Олон хүн Мессиг хамгийн шилдэг нь гэцгээж байна, энэ үнэн үү?Магадгүй тийм. Гэхдээ үнэндээ Барселона гайхалтай тоглож байна. Тэд сүүлийн 5,6 тэмцээндээ түрүүлсэн. Месси өнгөрсөн жил гайхалтай байсан, энэ жил ч мөн адил тийм байна, гэхдээ багийнхан нь түүнд туслаж байгаа. Тэр багийнханаа илүү сайн мэднэ.
Мессигээс өмнө Роналду шилдэг нь байсан, тэр хэзээ эргэн ирж шилдэг нь болох вэ?Би өөрийгөө үргэлж өндөр түвшинд тоглодог гэж боддог. Хэрвээ Реал ямар нэг тэмцээнд түрүүлж чадахгүй бол энэ нь би муу тоглож байна гэсэн үг биш. Би өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Би Реал лигтээ амжилт гаргана гэж бодож байна, дараа нь дэлхийн цомын тэмцээн хүлээж байна. Энэ жил бол миний Мадрид дахь анхны жил, багийн хувьд бид илүү сайжирч чадна, харин зөвхөн миний хувьд бол би сэтгэл хангалуун байгаа.
Магадгүй Реалтай Ла лигт түрүүлэх нь Манчестертай ПЛ-д түрүүлэхээс хэцүү байх?Энэ бол 2 өөр зүйл. Ялангуяа энэ жил Испанид тэмцээн их өндөр түвшинд болж байна. Барселона хүчирхэг байна, гэхдээ бид тэмцэж байна. Бид өөрсдөдөө итгэж байгаа.
2010 оныг ямар ч цомгүй өнгөрөөвөл энэ таны кареер дахь хамгийн муу жил болох уу?Тиймээ, яагаад гэвэл энэ чинь бүтэн нэг жилийг алдаж байна гэсэн үг. Гэхдээ юу ч шийдэгдээгүй байна, би энэ асуултанд дэлхийн цомын тэмцээний дараа хариулт өгнө.
Моурино Реалын дараагийн дасгалжуулагч болох уу?Хүн болгон л үүнийг ярьж байна. Би түүнийг сайн дасгалжуулагч гэдгийг мэднэ, бүр гайхалтай дасгалжуулагч гэж хэлж чадна. Гэхдээ миний одоогийн дасгалжуулагч бол Пеллегрини, би жаргалтай байгаа.
Кака бараг л байхгүйтэй адил болжээ?Түүнд асуудал бий, гэмтэл. Гэхдээ түүнийг дэлхийн цомын тэмцээнд хамгийн сайнуудын нэг нь байна гэж итгэж байна.
Португалийн тухайд? Тэмцээн эхлэхэд 2 сар л үлдсэн байна.Сонгон шалгаруулалтанд бид хамгийн сайнаараа тоглож чадаагүй. Эхний тоглолт хүртэлх бэлтгэх хугацаан хамгийн чухал байна, бид олон үр дүнтэй зүйл хийх болно.
Танай хэсэгт Какатай Бразил байгаа, санаа зовж байна уу?Би Бразилын тухай нэг их бодохгүй байна, 3 дахь тоглолт болохоор. Хэрэв эхний 2 тоглолтондоо ялчихвал бид тайвширна.
Африк тив дэхь анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Анзаарагддаггүй боловч олон олон авъяастнууд төрөн гардаг нутаг. Олон бэрхшээл тулгарах байх, таны зүгээс юу гэж зөвлөх вэ?Африкын багууд хүчирхэг, биеийн тоглолт сайтай. Залуу африк тоглогчдод хандаж хэлэхэд, хэрвээ чи үнэхээр өөрөө хичээвэл боломжгүй зүйл гэж байхгүй. Бага байхдаа би мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан. Тэгээд болж чадсан, одоо би "битгий бууж өг" гэж л хэлнэ. Боломж хүн бүгдэд ирдэг, бид түүнийг алдалгүй ашиглах л хэрэгтэй байдаг.
Аваргуудын лигийн талаар ярьцгаая. Барселона Интер 2ын аль нь шигшээд шалгарах вэ?Аль аль нь сайн тоглож байгаа багуудын хоорондох маш хэцүү тоглолт болох байх. Аль сайн байж чадсан нь л ялна. Барса-г ялахын тулд Моурино хамгийн сайн тактикаа хэрэглэнэ байх гэж таамаглаж байна.
Тэгвэл Лион, Бавари 2ын хувьд?Бавари хүчирхэг, гэхдээ би францууд дээр бооцоо тавина.
Хууралт, цохилт, хурд...юу таныг илүү онцгой болгодог вэ?Би ийм л байсан. Гэхдээ хичнээн авъяас байгаад өдөр бүр бэлтгэл хийхгүй бол чи юунд ч хүрэхгүй.
Манчестерт ирсэн болон Мадридад ирсэн 2ын аль нь амьдралд чинь илүү өөрчлөлт үзүүлсэн бэ?Манчестерт ирээд илүү өөрчлөгдсөн. Гэхдээ заримдаа дэлхийн хамгийн хүчирхэг баг болох Реалын нэг хэсэг байх нь хэцүү байдаг. Би энд жаргалтай байгаа, би Реалд итгэдэг. Манчестер бол хүчирхэг баг, харин одоо би Реалтай англид байсан шигээ олон тэмцээнд түрүүлмээр байна.
Зарим хүн Реал Рүүнийг авахыг хүсэж байгаа гэж бичиж байна. Та дахин Рүүнийтэй, мөн бас Видичтэй тоглохыг хүсэж байна уу?Магадгүй, хэлж мэдэхгүй байна. Рүүний Манчестерт үлдэхдээ жаргалтай байна байх, түүнд өөрчлөх хүсэл байхгүй байхаа. Гэхдээ би одоогийн багийнхантайгаа сайхан байна.
Роналду ялагдалд хэрхэн ханддаг вэ?Сэтгэлээр унадаг. Заримдаа ээж, эгч нартайгаа ч үг сольдоггүй.
Та ялагдчаад уйлж байсан уу?Тиймээ, тэгж байсан.
Месси хэлэхдээ, үүрд дурсагдах гавъяа байгуулахын тулд Аргентинтай ямар нэг тэмцээнд түрүүлэх хэрэгтэй гэж байсан, та санал нэгдэж байна уу?Тиймээ. Аваргууд гол тэмцээнд л харагддаг юм. Би Португалитай ямар нэг зүйл хүртэж үзээгүй л байна. Дэлхийн аваргаар л бүгд харах болно. Ямар ч байсан Мессид болон Аргентинд хамгийн сайн сайхныг хүсье.
"Герман 2006" тэмцээн дээрх шигээр, хэрэв та багийн андаа ямар нэг байдлаар хөөгдөхөд нь шууд бишээр нөлөөлөх боломж гарвал та яах вэ?Би яг л адил зүйл хийх байсан. Би тэгэхэд ямар ч буруу зүйл хийгээгүй, Португалийн төлөө ямар нэг зүйл хийж байгаа минь намайг тайвшруулдаг. Би тийм зүйл л дахин хийх байсан.