын үед Хилл нэг дундаас шиддэг дээр бас их хөөрхөн юм болж... Ману бөмбөгөө авч явахыг хүсч... Гэтэл Хилл энэ удаа би нэг явчихъя гээд маш итгэлтэйгээр яваад оноо авсан гэнэ. .. Үүний дараа нь Ману чи бол жинхэнэ пойнт гуард гэж түүнд урмын үг хайрлаж...
Бас Хиллийн хийсэн нэг зүйл нь эхний хагас дуусахад 4:49 дутуу байхад Диркийн алдааг 4 болгож чадсан явдал юм...
Image

6 дахь тоглолт болсон өдрийн хамгийн хүнд мөч нь Блэйр осолд өртсөн явдал байж...

Тэрээр 2010 Chevrolet Camaro машиныхаа жолоодлогыг алдсанаар энэ явдал болж... Boerne Stage Road-ийн ойролцоо явж байхад нь картон цаас салхинд хийсч ирээд салхины шил дээр нь наалдчихаж... тэгээд л үзэгдэх орчингүй улмаас энэ явдал болж... Жолоодлогг алдсаны улмаас машин нь нэг эргээд замын голд зогсож... Машин нь нэлээн эвдэрсэн ч азаар ямар нэгэн сүйдтэй бэртэл гэмтлийг аваагүй байна....

Тэр бол маш сонин осол болсон, азаар ойролцоо өөр машин байгаагүй гэж Блэйр хэлж...Блэйр өглөө осолд орсон учраас тоглолтын үер нэг л түгшүүртэй байгаад байсан гэнэ.... Тийм ч учраас олон минут гаргаагүй аж...

Мэдээж сайн тоглобол шинэ машин авахад асуудалгүй ш дээ ухааны юм тоглолтын завсарлагааны үеэр ярьж зоригжуулж байсан гэнэ... :ногоон:


Өнгөрсөн жил бид үнэхээр сул бүрэлдүүнтэй тоглосон... Ману маань байхгүй, Макдайсгүй байсан... Ямар сайндаа л Боннер Диркийг хамгаалах гэж үзэх вэ дээ... Курт уг нь боломжийн байсан ч арай л чадахгүй байсан... Энэ жил Дайс ирсэнээр Дирк шиг төрлийн тоглогчийг хаана ч хамгаалж болохоор болсон... Хэр барагтаа бол шахаж чадахгүй, бас түүний хамгаалалтын өөдөөс нээх тийм ч эвтэйхэн шидээд байж чадахгүй... Бас дундын найдвартай гэж хэлж болох шидэлттэй... Чухал үед бол хусч л орхино... Довтолгооны самбарын мэдрэмж бол үнэндээ агуу... ЖЕТ дээр тавьсан тэр блокийг би насан туршдаа мартахгүй ээ...

Image

Image


Мэдээж ахлагч маань энэ цувралд багтаа хэрэг болох бүхнээ хийж өгч чадсан... Тэр бол зүгээр л амьд домог... 6 дахь тоглолт дээр сүүлийн мөчид лаасан 3 блок... Тэр яг л чухал үед бүр илүү аюултай болдог гэж Шак агаа Данканы талаар сайхан үг цухуйлгаж...

Image

Энэ мөчид зүрх зогчих шиг болсон... Бареа яг нөгөө хөл рүү нь аймаар эвгүй унаад л... Манай хүн доголоод л...

Паркер маань ч ганган байсан... Тэр бас ч гэж финалын МВП болохоо харууллаа...

Image

Харин Жефферсон л жаахан тийм байлаа даа... Гэхдээ 2 дахь тоглолтонд талбай дээрээс нь авсан хожил том нэмэр оруулсан... Уг нь тийм л тоглолтыг тоглолт бүр дээр хүснэм...

Поп өвөө маань хамгийн гол түлхүүр гэдэг нь мэдээж... Тэр яах аргагүй агуу ангиллын дасгалжуулагч...

Image


Энэ цувралын бүх тоглолтууд үнэндээ маш хэцүү нервный болсон... Талбай дээрээ үнэхээр амттай хожлуудыг авч байх мөчүүдэд бол багаараа бахархахгүй өөр юугаар гэж л гэж бодогдож байлаа даа...

Тоглолтын дараа AT&T Center инээсэн, хөөрсөн....

Одоо бидэнд цаашаа илүү их явах зам бий...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Цоомоо » Sun May 02, 2010 8:25 pm

Good job.
Поп улирлын дундуур олон хэлж байсан. Энэ жил хамгийн сайжирсан тоглогч бол Жорж Хилл гэж.
Магадгүй 2 жилийн дараа Рондо шиг Олл стард сонгогдох ч юм бил үү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Saiza » Sun May 02, 2010 10:34 pm

сайхан бичлэг болж...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby 1220 » Mon May 03, 2010 11:53 am

Хиллд Рондогоос ч илүү болох боломж бий. Рондог болвол шидэлттэй, хамгаалалт нягт байж чаддаг. Хамгийн гол нь өөрөөс нь их юм шалтгаална даа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby slo mo jones » Mon May 03, 2010 12:06 pm

хоскогийн бичлэг гоё болжээ
за дараагийн тоглолтууд дээрээ хүсэн хүлээсэн мөчрүүгээ алхам алхамаар явж аварга авахын төлөө урагшилна
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby B29 » Mon May 03, 2010 1:34 pm

АЖ, Хоско хоёрын бичлэг сайхан болжээ. Багаараа бүр их бахархчихлаа.

