by lhas » Fri Apr 30, 2010 9:52 am
Манайхан нэг их гашуудаад, хэрүүл хийгээд яахав дээ. Юм үзсэн юм шиг л байцгаая. Ямар дандаа Барса ч аваргалах ёстой биш. Хөөрхий Интер 44 жилийн өмнө л Аваргуудын цом (Аваргуудын лиг)-д түрүүлж байжээ. Тэр үед Интерийг дасгалжуулж байсан аргентин мэргэжилтэн Эррера гэгч катеначчог (бүтэн багаараа хамгаалахыг ингэж хэлдэг) санаачилж, түүнийхээ ачаар хоёр жил дараалан Аваргуудын цом, Тив хоорондын цомд түрүүлж байсан юм билээ. Интер сая жинхэнэ итали катеначчо ямар байдгийг харуулж финалд үлдлээ. Манайхан эхний тоглолтдоо л муу тоглосны гайгаар хасагдаж байна. Тэрнээс илэрхий хожигдсон биш.
Санаагаар болдог бол одоо энэ хэрэггүй Анри мэтийн пээдгэр, егзөр гаруудыг зараад Испанийн шигшээд Хави, Иньеста нартай гар нийлж тоглодог Торрес, Вилья нарын аль нэгийг авчихвал сайхан л байна.
Бас нэг юм нэмж хэлэхэд Челси-гийн балиашгууд чимээгүй бай л даа. Та нар хэзээ ч Барса-гийн хэмжээнд хүрэхгүй нь тодорхой. Барса-г ганцхан хөлбөмбөгийн багаар нь төсөөлөх хэрэггүй. Энэ чинь хөлбөмбөг, сагс, гандбол... гээд олон спортыг хөгжүүлж яваа, Челси-гийн хажууд том ойлголт байхгүй юу. Сая Барса-гийн сагсны баг нь л гэхэд Евролигийн шөвгийн дөрөвт үлдчихээд байна. Тэгэхэд Челси Аваргуудын лиг байтугай УЕФА-гийн цом, Цомтой багуудын цомд ганц удаа түрүүлж үзсэн юм уу
Last edited by
lhas on Fri Apr 30, 2010 9:54 am, edited 2 times in total.
VIVA, Argentina!!!