Арсэн Вэнгэр - Миний харж дасаагүй л тоглолт байлааТэг тэгээр тэнцсэн талаараа...Миний харж дасаагүй л тоглолт боллоо. Яагаад гэвэл бид маш цөөхөн боломж гаргасан, Сити бол бүүр ямар ч боломж гаргасангүй. Тэд сайн хамгаалах тал дээр маш их анхаарал тавьсан байсан. Манайханд ч зай гаргаж өгөөгүй болохоор бид ч нээж чадсангүй. Ерөнхийдөө нэг тийм түгжээтэй тоглолт боллоо. Тоглолтын турш тун цөөхөн боломж гарсан. Дүгнээд хэлэх юм бол, хоёр баг хамгаалалтын хувьд их сайн тоглосон, их дэгтэй бөгөөд маш бага боломж гаргаж тоглолоо.
Ситийнхэнийг илүү довтолж тоглооогүйд гайхсан уу...Тэд манайд тэнцэж оноо аваад гэртээ Тоттенхамыг ялж дээр нь гарах бодолтой байгаа байх л даа.
Арсеналын 3 дугаар байр найдвартай болсон уу..Ерэн хувийн магадлалтай байна. Яг ч зуун хувь биш. Бараг л.
Дөрөвдүгээр байранд хэн орох бол...Тааварлахад хэцүү л дээ. Хоёр багийг дараагийн тоглолтуудаа хожно гэж тооцох юм бол Сити - Тоттенхамын тоглолт шийдвэрлэх тоглолт болно. Сити гэртээ тоглож байгаа гэсэн бяцхан давуу талтай ч ер нь дуустлаа л сонирхолтой байх болов уу. Тааварлахад үнэндээ хэцүү байна.
Адебаёрын сэлгээнээс гарсан талаар...Яахав бага зэрэг сэргээсэн л дээ. Фэнүүд маань сэргэж ирснээр мань эр бага зэрэг төвлөрч, мотивац авсан байх, тэгээд холын дамжуулалтуудыг авч эхэлсэн. Тэгэхдээ ингэлээ гээд боломж бас нэг их үүсээгүй л дээ. Тэд сөрөг довтолгоо их хийж байсан ч манайхан тэдгээрийг нь задалчихаад байсан болохоор нэг их асуудал байгаагүй.
Сүүлд ялагдсан тоглолтуудын нөлөө байсан уу...Тийм шүү, толгойноос нь гараагүй байгаа нь анзаарагдаж байсан. Бүхнийг хаяж урагшаа довтлоод байгаагүй, учир нь өнөөдрийн тоглолтод хожигдож огт болохгүй гэдгийг сайн мэдэж байсан. Тэгээд ч Ман Сити аймаар хамгаалаад манайханд боломж олгоогүй л дээ.
Интер Милан Барсатай яаж тоглох байсныг харуулсан гэж бодож байна уу...Барселона манайхтай тоглосноосоо өөр темпээр тоглосон л доо. Харамсалтай юм нь гэвэл эвэй гоол алдсанд л байна. Хоёр дахь тоглолтод хожих боломж байсан гэж би бодож байна.
Робин Ван Персийн тоглолтын тухай...Эхний 60, 70 минутанд их сайн байсан. Тэгээд жаахан сууж эхэлсэн л дээ, гэхдээ би өнөөдөр стандарт цохилтуудаас л гоол хийх боломжтой санагдсан болохоор сэлгэлгүй үлдээсэн. Чөлөөт цохилт, булангийн цохилтуудыг сайн хийдэг. Ерөнхийдөө их сайн тоглож байсан, ялангуяа эхний үед. Нэлээн хугацаагаар тоглоогүй гэхэд хаа очиж тун сайн шүү.
Сол Кэмбелийн тоглолтын талаар...Та нар манай хүнийг Өмнөд Африк руу авч явсан нь дээр юм биш үү?
Ирэх улиралд Солыг Арсеналд харах болов уу?Хараахан мэдэхгүй байна. Өчигдөр би хэлсэн дээ, суугаад сайн харах хэрэгтэй байна гэж. Багт орсоноосоо эхлээд маш сайн тоглосоор байгаа. Ингэнэ гэж би огт бодоогүй байсан болохоор түүнийг магтууштай. Лигийн бүх цэнтр бакуудтай харьцуулахад болно. Тэр маш, маш сайн байгаа.
Лукаш (Вукаш гэж дууддаг) Фабианскийн талаар...Тэр анхаарлаа төвлөрүүлэн тоглож чадах нь маш чухал байсан. Өнөөдөр тэр эхний минутаас эцсийнх хүртэл тийм байж чадсан. Бүхий нөхцлүүдийг маш сайн харж байсан бөгөөд түүнээс хүсэх юм зөвхөн энэ л байлаа. Би тэрнийг хамгийн авъяаслаг хаалгачуудын нэг гэж үргэлж хэлсээр ирсэн, анхаарлаа төвлөрүүлсээр байх юм бол тэрээр хэзээ нэгэн цагт амжилт олох л болно.