Маргааш эхний тоглолт дээрээ л хусах хэрэгтэй.

Одоо их гурвал дээр+Хиллийг хардаг болоод байшд. Дээрээс нь Жефф хэдэн тоглолт дараалаад тэсрээд өгвөл сайхан байнаа.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Төгсөө » Mon May 03, 2010 9:49 pm

Нарнуудыг манайх плейоффт 4 дарааж нухаад байган байна. Нарнуудтай тоглоход Амаре хамгийн сайн тоглодог, гэхдээ хамгаалалт муу, Тэрэн дээр нь л манайхан ажиллаж ирсэн. Сансыг нэх амар хожихгүй ч гэсэн ямар ч байсан хожино. Нөгөө талаас Юта бол ЛаЛ-ыг хожих потенцалтай баг гэж үнэлээд байгаа. Маг нягт сайн тоглож байгаа харагдаад байна.
YNWA!
Төгсөө
Kopites
Kopites
 
Posts: 1173
Joined: Mon Sep 10, 2007 1:45 pm

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby hosko » Tue May 04, 2010 2:04 am

Баатар болгонд нэг л юм байдаг ... Тэр нь юу юм бол? Сайн зэвсэг, унаа, сайхан хүүхэн... Аль нь ч бишээ...

Ердөөсөө эсрэг дүр... Batman болон Joker, Sandra Bullock болон Bombshell McGee нар бол хэзээд биесээ тодотгож байдаг...
Тэгвэл Санантониогийн хувьд тэр нь хэн гээч... Даллас, ЛАЛ бас биш гэнээ... Тэр нь Финикс Санс...
“San An-ton-i-o” гэсэн энэ таван үет үг бол тэр багийн хувьд үнэхээр лай байдаг гэнэ. Санантонио Спурс гэдэг үг заримдаа Амбрелла гэдэг үгээр ч склигдсон болох юм байна... Бид бол Нарны Хаалтууд.....

Спэрс Сансын өрсөлдөөн бол Али-Фрэзер 2 шиг л цусаа гартал үзэх цуст тулаан болдог... Сүүлийн 5 уулзалтанд 4-т манайх нухаад байгаа... Тэгэхээр энэ жил болно үнэхээр Финикс бол үзээд л гарна гээд байж байгаа...

“Цуст хамар” хэмээн алдаршсан тоглолт энэ 2-ийн хооронд болсоннйг хүн бүр санаж байгаа... Орри тэр үед айлын асар чухал тоглогч болох Амарег торгуулсан... Бас зүгээрчгүй Диауг бас торгуулчихсан. Мэдээж Орри өөрөө... Гэхдээ энэ бол манайд мэдээж сайхан давуу талыг өгсөн... Спорт ийм л байдаг хойно доо... Тэр жилийн цувралд эхний тоглолт дээр Данкан маань 25 фийт зайнаас бөмбөгийг цагирагт оруулж багтаа багтаа нэмэлт цагийг олж ирсэн гээд л...

Энэ бол маш их түүх, үнэхээр их түүх гэж Грант Хилл ярьж.... Гэхдээ одоо шинэ тоглогчид аль аль багт нь байгаа учраас 2 баг хэдийнээ шинэ баг болсон гэж... Энэ ч юу л бол... 2 мангасын толгой бол одоо ч тэр л хэвээрээ байгаа шүү дээ...
Санс сэлгээндээ их найдаж байгаа гэнэ... Санс энэ улиралд тоглолгчнд нь оноогоо ер нь л жигд авч ирж... Үүндээ их найдвар тавьж байгаа болтой... Бид нэг хүний баг биш гээд л... Бид ч гэсэн аднл багаараа тоглодог шүү дээ гэдгийг тэд мэдээж мэдэж л байгаа...

Сансын Дасгалжуулагч хэлэхдээ би тоглогчдоо хэлж байгаа... Бидний ихэнх нь түүхийг хараагүй шүү дээ.. Яг одооны Финикс бол Санантониотой хэзээ ч ПО-ын цувралд тоглож үзээгүй баг.... Гэхдээ нэг л юм тодрхой байгаа... Энэ бол үнэхээр физикл агуу тулаан болно гэж...

Хамгийн их анхаарал татаж байгаа 5 асуулт бол:

1. Мануг хэн хамгаалах вэ? (Явж явж Хилл л болж таараад байна)

2. Данканг хэрхэн зогсоох вэ ? (Финикст энэ тал дээр багахан туршлага байгаа. Тэд өмнөх шатанд Ламаркустай тоглосон)

3. Робин Лопес тоглох уу? (тэр энэ цувралд ерөнхийдөө эргэж ирэхэд бэлэн болоод байгаа... Хэрвээ тэр ирэх бол Данканг хамгаалах гол зэвсэг нь болно, гэхдээ эхний тоглолтонд цөөхөн минут гаргана)

4. Хэн нь гараанд гарах вэ? (Жорж Хилл, Үүнийг л битгий сольж үзээрэй дээ... ТР сэлгээнээсээ гарахад буруудаад байх юм байхгүй)

5. Хэнд эрүүл мэндийн асуудал байна? (Стив Нэшд бага зэргийн асуудал байсаар байгаа...)

