за энэ жил ч ингээд гуравдугаар байр ойлгомжтой болж байх шиг байна... бүтэн 2 улирал СЛ өнжисний эцэст ирэх жил бид тэнд байх нь аштай юу? өрний асуудлаар клубын зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй чимээгүй байна... өнгөрсөн жилийнх шиг цалин энэ тэрээ тавьж чадхааргүй болтол тийм нөхцөл байдалд ороогүй байгааг бодход нөхцөл байдал тэгтлээ муудчихаагүй бололтой...
Чори өнгөрсөн тоглолтын үер Айстран, Эмери нартай муудалцсан учраас тусдаа бэлтгэл хийж эхэлж... түүнийг багийн сэтгэл санааг хоёр хуваагдуулж мэднэ гэж Эмери хэлсэн бол нөхөр радиогоор аль хэдийн хуваагдчихсан гэж авч...
Ла Платагийн 22 настай төвийн хагасийг сонирхож байна... Панамын эсрэг нөхөрсөг тоглолтонд Мара дуудаж байсан... Милан Фиоринтина Эвертон сонирхож байгаа юм байна... 3,5 саяр үнэлэгдээд байгаа гэнэ...
гэхдээ Ллорентегийн төвийн хагас сонирхож буй номер нэг бай нь Галатсарайгийн Мехмет Топал гэнэ... 187 см өндөртэй урт хөлтэй энэ эр пасс таслах такльдаа их сайн гэнэ... ДМ ээс гадна баруун хагас, төвийн хамгаалагчаар тоглож чаддаг... 16-ын гаднаас сайн бууддаг гар юм байх... Виераг шүтдэг түүний тоглолтыг дуурайдаг гэнэ... хоёр хөлөөрөө зэрэг тоглохоос гадна түрк юм хойно нэлээн аггрессив тоглолттойм байх... гэгэгэ... 2008 оны еврод түркийн шигшээд багтсан 24 настай... манайхан Топальтай өөртэй нь тохиролцсон ч Галатсарайтай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм байна... манайхан 5 саяын санал тавьсан ч нөгөөдүүл нь 12 сая гэж томорч... өнгөрсөн жил Мойс 8 саяын санал тавиад амаа алгадуулаад буцсан гэнэ... гэхдээ 8 сая төлвөл ер нь өгчихөж магадгүйм байх... өнгөрсөн жил бас Эвертон Топалтай тохиролцсон ч Гала явуулаагүйм байна өнгөрсөн зун...
Альбелда энэ улирал дуусаад явна... Барахагийн асуудал ч бараг тэгэж шийдэгдэх байх... тэгэхээр төвийн хагас дээр Банега Манелеле нар л үлдэнэ... тэгээд нэмж нэг төвийн хагас авах гэж үзээд байх шиг байна... Манелеле 176, Банега бас нэг их томгүй гэхээр тэнцвэржүүлэх үүднээс энэ ТОпал нь манайд илүү хэрэгтэй юм болов уу?
Греноблийн АМ францийн өөр нэг ирээдүйн зидан гэгдээд байгаа алжирийн цагааж Софиане Фегоули ирэх жил гэрээ нь дуусч байгаа тэгээд өөрөө радиогоор ярихдаа Валенсиад тоглоноо л гэж... СЛ эрхээ манайхан авчихсан тэгээд ирэх биздээ амбицтай бацаан юм шиг байна лээ... СЛд тоглоно Валенсиа том клуб энэ тэр гээд л баахан хуцаж... энэ улиралд гэмтлээс болоод ердөө тавхан тоглолт хийсэн юм байна... өнгөрсөн улиралд л лаасан юм байх...