Манайх энэ жилийн аварга болж чадах уу?
Үгүй л болов уу. Шинэхэн түүх сөхвөл: Өнгөрсөн улирлын эхэнд өвөө биднийг Барса л зогсоож магад тухай хэлж байсан. Улирлын эцэст бид ЧЛ-т аваргаа хамгаалсан баг байдаггүй хэмээх түүхийн эсрэг тоглосон. Түүх түүхээрээ үлдэж, Барса биднийг зогсоосон. Энэ улирлын эхэнд бүгд шувуудад цом өгцөн байсан үед өвгөн бас л шувуу биш цэнхэр манай өрсөлдөгч гэж хэлж байсан. Түүнийхээр ч болж цэнхэр манай 2 улирлын турш л өрсөлдлөө. Улирлын төгсгөл хавьд манайхан 7 дахь хожигдлоо авснаар ПЛ-т 7 хожигдсон баг аварга болж бгаагүй гэсэн түүх бас манай өмнө хөндөлсөөд ирлээ.
Энэ нэг мухар сүсэг ч юмуу балай юмыг хаяад байдлыг бодитоор харсан ч манай талд гялтайх юм ганц алга. Жишээ нь аварга шийдэж магад гэгдээд бгаа зочлон тоглолтууд бна.
1. шувуу - цэнхэр. Энэ жилийн форм нь тэнгэр газар шиг ялгаатай бгаа, шувууд 7 хоногийн дундуур хэцүүхэн тоглолттой гээд манайд хэрэг болчих ганц ч юм алга. Хэдийгээр тэд гэртээ тоглох ч шувууны үүрний (өөрсдийнх нь хэлдгээр гайхалтай) уур амьсгалд найдах юм бас байхгүй ээ. Саяхны нэг тоглолт дээр сүүлийн 5 жилийн хамгийн цөөхөн үзэгч ирсэн, үзэгчид нь бүгд манай дайснууд, хожигдчоод цэнхрүүдэд алга ташвал гайхаад байхааргүй гарууд
2. Нөгөө талд манай тоглолт. Аз таарч цнхрүүд хожигдсон ч бидэнд тэнцэх эрх байхгүй. Гоолын зөрүүнээс болоод бид заавал хожих ёстой. Гэтэл өрсөлдөгчид маань энэ улирал гэртээ Вилла болон цэнрүүдэд л 2-хон хожигдож. Мөн намар манайхныг гэрт маань уйлуулах дөхснийг мартаж болохгүй. Энэ жил форм сайтай бгаа Овн гоол
маань эцсийн мөчид бидэнд тэнцээ авчирсан.
Үндсэндээ улирал дуусчлаа. Чирдэг ганцаа алдсан МЮ хэн ч биш болно гэцгээгээд байсан хүмүүст бид хариуг нь хангалттай өглөө (бүр ганц хамгаалагчтай бүтэн сар тоглож харуулсан шүү), сая саяар цацагч болон сохор зоос хялайлгадаггүй эзэдтэй зарим нэг багууд 4-с мултарлаа гээд энэ улиралд сэтгэлээ тайвшруулах юм олон байноо