Олон жил хүлээсэн АЛ-н финалдаа шалгарлаа. Энэ бол мөрөөдөл байсан. Гэхдээ энэ маань хараахан бүрэн биелээгүй байна. 5 сарын 22нд харцгаая.
Ямартаа ч эхлээд манай багийг дэмжиж байсан гишүүд, барсагийн соёлтой гишүүдэд баярлалаа. Хамт үзэж байсан олон куле, форумынхнаас нараас Мистэр Эс, Поси нар тоглолтын дараа ирж баяр хүргэсэн Аматори бид 2т. Би таньсангүй Аматори л хэллээ. Бас Миланы Диаволо ирж манайхыг дэмжиж, финалд амжкилт хүсэж байсан. Жентлемэнүүдэд талархав.
Хагас шигшээгийн эхний тоглолтын дараагаас л Ноу Камп санаснаас хүнд тоглолт болно гэдэг нь харагдсан. Тэд 2-3 гоолоор хожих шаардлагатай байсан. Фэнүүд нь ч тоглогчид нь ч манайхныг тамд байгаа мэт угтана гэсэн. Үүний жишээ нь Пикэгийн зурагтай сэтгүүлийг нүүрийг харж болно.
Тоглолт бидний бодож байснаар манайхан 4-2-3-1 гэж. Олон хүн энийг эрүүл бус мэтээр бичиж байсан ч гадаадын хэвлэл, бидний бичиж байсан таарсан.
Харамсалтай нь шүүгчид Моттад улаан өгснөөр санаснаараа тоглох боломж олгосонгүй. Бескуетын жүжгийн хэсгийг Алдарт Гохын зурагтай харьцуулсан нь гоё болсон байсан.
Тэгээд хүн дутуу сонгодог хамгаалалт, Итали хамгаалалт гэгч юу болохыг жинхэнэ харуулав. Этүг хүртэл МЮ-гийн форумд тэдний фэнүүд шилдэг зүүн хамгаалагч гэж хүртэл бичсэн байсан.
2-р давхарт хамаагүй илүү байсан. Сүүлдээ тэд булангийн цохилтоо цохих биш дамжуулж эхэлсэн. Харин алдсан гоол гэвэл харамсалтай нь отон байсан. Гэвч энийг тооцчихов. Испаний Марка сэтгүүлийн тавьсан зургийг энд тавья.
Хамгаалалтын хүчээрээ л хожсон. Тамд очсон биш, там болгоогүй юм гэхэд тамд унасангүй. Бараг хамгийн амттай хожигдол болов уу.
Ялалтынхаа хажуугаар баярласан зүйл нь Занетти маань карт авсангүй. Ингэснээр АЛ-н финалд цом өргөх боломж байна. Мөн Майкон бидэнд финалд маш их хэрэгтэй. Тэр ч картгүй тоглов.
Харин нэг сонирхол татсан зүйлс нь манайхныг Барселон хотынхон таатай хүлээн авсангүй. Энэ алба биш ч бас соёлтой байж болох байсан. Онгоцны буудлаас л эхлээд баг, дасгалжуулагч руу дайрцгаасан. Маргааш тоглолттой гэж байхад шөнийн 3 хагаст 50 гаруй фэнүүд нь манайхны буусан буудлын гадаа орилдож тайван унтуулсангүй.
Хожигдлынхоо дараа ч зүлэгжүүлэлтийн усаа цацаж байсан. Хожигдож сурах хэрэгтэй гэх нь хаашаа юм гэхдээ энэ боловсон зан биш болов уу.