Мэдээж айлд талбайн давуу тал байгаа... Эхний 2 тоглолтоос л нэг хожил авах, болж өгвөл 2 хожил авах хэрэгтэй...
Дасгалжуулагчдын маань хувьд бас их хөөрхөн холбоотой... 21 жилийн өмнө тэд Санантаниогиийн туслах дас хийдэг байж... Тэр үед Ларри Браун ахлах Дасгалжуулагч байж... Тэд одоо ч найз хэвээрээ байгаа гэнэ... Магад энэ цуврал хүртэл ч байж болох юм...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby zorigtsaikhan » Tue May 04, 2010 10:06 am

Ойрд Хоскогийн нийтлэлийг уншаагүй сайхан тухтай уншиж сайхан сэргэлт авлаа...
Сайхан нийтлэл болжээ... Энэ эрчээ алдахгүй урагшаа...

Го СПҮРС!!!
:gold :gold :gold :gold :gold :gold :gold :gold
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Оргил » Tue May 04, 2010 11:04 am

тоглолт үзэх линк байвал саваач
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby El Payaso » Tue May 04, 2010 11:29 am

нэш утгы нь алдуулж байнаа... хэн хаагаад байгаан бол манайхаас... Хилл л юм шиг байхын...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Bibby » Tue May 04, 2010 11:31 am

Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby slo mo jones » Tue May 04, 2010 11:36 am

өөр линк юу байна залуусаа
наад линк чинь алдаа заагаад байна
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Chin-T-Mac » Tue May 04, 2010 11:40 am

нэш эхний үед 17 оноо гэдэг чинь аймшигтай байнашүү...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Funky » Tue May 04, 2010 11:45 am

Chin-T-Mac wrote:нэш эхний үед 17 оноо гэдэг чинь аймшигтай байнашүү...

Өөөш өнөөдөр чи хэнийг авсан хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Chin-T-Mac » Tue May 04, 2010 11:48 am

Чи хэнийг авсийм би Амраг авсаншд... Нэшийг л авдаг байж... чи өчигдөр нойлуулцийм уу? би ч чамайг холдоод алга болсон байх гэж бодож байлаа
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Funky » Tue May 04, 2010 11:50 am

Өчигдөр харин согтуу орж ирээд Женнингс сонгочлоо гээд унтцан чинь нэ тиймэрхүү юм болсон бнлээ хэхэ
Чамаас би -4 болцон бнлээ
Өнөөдөр Алленг авсан фантази 30 оноол авчирсан бнлээ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby Chin-T-Mac » Tue May 04, 2010 12:16 pm

сайн авсан бна
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby slo mo jones » Tue May 04, 2010 1:12 pm

тоглолт дуусахад 4 минут гаран дутуу байхад тооны харьцаа 91/94 манайхан бараг барьчих юм бишүү
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby slo mo jones » Tue May 04, 2010 1:14 pm

93/94 болсон шүү хусахад ойрхон байнадаа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby slo mo jones » Tue May 04, 2010 1:29 pm

шибак тавиулцан юм бишүү бараг
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby slo mo jones » Tue May 04, 2010 1:38 pm

111/102 эхний тоглолт хусуулчлаа
за энэ бол байх л шдээ
2 дахь тоглолтон дээр гэрт нь нэг хусаад өгөх хэрэгтэй
эхний үе болон сүүлийн үеийн сүүлийн хэдэн минутанд ёстой муу тоголж
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby hosko » Tue May 04, 2010 2:04 pm

за яахав... Уг нь бол 3 болон 4-р үеийн дунд хэсэгт сайн л байлаа... Даанч өнөөдөр тэдний холын шидэлтүүд нь үнэхээр хэрэгтэй үеүүддээ амжилттай боллоо... 2 дахь тоглолтоо л хожих хэрэгтэй дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby El Payaso » Tue May 04, 2010 7:15 pm

айлын биг гурав гурвуулаа л аймаар байлаа... гэхдээ манайхан нэг их дутаагүй... дандаа энэ гурав ингэж тэсрэхгүй байлгүй дээ... хэхэхэ... Нэшийг хэн хаав? Хилл хаав уу? арай л дураар нь дургиулчихлаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: San Antonio Spurs /Хүсэн хүлээсэн жил/

Postby AZZURRI » Tue May 04, 2010 7:16 pm

7 тоглолт гарна гэж бодож бн гэхдээ Нарнууд шаана ОК.
keep moving forward !!
User avatar
AZZURRI
Монголын фэн
 
Posts: 675
Joined: Wed Apr 07, 2010 2:27 pm
Location: LOCATION NOT FOUND

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron