Хар цэнхэрүүдийн үнэ цэнэтэй хожигдол...Гоал оруулсан...Барселона 1 - 0 Интэр Милан (Нийт 2 - 3)
Бөмбөг эзэмшилт.. Барселона 75(%) - Интэр Милан 25(%)
Хаалгаа оносон цохилт... Барселона 4 - Интэр Милан 0
Хаалга руу цохьсон оновчгүй цохилт.. Барселона 8 - Интэр Милан 1
Гаргасан алдаа.. Барселона 20 - Интэр Милан 15
Шар карт.. Барселона 1(Педро) - Интэр Милан 5 (Сэзар, Мотта, Кивү Мунтари)
Улаан карт.. Барселона 0 - Интэр Милан 1 (Мотта 28')
Цэнхэр харууд энэ тоглолтонд яаж тоглох нь эхний хэдэн довтолгооноос л ойлгомжтой болсон.. Тэд Ноу Кампд ялалтаа хамгаалах гэж ирсэн тэрийгээ ч тэд
"нэр төртэй" гүйцэтгэж чадлаа... Тооны харьцааг ойртуулхаар Күлэчүүд эхний минутаас эхлэж хичээсэн ч үр дүн тэдний талд байсангүй.. Тоглолтын зохион байгуулалтын тал дээр яг л хэвээрээ шилдэг байж чадлаа.. Харин хамгаалалтан дээр Пуёолын оронд Яя-г гаргасан нь Гвардалиогын тун оновчтой сонголт байсан.. Хатуухан хэлхэд шүүгч энэ тоглолтыг бараг шийдчих шахав.. Баруун жигүүрээс ахлагч Занэттигийн дамжуулсан бөмбөгийг отонд тоочон Кивүгийн Мэсси дээр хийсэн "цэвэрхэн" суулт дээр мөн л шар хуудас гаргалаа.. Гэвч энэ бүхэн 28 дахь минут хүртэл хэвийн явж байсан юм..
Тоглолтын 28 дахь минут Мотта төвөөс бөмбөг авлаа.. Бүскүэтстэй контакт үүслээ... Шүүгч түүнд улаан карт өглөө.. Энэ бүх гэнт л болж өнгөрсөн.. Английн хөл бөмбөгт бол жирийн гэмээр контакт л миний нүдэнд харагдав..
Гэвч Мотта талбайгаас хөөгдөж бүтэн 68 минутын турш Интэрчүүд 10 уулаа Сантиаго Бүрнэбауг зорих хүндхэн даалгавартай үлдлээ..
Жозэ гийн ёжтой инээсэн зургыг та бүхэн харж байгаа байх харин энэ бүхэн 1р хагасын завсарлагаанаар бүр зүйл "тодорхой" болсон юм.. Учир нь Бүскүэтсийн унчихаад шүүгч рүү 2 гарныхаа завсараар хурдхан хялам хийж байгаа нь камерний дуранд "хөдлөх" эрхгүй бичигдэж үлджээ.. Тайлбарлагчид ч гэсэн He cheated.. It was shame.. It was wrong desicion зэрэг шүүгчийн эсрэг байр суурьтай байгааг илэрхийлж байсан юм.. Яах ч араггүй худлаа унасан нь фактаар батлагтсан ч шүүгчийн шийдвэр л бүгдийг шийддэг хойно Интэрчүүд 10лаа үлдлээ.. Мөн шигшээ тоглолтонд Мотта тоглохгүй..
Хэдийгээр 10 лаа үлдсэн ч гэсэн Интэр нягт хана мэт хамгаалж байлаа.. Үүн дунд Камбиассог дурдахгүй байхын араггүй.. Мэссиг тун сайн бариж тоглосон.. Мөн Лусио, Занэтти, Самуэл, Майкон ч гэсэн хамгаалалтанд найдвартай бат зогсож байлаа.. Хэдий тийм ч гэсэн Лио Мэсси тэдний энэ бат шугамыг нэвтлэн гарч чадсан ч эцсийн мөчид Цэзааар найдвартай байлаа
.. Мэссийгийн энэ цохилтыг түүнээс өөр хэн хааж чадах байсныг хэн ч хэлж мэдэхгүй бизээ..
2р хагасд дүү Милито сууж Максвэлл орж ирснээр Барселонагын довтолгоо мэдэгдэхгүйц сайжрав.. Бөмбөг эзэмшилтийн хувь ч 70% аас илүү болсон юм.. Энэ 2 багийн тулаанд дундах "бяцхан" тулаан болох Ибрагимович в Ето өрнөж байсан болвуу.. Швэд залуу маань тоглолтын эхнээс л бөмбөгөө таслуулж бүтэлгүйтсээр 62 дахь минутанд Бояан Киркич ээр солигдсон бол Бүскүэтс Жэффрон оор солигдлож орж ирлээ.. Ибраг асуудалгүй хамгаалч байсан Лусиод Бояан Киркич тийм ч их төвөг удсангүй.. Үүний хариуд харин Моу Снайдэрыг Мунтари гаар солиж хамгаалалтандаа түлхүү анхаарлаа..
Күлэчүүд довтолсоор Интэр хамгаалсаар.. Энэ тоглолтын үр дүн Барселона клубын талд эргэсэн бол тэдний баатраар гарцаагүй Пикэ тодрох байсан.. Айлын довтлогчидыг хамгаалалтанд найдвартай барьж байсны дээр довтолгоонд маш идэвхтэй оролцож байлаа.. Тоглолтын 83 дахь минут талбайн төвд бөмбөгтэй явсан Мэсси 16 дотор гайхалтай бөмбөгийн хаялаа.. Самүэлийг давлаа БОЯАН Киркич мөргөлөө.. Харамсалтай нь гоал болсонгүй тооны харьцаа хэвээр 0 - 0...
Ямар ч баг аваргуудын лигийн 4/1 шигшээд хожигдохыг хүсэхгүй.. Тийм ч учраас тоглолт маш ширүүн өрнөж байлаа..
Тоглолтын 84 дэхь минут үргэлжлэн явагдана.. Барселона Интэрийг аль хэдийнээ 16д нь шахсан байна.. талбайн төвөөс (Чави?) хаялаа Пикэ нэг тогтоогоод байрандаа эргээд 84 минутын турш найдвартай байсан Сэзар, Кордаба 2ийг "нам дарлаа" ГОАЛЛЛЛЛЛЛ... Тооны харьцаа 1 - 0 одоо шигшээ тоглолтонд тэдэнд "ганц" л гоал хангалттай..
Тоглолтын үндсэн цаг дуусаж шүүгчийн мэдлийн 4 минут үргэлжлэн явагдана.. Интэрийн 16 дотор бужигнаан дундаас Яя бөмбөгийг авлаа Бояанд нэг хүрэлтээр шууд дамжууллаа.. БОЯАН цохьлоо ГОАЛЛЛЛЛ... Гэвч талбайн шүүгч Яя-г бөмбөг авах үедээ гараараа тогтоосон гэж үзэн гоалыг хүчингүйд тооцлоо..
Тоглолтын сүүлийн шүгэл дугарч Интэр Барселонагийн талбай дээр хэдий хожигдсон ч гэсэн нийт дүнгээр 3 - 2 оор ялалт байгуулж чадлаа.. Тэд Чэлсиг мулталж харин дараагийн шатанд Барселонаг нутаг дээр нь мулталж чадлаа.. Моурино үнэхээр онцгой юм..
Хар Цэнхэрүүд баярын дуугаа дуулсаар нарлаг Спайныг зорих тийзээ атган шигшээ тоглолтыг тэсэн ядан хүлээж сууна.. Гайхалтай хожигдол.. Гайхалтай хожил..
Хэдийгээр Барселона хожигдсон ч гэсэн сайхан тоглолтын үзүүлж чадлаа.... Та сайхан амраарай..