Хувцас солих өрөөнд цувралаас ...#33
Манчестер Сититэй тоглохын өмнө...*Залуус МанСититэй тоглохын өмнө хувцас солих өрөөндөө цугларчээ. МОН нилээд өөртөө итгэлтэй харагдана*
MOН: За залуусаа цоглог байна шүү. Бид энэ удаад мааангар амархан ялалт байгуулна. Тэдний хаалгач нь Фароеын арлаас ирсийм байна лээ. Миний мэдэж байгаагаар Фароеийн аралд хоньноос өөр зүйл лав л байхгүй. (Фароеийн арал сүлдэндээ хонь залсан байдаг бөгөөд сайн үүлдэрийн хониороо алдртай). Хонь чинь тэгээд ядаж байхад хуруу муруу байхгүй биз дээ хэхэ Миний хамгийн шилдэг скаутууд Англиас өөр хаана ч аятайхан хөлбөмбөг тоглож чаддаг гарууд байхгүй гэж хэлсэн...
Дельфоунесо: Тэгээд Месси, Шави, Рони юу болж таарахав?
MOН: Месси? Месси гэж юу юм? Шави Рони гэн үү? Ямар юм байдгын?
Дельфоунесо: Аан? та мэдэхгүй гэж үү? Тэр чинь ...
Робертсон (МОНд тал засан шивэгнэж): Наадах чинь нөгөө хип хоп дууныхаа дахилтаас хэлээд байх шиг байна...
MOН: За за чиний наад хип хоп дууны сонин сонин үгнүүд надад ерөөсөө сонин биш байна. Тэгээд ч ...
A.Яанг: Яг бол босс, Фароеийн арал чинь Данийн харьяа шд. Бас...
MOН: Дани ийk!? Паа! Дани хаалгачтай ямар нэгэн цом авсан багийг та нар ер нь харсан ууу?
Mилнер: Тэхдээ босс тэд чинь яаралтай зээлээр хаалгач авчихсан биз дээ?
MOН: Яаралтай зээл ий!? Бүр ёстой гоё!
*MOН баярласандаа доороо үсрэн цовхчив. Залуус гайхан харна. Тэрээр тэдэнд санаагаа хэлэхээр үсрэхээ болиод*
MOН: 2 хон үг. Габор Кирали (тэээр жил манай багт яаралтай зээлээр Кристал Паласаас ирээд багийг алж дуусгасан нөхөр)
*Залуусын нүдэнд айдас тодров*
Агбон: Би одоо ч түүнийг зүүдэлж хар дараад сэрдэг...
*Петров салганан амандаа шивнэнэ*
Петров: Би түүний саарал өмдийг одоо ч санаж байна, аймшигтай...
MOН: Тийм ээ! Тэднийг ийм л аймшигтай хувь заяа хүлээж байгаа, гэснээс тэр азтай хаалгач хэн гээч нөхөр вэ?
Mилнер: Мартон Фюлоп
MOН: Мартин Фюллер?
Найжел Рео Кокер: Үгүй ээ, Мммаррттттон Фюлллоп босс.
MOН: Хангалттай!!! Нэгдүгээрт миний нэрийг битгий ингэж сунжруулж дуудаад бай... 2 рт чи намайг флоп босс гэж дуудсан учраас энэ улиралд дахин тоглохгүй гэж мэдээрэй!?!
Рео Кокер: Ааан!? ...Би таныг тэгж ..... Би ердөө л нөгөө....
MOН: Одоо булзаад нэмэргүй хүү минь. Ам алдвал барьж болдгүй юм. Намайг доромжлохоосоо өмнө бодох байж дээ хүүхээ. За манайхан тэгээд Ситиг яагаад бид амархан хожиж чадна гэдгийг ойлгов уу? За одоо тоглолтонд орох багийг танилцуулъя...
*MOН тоглолтонд орох тоглогчдын нэрс бүхий самбарыг цэнхэр, улаан хүрэн хөшгөөр бүрсэн байх бөгөөд гартаа алтан оосор гарган ирэв*
MOН: За би нэг зүйлийг чухалчлан зарлая. Энэ удаад гараанд гардгүй тоглогчид бүгд тоглох болно... Би амлая...
*СИдвелл, Киаран Кларк, Бэеэ нар нүд нь сэргэн ойртон ирэв*
MOН: Алив Роббо!
Робертсон: Даа-да-да-да да ддааааа!
*MOН Роберстоныг амаараа фанфар дугарах үед алтан оосроо татав. Хөшиг нээгдэв. Залуус хэсэг уншсаны дараа Сидвелл*
Сидвелл: Хөөе! Энэ чинь өмнөх тоглолтонд орсон багаас ерөөсөө өөрчлөгдөөгүй байшдээ...
MOН: Аан тийм байна уу?
Сидвелл: Тийм.
MOН: ... тийм байна уу тэ?!?
Сидвелл: ТИЙММ!
MOН: За за ... Тэгвэл тийм л юм байгаа биз хэн мэдэхэв...
Бэеэ: Та хэлэхдээ сэлгээний тоглогчдыг тоглуулна гэж амлаа биз дээ?
MOН: Хабиб минь дээ Хабиб минь би амласандаа хүрнэ шд ээ. Алив Роббо!!!
*Робертсон нэгэн цэнхэр судалтай улаан хүрэн томоохон хайрцаг түрсээр орж ирэв...*
MOН: За залуусаа би та нарыг тоглолтын үеэр би тоглое, би тоглое гээд байдаг болохоор чинь та нарынхаа хүсэлтийг ганц ч болов биелүүлье гэж бодоод эдгээрийг Акорноос (Бирмингамын ядуу хүүхдүүдийн эмнэлэг) авчруулсан юм. Тэнд бас хичнээн олон та нартай адилхан тоглох дуртай жаалууд байсан гээч...
*MOН хайрцгийг нээж савыг хөмрөхөд дотроос маш олон тооны янз бүрийн хүүхдийн тоглоомнууд гарч ирэв*
MOН: За энэ байна даа... за сэлгээнийхэн алив тоглоцгоо тоглоцго...
*СИдвелл, Бэеэ 2 урам нь хугарсан байдалтай суудалдаа суухад Киаран Кларк итгэлгүйхэн тоглоомууд руу ойртов*
Абгон: Хооо! 3 дугуйт, нисдэг онгоц, барби...ямар гоё юм бэээ? Би гараанд гарахаа болилоо, алив Бэеэ чи миний оронд довтолгоонд тоглочих чи чадна шдэээ тэхүү?
*Агбоны орилох чимээгээр Марк Албрайтон, Дельфийг тэрэгтэй нь түрэн орж ирэв. Албрайтон нэг тоглоомон машин барьж авахад Дельф мөлхөж очоод нэгэн тоглоомон сэлэм олж аваад энхрийлэн тэврээд нэг жижигхэн буу олоод сэмхэн шортондоо хавчуулав*
Кареү(нүд нь сэргэн): Барби? за байз би юу яадымуу? нөгөө ... хэн... Гузан.... чи довтлохгүй биз? Хаалган дээр зогссоор байгаад уйджайгааз дээ?